Чи өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдэх үү?

Чи бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад л сэтгэлээр унаад явдаг юм биш биз?

Өөрийнхөө төрөлхийн ур чадвараа ойлгоод, энергиэ зөв зүйлд ашиглаад сурчихвал хэнтэй ч өөрийгөө харьцуулах шаардлагагүйгээр өөрийнхөө өнгөөр тодрон гэрэлтэх боломжтой.

Genius Test гэж юу вэ?

Энэхүү тест нь таны төрөлхийн авьяасыг нээн илрүүлж, танд ямар төрлийн ажил тохирохыг тодорхойлохоос гадна ирээдүйд ямар чиглэлд амжилт гаргах стратегиа олоход туслах юм. Энэ тестийг ажилласнаар  та амьдралынхаа дараагийн цоо шинэ аяллыг хийх эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийн энергитэй тохирсон арга барилаар амжилтад хүрэхэд туслах манлайлах, хайрлах, бусдыг өөртөө татах гэх мэт өөр өөр арга барилуудаа олоод ав. 

Genius тестийг үндэслэгч Рожер Жэймс Хамилтоны тухай

Рожер бол бизнесүүдэд өөрийн урсгалаа олоод өсөж хөгжихөд нь менторлодог бөгөөд тэрээр дэлхийд танигдсан ирээдүйг төсөөлөгч мөн энтрепренёр хүн юм. 

Рожер "Энтрепренёр Институт"-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь 200 гаруй хотуудаас, 2 сая гаруй энтрепренёруудыг нэгтгэж чадсан дэлхийн хамгийн том Энтрепренёруудын Сүлжээ юм. 

Тэрээр мөн дэлхийд тэргүүлэгч Энтрепренёр Ресорт, Далайн эргийн Клуб Группийн үүсгэн байгуулагч бөгөөд IPO хийж 2017 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болсон. Түүний технологийн компани болох ЖэниусЮ нь бизнес эрхлэгчдийг хамгийн ухаалаг мэдлэг боловсрол, боломжуудтай холбож өгдөг бөгөөд ирэх жилд 20 сая доллароос 40 сая доллар хүртэл өсөлт хийх хандлагатайгаар ажиллаж байна. 

Тэрээр Баялгийн Динамик болон Авьяасын Динамикийг зохиосон бөгөөд үүнийг одоогийн байдлаар 700 000 гаруй энтрепренёр өөрсдийн энергийн урсгалаа таньж мэдэхэд ашиглаад байна.  Рожерийн удирддаг бүх компаниудын зорилго Энтрепренёр Хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэхэд чиглэж тэдний авьяас чадварыг өсгөж, баялаг бүтээхэд нь хувь нэмэр оруулахад оршдог.

Өөрийн дотоод энтрепренёрыг сэрээх аяллаа эндээс эхлээрэй!

Genius  тестийг ажилласнаар чамд ямар ашигтай вэ?

Чи ердөө хэдхэн минут зарцуулаад л өөрийн төрөлхийн энергийн урсгалаа таньж мэдээд илүү аз жаргалтай, бүтээмжтэй амьдрах арга барилаа эзэмшээд авна гээд боддоо.

Гайхалтай биш гэж үү?

Дургүй зүйлээ хийж өөрийн энергээ гарздах шаардлагагүй

Өөрийн төрөлхийн энергийн ажлууд дээрээ илүү төвлөрөөд бусад энерги дээрх хийдэг ажлуудаа багасгаснаар чи илүү өөртөө итгэлтэй, амжилттай байх болно.

Бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч эхэлснээр амьдрал илүү хялбар болно

Хүн болгон өөрийн гэсэн төрөлхийн энергитэй гэдгийг  мэдсэнээр бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэднийг шүүмжлэхгүйгээр харилцаж чаддаг болно.

Цаг, мөнгө, энергээ хэмнэх аргыг олж мэднэ

Бусад хэн нэгэн шиг болохын тулд өөрийн мөнгө, энерги, цагийг үрэх шаардлагагүй болно. Чиний төрөлхийн энергийг илүү өнгөлж, чамайг гэрэлтүүлэх тэр газраа олоход чинь туслах болно. 

Цаашдаа хийх сонголтуудынхаа чиг баримжааг олоход тусална

Өөрийнхөө талаар гайхсан, эргэлзсэн олон асуултуудынхаа хариултыг олж авсанаар цаашдаа би тэгвэл ямар сонголт хийх нь зөв гэдгээ шийдэхэд тань чиглүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. 

Genius тестийг ажилласан хүмүүсийн сэтгэгдэл

Темпо энергийнхээ давуу талуудаа мэдэж авсандаа   маш их баярласан

Би өөрийгөө Темпо энергитэй гэдгээ эндээс мэдэж авсан. Тэгээд маш тогтвортой, газрын энергитэй, сурч авсан мэдлэгээ урт хугацаанд тогтвортой хадгалж чаддагаа тэр дундаа цагийн мэдрэмж өндөртэй, бусдад үйлчлэхдээ дуртай гэдгээ мэдээд үнэхээр их баярласан. 

Д.Ариунаа

Flow Consultant

Би хүмүүстэй хамт байхдаа яагаад жаргалтай байдгаа мэдэж авсан

Би өөрөө шинэ хүмүүстэй танилцах, мөн хүмүүс дунд байхдаа яагаад ч юм их жаргалтай байдаг. Гэтэл би чинь цаанаасаа л төрөлхийн Блэйз энергитэй хүн юм байна лээ. Үүнийхээ давуу талыг олж мэдсэнээр илүү өөртөө итгэлтэй, аз жаргалтай, бүтээмжтэй амьдрах болсон.

М.Солонго

Team leader /The Coaching Academy/

Анализ хийх чадвар маань миний төрөлхийн авъяас байсныг олж мэдсэн

Би цаанаасаа л жижиг гэлтгүй бүх юмыг тодорхой болгож байж сэтгэл амардаг. Ямар ч зүйлийг яаж хялбаршуулж, сайжруулж болох уу гэдэг өнцгөөс нь тархи маань ажилладгаараа онцлогтой гэдгийг мэдэж авсан. Үүнээс хойш үүн дээрээ тулгуурлаад ажиллавал илүү амжилттай байна гэдгээ ойлгож авсан. 

О.Оджаргал

Technical Support /The Coaching Academy/


Чиний онцгой чадвар чинь юу вэ? 

Өөрийн энергийн урсгалд эрч хүч дүүрэн ажиллаж амьдарч чадаж байна уу? 

Discover your Genius

Дэлхий даяар 1 сая гаруй Энтрепренёрууд Genius тестийг ажиллаад байна

Хүн төрөлхтөн бие физиологийн хувьд хоёр гар, хоёр хөл, хоёр нүд, хоёр чих, нэг амтай гэх мэтчилэн ерөнхий бүтцийн хувьд бүгдээрээ адилхан байдаг. Үүний нэгэн адилаар хүмүүсийн амьдралын загвар ижил төстэй байдаг боловч гагцхүү бид өөрсдийн байгалиас бидэнд өгөгдсөн авъяас чадвар дээрээ тулгуурлан ирээдүйгээ хэрхэн бүтээж, хэн гэж энэ амьдралдаа дурсагдах шийдвэрээ гаргаснаар та харамсах зүйлгүй, өөртөө итгэлтэй, уналт болон алдааныхаа аль алинаас суралцаж аз жаргалаар дүүрэн ирээдүйг бүтээх эрхийг өөртөө бэлэглэж байгаа хэрэг юм. Энэхүү боломжийг Монголчуудад маань олгосон Дасгалжуулалтын Академийн үүсгэн байгуулагч Моника Батсүхийн ойрын ментор Рожер Жеймс Хамилтон танд талархлаа илэрхийлье.  


Та өөрийн болоод бусдын төрөлх өгөгдөл, мөн чанарыг ойлгосноор өөрийгөө болоод бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрч, хайрлаж, хайрлуулж, хүндэлж, хүндлүүлж, аз жаргалтай харилцаагаар амьдралаа дүүргэн сэтгэл хангалуун амьдрах боломжтой. Genius test-ийг ашиглаад бусдын хэлээгүй үгсийг сонсох чадвараа хөгжүүлээрэй.


Жич: Энэ удаа таныг Genius тестээ ажиллаж дуусаад тайлал файлаа татаж авах үед нь 4-н Genius тус бүрийн хайрлах, харилцах онцлогийг илүү дэлгэрэнгүй танилцуулсан шинэчлэгдсэн вэбинар таныг хүлээж байна. 

Доорх формыг бөглөөд Genius тестний Монгол орчуулга болон ажиллах зааварчилгаа, эргээд Монгол хэл дээр тестийн дэлгэрэнгүй хариу тайллыг хэрхэн авахтай холбоотой зааврыг хүлээж аваарай. 

>