Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий (2 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий (2 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилго тодорхойлох тухай ярихад надад нөлөөлсөн асар чухал юмны нэг нь энэ үг юм. “Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий” гэсэн үгийг би анх дасгалжуулагч болохоор суралцаж явах зуураа уншиж байсан. Энэ үгийг Стивен Ковей “Бүтээмж өндөртэй хүний 7 дадал” гэдэг номондоо дурьдсан байдаг юм.

Англиар үүнийг “Begin with the End in mind” гэж хэлдэг.
Би өөрийнхөө “Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий” гэж орчуулчихлаа.

Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий

Энэ үг намайг амьдралыг цоо шинээр бодож сурахад ухаарал хайрласан юм. Арваад жилийн өмнөх амьдралаа бодоод байхад хийсэн юмнууд маань маш их асуудал бэрхшээлээр дүүрэн байдаг байж. Зөндөө л их юм хийгээд байдаг байсан атлаа зарим нь надад яг юуны төлөө, ямар үр дүн авчрахаа, ямар төгсгөлтэй, зорилготойгоо мэдэхгүйгээр л хийдэг нь зөндөө байж. Тийм ч учраас бодохгүй эхлүүлсэн ажлууд намайг олон янзаар мухардуулж байсан.

Бид төгсгөлөө мэдэхгүй учраас юу эхлэхээ мэддэггүй.

Бид төгсгөлөө бодохгүй учраас эхлэл маань алсын бодлогогүйгээс мухардаж гацдаг.

Тэгвэл энэ аргыг л би танд зааж өгч байгаа юм.

Видеогоо үзээрэй. Эхлэхээсээ өмнө төгсгөлөө бодож хий гэдэг үгний маань санааг илүү ойлгуулах байх.

Дашрамд, онлайн уулзалтанд оролцсон залуучууд маань надаас энэ номны талаар нэмэлт мэдээлэл өгөхийг хүссэн тулд Баатарчулуун хэмээх залуугийн бичсэн блогний нийтлэлийг энд хуулбарлан байрлууллаа. Эх хувилбарыг уншихыг хүсвэл энд дараарай. 

Бүтээмж өндөртэй хүний 7 дадал

Саяхан нэг их гоё ном уншиж дуусгалаа. Уг номын тухай маш товч, зүгээр л үнэртэх төдий танилцуулгыг хүргэхээр шийдлээ. Өөрийн ойлгосноор хүргэж буй дээр нь ганцхан удаа уншсан учир гүйцэд ухаагүй зүйлүүд зөндөө бий гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү номыг хэн боловч нэг удаа уншиж үзэхэд илүүдэхгүй гэсэн үүднээс танилцуулж байгаа юм.

Дадал 1, 2, 3 бол хувь хүн рүү хандсан зарчимууд юм.
Дадал 1. Ердөө л өөрийгөө хариуцах. Аливаа нэгэн үйл явдал үүсч бий болох нь надаас үл хамаарлаа гэж бодоход, буцаагаад түүнд ямар хариу үзүүлэх нь үндсэндээ миний хэрэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйлд хандах миний хандлага бол миний сонголтоос хамаарна гэсэн үг.
Дадал 2. Зарчимаа тодорхойлох. Өөрийн үнэт зүйл, зорилго чиглэлтэй холбоотойгоор өөрийн гэсэн дагаж мөрдөх үндсэн хуулийг томьёолох. Үүнд нэлээд цаг зарцуулж хийх хэрэгтэй юм шиг байна лээ.
Дадал 3. Нэн тэргүүний зүйлийг эхэнд нь тавь. Энд нөлөөллийн хүрээ гэж ойлголтыг оруулж ирэх ба өөрт хамгийн чухал зүйлийг хамгийн түрүүнд хийх зарчим юм. Цаг хугацааны хувьд яаралтай биш мөртлөө чухал зүйлүүдэд илүүтэй цаг гаргаж ажиллахыг санал болгосон байна.

Дадал 4, 5, 6 бол олон нийттэй харьцах талтай холбоотой зарчимууд юм.
Дадал 4. Эхлээд ойлго дараа нь ойлгуул. Эхлээд бусдыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Харин дараа нь өөрийгөө ойлгуул. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж ярьснаар хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Дадал 5. Хож/хож. Бусадтай харьцах харьцаандаа үргэлж хож/хож гэсэн зарчмыг баримтлах. Нэг үгээр хоёулаа хожих хэрэгтэй. Ихэнх хүмүүс хож/хожигд гэсэн зарчимаар ажилладаг бол хожигд/хож гэсэн харьцаа нь дээрхээс ч муу юм байна. Харин хожигд/хожигд гэсэн зарчмын тухайд ярих ч хэрэг байхгүй.
Дадал 6. Хорших. Харилцагч хүний хувьд ямар нэгэн ялгаатай тал байгаа бол ялгаатай талыг хүндэтгэх хэрэгтэй. Хэн хэнийх нь хувьд тааламжтай байх, хүлээн зөвшөөрөхүйц 3 дахь сонголт үргэлж байдаг гэдгийг сана.
Дадал 7. Ирээ хурцал. Бүхнийг эхнээс нь давтан сайжруулах. Яг л спирал хөгжлийн онол шиг.

Энэ номыг Internom, Боловсрол, Урлагийн номын дэлгүүр зэрэг газруудад худалдаж байсан.

Өнөөдрийн танд зориулж бэлтгэсэн гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД хэмээх гайхалтай аудио ярилцлага.

 Танд бүтээлч ажил хэрэгч болоход зайлшгүй хэрэгтэй 10 зөвлөмжийг энэ аудио ярилцлага дээр өгнө. Тус бүртээ авууштай, өнөөдөр яаж бусдаас илүү сэтгэж, одоо байгаа цагаа зөв ашиглаж, хар дарсан зүүднээсээ ангижрах аргыг та суралцана.

podcast-7Та өөртөө нэг л итгэлгүй, хийж байгаа ажлууд тань үр ашиггүй өнгөрч байгаад санаа зовж байна уу?

Та яаж цагаа зөв ашиглахаа мэдэхгүй болохоор олигтой ажлын амжилт гаргаж чадахгүй байна уу?

Та жаахан юм хийх гээд оролдохоор нэг л үр дүн нь гарч өгөхгүй, тэгсгээд л голоос нь хаячихдаг, туушгүй зантай юу?

Та стрессээ зохицуулаад сурчихвал амьдрал чинь дээшилмээр санагдаж байна уу?

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД – ҮНЭ 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та цаг ашиглах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн цаг ашиглалтын талаар биш таны амьдралын бүх асуудлуудыг шийдэх аргыг зааж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>