Миний өдөр тутмын зорилго (7 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Миний өдөр тутмын зорилго (7 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилго гэж юу вэ? Таны хувьд…

“Миний өдөр тутмын зорилго” хэмээн Сурахаа маань хувийн зорилгоо бидэнтэй хуваалцлаа.

 

Сурахаа ярих уу?

Миний хувьд зорилго гэдэг нь тодорхой хугацаанд өөртөө богино хугацаанд өглөө босоод маргаашийн ажилд би юу хийх вэ? Маргаашийнхаа ажилд би тийм тийм юм хийнээ гээд тэр оройдоо орж ирээд юу юу хийсэн тухайгаа хэрэгжүүлэх гэж байсан ажлаа тэр ажлаа үнэхээр хийж чадаж уу гэдгээ орой нь орж ирээд дүгнэлтээ бичээд тэр богино хугацааны зорилго юм болов уу гэж бодож байна. 2-рт мэдээж амьдралаа өөрчлөхийн тулд би өнөөдөр юу хийх вэ? Гэдгээ тодорхой хэмжээний хугацаанд өнөөдөр, маргаашаар биш нэг жилийн хугацаанд гэдэг ч юмуу тэр хугацаанууддаа би үнэхээр би тийм юманд хүрнэ, би тийм юм авна гэдгээ бас тодорхой хэмжээнд гаргах зорилго маань байх ёстой юм болов уу гэж бодож байна.

Яг тодорхойл би өөрөө бас зорилгоо одоог хүртэл яг гийгүүлсэн юм байхгүй болохоор яг тэр энэ гэж хэлж бас мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө болвол мэдээж амьдралд би үр хүүхдийнхээ төлөө, үр хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийнэ тэгээд бас өөрийн бас тайван амьдрах орчноо бүрдүүлэх ёстой. Тэр хэмжээнд хүртэл би ямар ажил хийх вэ? гэдэг ажлынхаа зорилгыг төлөвлөчихсөн байж тэр хэмжээндээ хүрэх болов уу гэж боддог. Гэтэл яг цаашаагаа явах гэхээр өөрт яг хийнэ шүү гэсэн ойлголт орж ирэхгүй л байгаа юм.

Monicа: Тэгэхээр тэрийгээ чиний хувьд илүү тодруулах хэрэгтэй байна. Бид нар эвлүүлдэг тоглоом эвлүүлдэг puzzle шиг л тийм юмыг гаргаж бүтээвэл чамд их хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Хэтийн зорилгоо багцалж энэ нь энэнтэйгээ холбоотой юм байна гэдгийг багцалсанаар хэд хэдэн дүр зураг гарч ирнэ. Чиний хувьд өдөр дутмын юмнууд байгаад байдаг яг алсын юм маань арай жаахан булингартай байж магадгүй юм шиг байна.

Сурахаа: тийм, тийм яг зөв

Monica: Тэгвэл хэдүүлээ тэрэн дээр илүү тодруулах гээд үзье тийм ээ?

Идэвхтэй оролцож санаа оноогоо хуваалцаж, хамтран суралцдаг онлайн уулзалтынхаа бүх оролцогчддоо баярлалаа.

 

Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>