"Гэрээ засъя" 3 хоногийн үнэ төлбөргүй аян
"ГЭРЭЭ ЗАСАХ" харилцааны арга техникүүдийг зөвхөн танд зориулан бэлтгэлээ
Олон улсын ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ угтан "ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ"-иас зохион байгуулж байна.
Энэхүү "Гэрээ засъя" дасгалжуулалтын чэлленж нь аль ч их дээд сургууль, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаад ч олж авч чадахааргүй гэр бүлийн харилцааны шилдэг арга ухаанд онлайнаар суралцаж, гэр бүлийн зорилго, алсын хараандаа тусгах боломжтой.
5 сарын 9-нийг дуустал аяны бүртгэл үргэлжлэх бөгөөд амжиж бүртгүүлснээр та хаалттай группт нэгдэн, 5 сарын 10-наас 12-ны хооронд үргэлжлэх чэлленжид оролцож олон гайхалтай, бэлгүүдийг хүртэх болно.
You missed out!
3 өдрийн чэлленжийн ашиг тус
3 өдрийн чэлленж таны амьдралд дасгалжуулалтын ид шидийг нэвтрүүлэх болно. Гэр бүл болоод бусад хүмүүстэй харилцаагаа сайжруулахад чинь туслах хамгийн чухал түлхүүрийг танд мэдрүүлнэ.
Амьдралд өөрчлөлт авчрах дасгалжуулалт
Амьдралын болон Бизнесийн дасгалжуулагч, энтерпрайз ментор, зохиолч, уран бүтээлч Monica Batsukh 3 сая Монголчуудын амьдралд өөрчлөлт хийх зорилготойгоор бүх сургалт хөтөлбөрөө явуулдаг. Энэхүү чэлленжийг гэр бүлийн өдрийг тохиолдуулан уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Гэр бүлийн нандин харилцааг бүтээх аргууд
Энэхүү 3 өдрийн чэлленжээр дамжуулан тухайн оролцогч өөртөө итгэх итгэлээ нэмэх, харилцааны хэв маягтаа өөрчлөлт, шинэ арга нэвтрүүлэх, өөрийн болоод хамтын амьдралынхаа гол зорилгыг тодорхой болгох, бусдыг уучлах, гэр бүлийн нандин харилцааг бүтээх аргад суралцана.
4,125 сая төгрөгийн үнэ цэн бүхий
Дашрамд дуулгахад одоогийн байдлаар Moника дасгалжуулагчтай 1 цаг ганцаарчилсан дасгалжуулалт хийх цагийн хөлс 1 сая 375 мянган төгрөг бөгөөд чэлленжээр дамжуулан 3 өөр кэйс дээр хийсэн 3 удаагийн дасгалжуулалтын яриаг үнэгүй сонсох боломж! Үнийг нь бодоод үзвэл 4 сая 125 мянган төгрөг орчим болно.
Ажил карьер, бизнесийн амжилтын үндэс суурь
Сэтгэлийг тань өвтгөх зүйлгүй урагшилмаар байгаа бол эхлээд ГЭРЭЭ ЗАС. Чэлленжээр дамжуулан олон залуус өөрийнхөө асуудлыг болоод шийдэх гарц гаргалгааг олж харж, хариуцлагаа ойлгож, хувь хүний хөгжлийн боловсролдоо цаг зориулж, ажил бизнесийн амжилт болоод гэр бүлийн аз жаргалыг нэг дор цогцлоох боломжийг олж авна.
3 өдрийн ЧЭЛЛЕНЖ хэнд зориулагдсан бэ?
3 өдрийн ЧЭЛЛЕНЖид оролцох шалтгаан
Хариуцлага хүлээхийн ид шид
“
“Гэр бүлийнхээ төлөө гэдэг чинь үнэн юм уу. Хамтын амьдралын зорилгоо эгнүүлж тавих ухааныг олсон уу! Мөнгөгүй байсныхаа төлөө эсвэл мөнгөтэй болох гээд үхтлээ хөдөлмөрлөөд завгүй зүтгэх зууртаа, эсвэл мөнгөтэй болсныхоо төлөө сэтгэлийн стресстэй, гэр бүлийн таатай орчин байхгүй, олсон мөнгөөрөө аз жаргалтай гэр бүл бүтээх бус бусниулаад, мөнгөтэй мөнгөгүйн төлөө маргалдаад байдаг бол,
үнэхээр гэр бүлийнхээ төлөө гэдэг чинь үнэн юм уу.”
Monica batsukh
3 өдрийн чэлленж хэрхэн явагдах вэ?
Чэлленжийн үйл ажиллагаа фэйсбүүкийн хаалттай группд эхэлнэ
Чэлленжийн нээлт 5 сарын 9-нд болж, групп дотроо зөвхөн аянд бүртгүүлсэн хүмүүстээ зориулсан лайваар та бүхэнтэйгээ уулзах болно.
Та энэ үед группдээ аль хэдийн амжаад орсон бол бидний гаргасан хөтөлбөрийн дагуу оролцоод явахад үр дүн төдий чинээ өндөр байна гэдэгт итгэлтэй байна.
Гэр бүл, хүүхдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийн оролцох ёстой чэлленж
Өөрийн болоод гэр бүлүүдэд нийтлэг тулгараад байдаг асуудал БЭРХШЭЭЛ, түүнийг ямар болгохыг хүсдэг тухайгаа, ямар АМЖИЛТ ахиц гаргахыг хүсч байгаагаа, одоо танд болоод бидэнд ямар БОЛОМЖ байгаа тухай хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож өөрийн дуу хоолойг өргөснөөр та манай эвэнтэд зочноор эсвэл оролцогчоор үнэгүй оролцох эрхийн эзэн болно. Та яг энд идэвхтэй оролцсоноор дараа дараагийн өдрүүдэд гүнзгий үр дүн хүртэх үндэс сууриа бэлдэх юм.
ҮНДСЭН 3 ӨДРИЙН АЯН
5/10-5/12-нд 3 өдөр дараалан өдөр бүр 1 дасгалжуулалтын аудио группд орно. Танд имэйлээр болон Фэйсбүүк мессенжерээр мэдэгдэл очно. (Хэрэв бүртгэлээ хийлгэсэн бол). Орой бүр уг аудионоос сурсан мэдсэн зүйлээ ярих, өөрийн амьдралдаа алтыг нь авч наах, халуун дулаан хэлэлцүүлэгт урих болно. Мөн уг 3 өдөр өрнөх, зарлагдсан чэлленжэд идэвхтэй оролцож бүх даалгаврыг биелүүлсэн оролцогчийг 2023/05/27-нд болох "Бэрхшээл ба Боломж" эвэнтийн таксаар шагнах болно.
3 ӨДРИЙН АЯНЫ ХААЛТ
Аяны уулзалт бичлэгүүд хаагдах бөгөөд энэ өдөр хүртэл давтан үзэх боломжтой байна.
3 өдрийн аян болоод вэбинаруудаас ойлгосон зүйлсээ хамгийн гайхалтайгаар илэрхийлж, өөртөө өөрчлөлтийг эхлүүлж чадсан оролцогчиддоо Monica Batsukh фэйсбүүк хуудас дээр хийгдэх лайвд оролцож үр дүнгээ хуваалцах боломжийг олгоно. Таны эерэг нөлөөллөө өсгөх, өөрийн өөрчлөлтөөр гэрэл асаан, үлгэрлэх боломж.
Жилийн амьдралын дасгалжуулагчийн туршлага
Хүмүүст хүрсэн амьдралаа өөрчлөх аян (Үнэгүй)
Аз жаргалтай амьдрал
Өмнөх аянуудын оролцогчдын сэтгэгдэл
“
Монгол гэр бүлүүдийн асуудал нэгнээ сонсож, хүндэлж ярилцдаггүйтэй шууд холбоотой. Хайртайгаа хүртэл гаргаж илэрхийлж хэлэхгүй бүрэг бүрхэг яваад байдаг. Энэ охинтой Моника дасгалжуулагч эгч шиг нь, ээж шиг нь хайрлаж зөвлөгөө өгч байгааг мэдэрлээ. Өөрийнхөө савыг дүүргээгүй байж бусдыг дүүргэж чадахгүй гэдэг үнэн шүү.
Ханна
Улаанбаатар хот
“
Сайн байна уу, мэдээллүүдийг аваад өөрийн амьдралд тусгах бусдад яаж хүргэх гээд олон зүйлийг бодож эхэллээ. Миний амьдрал ч бас дардан шулуун байгаагүй би ч түүнд буруутай, өөрийгөө мундаг мэтээр бодчихоод нөхрөө үнэлдэггүй байсан байна. Бодол санаагаа цэгцлээд ирэхээр бүх зүйл нааштай эерэг өөрчлөлтүүд гардаг гэдгийг мэдэрч байна.
Ичинноров
Эрдэнэт хот
“
Хэтэрхий олон жил саарал хүний амьдралаар амьдарчээ. Гэхдээ энэ гайхалтай аянд оролцоод дасгалжуулалтыг сонсох явцад нүд минь нээгдэх шиг л боллоо. Би чадна гэдэгтээ итгэж байна, яаж ийж байгаад ард нь гарна гэсэн итгэл төрж байна. Бөөн эрдэнэс олсон мэт хэн нэгэнтэй хуваалцаад, амтархан ярилцмаар санагдлаа. Баярлалаа танд.
Зулаа
Лондон хот
ТА БЭЛЭН ҮҮ?
Олон улсын Гэр бүлийн өдөр болоод Хүүхдийн баярыг утга учиртайгаар тэмдэглэе. Тархиа цэнэглэж хамтдаа эргэн тойрондоо гэрэл асаая!
АЛХАМ 1. Бүртгэлээ хийх
АЛХАМ 2. Чэлленж явагдах фэйсбүүк групптээ нэгдэх
Хэрвээ та фэйсбүүк түлхүү ашигладаг, фэйсбүүк чатаараа ирсэн мессежийг алдалгүй шалгаад ороод ирж чадах бол
доорх товч дээр дараад Фэйсбүүк чатаар маш хялбараар бүртгүүлээд аваарай.
Хэрвээ та Фэйсбүүк ашигладаггүй, имэйлээ түлхүү ашигладаг, имэйлээрээ чэлленжийн санамж имэйлээ хүлээж авах бол
доорх формыг бөглөөд бүртгүүлэх товчийг дарна уу.
"Фэйсбүүк группд нэгдье" товчлуурыг дараад аян явагдах группдээ нэгдэнэ үү.