Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго (6 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго (6 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилго гэж юу вэ? Таны хувьд…

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго” хэмээн Ундармаа маань хувийн зорилгоо бидэнтэй хуваалцлаа.

Ундармаа, -Аан зорилго гэдэг нь миний бодлоор одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд үйлдлүүд хийх А цэгээс Б цэг хүртэл хийх тодорхол тэр алхамуудыг хэлэх байх.
Monica, -Яг зөв. Тэгэхлээр чи яг ямар чиний гаргах үр дүн чинь бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэдэг үр дүн байна шүү дээ тээ. Зорилго хэтийн зорилго гэдэг ч юм уу тэ? Аан тэгээд тэр чинь аягүй түрүүн том гэж ярьж байсан шүү дээ. Тэрэндээ хүрэхийн тулд чи санхүү одоо юу гэдгийн орж байгаа орлогоо сайжруулах хэрэгтэй.  Өөр өөр төрлийн юмнууд туршиж үзэх хэрэгтэй байгаа. Санхүүгийн юунд хүрэхийн тулд чиний одоо гаргаж байгаа жижиг зорилгууд чинь тодорхой байгаа юу тэ?
Ундармаа, – Жижиг зорилгууд эхний жилийн л жижиг зорилгууд л тодорхой байгаа.
Monica,  -Яг зөв тийм тийм, тийм л байх ёстой. Тэрнээс биш бид нар хэдэн жилийн дараа болох юмаа бүрэн тодорхойлж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь чигээ гаргаж болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд би одоо юу гэдгийн дэмий юманд зарцуулахгүй, одооноос эхлээд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг ч юм уу тэ? Яг ямар хөрөнгө оруулалт хийхээ одоохондоо сонгоогүй байж ч болно. Гэхдээ хамаагүй хөрөнгө оруулалт хийнэ гээд зорилго тавьж болох юм тэ?
Ундармаа, – Сонголтоо зөв тодорхойлно гэсэн үг үү.
Monica,  -Яг зөв, ийм чиглэлийн юм хийнэ гэдгээ мэдэж байгаа бол тэр маань зорилгын бас нэг хэсэг. Тэгэхлээр чиглэлүүдээ хоёулаа зөв гаргаж өгч болох ёстой. Ямар чиглэл одоо эхний нэг жилийнх байна гэвэл, ямар ямар жижиг алхамуудыг хийх ёстой юм бэ? Тэгээд түүндээ тохирсон ажлуудаа хэдүүлээ задалж үзээд яг ямар ямар жижиг жижиг алхамуудыг хийх ёстой юм. Зарим алхамуудыг тодруулаад эхэлчихвэл бид нарын нөгөө зорилго маань жаахан тодроод ирэх байх л гэж найдаж байна. Энэ өнөөдрийн онлайн уулзалты хийсний дараа жоохон тодроод эхэлчихвэл болох байх. Би одоо та нарт зорилгоо тодорхойлох арга хэрэгсэл өгчихнө. Яг цагаа тулахаар ар би өөрөө бүх зорилго юмыг чинь гаргаж өгөхгүй шүү дээ. Та нарын яг тархинд чинь байж байгаа санааг цаасан дээр буулгаж ирээд зорилго болгоод бичихэд чинь одоо хэрэгцээтэй аргуудыг би одоо зааж өгөх гээд байгаа юм. Тэгвэл та нар өөрсдөө зорилгоо тодорхойлоод сурна, өөрөө бие дааж сурна, өөрөө чадваржина.
Ундармаа: Одоо нөгөө сонголтоо хийхийн тулд одоо жаахан алсын хараа гэдэг юм уу, тийм үү?

Monica: Тийн алсын хараа. Бид нар төсөөлөл гэж ярьдаг штээ нүдээрээ би яг юу хүсээд байгаа одоо жишээ нь санхүүгийн эрх чөлөө гэдэг чинь аягүй том юм шиг харагдаад байдаг. Зарим хүмүүст. Тухайлбал, чи А түвшинд байгаа байрлалаас Б түвшинд хүрье гэвэл, за эхний ээлжинд тогтмол орлоготой, санхүүгийн тодорхой хяналттай болох аргаа гаргаад эхэлье. Энэ маань тэгвэл Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго алсын хараа дотор оршиж буй жижигхэн зорилго болно гэсэн үг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго биелэхэд хэрэгтэй мөнгө санхүүгийн зөв бодлоготой болж авах хэрэгтэй. Надад хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй юм бэ? Миний мөнгө хаашаа урсаж байна? Дэмий зардалууд байна уу? Тэгвэл түүнийгээ бид өөрчилж болно. Хадгаламж нээж болно. Тэгээд хадгаламж маань тодорхой түвшинд хүрмэгц нь хөрөнгө оруулалт руу оруулна. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө хөрөнгө оруулалтын талаар судална. Эсвэл орлогоо нэмэхийн тулд юу хийж болох вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго биелэхэд зөндөө олон жижиг стратегиуд дотор явж байгаа биз дээ тийм үү?

Хэдий хэмжээний олж байна, хэдий хэмжээний гарч байна? Олж байгаа мөнгөө ихэсгээд, гарч байгаа мөнгөө багасгаад тэр мөнгө урсгал дотроос шинэ юмнууд бид бүтээж эхэлнэ.

Ундармаа, – Боломжоо ашиглаад багаас нь юм эхлэх зүйлсээ тодруулна гэсэн үг үү?
Monica, – Тийм, хүүгийн хүүг ч юм уу бид судлах хэрэгтэй. Хаагуур яаж, мөнгөө юунд зориулвал мөнгө маань ирээдүйд өсөж үржих вэ? Яаж богино хугацаанд мөнгөө зөв өсгөх вэ? гэх мэтийн стратегиа гаргах гэх мэтээр ч байж болно. Жишээлбэл, чиний халаасанд 10 сая төгрөг цугларчихлаа. Түүнийг хөрөнгө оруулалтанд зориулъя гэвэл яаж болох вэ? Үл хөдлөх хөрөнгө оруулалтыг аваад үзье. Ийм байр авбал хэдэн төгрөгний үнэлгээтэй, хэдэн жилийн дараа үнэлгээ нь яаж өөрчлөгдөх вэ? Хөлслүүлье гэвэл яаж хөлслүүлэх вэ? Миний анхлан оруулсан 10 сая төгрөгийг оруулсан энэ бодлого маань таны халаасанд сар бүр хэдэн төгрөг нэмэрлэж байна? Энэ хөрөнгө оруулалт маань халаасанд тань мөнгө оруулж ирж чадахгүй бол ямар ч гоё байр байгаад та хөрөнгө оруулах бус харин ч алдагдалтай байж болохыгоо харж болно. Ашиг болж орж ирж чадах тохиолдолд хэлээд байгаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэх миний зорилго маань биелнэ.
Баярлалаа Ундармаа.

Идэвхтэй оролцож санаа оноогоо хуваалцаж, хамтран суралцдаг онлайн уулзалтынхаа бүх оролцогчддоо баярлалаа.

Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>