Урсгалын зөвлөх үйлчилгээ


Use this CTA top-section to highlight the one thing you want your visitors to do.

  • Buy your online course
  • Sign up for your email list
  • Take a quiz

ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИЙН CERTIFIED 

FLOW CONSULTANTS

ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИЙН

 CERTIFIED 

FLOW CONSULTANTS

Урсгалын зөвлөх үйлчилгээ


GeniusU группийн үүсгэн байгуулагч сошиал энтрепренёр Рожер Жэймс Хамилтон өөрийн асар их судалгааны дараа л Баялгийг бүтээнэ гэдэг нь зөрчилдөөнтэй олон янзын бизнесийн онолуудыг дагах биш, харин олон зуун жилийн туршид амжилттайгаар ашиглагдан баталгаажсан амьдралын туршлагуудаар дамжигдан ирсэн бодит үр дүн байдаг юм байна гэдгийг тогтооосон байна. Тэрээр эртний соёл уламжлалаас гаралтай 5 төрлийн энергийн урсгалыг амьдруулж, цаг хугацааг тэдгээр 5 элементүүдтэй авцалдуулж Баялгийн Динамикийн дөрвөлжинг бүтээснээр ХҮН ТӨРӨЛТХНИЙГ гайхалтай 8 өөр Баялгийн Динамик бүхий хэв загваруудад хувааж, маш хялбархнаар амжилтын стратегийг ойлгох боломжийг бүрдүүлжээ.


Моника Батсүхийн үүсгэн байгуулсан Дасгалжуулалтын академийн Flow Consultant-уудын Урсгалын зөвлөх үйлчилгээний үр дүнд та өөрийгөө ямар төрлийн БАЯЛАГ БҮТЭЭГЧ болохоо мэдэж авах боломжтой.

Манай урсгалын зөвлөхүүдтэй танилцана уу

Миний гал эрмэлзэл бол "Үнэт зүйлээ таньж мэдээгүй, хөгжүүлж чадаагүй монгол хүнд түүнийгээ олоход нь туслах, хөгжүүлэхэд нь гарц гаргалгааг олж өгөх" юм. Дэлгэрэнгүй..

Д.ариунаа
ДА-ийн Flow consultant, ментор,
эм зүйч

Өөрийгөө олж нээх хүсэлтэй, 25-50 насны авьяас чадвараа нээж зөв ашиглаж сурах хүсэлтэй, мөн авьяас чадвараараа үнэ цэнэ бүтээж эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг бий болгох хүсэл сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгнө. Дэлгэрэнгүй..

б.Одонтуяа
ДА-ийн Flow consultant,
бизнес эрхлэгч

Мэргэжил сонголт, багийн ажиллагаа, карьер өсөлт, хүний нөөц, гарааны бизнес эрхэлж байгаа болон бизнес эхлэхээр зориж буй албан байгууллага, өөрийгөө дараагийн түвшинд гаргаж нөөц боломжоо нээхийг хүссэн хүн бүртэй хамтран ажиллана.  Дэлгэрэнгүй..

б.одончимэг
ДА-ийн амбассадор, Flow consultant, ментор

Үйлчлүүлэгчдийнхээ бэрхшээлтэй асуудлыг ойлгон, мэдэрч, шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой заавар чиглэлийн дагуу, амьдралын стратегиэ тодорхойлоход үнэн зөв зөвлөгөө өгч чиглүүлэн, чанартай үйлчилгээ үзүүлнэ.   Дэлгэрэнгүй..

ж.болормаа
ДА-ийн Flow consultant, ментор, багш

Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл бол "Чанартай, мэргэжлийн сургалт зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хувь хүнийг дараагийн түвшинд хүргэж чадавхжуулах" юм. Дэлгэрэнгүй..

Ц.Солонго
ДА-ийн Flow consultant, Гэр бүл судлалын магистр, ДА-ийн HR & Partnership manager

Төрөлх энергийн урсгалтай нь уялдуулж цаашид хийх алхмуудыг тодорхой хэлж өгснөөр та цаг хугацааг хэмнэн дараагийн түвшинд гарахад хувь нэмэр оруулна. Дэлгэрэнгүй..

м.солонго
ДА-ийн Flow consultant, ДА-ийн Team Leader

Ихэнх хүмүүс өөрийн сул талаа хөгжүүлэх гэж цаг, энергиэ алдаж байдаг. Харин та өөрийн баялгийн динамикийн профайлаа мэдэж авснаар давуу талаа улам өнгөлж, баялаг бүтээх замаа товчлох боломжтой. Өөрийн төрөлх өгөгдлөө ашиглаж илүү аз жаргалтай, илүү бүтээмжтэй, илүү өндөр орлоготой болохыг хүсэж байгаа танд зөвлөгөө, үйлчилгээ өгөхдөө таатай байх болно. Дэлгэрэнгүй..

Б.Болортуяа
ДА-ийн Flow consultant, ментор, бизнес эрхлэгч

Миний гал эрмэлзэл бол "Хувь хүний хөгжил өөрийгөө танихаас эхэлдэг. Аз жаргалтай, амжилттай явахыг хүсдэг бүх насныханд төрөлх энерги, өгөгдлөө таньж мэдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй ашиглахад нь тусалж, үйлчлүүлэгч бүрдээ тохирсон арга зам, амжилтын стратегийг нь заан чиглүүлж өгөх юм. Дэлгэрэнгүй..

Ж.Болормаа
ДА-ийн Амбассадор, Flow consultant, ментор, бизнес эрхлэгч

дэлгэрэнгүй танилцуулга

Flow consultant Д.АРИУНАА

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Өөрийн зан чанарыг мэдэхгүй, авъяас чадвараа олж нээгээгүй, ажилдаа дургүй, амьдралаас залхсан, сэтгэл гутралтай, бухамдаж, стресстэх нь олширсон хохирогч түвшний хүмүүс
  • Хичээл зүтгэлтэй, дайчин ажиллаад байгаа хэрнээ амжилтанд хүрч чадахгүй, нийгмийн олон асуудалд төөрөлдөж, будилсан, бусдын сөрөг урсгалаас гарч мэддэггүй, үргэлжийн дайралтад өртөж байдаг, асуудал бэрхшээлээ шийдэж чадахгүй шантарч байгаа хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олонд энэ зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

Flow Consultant-ийн зөвлөгөө үйлчилгээ аваагүйгээс тухайн хүнд учрах хохирол, хор уршиг, алдаж буй цаг хугацаа, эрч хүч, боломжуудын талаар дэлгэрэнгүй дурьдвал:

  • Мэргэжлээ буруу сонгох
  • Цаг хугацаа, санхүүгээ дэмий зүйлд зарцуулах
  • Хэчнээн хичээж хийвч үр дүнгүй байх, сэтгэлийн таашаал байхгүй, урам зориггүй, бүтээмжгүй байх
  • Өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй, урсгалаар явах, өөрийн хүч, энергиэ буруу зүйлд гарздах, сүүлдээ худлаа дүр эсгэдэг болох, эго маск зүүх, бусдын өө, алдаа дутагдлыг олж гишгэх буруу муу зантай болох
  • Байгууллага, баг хамт олны амжилтыг хойш нь татах, гэр бүлдээ асуудал үүсгэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай.

Эдгээр сөрөг үр дагаврууд дахиад цаашаа бүр ч их асуудал бэрхшээлийг бий болгодог. Эдгээр бүх хор уршгаас ангижрах, ангид байх боломжийг FC үйлчилгээ авснаар та олж авах болно. Мөн цаашилбал ирээдүйгээ төлөвлөх, алсын хараатай үйлдэл хийх, шийдвэр гаргалт, амжилтын стратегиэ гаргахад маш том боломжийг олгодгоороо энэ нь үнэхээрийн гайхамшигтай үнэ цэнэтэй үйлчилгээ билээ.

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Боловсролын салбарт, багш нар, дунд болон их дээд сургуулийн оюутан сурагчид, хүүхдүүд.
  • Нийгмийн олон янзын байгууллага, бизнес эрхлэгчид, компаниуд, хувь хүн, гэр бүлүүд. Жишээ нь: Багш нар хүүхдүүдтэй ажиллахдаа, өөр хоорондоо эсвэл удирдлагатайгаа харилцахдаа, энтерпренёрүүд байгууллагын өсөлт хөгжил, стратегиэ тодорхойлохдоо ямар хүмүүсийг аль ажлын байранд ямар хугацаагаар тавих, ямар үүрэг өгөх, тэднээс ямар үр дүн хүлээхээ мэддэг болоод зогсохгүй үнэхээр гайхалтай хамтын хүч, гэрэлт ирээдүйг бий болгох чадвар суулгана.
  • Гэр бүл дотор аав ээж нь бие биенээ, хүүхдүүдээ харилцан ойлгож таниад ирэхээр маш олон асуудал бэрхшээл аяндаа алга болж, зөвхөн өөрийн энергийн урсгалаа хөгжүүлж бие биенээ дэмжсэн, хамтарч нэгдэж чаддаг гоё нийгэм бий болох болно.

Миний амлалт

  • Юуны өмнө монголчуудын дайчин, тууштай, эр зоригтой төрөлх энергийг сэрээж, амжилтанд хүрэх зорилгодоо үнэнч байж, өөртөө итгэж, жалгын амьдралаасаа өндийн босч ирэхэд нь тусалж чадна.
  • Төөрч будилсан амжилтанд тэмүүлэгч хүн бүрт өөрийн дотоод хүч, диамондоо олж авахад нь тусална.
  • Цаашид Дасгалжуулалтын академийн хамт олон, бас бусад FC зөвлөхүүд, менторуудтайгаа хамтран Монгол хүн таны байгалиас өгөгдсөн гайхалтай энергийн хүчээр Баялаг бүтээх сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол орны ядуу сэтгэлгээг өөрчилж чадна хэмээн амлаж байна.

Миний тухай

  • Миний профайл: Нөөцлөгч.
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Үнэт зүйлээ таньж мэдэхгүй, хөгжүүлж чадаагүй монгол хүнд түүнийгээ олоход нь туслах, хөгжүүлэхэд нь гарц гаргалгааг олж өгөх.
  • Миний уриа: Монгол хүн бүрт гайхамшигтай өөрийн гэсэн энергийн урсгал бий. Түүнийгээ олоход тань би танд тусалж чадна.
  • Миний үнэт зүйл: Эрх чөлөө, Чанартай боловсрол, Эрүүл мэнд, Гэр бүл, Ажил карьер.
  • Эм зүйч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбартаа 15 жил ажилласан.
  • Эм зүйн магистр болон Бизнесийн удирдлагын магистр цолтой.
  • Барилгын болон авто замын, мөн үйлдвэрлэлийн салбарт стандарт хэрэгжүүлэх болон бүтээн босголтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Боловсролын салбарт 2020 оноос хойш идэвхтэй ажиллаж байгаа.

Холбоо барих


Flow consultant Б.одонтуяа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Хорвоо ертөнц дээрх бүх юмс өөр өөрийн гэсэн энергитэй, өөрийн онцлог өнгө төрхтөй байдагтай яг л адилхан хүн бүр өөрийн онцлог авьяас чадвартай байдаг хэрнээ түүнийгээ хэрхэн нээх, ашиглахаа мэдэх нь байтугай өөрийгөө юу хийх дуртай, ямар авьяастай, ямар зан чанартай, гэдгээ мэдэхгүй яг л хонь шиг дуулгавртай нь аргагүй нийгэмд нийцэх гэж, хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг. Бусад хүмүүс юу гэх бол гэж санаа зовж бусдын харцан дор хоирогч түвшинд амьдраад байгаагаа ойлгох ч сөхөөгүй амьдардаг нь гашуун үнэн. Одоо энэ түвшигээс гарах хэрэгтэй. Энэ түвшингээс гарахын тулд чамд зөвлөгөө өгөх мэргэжлийн зөвлөгч хэрэгтэй. Би олон хүнийг өөрийгөө олж авьяас чадвараа нээж, өөрийн хүч чадал, авьяасаараа хүссэн амьдралаа бүтээж, дуртай юмаа хийж аз жаргалтай, өөртөө итгэлтэй амьдраасай гэж хүсдэг. Тийм ч учраас Flow consultant болсон.                          
  • Би хөгшин хүн,  миний хийж бүтээдэг гэж юу байхав, би залуудна, надад туршлага байхгүй, би өөртөө итгэлгүй гэж өөрийгөө голж, хойшоо суухын оронд эртхэн өөртөө хөрөнгө оруулаад өөрийгөө таньж мэдэж, өөрийн алт шиг зан чанар, авьяас чадвар,  өвөрмөц энергиэ таньж, амьдралдаа хэрэгжүүлж, ашиглаж, хөгжүүлж, зөв замаа олж хүссэн амьдралаа бүтээхэд өөртөө туслаж хөрөнгө оруулаарай. Ингэснээр та  өөрийн энергийн урсгалдаа орж бага хүчээр том амжилтыг гаргах боломжтой.                  
  • Өөрөөрөө байгаа хүн л илүү амьд байж бусдын сэтгэлд хүрдэг. Харин чи өөрөөрөө байж чаддаг уу? Хэн нэгнийг байнга өөртөйгөө харьцуулж бусадтай адилхан болох гэж хэлбэрт орж, хиймэл хуурамч харагдаж байгаагаа ч мэдэхгүй яваад байгаа юм биш биз? Өөрийгөө таньж мэдэх, өөртөйгөө ойр байх цаг хугацаагаа дэмий өнгөрөөж бусдыг дуурайж, жүжиглэж өөрийгөө улам бүр хохирогч болоход туслаад байгаа бол Flow consultаnt үйлчилгээ танд хэрэгтэй. Энэ үйлчилгээ таныг өөрийгөө илүү таньж мэдэхэд туслахаас гадна, өөрийгөө өөр нүдээр харах, би ийм хүн юм байна шүү гэж өөртөйгөө  танилцах боломжийг олгодогоороо онцлогоос гадна яагаад ингээд байдаг алдаануудаа ойлгоход чинь туслана.                      

                            

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • 25 аас 50 насны эмэгтэйчүүдэд, амьдралдаа өөрчилөлт хийх хүсэлтэй, өөрийгөө илүү таньж мэдье, дотороо нуугдаж байгаа  авьяас, чадвар үнэ цэнээ тодоройлж, дуртай юмаа хийж, хүссэн амьдралаа бүтээе гэсэн хүмүүст зөвлөгөө өгнө.           
  • Авьяас гэдэг бол таны сайн хийж чаддаг зүйл биш, харин таны хийх дуртай зүйл юм. Хийх дуртай зүйл маань бидэнд сэтгэл ханамж өгдөг. Бидний ихэнх нь өөрийгөө хэр зэрэг үнэ цэнтэй хүн гэдгээ анзаардаггүй. Дуртай зүйлээ хийхэд амархан санагддаг болохоор түүний үнэ цэнийг бид хэмжиж мэддэггүй. Тайланта  гэдэг үг нь эртний грек үгнээс гаралтай. Орчуулвал алт гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хүн бүхний дотор нандин зүйл буюу алт нуугдаж байдаг гэсэн утгатай.           
  • Өөрийн дотор нуугдаж буй алтаа олохыг хүсэж байгаа бол зан чанар, хүч чадал, бүтээмж, үнэ цэн зэргээ ашиглаж сурах хүсэлтэй хүмүүст туслалцаа үзүүлж ажиллахдаа би таатай байх болно.    
  • Хүн өөрийнхөө авьяас чадварыг мэдэхгүй өнгөрөх буюу нуух юм бол авьяасаа алдаж эхэлдэг. Харин авьяасаа хэрэглэж эхлэвэл арвижин өргөжиж, үр өгөөжөө хүртэдэг. Харамасмалтай нь өөрийнхөө үнэ цэнэ, авьяас чадвараа мэдэх нь байтугай өөрийгөө хэн гэдгээ ч ойлгохоо больсон, гацаанд орсон, амьдрах идэвхигүй, стрест орсон, гарах гарцаа хайж байгаа хүмүүс олширч байна. Эдгээр хүмүүст туслах зорилготой ажиллаж байна.   

Миний амлалт

  • Та авьяас чадвараа нээснээр, өөрийн дуртай, хамгийн сайн чаддаг юмандаа цагаа зориулж авьяас чадвартаа тоирсон зүйлдээ цагийн хөрөнгө оруулалт хийж сурна.                
  • Өөрт тохирох  оновчтой чиглэлийг олох гарцаа мэдсэнээр юунаас татгалзах, юун дээр зөвшөөрөх нь зүйтэй вэ? гэдгээ мэднэ. Ингэснээр таны сэтгэл ханамж дээшилж, ажилын үр өгөөж нэмэгдэж стресс бухимдал буурна.
  • Та өөрийнхөө байгалиас заяасан эрч хүчийг сэргээгээд зогсохгүй байгууллага хамт олон дотор хэрхэн өөрийн чадварыг зөв ашиглаж, үр өгөөжөө гаргахад тань энэ гарын авлага материал тусална 
  • Энэхүү үйлчилгээ нь баялгийн эрэлд гарч буй бүх хүнийг баялгийн замд нь хүргэх газрын зураг гэж хэлж болно. 
  • Та энэхүү зөвлөгөө, гарын авлага, тестийн системийг ашигласнаар богино хугацаанд дөт замаар хялбаршуулсан энгийн аргачлалаар амжилтынхаа цар хүрээг арвижуулана.  
  • Та өөрийн үнэ цэнийг мэдэхийнхээ хэмжээгээр өөрийн давуу чадвар дээр төвлөрч, бусдын давуу чадварыг зөв ашиглахад туслаж сурна. Сул талаа мэдсэнээр юун дээр болгоомжлох, яагаад алдаад байдагаа ойлгож авна.
  •  Өөрийгөө таньж мэдсэнээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй болно. 
  • Хүмүүстэй зөрчилдөх биш, тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурна. 

Миний тухай

  • Миний профайл: Бүтээгч                                 
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Би бүх л хүмүүсийг амар амгалан, эрүүл саруул, аз жаргалтай, эд баялагаар дүүрэн амьдраасай гэж хүсдэг. Эдгээрийг хүн өөрийн амьдралдаа цогцлоохын тулд хамгийн эхлээд өөртөйгөө ажиллахаас эхэлнэ.  Consultant миний зүгээс олон хүний харах өнцөгийг нь өөрчилж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, авьяас чадвараа нээж, үнэ цэнэтэй хүн болоход нь туслах хүсэл тэмүүлэлтэй байна.                                            
  • Миний уриа: Сул тал дээрээ биш давуу чадвар дээрээ илүү төвлөрч энергийн урсгалаа дага. Орчлон хорвоо дээрх бүхий л юмс өөр өөрийн гэсэн өвөрмөц энергитэй. Энергийн хуулийг сайн ойлго.                                              
  • Миний үнэт зүйл: Өөрт минь байгаа бүхий л зүйлдээ би талархаж явдагг. Мэдээж миний хамгийн үнэт зүйлс бол миний үр хүүхэдүүд гэр бүл, сэтгэл тайван байдал, өөртөө итгэх итгэл, эрх чөлөөтөй ажиллаж амьдарч байгаа минь мөн боловч намайг төрүүлсэн ижий аав, амьдрах тухлаг  орчин, байгаль дэлхий, төрсөн нутаг, ус, агаар гээд л бүхий л  үнэт зүйлс надад байгаад би маш их талархаж байна.  Надад ухаарал хайрлаж байдаг бүхий л хүмүүс, алдаатай оноотой байна гэдгийг минь мэдрүүлж, ойлгуулж байдаг бүхий л үйл явдалууд бол миний үнэт зүйлс гэж би бодож байна.      
  • Би бизнесийн удирддлага мэргэжилтэй ч мэргэжилээрээ ажиллаагүй. Хувиараа л янз бүрийн юм хийж оролдож байсан. Бүтээгчид их зоригтой хөдөлж чаддаг, юмыг санаачлан эхлүүлэхдээ сайн, хурдан шийдвэр гаргадаг, бууж өгдөггүй хүсүүс байдаг. Би өөрийгөө бүтээгч профайлтай гэдгээ мэддэггүй байхдаа өөрөөр хэлбэл 20 наснаасаа янз бүрийн л юм оролдож алдаж онож хэд хэдэн удаа тэгээс эхэлж байсан удаатай. Алдаанаасаа суралцаж цааш хөгжсөөр ирсэн. Хүний удирдлаган дор сарын цалин харж ажиллах дургуй байсан болохоор өөрөө хийж бүтээх гэж оролддог байсан маань чамгүй амжилтыг авчирсан. Би сурах дуртай. Аливаа юманд нээлттэй хандадаг, оролдоод үзье, яагаад болохгуй гэж боддог.
  • Би ном унших дуртай хэдий ч хувийн бизнесээ хийгээд явж байх үедээ сурах процессоо орхигдуулсанаас болж  амьдрал нэг л утгагүй нэгэн хэвийн санагдаж, шинэчлэлт хийх гэж эрэл хайгуул хийгээд явж байх үедээ 2017 онд дасгалжуулалтын академийн хөтөлбөрүүдтэй тааралдаж тэр цагаас хойш идэвхитэй суралцаж бүх л хөтөлбөрт нь хамрагдаж явсаар анхны төгсөгч, албан ёсны сертификаттай Flow Consultant болж зөвлөгөө өгдөг болсон.  

Холбоо барих

  • Facebook профайл: Odnoo Od  
  • Facebook хуудас: Consultant Odnoo                             
  • Имэйл хаяг: [email protected]                                   
  • Утасны дугаар: 976-88113031, 976-99778318 

                    

Flow consultant Б.ОДОНчимэг

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Үнэндээ ажил амжихгүй, замын түгжрээ, гэрийн ажил, ажлын ачаалал гээд өөр зүйл бодох, хийх зав алга?
  • Одоо байгаа бүхэн болж байна? Надад илүү зүйл хүсээд, өөрийгөө зовоох хэрэг алга гэж заримдаа бодогддог уу?

             Тэгвэл танд зориулан өөрийн эрч хүчийг зөв зүйлд хуримтлуулж, өөрөө ч мэдэлгүй ажлаа амжуулчихсан, хамгийн сайн чаддаг зүйлээ хөнгөхөөн хийж, цаг хугацаагаа зөв удирдах боломжийг Баялгийн динамик зан чанарын тест дээр тулгуурлан Вип зөвлөх үйлчилгээг үзүүлж сургалт явуулдаг. 

              Энэхүү Баялгийн динамик тестийг сая сая энтрепренёр залуучууд бизнесээ бүтээх, мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд ашиглаж эхлээд удаж байна.

              Харин таныг юм болгоныг оролдож үзэж туршиж, бүтэлтэй бүтэлгүй болж эсвэл юу хийхээ мэдэхгүй, нэгэн хэвийн зүйлээ давтсаар цаг хугацаа битгий алдаасай гэж үнэхээр их хүсч байна. Чамд амьдралдаа өөрийн үнэ цэнээ эртхэн олоод түүнийгээ өдөр бүр услан амжилтаа бүтээх боломж бий.

              Мэргэжил сонголт, багийн ажиллагаа, карьер өсөлт, хүний нөөц, гарааны бизнес эрхэлж байгаа болон бизнес эхлэхээр зорьж буй албан байгууллага, өөрийгөө дараагийн түвшинд гаргаж нөөц боломжоо нээхийг хүссэн хүн бүртэй хамтран ажиллана.

 Миний зорьж ажиллаж буй талбарууд

  •                            

Миний амлалт

  •                               

Миний тухай

  • Миний профайл: Бүтээгч 
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: 
  • Миний уриа: 
  • Миний үнэт зүйл: 

Холбоо барих

Flow consultant Ж. Болормаа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Хүн болгон амжилтанд хүрч аз жаргалтай, сэтгэл хангалуун, мөнгөнд санаа зовохгүйгээр амьдрахыг хүсдэг. Тэрний тулд “БИ ХЭН БЭ?” гэдгийгээ таньж нээх нь хамгийн чухал байдаг.             
  • Та өөрийгөө нээснээр байгалиас өгөгдсөн гайхалтай энерги, ур чадварыг нээж, үгээр хэлэхийн аргагүй ҮНЭ ЦЭНИЙГ мэдэрч, өдөржин хийсэн ч, шөнөжин хийсэн ч ядрахгүйгээр дуртай ажлаа олж, хажуугаар нь баялаг бүтээж, өөрийнхөө жинхэнэ энергийн урсгалдаа ордог өндөр ач холбогдолтой.       

                         

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Залуу хөвгүүдийн нуугдмал сэтгэлийг нээж, тэдний үнэ цэнийг мэдрүүлж, хэнтэй ч харьцуулашгүй гайхалтай төрөлхийн авьяас, ур чадварыг нээн илрүүлж, амжилтанд хүрэхэд зөв залж, чиглүүлэхэд чин сэтгэлээсээ нөлөөлж, чанартай үйлчилнэ.                            
  • Өсвөр насны залуу хөвгүүдтэйгээ ойлголцоход харилцаны асуудалтай байгаа эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж, ид шидийн мэт бодит өөрчлөлтийг бүтээхэд тусална.                         
  • Харилцааны асуудалтай байгаа гэр бүлд энергийн урсгалын зөвлөгөө өгч, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаа хамтдаа бүтээхэд нөлөөлнө.               
  • Байгууллага хамт олонд энергийн урсгалын зөвлөгөөг өгч, хүний нөөц болон байгууллагын санхүүг хурдацтайгаар өсөн хөгжүүлэхэд цогц, сургалт зөвлөгөө үзүүлэх. 

Миний амлалт

  • Үйлчлүүлэгчдийнхээ бэрхшээлтэй асуудлыг ойлгон, мэдэрч, шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой заавар чиглэлийн дагуу, амьдралын стратегиэ тодорхойлоход үнэн зөв зөвлөгөө өгч чиглүүлэн, чанартай үйлчилгээ үзүүлэхээ амлаж байна.                                           

Миний тухай

  • Миний профайл: Нөөцлөгч              
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Залуу хөвгүүдийн  ур чадвар, үнэ цэнийг нь мэдрүүлж, амжилттай аз жаргалтай, сайн аав сайн ханийг бүтээхэд туслах.                        
  • Миний уриа: Унасан ч өвдөгнийхөө шороог гөвөөд урагшаа.                         
  • Миний үнэт зүйл: Өөрөөрөө байх, Эрүүл мэнд, Гэр бүл, Сэтгэл зүрхний чанартай боловсрол, Харилцааны боловсрол,  Ажил                                   
  •  Үнэ цэнэтэй хөвгүүд ТББ-г үүсгэн байгуулагч, ДА-ийн Flow consultant, зөвлөх, багш мэргэжилтэй.                       
  • Flow Consultant J.Bolormaa , Хөвгүүд ба үнэ цэнэ пэйжийг хөтөлдөг.                        

Холбоо барих

Flow consultant Ц. Солонго

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Та чухам яагаад энэхүү үйлчилгээг авах хэрэгтэй вэ гэвэл та энэ хорвоод төрснийхөө хувьд бусдаас огт өөр цорын ганц дахин давтагдашгүй өвөрмөц ялгаатай төрсөн байдаг. Гэтэл хүн өөрийнхөө энэхүү талаа мэдэхгүйгээс болоод хязгаарлагдмал 3 нөөц болох ЦАГ, МӨНГӨ, ЭНЕРГИЭ маш их гарздах сонголтуудыг өдөр тутамдаа хийсээр байдаг нь үнэхээр харамсалтай. Харин та  УРСГАЛЫН ЗӨВЛӨХ үйлчилгээг авснаар ЦАГ МӨНГӨ ЭНЕРГИЭ дахин хэрэггүй зүйлд зарцуулах шаардлагагүй болдог. Та өөрийнхөө төрөлхийн энергээ мэдэрч хүлээн зөвшөөрч, сул талуудаа бусадтай харьцуулахгүй харин хүлээн зөвшөөрдөг болдог. Мөн  өөрийн давуу тал дээрээ тулгуурлан хүссэн амьдралаа бүтээх итгэлтэй болдог. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө ямар төрлийн хүн бэ гэдгээ мэдсэн цагаас эхлэн амьдрал нэг л сайхан хөнгөрөөд, эргэн тойрны бүх зүйлсээ арай өөр нүдээр хараад ирдэг нь олон олон зөвлөгөө өгсөн хүмүүсийн нүднээс харагдсан шүү.

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Өөрийгөө таньж мэдээд одоо байгаа түвшингээсээ дараагийн түвшинд хүрэх үсрэлтийг хийхийг хүсч байгаа хүн бүхэнд.
  • Гэр бүлийн харилцаандаа дэвшилт гаргах, бие биенээ илүү ихээр таньж мэдэн хамтдаа аз жаргалтай амьдралыг бүтээхийг хүсэж буй гэр бүлийн хосууд болон бусад гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулахыг хүссэн хүн бүхэнд
  • Ирээдүйн мэргэжлээ өөрийн төрөлхийн өгөгдөл, онцлогтоо тохируулан зөв сонгохыг хүсч байгаа 16-аас дээш насны хүүхдүүдэд
  •  Одоогийн сонгосон мэргэжил нь өөрт нь нэг л таалагдахгүй, миний ирээдүйд эзэмших мэргэжил энэ биш гэж мэдэрч байгаа оюутан залуучуудад зориулан өөрийн бүхий л мэдлэг, туршлага, ур чадвар сэтгэл зүрхээ зориулан зөвлөх үйлчилгээгээ үзүүлэх болно.

Миний амлалт

  • Таны өссөн гэр бүлийн орчноос үүдэлтэй өнгөрсөн амьдралдаа туулсан жаргал зовлонгоос үүдэлтэй буруу дадал зуршлуудыг ойлгоуулан таниулах замаар төрөлх энергийн урсгалтай нь уялдуулж цаашид хийх алхмуудыг тодорхой хэлж өгнө.
  • Өөрийн үнэт зүйлсээ олон цаашид хамтран амжилттай ажиллах баг хамт олноо сонгох урагшлах гарц гаргалгааг тань зааж өгнө.
  • Та өөрөө ч ойлгодоггүй мөртлөө яагаад ч юм гаргаад байдаг үйлдлүүдээ танин мэдэж өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг болох буюу илүү тайван, аз жаргалтай, өөртөө итгэлтэйгээр үлдсэн амьдралаа өнгөрүүлэх боломжийг Танд амлаж байна.

Миний тухай

  • Миний профайл: Өвлийн энергитэй буюу механик профайлтай.              
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Чанартай, мэргэжлийн сургалт зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хувь хүнийг дараагийн түвшинд хүргэж чадавхжуулна.                   
  • Миний уриа: Өөдөө тэмүүл                       
  • Миний үнэт зүйл: Гэр бүл, Нөхөрлөл, Чанартай боловсрол, Хувь нэмэр, Тэнцвэртэй байдал, Шударга байдал.                                
    • Гэр бүл судлалын магистр. Хувь хүний хөгжил, Гэр бүлийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 

      “Гэр бүлийн чанартай цаг” сэдвээр судалгааны ажлаар дамжуулан ярилцлага, нийтлэл хэвлүүлсэн, зөвлөмж өгдөг.
    • 2006 оноос 2020 оныг хүртэл 14 жил Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Эрүүл мэнд, Хүүхэд хамгааллын төслүүдэд Төслийн зохицуулагчаар ажилласан.
    • Дасгалжуулалтын Академийн HR & Partnership manager буюу Хамтрагчид болох Амбассадор, Flow consultant нараа хариуцан ажилладаг.

Холбоо барих

Flow consultant М. Солонго

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Хүн болгон өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц ялгаатай байдаг. Үүнийгээ мэдэхгүйгээс болоод хязгаарлагдмал 3 нөөц болох ЦАГ, МӨНГӨ, ЭНЕРГЭЭ гарздах сонголтуудыг их хийдэг. Тиймээс та УРСГАЛЫН ЗӨВЛӨХ үйлчилгээг авснаар дээрх 3 нөөцөө хэрэггүй зүйлд зарцуулах шаардлагагүй болно.
  • Энэ үйлчилгээний хамгийн гол зорилго нь та өөрөө өөрийнхөө төрөлхийн хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрч сул талуудаа бусадтай харьцуулахаас илүүтэйгээр танд өгөгдсөн давуу тал дээрээ тулгуурлан өөрийгөө болон бусдыг ямар ч шүүмжгүйгээр хүлээн зөвшөөрч хүсээд байгаа амьдралаа бүтээхэд оршино. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө ямар төрлийн хүн бэ гэдгээ мэдсэн цагаас эхлэн амьдрал нэг л сайхан хөнгөрөөд, эргэн тойрны бүх зүйлсээ арай өөр нүдээр хараад ирдэг шүү.

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Өөрийгөө таньж мэдээд одоо байгаа түвшингөөсөө дараагийн түвшинд хүрэх үсрэлтийг хийхийг хүсч байгаа хувь хүнд
  • Аз жаргалтай, бүтээмжтэй, эв нэгдэлтэй багийн соёлыг бүтээхээр зорьж байгаа удирдлагууд болон байгууллага хамт олонд
  • Ирээдүйн мэргэжлээ анхнаасаа өөрийн онцлогтоо тохируулан зөв сонгохыг хүсч байгаа 16-аас дээш насны хүүхдүүд эсвэл сонгосон мэргэжил нь өөрт нь нэг л таалагдахгүй, миний ирээдүйд эзэмших мэргэжил энэ биш гэж мэдэрч байгаа оюутан залуучуудад зориулан манай баг өөрсдийн бүхий л мэдлэг, туршлага, ур чадвар сэтгэл зүрхээ зориулан зөвлөх үйлчилгээгээ үзүүлэх болно.

Миний амлалт

  • Төрөлх энергийн урсгалтай нь уялдуулж цаашид хийх алхмуудыг тодорхой хэлж өгснөөр та цаг хугацааг хэмнэн дараагийн түвшинд гарахад хувь нэмэр оруулна
  • Та өөрөө ч ойлгодоггүй мөртлөө яагаад ч юм гаргаад байдаг үйлдлүүдээ танин мэдэж өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг болно.
  • Өөртөө байгаа зүйлдээ харалган хандаж гаднаас ямар нэг зүйлийг хайх биш өөртөө байгаа үнэт зүйлээ олж мэдэн илүү тайван, аз жаргалтай, өөртөө итгэлтэйгээр үлдсэн амьдралаа өнгөрүүлэх боломжийг амалж байна.

Миний тухай

  • Миний профайл: Дэмжигч профайлтай.             
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл:                    
  • Миний уриа:                     
  • Миний үнэт зүйл:                             
  • Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. 2019 онд анх Моника дасгалжуулагчийг мэддэг болсноор тухайн үед элсэлтээ авч байсан Миний Бизнес хөтөлбөртөө 75%-ийн тэтгэлгээр суралцсан. 2020 оны 1 сараас хойш одоог хүртэл Дасгалжуулалтын Академийн багийн гишүүнээр ажиллаж байгаа. 2014 оноос хойш 2019 оныг хүртэлх хугацаанд Захиргааны Шинэ Санаачлага ТББ-д төслийн зохицуулагч, Дэлхийн Зөн ОУБ-ын Өрхийн амьжиргаа дэмжих төслийн ажилтнаар тус тус ажиллаж байсан. 

Холбоо барих

Flow consultant Б. Болортуяа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Аль хэдийн амжилтад хүрсэн, тэрбумын бизнесээ бүтээсэн хүмүүсийг ажиглаж, судлах үед 8 төрлийн өөр өөр арга барил, стратеги, замналаар амжилтдаа хүрсэн болохыг та баялгийн динамикийн тестээс мэдэх болно. Хамгийн гол нь та тэдгээрийн алинтай нь ижил зан чанартай вэ? гэдгээ мэдэж авснаар зөвхөн танд тохирох арга барилаа өөрийн болгох боломжтой. 

  Flow Consultant-ийн зөвлөгөө үйлчилгээ аваагүйгээс тухайн хүнд учрах хохирол, хор уршиг, алдаж буй цаг хугацаа, эрч хүч, боломжуудын талаар дэлгэрэнгүй дурьдвал:                       

  • Бүгд сайхан амьдрахыг хүсдэг боловч асар их мэдээлэл дунд хаашаа явахаа мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрөх аюултай. 
  • Өөрийн төрөлх давуу ашиглахгүй, харин ч өөрт тохирохгүй чиглэлд ажил бизнес эрхлэх үед энергиэ алдаж, урам зориггүй, амжилтгүй амьдрах эрсдэлтэй
  • Өөрийгөө жинхэнэ утгаараа хэн бэ гэдгээ таниагүй амьдрах үедээ дэргэдэх хүмүүсээ ч мөн ойлгож чадахгүй, харилцааны зовлонд дунд амьдардаг

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Хүүхдүүдээ өсгөнгөө гэрээсээ орлого бүтээж эхлэх хүсэлтэй ээж.
  • Борлуулалтаа нэмэгдүүлж, багаа тэлэх хүсэлтэй МЛМ бизнес эрхлэгч.
  • Ажилд орох хүсэлтэй эсвэл албан тушаалаа ахиулахыг хүсэж байгаа хүн.
  • Бизнес дөнгөж эхлүүлсэн эсвэл бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй entrepreneur.
  • Санхүүгийн эрх чөлөөг зорьж байгаа хүн. 
  • Өөрийгөө хөгжүүлж, мөрөөдлөө бодит болгохоор шийдсэн нэгэн.

Миний амлалт

  • Санхүүгийн болон сэтгэлгээний эрх чөлөөнд хүрэх шидэт гүүр тань байх болно.

Миний тухай

  • Миний профайл: Стар              
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Бодитоор үр дүн гаргах чанартай боловсролыг түгээх замаар Монголынхоо ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах.                       
  • Миний уриа: Санхүүгийн эрх чөлөө бүх хүнд боломжтой.                         
  • Миний үнэт зүйл: Эрүүл мэнд, Гэр бүл, Эрх чөлөө, Манлайлал, Бүтээлч байдал.                                  
  • Дулааны инженер мэргэжилтэй, М-Си-Эс Интернэйшнл ХХК-д 6 жил Захиргааны ажилтнаар ажилласан. МЛМ салбарт сүүлийн 5 жил ажиллаж байна. Хувийн санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, сургалт явуулдаг Be Rich Community үүсгэн байгуулагч. 2022 оноос эхлэн Дасгалжуулалтын академид ментор болон Flow consultant хийж байна. 

Холбоо барих

Flow consultant Ж. Болормаа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Өөрийг таньж мэдээгүй, юунд дуртайгаа мэдэхгүй, ямар авьяастайгаа мэдэхгүй, амьдрал нь нэг гацаанд орсон юм шиг мэдрэмжтэй, хэн нэгний тусламж хэрэгтэйгээ мэдэрсэн ч яахаа мэдэхгүй байгаа бүх насныхан
  • Мэргэжил сонголт, цаашдаа ямар мэргэжлээр хэрхэн амьдралаа авч явахаа мэдэхгүй байгаа өсвөр насныхан
  • Зүтгээд л байдаг, хийгээд л байдаг, бизнесээ хүртэл босгосон ч бизнес нь тогтворжоогүй, хамаг хүчээ дайчлан ажиллаад байгаа хэрнээ амжилтанд хүрч чадахгүй, хүний нөөц нь тогтворгүй, хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй зэрэг асуудал бэрхшээлээ шийдэж чадахгүй шантарч байгаа хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олонд энэ зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

  Flow Consultant-ийн зөвлөгөө үйлчилгээ аваагүйгээс тухайн хүнд учрах хохирол, хор уршиг, алдаж буй цаг хугацаа, эрч хүч, боломжуудын талаар дэлгэрэнгүй дурьдвал:                       

  • Стресс, энергиэ зохицуулж чадахгүйгээс эрүүл мэнд нь доройтох
  • Мэргэжлээ буруу сонгох, ур чадвар нь өсөхгүй байх
  • Цаг хугацаа, мөнгөний нөөцөө үрэн таран хийх
  • Хэчнээн хичээж хийвч үр дүнгүй байх, сэтгэл ханамжгүй, урам зориггүй, бүтээмжгүй байх
  • Өөртөө итгэлгүйгээс эсвэл бусдын итгэлийг дааж чадаагүйгээсээ болоод олон боломжуудыг алдаж, амьдрал нь харамслаар дүүрэх
  • Амьдралын утга учир, зорилгогүй, урсгалаар явах, өөрийн хүч, энергиэ буруу зүйлд гарздах, улмаар гэр бүл, хамт олны харилцааны асуудал даамжрах зэрэг маш олон сөрөг үр дагавартай.

Эдгээр сөрөг үр дагаврууд дахиад цаашаа бүр ч их асуудлыг үүсгэж цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаа, хөгжиж дэвших боломж, энергиэрээ хохирч байдаг нь хамгийн харамсалтай. 

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Байгаль орчин, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, аялал жуулчлал, хот, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, боловсролын салбарт ажилласан туршлагатай учраас энэ салбарт ажилладаг бүх насны хувь хүмүүс
  • Амжилттай энтерпренёр болоход өөрийгөө тодорхойлох, хэн бэ гэдгээ мэдэх, бизнес хийж буй салбарын шилдэгүүдээс суралцах, багийн хамтрагчаа зөв сонгох гэсэн 3 чухал алхам байдаг. Бизнес эрхлэгчид, компаниуд, гэр бүлүүд.
  • Старт апп, энтерпренёрүүд өөрийнхөө төрөлх энергиэ сайн таньж, улмаар өөр хоорондоо эсвэл удирдлагатайгаа, харилцагчидтайгаа, хэрэглэгчидтэйгээ харилцахдаа, байгууллагын өсөлт хөгжил, стратегиэ тодорхойлохдоо ямар хүмүүсийг аль ажлын байранд хэдий хугацаагаар тавих, ямар үүрэг өгөх, тэднээс ямар үр дүн хүлээхээ мэддэг болоод зогсохгүй, хэрхэн үр бүтээмжтэйгээр багийн ажиллагааг хийж чадах ур чадварт суралцана. үнэхээр гайхалтай хамтын хүч, гэрэлт ирээдүйг бий болгох чадвар суулгана.
  • Өөрийн энергийн урсгалаа хөгжүүлж бие биенээ дэмжсэн, хамтарч нэгдэж чаддаг харилцааг нийгмийн анхан шатны нэгж болох гэр бүлээс эхлээд байгууллага, улс орны хөгжлийн төлөө гайхалтайгаар ашиглаж болдог.

Миний амлалт

  • Би өөрийгөө олох гэж ээдрээтэй олон сонголтыг хийж цаг хугацаа, эрч хүчээ, боломжоо алдсан учраас олон залуучуудыг миний алдааг битгий давтаасай, илүү эрт өөрийгөө таньж, өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн төлөө анхаарлаа төвлөрүүлээсэй гэж хүсдэг. Тийм ч учраас сурч хөгжихийг хүсдэг  монголчууддаа төрөлх энергиэ таньж, түүнийгээ хэрхэн үр дүнтэйгээр ашиглаж , дотоод хүч, диамондоо олж авахад нь чин сэтгэлээсээ тусалж чадна гэж боддог. 

    “Хэн илүү ихийг мэднэ тэр хүн ихийг хийж чаддаг”  гэж Мая Анжело хэлсэн байдаг. Харин Дасгалжуулалтын академиараа дамжуулж дэлхийн энтерпренёрүүдэд зориулсан байгалиас өгөгдсөн гайхалтай энергиэ тодорхойлж чадах тест, түүнийг нь тодорхойлж, зөвлөгөө өгөх хамтрагчийн багийг бүрдүүлснээр миний бие  Монгол хүнд баялаг бүтээх сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгээ амлаж байна.

Миний тухай

  • Миний профайл: Дэмжигч              
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Аз жаргалтай, амжилттай явахыг хүсдэг бүх насныханд төрөлх энерги, өгөгдлөө таньж мэдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй ашиглахад нь тусалж, үйлчлүүлэгч бүрдээ тохирсон арга зам, амжилтын стратегийг нь заан чиглүүлж өгөх юм.                    
  • Миний уриа: Хүн бүр онцгой, өөрийн гэсэн энергийн урсгалтай бөгөөд түүнийгээ таньж, амьдралаа ухаалгаар удирдах боломжтой.
  • Миний үнэт зүйл: Өсөн хөгжих, өөртөө болон нийгэмд хувь нэмэр оруулах,  Эрүүл мэнд, Гэр бүл, Чанартай боловсрол
  • Австрали улсын Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуульд Хот төлөвлөлтийн магистрын зэрэг авсан. Хот төлөвлөгч, япон судлаач мэргэжилтэй. Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн салбарт 17 жил ажилласан.
  • Нийгмийн ажил: “Ирээдүйгээ дуслаар аваръя” төслийн санаачлагч,  “Алслагдсан бүсийн хүүхдүүдэд зайнаас боловсрол олгох” краудфандинги төслийн зохицуулагч, Дасгалжуулалтын Академийн Амбассадор, Энтерпренёр Ментор
  • “Аз жаргал, сайн сайхан байдлын зөвлөл” НҮТББ-ын үүсгэн байгуулагч

Холбоо барих

Урсгалын зөвлөх үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн бодит сэтгэгдлээс

Та ДА-ийн Flow Consultant-аас Урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар ямар ажилд дуртай бөгөөд бүтээмж өндөртэй байдгаа, ямар ажлыг бусдад өгч хийлгэх, өөрөө хийхээс татгалзах ёстойгоо, суралцах арга барилаа, амжилтын стратегиа хүртэл хэрхэн боловсруулах, юун дээр урсгал өндөртэй, манлайлах чадвартай болохоо ганцхан цагийн дотор мэдэж авах боломжтой.

Н.Дарьсүрэн 

Хөтөлбөрийн оролцогч

Би хэн бэ гэдэг асуултын хариултыг, өөрийгөө танин мэдэх хүслийн минь биеллийг олгож, цаашид өөдөө тэмүүлэх урам, гэр бүлийнхээ хүнтэй ойлголцож, бид бие биенээ дэмжиж дэмнэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хамтдаа нэг зүгт тэмүүлж, мөрөөдлөө биелүүлэхэд минь маш том хөрөнгө оруулалт болсон үнэ цэнэтэй уулзалтууд байлаа. Энергийн зөв урсгалдаа орж, олон сайхан үр дүн гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байна аа. Энэ сайхан боломжийг Монголчууддаа бий болгосон Моника Батсүх танд болон ДА-ийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна, баярлалаа.

Б.Өнөрмаа

Хөтөлбөрийн оролцогч

Өөрийн давуу болон сул талаа ойлгоод зогсохгүй бусадтай харилцахад маш энгийн хялбар болсон. Хэн нэгний шүүмжид өртөхдөө их л эмзэг зан чанар минь хүртэл тогтуун хүлээцтэй болж хувирсан. Бүх хүн заавал өөрийн энергиэ тодорхойлж дуртай ажлаа аз жаргалтай хийх маш гоё боломж!!!

В.Цэнд-Аюуш

Хөтөлбөрийн оролцогч

Би өөрийнхөө энерги, юунд илүү давуу талтай, мөн сул талаа тодорхой мэддэг болсноороо бизнестээ илүү амжилт үзүүлэх цаг хугацаа хэмнэж харилцаандаа өөрчлөлт хийж, хүмүүсийг ойлгож, чадахгүй зүйлдээ стрессдэхгүйгээр сул талдаа хамтрагчаа олж бизнесээ хөгжүүлж байгаа маань Урсгалын зөвлөх үйлчилгээний ач тус билээ. Энэ үйлчилгээг авч ямар төрлийн Баялаг бүтээгч болохоо мэдэж авсандаа туйлын баяртай байгаа.

Түгээмэл асуулт хариултууд

Хэрэв миний тест буруу гарчих вий гэж санаа зовж байвал яах вэ? Эсвэл миний зан чанар цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөх үү?

Таны профайл таныг асуултандаа хариулсан байдал дээр тулгуурлаж гардаг. Хэрэв та өөрийгөө өөр профайлтай байж магадгүй гэж санаа зовж байгаа бол тэр профайлынхаа энергийг өөртөө зохиж байгаа эсэх дээр туршилт хийгээд үзээрэй. Хамгийн гол нь олон янзын профайлд санаархахгүйгээр зөвхөн нэг профайл дээр төвлөрч өөртөө хөгжүүлэлт хийх нь илүү өгөөжтэй. Та энергийнхээ урсгалыг хялбархан олж авах аргыг сонгож, түүнд тулгуурлаж ур чадвараа хөгжүүлэх нь нэн чухал. Бүх юманд эргэлзээд тоглолтынхоо аргыг байнга өөрчилдөг хүмүүс хэзээ ч нэг зүйл дээрээ бүрэн амжилт гаргаж чадахгүй төөрөх нь элбэг. Тийм ч учраас ихэнх хүмүүс эргэлзээ төөрөгдлөөсөө болж өөрийн амжилтын гарцыг нээх хүч чадал энергийн урсгалаа алдаж зорилгодоо хэзээ ч хүрч чаддаггүй.

Урсгалын зөвлөх үйлчилгээ авахгүй байснаар ямар хор хохиролтой вэ?

  • Мэргэжлээ буруу сонгох,

  • Цаг хугацаа, санхүүгээ дэмий зүйлд зарцуулах,

  • Хэчнээн  хичээж хийвч үр дүнгүй байх, сэтгэлийн таашаал байхгүй, урам зориггүй,  бүтээмжгүй байх,

  • Өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй, урсгалаар явах, өөрийн  хүч, энергиэ буруу зүйлд гарздах, сүүлдээ худлаа дүр эсгэдэг болох, эго маск зүүх,  бусдын өө, алдаа дутагдлыг олж гишгэх буруу муу зантай болох,

  • Байгууллага, баг  хамт олны амжилтыг хойш нь татах, гэр бүлдээ асуудал үүсгэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай. 

Эдгээр сөрөг үр дагаврууд дахиад цаашаа бүр ч их асуудал  бэрхшээлийг бий болгодог. Эдгээр бүх хор уршгаас ангижрах, ангид байх боломжийг урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар та олж авах болно. 

урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар танд ямар эерэг үр дүн гарах вэ?

  • Ямар үйл ажиллагаа хийхэд дуртай, бүтээмж сайтай, урсгал өндөртэйгөө мэдэж авах
  • Ямар үйл ажиллагааг бусдад өгч хийлгэх, татгалзах ёстойгоо мэдэж авах
  • Ямар ажил хийхэд амархан, хялбархан байх арга замаа хөгжүүлэх
  • Цагийн бүтээмж, ажлын бүтээмж өндөрсөх
  • Өөрөөрөө байх, өөрийнхөө чадвартай, урсгал өндөртэй зүйл дээрээ тулгуурлах
  • Багийн дотор ямар дүр төрх, үйл ажиллагаа, байр суурийг баримтлах нь амархан гэдгээ олж мэдэх
  • Хүчээр юмыг хөдөлгөх бус энергийн урсгалыг ашиглаж хөгжүүлэх
  • Бусадтай харилцах харилцаагаа сайжруулна
  • Хийдэг ажлаараа манлайлах, бахархах зүйлтэй болох
  • Хүнийг зөв таньдаг болох, харилцаа тогтвортой болох
  • МИНИЙ ЭРГЭН ТОЙРОНД БАЙГАА ХҮМҮҮС БҮГД ЗАМБАРААГҮЙ БАЙХАД БИ ЯАЖ ӨӨРИЙН ЭНЕРГИ УРСГАЛДАА ОРОХ ВЭ?

    Голын ус чулууг явахыг хүлээснийхээ дараа усны урсгалыг хөдөлгөдөггүй. Үнэндээ та голын усан дотор илүү олон чулуу байдгийг харж болно. Таны эргэн тойронд юу ч өрнөж байсан хамаагүй та өөрийн энергийн урсгалдаа ямар ч асуудалгүйгээр орох боломжтойгоо мэдэж тун удалгүй бусад хүмүүс таны энергийн урсгал тоглолтыг хараад таныг даган тоглох сонирхол хүсэлтэй болохыг та харна.

    >