Зорилго тодорхойлох алхам 7: Зорилгоо сорилтонд оруул (32 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилго тодорхойлох алхам 7: Зорилгоо сорилтонд оруул (32 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

32.Зорилго тодорхойлох алхам 7: Зорилгоо сорилтонд оруул

Зорилгоо сорилтонд оруул гэж та урьд нь сонсож байсан уу? Сонсоогүй байхаа даа. Би чинь дасгалжуулагч хүн шүү дээ. Сорилтонд орж ялж гарч ирээгүй зүйл бүгд идэвхгүйжиж хамаг булчин шөрмөс эрч хүчээ алдаж ялзарч эхэлдэг.

Зорилгоо сорилтонд оруул гэдгийг ойлгохгүй байгаа бол энэ видеог үзээрэй. Гайхалтай сонирхолтой юм байгаа.
Зорилгоо сорилтонд оруул саны ачаар та илүү мотивацтай өдөөгдөж өгөх болно. Таныг амжилтанд хүргэхэд та

Энд би хэдэн асуултуудаа бичээд тавьчихъя. Та видеогоо үзэж дуусангуутаа хариултаа бичиж эхлээрэй.

Зорилгоо сорилтонд оруул ахад хэрэглэж болох асуултууд, өөрөөсөө асуугаад үзээрэй.

– Хэрэв би үүнийг хийхгүй бол юу тохиолдох вэ?
– Энэ зорилго биелэхгүй бол алдах юм маань юу байна?
– Энэ зорилгыг биелүүлэхийн тулд би юуг золиослох шаардлагатай вэ?

Зорилгоо биелүүлэхийн тулд юуг золиослох шаардлагатай вэ? Гэж байна шүүдээ. Зорилгоо биелүүлэхийн тулд би төлөвлөөд тэрнийхээ төлөө ажиллаа гэхэд хажуугаар нь жижиг сажиг зүйлсээ золиослох хэрэг гарч ирнэ. Гэтэл тэр нь тухайн үедээ л ийм ийм би үүнийг үнэхээр золиослохоос өөр аргагүй гэдгийг л ойлгох нь чухал юм байна гэдгийг ойлголоо.

Моника: бидэнд чухал биш зүйл гэж байдаг тэрийг л хэлээд байгаа байхгүй юу. Жишээ нь чухал биш юмнууд юу вэ гэхлээр телевиз үзэхээ больж болно. Би түрүүн ярьж байсан шүү дээ. Анх миний орлого буюу цалин муу байсан. Тухайн үедээ шинэ байранд нүүж ирэхэд телевизийн лиценз нь маш өндөр үнэтэй байсан. Тэгээд би түүн дотроосоо харж байгаад би телевиз үзээд суух уу эсвэл интернет тавиулах уу гэдэг сонголт байсан. Интернет тавиулах нь надад илүү хэрэгцээтэй, тэгээд би телевиз үзэхээ болиод телевизээ Монгол руу явуулаад тэгээд би интернетээ ашиглаж өөрийгөө хөгжүүлье гэж шийдсэн. Телевизээр бол өөрийгөө хөгжүүлж чадахгүй шүүдээ. Тэгэхээр надад хэрэгцээтэй байгаа миний хийх ёстой яах ёсгүй шаардлагатай зүйл бол миний комьютер байх хэрэгтэй. Хэрвээ би телевизтэй байгаадл байх юм бол лицензийн мөнгө төлөөд л байна гэсэн хирнээ надад олж байгаа мөнгө байхгүй, тэр үед надад маш бага мөнгө байсан. Тийм учраас надад сар бүр телевизийн лицензээ төлөхгүй байхнь ашигтай. Тэгэхээр би том зурагтаа хүртэл үзэхгүй золиослоод үзэхгүй явуулчихвал надад амар байгаа байхгүй юу.

Би тав тух гэдгээсээ илүү зорилгоо сонгочихсон миний хувьд ч бараг зурагт үзэх зав гардаггүй. Өдөрт нь ажлаад бусад цагт ээжүүдийн ажил ямар их байдаг билээ гадаадад байдаг хүмүүс мэдэж байгаа байх. Ядраад ирээд би зурагт үздэг байсан бол үүний оронд комьютерээ асаадаг. Тэгэхлээр өдөржингөө гар утастайгаа ажлаа зохицуулаад явдагч гэсэн аажимдаа телевиз үзэх дуршил маань байхгүй болчихсон.

Тэгэхээр миний хувьд золиос гэдэг дээр харахад одоо жишээ нь элдэв юманд мөнгө үрэхгүй, хамаагүй юманд цаг зарцуулж болохгүй, хамаагүй юманд мөнгө үрж болохгүй. Хүмүүстэй уулзахдаа ч юмуу гадуур гарахдаа ч юмуу уулзах хүмүүсээ зөв сонгоё, шаардлаггүй гэсэн газруудаар би очих шаардлаггүй юм байна тухайн үедээ надад гоё санагдаж байгаа боловч яг цагаа тулахаар надад хэн ньч миний хүссэн зорилгод нөлөөлөх хэмжээний боломж гарч ирэхгүй байгаа байхгүй юу.

Тэгэхлээр тэр утгаараа аажимдаа би юу болж хувирч байна вэ гэхлээр, сонгож эхэлж байгаа байхгүй юу. Зөвхөн энэ л надад хэрэгцээтэй, энэ хэрэгцээгүй гэдэг ч юмуу.
Цаг хугацаа бол асар чухал. Тэгээгүй бол ийм энэ богино хугацаанд дасгалжуулагч болоод ингэж их ном бичээд, ийш тийшээгээ яваад, эндээ ажиллаа амжуулаад, монголчууд руу яриад л ингээд л хагас ,бүтэн сайн өдөр би тэгэхэд чинь жишээ нь би золиослож байгаа юм юу вэ гэхлээр би английн компанитай гэрээтэй ажиллаж байгаа. Гэтэл тэр гэрээт ажлыг би өдрийн цагаараа ингэж амжуулахгүй бол миний онлайн уулзалт боломжгүй болчихно, тэгэхлээр ажлаа зохицуулаад зарим нэг зүйлсийг золиослож зохицуулж байж энэ онлайн уулзалтыг бий болгох жишээний.
Тэгэхлээр хүн болгонд янз янз ижил хэмжээний цаг хугацаа өгөгдөж байгаа үздээ. Тэрний элментийг бид нар зөв өөртөө ашиглах хэрэгтэй. Тэр хооронд цаг хугацаа зүгээр хэмжээс мэт боловч богино хугацаанд ихийг амжуулна гэдэг амжилтын маш том үүсвэр. Тэгэхээр цаг хугацаа бол асар үнэ цэнэтэй байдаг гэвч хүмүүс зүгээр цаг хугацаа гэдэг талаас нь хараад байдаг. Ойлгогдож байна уу хүмүүсээ, асуултын хариулт нь болж чадсан уу.
-Баярлалаа
Моника : золиос дээр өөр асуух юм байна уу хүмүүсээ. Тэгэхээр бид нар чухал биш юмнуудаа
33.Золиос гаргахгүйгээр зорилгодоо хүрч болох уу?

-Аливаа салбар одоо жишээ нь ХАА-н салбар нийгмийн, эрүүл мэндийн гээд бүр томоор яривал харин жижгээр яривал аливаа байгууллагын нэг үйл ажиллагаа байдаг шүү дээ. Тэр үйл ажиллагаа бүрнь тодорхой нэг зорилготой түүн шиг хүний амьдрал өөрийн гэсэн салбар бүртээ зорилго байх ёстой юм байна гэдгийг би энэ уулзалтаар ойлгоод байна л даа. Жишээнь би амьдралдаа, гэр бүлийн хүрээнд, эхнэрийнхээ хүрээнд би ямар байх ёстой юм, ээжийн хувьд би хүүхдээ ямар хүн болгох уу, тэгэхийн тулд өөртөө ямар зорилго тавих уу, ямар үр дүнтэй алхамуудыг хийх вэ гэдэгч юмуу түүнээс гадна би сайн дурын ажилд өөрийгөө золиослох гээд байгаа юм чинь түүндээ ямар зорилго тавихуу гээд тус тусад нь зорилгоо тавиад бага багаар тэр зорилгууддаа хүрэх гэж бодож байна.

Моника: Сайн дурын юмаа хийхгүй байгаад нөлөөлж байгаа хүчин зүйлс нь мөнгө шүүдээ.
-миний ирээдүйд хийх сайн дурын ажил руугаа би заавал золиос гаргалгүй, шилжилт хөдөлгөөн хийх маягаар бага багаар нөгөө зорилгодоо хүрнэ гэж бодож байгаа.

Моника: Сайн дурын ажлаасаа яг ямар үр дүн гаргах гэж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа юу?
-ерөнхийдөө энэ хувь хүн талаасаа нийгэм рүү чиглэсэн үр дүн байхгүй юу. Яагаад би үүнийг хийх гээд байна вэ гэхлээр маш олон жилийн турш бодогдсоор. Дээр нь би гурван хүүхэдтэй. Нийгэм рүү харахад маш их хүнд хэцүү асуудлууд байна. Хүүхдүүдээ миний насан дээр ирэх үед нийгэм ямар байх бол гээд л боддог байхгүй юу. Тэр үед нийгэм тайван, хүмүүнлэг, энх тунх байгаасай, тэгэхийн тулд би хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Моника:Санхүүгийн үр дүн чинь тодорхой байгаа юу.
-байгаа, одоо би хийх гэж байгаа юмаа төлөвлөөд тодорхой болгочихсон. Тэрийг хийчих юм бол манайТББ

Моника: Одоо тэгээд хийх гэж байгаа ажлаа ажлынхаа хажуугаар ажлынхаа ганц, хоёр өдрүүдийг сайн дурынхаа ажилдаа зориулаад хийх гэж үзсэнүү?
-Харин тиймээ, би сая бодоод л байлаа л даа миний зорилго таны хэлж байсан юмнуудаас маш их юм сурч байна. Өмнө нь би ерөнхийд нь л тавьчихдаг байсан бол одоо түүнийгээ илүү нарийвчлаад үе шаттай болгож өгөх хэрэгтэй гэдгээ маш сайн ойлголоо. Мөн золиос гаргахгүйгээр нэг ажлаас нөгөө ажилруу аажмаар шилжүүлэх маягаар явах ёстой юм байна.

Моника: Чи намайг анх хэдэн жилийн өмнө цэвэрлэгч хийж байсныг мэдэж байгаа тиймүү, Англид би маш завгүй байсан. Цэвэрлэгчийн ажил маань маш их учир зав ер гардаггүй байсан. Сүүлдээ ажилаа хурдан амжуулахын тулд хажуудаа хүн авч ажиллуулсан. Нөгөө хүнээ дадлагажуулж, туршлагажуулаад тэр битгий хэл манай дүү Баттуяа хүртэл миний ажлыг хийдэг байгаад тэгээд Монгол руу явж байсан.

Тэгэхлээр бид нар гаднаас нөөц бололцоогоо оруулж болно. Өөрийнхөө хийх ажлыг бага хөлсөөр өөр хүмүүсээр хийлгүүлж болно. Заавал өөрөө дэргэд нь хараад байхгүй. 6 цагын ажилыг хоёулаа хамтдаа 3 цагт, 2цагт багтаан хийж цаг гаргаж эхэлсэн. Надтай гэрээтэй байж болно гэхдээ би тэр гэрээг өөр нэг тийшээгээ шилжүүлээд өөр хүмүүсээр амжуулуулаад хийж болно. Ажилаа хийхийн хажуугаар нь би номоо бичиж байсан, дасгалжуулагчынхаа хичээлд нь сууж байсан. Би өглөө, өдөр, орой шөнө хүртэл сууж байгаад 9-11 цаг хүртэл тогтмол сууж байгаад “Бэрхшээл ба боломж” номоо бичиж байсан. Дасгалжуулалтаа хийж байна, хажуугаар нь би цэвэрлэгээгээ хийгээд явдаг би яг дагнаж цэвэрлэгээгээ хийж байсан уу гэвэл үгүй надтай баг болж явдаг хэд хэдэн охидууд байдаг байсан. Тэд нартайгаа өглөөний цагаар жаахан ажиллаад цаашаагаа нөгөө хэд үргэлжлүүлээд орой хүртэл хийчихнэ. Гэтэл би дасгалжуулагчаа юмуу өөрийн хэрэгцээтэй гэсэн юмаа хийгээд явчихдаг байсан. Тэгсэн мөртлөө орлого маань ер буураагүй.

Миний хувьд тэр шилжилтийг хийхэд санхүүгийн боломжоо алдаж болохгүй байсан учир үйлчлүүлэгчидтэйгээ би бага багаар цагийн контактаа өөрчилж байгаа юм, гэрээгээ сольж байгаа юм,энэ тухай би номон дээр маш тодорхой бичсэн байгаа.
Тэгэхлээр тэр нь шиг чи өөрийнхөө картыг зөв тооцоолох хэрэгтэй. Би өөрийнхөө хийж чаддаг зүйлээ болиод оронд нь өөр хүмүүст даатгаад сургаж өгөөд өөрийнхөө хийж чадахгүй хэсгүүдээ оруулж өгөөд ажлынхаа цагийг бууруулж болно, нэмж эсвэл хасаж болно, өглөө, өдөр, орой би одоо жишээ нь хүүхдээ оронд оруулж унтуулчихаад орой болгон хоёр цагийн турш номоо бичдэг байсан харин амралтын өдрийг цэвэр номондоо зарцуулна. Хүүхдээ тоглуулах хооронд хүртэл би номоо бичдэг байлаа.
Би дадлагааар зөндөө олон хүмүүсийг дадлагжуулдаг байсан. Анхандаа би үнэгүй дасгалжуулагч хийдэг байсан.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>