Баяр хүргэе, Та бол ТЕМПО Genius!

Темпо genius-ийн төлөөлөл Нельсон Мандела, Тереза эх, Уоррен Баффет нарын нэгэн адил та цаг хугацааг маш сайн мэдэрдэг. Та шинэлэг санаа хамгийн түрүүнд гаргадаг байх албагүй, олны анхаарлын төвд ч байх шаардлагагүй. Та хүнийхээ хувьд халамжтай нэгэн тул бусадтай амархан холбогдож, зөв цагийг мэдэрч чаддаг.
Энтрепренёрын хувьд таны ялалтын стратеги бол тэвчээртэй тууштай байдал, мөн аливаа өөрчлөлт, анхаарал, магтаал, муушаалыг үл харгалзан оюун болоод сэтгэлзүйн хувьд тогтвортой, өндөр мэдрэмжтэй, бодитой байж чаддаг давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ дэмжлэг сайтай, стрессгүй багийг бүрдүүлэх явдал юм.


Бид бүгдэд 4 төрлийн Genius тодорхой хэмжээгээр байгаа, гэхдээ бидэнд аль нэг Genius нь бусдаасаа илүү хүчтэй заяасан байдаг.
Бид уг Genius дээрээ анхаарлаа илүүтэй төвлөрүүлэх нь, өөрөөр хэлбэл өөрийн хамгийн хүчтэй, давуу тал дээрээ төвлөрөх нь  хөл бөмбөгийн тоглолтод нэг байрлалыг сонгохтой адил юм. Өөртөө тохирох хамгийн шилдэг байрлалыг олсноор тухайн зүйл дээрээ илүү өндөр ур чадвартай болж, амжилт гаргаж, багийн бусад гишүүдийнхээ хувьд хамгийн үнэ цэнтэй нэгэн байх боломжийг олгодог. Энэ нь та бөмбөгний араас байнга хөөж гүйхийн оронд, бусад хүмүүс тань луу бөмбөгийг дамжуулж эхэлнэ гэсэн үг юм. 

Өөрийн Genius-ийн онцгой хүч чадал, ур чадварын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг татаж авахыг хүсвэл доорх формыг бөглөөд товчлуурыг дараарай. 

>