Гэр бүлийн эрүүл харилцаанд суралцахыг хүсэж байна уу?
Даваа гараг
2022/05/30 19:30
ҮНЭГҮЙ
ОНЛАЙН
LIVE
ВЭБИНАР
Эхнэр нөхөр | хадам | хүүхэд | өсвөр нас | ганц бие ээж аав | ахин гэрлэлт | найз залуу | Найз охин | хойд аав ээж | дагавар хүүхэд | хайр | ах дүү хамаатан садан | баг хамт олон | харилцаа
гэр бүлийн эмзэг зөрчилдөөнтэй асуудлуудаар
вЭбинарын сэдэв:
Гэр бүлийн эрүүл харилцаанд суралцахыг хүсэж байна уу?
- Дотны хүмүүстэйгээ ойлголцож чадахгүйгээс болоод ажил чинь нэг л урагшгүй байна уу?
- Өөрийгөө ойлгуулж чадахгүйгээс болоод хэл ам салахгүй байна уу?
- Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ойлголцож ярилцахад төвөгтэй байдаг уу?
- Өөрийнхөө юу бодоод байгааг ойлгуулж чадахгүй байна уу?
- Намайг дэмжээсэй, хамтдаа суугаад сайхан ярилцах юм сан гэж хүсэж байна уу?
- Анх танилцаж байсан шигээ халуун хайрын амтыг мэдэрмээр байна уу?
- Нэгэн хэвийн харилцаатай, хүйтэн хөндий байдлаас залхаж байна уу?
- Гэр бүлийн зорилго, хамтын мөрөөдлөө бүтээмээр байна уу?
- Бусадтай харилцаж чадахгүйгээс болоод сэтгэлийн дарамтанд ороод байна уу?
- Хүнд нөлөөлж, сайн сайхан зүйлд хөтөлж өөрчилмөөр байна уу?
- Өөрийн хүсэл, зорилгоо тууштай илэрхийлж, хүний итгэлийг даамаар байна уу?
- Хаана ч сандралгүйгээр, өөрийнхөө бодол, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлж сурмаар байна уу?
Вэбинар болох өдөр, цаг:
Даваа 2022-05-30 19:30 (УБ цагаар)
12:30 (Европ цагаар)
06:30 (Чикаго цагаар)
Вэбинар хэнд зориулагдсан бэ?
- Гэр бүлтэй холбоотой мэдлэг, мэдээлэл, асуудлын шилдэг шийдэл хайж байгаа хүн бүрт
- "Гэр бүлийн динамик" хөтөлбөрийн талаар асуултандаа шууд, бүрэн дүүрэн хариулт авахыг хүссэн хүмүүстээ
- Мөн "Гэр бүлийн динамик" хөтөлбөрт оролцох шийдвэрээ аль хэдийн гаргачихсан эрхэм оролцогчиддоо хөтөлбөрөөс юу авах вэ, яаж суралцах вэ, ямар хэлбэрээр явагдах вэ гээд сэтгэл зүйгээ бэлдэж, бэлэн болж хөтөлбөртөө илүү их амжилт гаргахад нь зориулж байна.
Вэбинар хаана болох вэ?:
Zoom аппликэйшн ашиглан лайв/шууд явагдана.
Дэлхийн хаанаас ч оролцож болно.
Танд имэйлээр вэбинарт оролцох линк очно.
(Та камераа нээж дүрсээ харуулах эсэх, өөр нууцлалтай нэрээр орж ирээд эмзэг асуудлаа асуух зэрэг таны эрх юм. Бид таны яриаг олон нийтэд байршуулахгүй болно. Тиймээс чөлөөтэй байгаарай.)
Вэбинарын онцлог: VIP өрөө
Та манай вэбинарын илтгэгч, менторуудтай өрөөнд орох захиалга өгөөд 1:1 хоёулхнаа ярилцлага өрнүүлж, хүссэн асуултаа асуух боломжтой.
ВЭБИНАРЫН ЗОЧИД, ИЛТГЭГЧИДТЭЙ ТАНИЛЦАНА УУ
Б. Наранцэцэг
Хөтөлбөрийн оролцогч
Яг жилийн өмнө Гэр бүлийн динамик хөтөлбөрт орохоо шийдэж ядан маш их эргэлзээтэй өөрийгөө хувь хүнийхээ хувьд гайгүй хөгжсөн мөн гэр бүлийн хувьд ч асуудалгүй гэсэн юм бодож явсан,харин асуудал бэрхшээлтэй ах дүү нартаа туслая тэднийгээ л өөрчилье гэсэн бодолтой хөтөлбөртөө хамрагдсан боловч төсөөлж байснаас огт өөр бусдыг өөрчлөх биш,харин жинхэнэ утгаараа гайхалтай өөрчлөлтийг өөртөө авчирсан юм.Миний өөртөө итгэлгүй байдал,харах өнцөг,ядуу сэтгэлгээ,бусдын өмнөөс хариуцлага хүлээдэг,шүүмжилдэг,бусдад таалагдах гэж өөрийн мэдэлгүй хичээдэг гэх мэт олон дутагдалтай зан чанар өөрчлөгдсөнөөр өөрөөрөө байж,дотоод хүчээ мэдэрч,сэтгэлгээ тэлж,өөрийгөө үнэлэх үнэлэмж өсч, өөртөө улам их хайртай,итгэлтэй болсноор эргэн тойронд байгаа хайртай дотны ах дүү хамаатан садан,найз нөхөддөө эергээр нөлөөлдөг болсон. Ганцхан жилийн хугацаанд асар олон гайхалтай өөрчлөлтийг өөртөө болон гэр бүлдээ авчирч чадсандаа,мөн оюундаа хамгийн зөв хөрөнгө оруулалт хийсэн өөртөө , ах эгч дүү нартаа маш их талархаж явдаг даа .Өөрчлөлтийг өөртөө авчирч чадсан энэ туршлагаараа мянга мянган залууст нөлөөлөхийг хүсдэг болсон.Япон улсад амьдарч байгаа болон тив дэлхийгээр тархан суугаа монголчууд түүгээр ч зогсохгүй япончуудад гайхамшигтай амьдарлаа бүтээхэд нь чиглүүлэх зорилготой баг бүрдүүлэн ажиллаж байна .ГЭР БҮЛИЙН ДИНАМИК хөтөлбөрөөс ид шидийн мэт үнэлэгдэж барамгүй үнэ цэнийг мэдэрсээр явна.
О. Булган
Хөтөлбөрийн оролцогч
О. Булган Гэр бүлийн динамик 2021 оны хөтөлбөрийн оролцогч Би анх энэ хөтөлбөрийн талаар найзаасаа сонсоод үнэхээр ийм хөтөлбөр байдаг юм байхдаа гэж гайхаж байсан. Дараа нь вебинаруудад ороод зайлшгүй энэ хөтөлбөрт орж байж, байгаа нөхцөл байдалаа зөв болгож, эрүүлээр ямар ч асуудлыг шийдэх юм байна гэдгийг ойлгоод, орох шийдвэрээ гаргаад, хөтөлбөртөө хамрагдсан. Учир нь би жирэмсэн байхдаа нөхрөөсөө салчихсан, төрөөд 2 сар болж байсан үе. Сэтгэл санаагаар их унасан, гутарсан, бүх л зүйлд цор ганцаараа мэт санагдаж, цаашдаа хэрхэн, яаж амьдрах ухаанаа олохгүй их л бухимдалтай, би ингэж амьдрахыг хүсээгүй шүү дээ гээд уйлж хоносон шөнүүд цөөнгүй байсан. Хөтөлбөрийн төгсгөлд өдийг болтол бүтээсэн амьдралдаа гаргасан шийдвэрүүд, алхмуудын алдаа нь, оноо нь юундаа байсныг олоод авсан. Альваа асуудал, бэрхшээлийг болохгүй бүтэхгүй байна гэж биш, зохицуулж, шийдэж болдог, арга ухааныг эзэмшиж авсан минь насан туршийн боловсролоо олж авсан гэж боддог. Түрүү жил цагаа олсон шийдвэрийг гаргасандаа талархдаг. Бүх хүмүүс мэдээд, сураад аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Өмнөх жилүүдийн хөтөлбөрийн оролцогчид болон та өөрөө
Заримдаа вэбинар дээр маань өмнөх жилүүдийн оролцогчид санамсаргүй орж ирэн, талархал сэтгэгдлээ илэрхийлэх ховор тохиолдол гарах нь бий.
Мөн та ч вэбинараас ойлгож авсан зүйлээ бусдад хуваалцан индэр дээр сэтгэгдлээ илэрхийлэх боломж нээлттэй байдаг шүү. Та ч бас бидний эрхэм зочин билээ.
Түүнчлэн хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч маань вэбинарын host хийдэг тул эргэлзэж байгаа, шийдэхийг хүсч байгаа асуудал дээрээ бүрэн дүүрэн туслалцаа авах боломж бүрдсэн орчин байдаг.
ТАВТАЙ МОРИЛ.
ТАВТАЙ МОРИЛ.
ТАВТАЙ МОРИЛ.
Вэбинар эхлэх хүртэл
You missed out!