Бусдын төлөө зорилго тавьбал яах вэ? (21 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бусдын төлөө зорилго тавьбал яах вэ? (21 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилгоо тавихад гаргадаг хүмүүсийн алдаа дотор бид яг энэ сэдвийг цухас хөндөөд өнгөрсөн. Харин одоо яг энэ асуултын талаар дэлгэрэнгүй танд тайлбарлаж өгье.

Бусдын төлөө санаа тавих нь сайн боловч таны зорилго байхад бас л эргэлзээтэй. Учир тэр хүний яаж амьдрахыг та шийддэггүй. Үүнээс болж бид тусламж хүсээгүй хүнд туслах гэж хамаг хөлс хүчээ зарах нь элбэг. Ийм үедээ хүмүүс бусдын өмнөөс хариуцлага үүрч, бусдын өмнөөс шийдвэр гаргаж эхэлдэг. Аажимдаа бид асар том харилцааны зөрчилдөөн, итгэлцэлийн асуудалд өртөж эхлэх нь элбэг.

Зөвхөн энэ асуултын хариултыг мэддэггүйгээсээ олон мянган Монголчууд хичнээн олон жилийнхээ хөдөлмөрийг ар гэрийнхнийхээ төлөө зориулчихаад дараа нь хэрүүл маргаан, мөнгө төгрөгний асар том асуудалд орох нь бий.
Би гадаадад байгаа олон Монголчуудтай ажилладаг. Гэр бүлийнхнийхээ төлөө хөдөлмөрлаж байгаа нь, бусдын төлөө сэтгэл гаргах нь зөв юм шиг боловч, үнэндээ зөвхөн энэ асуудлаас бол асар их шархыг, гомдолыг тээж яваа Монголчуудын тоог хэлэхэд бараг л боломжгүй байх.

Саяхан надтай дасгалжуулалт хийсэн эмэгтэй яг энэ алдаагаа ухаараад нулимс унагааж байсан юм шүү. Тэгвэл би таныг яг энэ алдааг, энэ асуудлыг хялбар энгийн аргаар яг одоо шийдэхэд тань тусалж байгаадаа баяртай байна.

Ялангуяа эмэгтэйчүүд зорилгоо тодорхойлохдоо ийм алдаа гаргадаг, эрчүүд ч бас ингэдэг байх. Хүйс харгалзахгүйгээр, гол нь Бусдын төлөө зорилго тавьбал яах вэ? гэдэг талаар хэдүүлээ одоо тулаад харчихъя.

Чухал асуулт байсан. Одоо видеогоо үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>