Юу хүсч байгаагаа мэдэхгүй бол яах вэ? (22 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Юу хүсч байгаагаа мэдэхгүй бол яах вэ? (22 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Бэрхшээл их ярьдаг хүмүүс үнэндээ юу хүсч байгаагаа мэдэхгүй төөрөлдсөн байх нь бий. Байнга зовлон ярьдаг, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зөндөө хүмүүстэй би таарч байсан санагдана.

Сөрөг бодол, хүсэхгүй байгаа зүйлс биднийг оюун санаа сэтгэхүйнд ямар хортой вэ гэдгийг та мэдэж байгаа. Мэдээд байгаа хирнээ л бид хэзээний хүсэхгүй байгаа зүйлээ бодоод л айгаад суучих нь бий.

Хүсэхгүй байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүсийн өмнөх зорилго нь бүрэлздэг гэж би урьд нь ярьж байсныг та санаж байна уу? Түүн дээр бичиж байсан жишээг та бас санаж байна уу? Санахгүй байвал би энд дахиад бичээд өгье. Энэ асуулт дөнгөж түрүүхэн ярьсан энэ сэдэвтэй маань хамааралтай учраас би танд дахиад биччихье.

Би өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүсийн амьдралын зорилгыг тодорхойлоход нь тусалж байсан, тусалсаар ч байна. Нийтлэг, хамгийн их гардаа алдаа бол яах аргагүй, хүсэхгүй байгаа зүйлээ л хүмүүс маш сайн мэддэг. Бэрхшээл зовлонгоо тэд хэнээс ч илүү сайн мэддэг. Хааяа надад зовлон дүүрэн бичсэн захидал ирэх нь бий.

Өнгөрсөн онд би гадаадад амьдардаг Монголчуудын дунд өөрийнхөө бүтээсэн Бэрхшээл, Боломж, Амжилт дасгалыг сургалтынхаа үеэр хүмүүсээр хийлгэсэн юм. Би тэднийг ямар амжилтанд хүрэхийг хүсч байгаагаа Амжилт эгнээнд, ямар зүйл хүсч байгаагаа Боломж эгнээнд, бас ямар зүйл хүсэхгүй байгаагаа Бэрхшээл эгнээнд өрж тавьж тодорхой бичихийг хүссэн юм. 5 минутны дараа хүмүүс надад юу бичсэнээ ярьж танилцуулсан.

Энэ 3 үгний ард бичсэн тоог харвал Бэрхшээл гэдэг үгний доор бичсэн зүйлс бараг 10 гаруй, Амжилт гэдгийн ард 1-2, Боломж гэдгийн ард мөн л 1-2 үг бичигдсэн байсан юм. Ихэнх хүмүүс яг ямар Боломж хайж байгаагаа мэдэхгүй байсан төдийгүй, яг ямар Амжилт хүсч байгаагаа ч мэдэхгүй байгаа нь илт. Ямар Амжилтанд хүрэхийг мэдэхгүй байгаа бол Зорилго байхгүй байна л гэсэн үг.

Учир нь тэдэнд хэтэрхий их Бэрхшээл харагдаад байгаа л бол Боломж харагдах нь багасна гэсэн үг. Боломж харагдахгүй л бол Амжилт гэж бодох нь бараг л ховорхон. Үүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, “Хүсэхгүй байгаа зүйл дээрээ төвлөрөхөд зорилго бүрэлздэг”

Зорилгогүй хүмүүс л хүсэхгүй байгаа юмаа давтан давтан ярьдаг. Анхаарал оюун санаа нь хүсэхгүй байгаа юман дээрээ төвлөрсөн л бол хэзээ ч хүч чадал оюун ухааны потенциалаа олж харахгүй гэсэн үг.

Энэ видео яг л энэ санааг, энэ олон мянган Монголчуудын маань гаргадаг нийтлэг алдааг л таныг бүү давтаасай гэсэндээ сануулж хэлээд байгаа юм.

За одоо “Юу хүсээд байгаагаа мэдэхгүй бол яах вэ?” гэсэн асуултанд хариулсан хариултыг видеогоороо үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>