Золиос гаргахгүйгээр зорилгодоо хүрч болох уу? (33 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Золиос гаргахгүйгээр зорилгодоо хүрч болох уу? (33 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Та ажлынхаа хажуугаар бизнесээ, эсвэл өөрийнхөө дуртай ажлыг хийж түүгээрээ бие даахыг хүсч байна уу? Хэрэв тийм бол та манай Бямбаатай ижил төстэйдүү зорилготой байж болох юм.

Бямбаа маань сүүлийн нилээн хэдэн жил ТББ байгуулахыг хүсч байгаа, гэтэл энэ ажлыг хийхэд эрсдэл золиос гарах гээд, дээрээс нь гэр бүл үр хүүхэд гээд бидний өмнө ажил эс мундах билээ дээ.

Яг иймэрхүү байдлаар ажлын байран дээрээсээ хэрхэн бизнесийн, эсвэл зах зээлийн цоо шинэ боломжит зах зээл рүү шилжих вэ гэдэг чухал асуудлыг энд бид хөндсөн байгаа.

Одоо би танд яг энэ асуудалыг яг яаж шийдсэн тухай хувийн амьдралын нууцаас хуваалцаж байна. Мэдээж надад ч бас яг тийм үе, тийм төстэй асуудал тохиолдож байсан, харин яаж зохицуулж чадах нь хүнээсээ их шалтгаална.
Тийм, яах аргагүй Золиос гаргахгүйгээр зорилгодоо хүрч болох уу гэдэг асуулт надад тухайн үед маш их бодогддог байсан.

Золиос бол гараагүй гэж би бодож байна, гэхдээ золиос гаргах зарим нэгэн чухал бус зүйлсүүд байсаан байсан. Харин яг яаж юун дээр золиос гаргах вэ гэдэг нь таны зорилго хэр чухал вэ гэдгээс л асар их шалтгаална.

33.Золиос гаргахгүйгээр зорилгодоо хүрч болох уу?

-Аливаа салбар одоо жишээ нь ХАА-н салбар нийгмийн, эрүүл мэндийн гээд бүр томоор яривал харин жижгээр яривал аливаа байгууллагын нэг үйл ажиллагаа байдаг шүү дээ. Тэр үйл ажиллагаа бүрнь тодорхой нэг зорилготой түүн шиг хүний амьдрал өөрийн гэсэн салбар бүртээ зорилго байх ёстой юм байна гэдгийг би энэ уулзалтаар ойлгоод байна л даа. Жишээнь би амьдралдаа, гэр бүлийн хүрээнд, эхнэрийнхээ хүрээнд би ямар байх ёстой юм, ээжийн хувьд би хүүхдээ ямар хүн болгох уу, тэгэхийн тулд өөртөө ямар зорилго тавих уу, ямар үр дүнтэй алхамуудыг хийх вэ гэдэгч юмуу түүнээс гадна би сайн дурын ажилд өөрийгөө золиослох гээд байгаа юм чинь түүндээ ямар зорилго тавихуу гээд тус тусад нь зорилгоо тавиад бага багаар тэр зорилгууддаа хүрэх гэж бодож байна.
Моника: Сайн дурын ажлаа хийхгүй байгаад нөлөөлж байгаа хүчин зүйлс нь мөнгө шүүдээ.
-миний ирээдүйд хийх сайн дурын ажил руугаа би заавал золиос гаргалгүй, шилжилт хөдөлгөөн хийх маягаар бага багаар нөгөө зорилгодоо хүрнэ гэж бодож байгаа.
Моника: Сайн дурын ажлаасаа яг ямар үр дүн гаргах гэж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа юу?
-ерөнхийдөө энэ хувь хүн талаасаа нийгэм рүү чиглэсэн үр дүн байхгүй юу. Яагаад би үүнийг хийх гээд байна вэ гэхлээр маш олон жилийн турш бодогдсоор. Дээр нь би гурван хүүхэдтэй. Нийгэм рүү харахад маш их хүнд хэцүү асуудлууд байна. Хүүхдүүдээ миний насан дээр ирэх үед нийгэм ямар байх бол гээд л боддог байхгүй юу. Тэр үед нийгэм тайван, хүмүүнлэг, энх тунх байгаасай, тэгэхийн тулд би хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
Моника:Санхүүгийн үр дүн чинь тодорхой байгаа юу.
-байгаа, одоо би хийх гэж байгаа юмаа төлөвлөөд тодорхой болгочихсон. Тэрийг хийчих юм бол манайТББ
Моника: Одоо тэгээд хийх гэж байгаа ажлаа ажлынхаа хажуугаар ажлынхаа ганц, хоёр өдрүүдийг сайн дурынхаа ажилдаа зориулаад хийх гэж үзсэнүү?
-Харин тиймээ, би сая бодоод л байлаа л даа миний зорилго таны хэлж байсан юмнуудаас маш их юм сурч байна. Өмнө нь би ерөнхийд нь л тавьчихдаг байсан бол одоо түүнийгээ илүү нарийвчлаад үе шаттай болгож өгөх хэрэгтэй гэдгээ маш сайн ойлголоо. Мөн золиос гаргахгүйгээр нэг ажлаас нөгөө ажилруу аажмаар шилжүүлэх маягаар явах ёстой юм байна.
Моника: Чи намайг анх хэдэн жилийн өмнө цэвэрлэгч хийж байсныг мэдэж байгаа тиймүү, Англид би маш завгүй байсан. Цэвэрлэгчийн ажил маань маш их учир зав ер гардаггүй байсан. Сүүлдээ ажилаа хурдан амжуулахын тулд хажуудаа хүн авч ажиллуулсан. Нөгөө хүнээ дадлагажуулж, туршлагажуулаад тэр битгий хэл манай дүү Баттуяа хүртэл миний ажлыг хийдэг байгаад тэгээд Монгол руу явж байсан.
Тэгэхлээр бид нар гаднаас нөөц бололцоогоо оруулж болно. Өөрийнхөө хийх ажлыг бага хөлсөөр өөр хүмүүсээр хийлгүүлж болно. Заавал өөрөө дэргэд нь хараад байхгүй. 6 цагын ажилыг хоёулаа хамтдаа 3 цагт, 2цагт багтаан хийж цаг гаргаж эхэлсэн. Надтай гэрээтэй байж болно гэхдээ би тэр гэрээг өөр нэг тийшээгээ шилжүүлээд өөр хүмүүсээр амжуулуулаад хийж болно. Ажилаа хийхийн хажуугаар нь би номоо бичиж байсан, дасгалжуулагчынхаа хичээлд нь сууж байсан. Би өглөө, өдөр, орой шөнө хүртэл сууж байгаад 9-11 цаг хүртэл тогтмол сууж байгаад “Бэрхшээл ба боломж” номоо бичиж байсан. Дасгалжуулалтаа хийж байна, хажуугаар нь би цэвэрлэгээгээ хийгээд явдаг би яг дагнаж цэвэрлэгээгээ хийж байсан уу гэвэл үгүй надтай баг болж явдаг хэд хэдэн охидууд байдаг байсан. Тэд нартайгаа өглөөний цагаар жаахан ажиллаад цаашаагаа нөгөө хэд үргэлжлүүлээд орой хүртэл хийчихнэ. Гэтэл би дасгалжуулагчаа юмуу өөрийн хэрэгцээтэй гэсэн юмаа хийгээд явчихдаг байсан. Тэгсэн мөртлөө орлого маань ер буураагүй.
Миний хувьд тэр шилжилтийг хийхэд санхүүгийн боломжоо алдаж болохгүй байсан учир үйлчлүүлэгчидтэйгээ би бага багаар цагийн контактаа өөрчилж байгаа юм, гэрээгээ сольж байгаа юм,энэ тухай би номон дээр маш тодорхой бичсэн байгаа.
Тэгэхлээр тэр нь шиг чи өөрийнхөө картыг зөв тооцоолох хэрэгтэй. Би өөрийнхөө хийж чаддаг зүйлээ болиод оронд нь өөр хүмүүст даатгаад сургаж өгөөд өөрийнхөө хийж чадахгүй хэсгүүдээ оруулж өгөөд ажлынхаа цагийг бууруулж болно, нэмж эсвэл хасаж болно, өглөө, өдөр, орой би одоо жишээ нь хүүхдээ оронд оруулж унтуулчихаад орой болгон хоёр цагийн турш номоо бичдэг байсан харин амралтын өдрийг цэвэр номондоо зарцуулна. Хүүхдээ тоглуулах хооронд хүртэл би номоо бичдэг байлаа.
Би дадлагааар зөндөө олон хүмүүсийг үнэгүй дасгалжуулагдаг байсан.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>