ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0

онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт таныг урьж байна

"ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0" ОНЛАЙН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА PDF файлыг эндээс татаж авч танилцаарай.

ТАТАЖ АВАХ

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөрийн ментор, дасгалжуулагч Жилиан Андэйлийн тухай 

Жилиан Андэйл бол Хүний зан чанарыг судлаач мэргэжилтэн, ур чадварыг хөгжүүлэх консултант бөгөөд глобал иргэн юм.

Гэр бүлийн ментор, консултант хийхийн зэрэгцээ тэрээр 2 дахиа гэрлэсэн хосуудын холимог гэр бүлүүдтэй ажиллахад илүү төвлөрч нарийн чадвар мэргэшсэн.

Гэр бүлийн харилцааг амьдралд ойрхон, сонирхолтой менторын аргачлалаар өсгөн хөгжихөд нь хувь нэмэр оруулах нь түүний зорилго юм. Нийгэмд өрнөж буй өнөөгийн гэр бүлүүдийн өмнө тулгардаг сөрөг статистикийн үзүүлэлтийн эсрэг гэр бүлээ тогтвортой, уян хатан чадвартайгаар хүчирхэгжүүлэхийг хүссэн гэр бүлүүдээр дамжуулж ирээдүйдээ зөв манлайллыг бий болгохыг тэрээр зорин ажилладаг.

Жилиан хувийн баялаг туршлагаас гадна, мэргэжлийн өндөр чадварынхаа ачаар маш өндөр зэрэглэлийн мэдрэмжтэй, дотнын сонирхолтой харилцааг бий болгодог. Түүний хүний зан чанар дээр тулгуурлан судалсан хувь хүнийг хөгжүүлэх нөхөрсөг, сонирхолтой аргачлалуудын үр дүнд томоохон бизнесийн байгууллагуудад ч төслийн менежер, өөрчлөлтийн менежментын мэргэжилтний олон жилийн амжилтынх нь эх үндэс болдог.

Жилиан Андэйл-ийн вэбсайтаар зочилж, түүний бичсэн ном, ажил урантай бүтээлтэй танилцаарай: Love2Last.co

Та яагаад “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөрт оролцох ёстой вэ? 

  • Та гэр бүлийн хүнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлмээр байна уу? 
  • Та хамтын зорилго хүсэл тэмүүлэлээр дүүрэн гэр бүлтэй болохыг хүсч байна уу?
  • Та дагавар хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог уу? 
  • Та гэртээ мөнгөний маргаан зөрчилдөөн гарахаас айдаг уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ээж аав (эсвэл хадамууд)-аасаа болж маргалддаг уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ойлголцож ярилцахад төвөгтэй байдаг уу?
  • Гэр бүлийнхээ хүний хачин аашийг ойлгохгүй болохоор хааяа бүүр салаад явчихмаар санагддаг уу? 
  • Урьд нь гайгүй байсан ч одоо хааяа уучихдаг болохоор нь юу ч хэлээд нэмэргүй аргаа бардаг уу? 
  • Одоо гэр бүлийн аз жаргал, хайр дурлал гэдэг юмыг амсахад бүх юм оройтсон юм шиг санагдаж байна уу? 

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөрт оролцоход ХЭНД хамгийн тохиромжтой вэ?

  • Та гадаад хүнтэй суусан, ялангуяа Англи хэл дээр чөлөөтэй ярьдаг бол энэ хөтөлбөрт оролцоорой. Хөтөлбөр маань англи монгол хэл дээр давхар оролцож болохуйц цорын ганц таатай боломж байж ч болох юм. Жилианы заасан хичээлүүд бүгд Англи хэлээрээ хийгдэж бэлтгэгдсэн байгаа бөгөөд би өөрөө хувиасаа танай гэр бүлийн хувийн дасгалжуулалтын ярилцлагуудыг өрнүүлэх болно.
  • Та урьд нь хүнтэй сууж байсан, одоо дахин гэр бүлтэй болсон ч дахиад гэр бүлийн асуудал гарах вий гэдгээс айж байна. Жилиан яг үүн дээр маш өндөр туршлагатай. Дахин гэр бүл болж 2 дахь, 3 дахь оролдлогоо хийж байгаа хосуудад энэ хөтөлбөр таатай боломж олгоно. Энэ бол ховорхон мэдлэг чадвар. 
  • Та залуу гэр бүл ч бай, олон жил ханилсан гэр бүл ч бай хамаагүй. Энэ хөтөлбөр танд үр өгөөжөө өгнө. Гэр бүлийнхээ хүнтэй хамт хосоороо оролцвол энэ хөтөлбөр зөвхөн таны гэр бүлд тохирсон зөвлөмжийг олж авах боломжуудаар дүүрэн байх болно.
  • Та гэр бүлтэй атлаа, гэр бүлийн хүн тань оролцохоос татгалзсан хандлагатай бол та энэ хөтөлбөрт ганцаараа оролцож болно. Харин гэр бүлийнхээ хүнтэйгээ хөтөлбөрөөс суралцсанаа яаж хуваалцах нь танаас шалтгаална гэдгийг санаарай.
  • Та ганц бие, урьд нь хүнтэй үерхэж эсвэл сууж байсан ч түүнээсээ бий болсон шархийг нөхөж дахин хайрлаж дурлалцаж чадахгүй, цоо шинээр гэр бүлийн харилцааг бий болгохоос айж ганцаараа явж байгаа бол энэ хөтөлбөр таны шархалсан зүрхийг илааршуулаад зогсохгүй, дахин дурлах, хайрлахын ид шидийг дахин амсах арга ухаанд таныг сургана. 
  • Та сайн ханьтай сайхан гэр бүл бүтээх харилцааны арга барил чадвараа суралцахыг хүсвэл энэ хөтөлбөр таныг зөв хүнтэйгээ учрахаас авахуулаад хайрын зөв харилцааг хэрхэн бүтээхэд цоо шинэ сэтгэлгээг бэлэглэх болно. 

Манай хөтөлбөрүүдийн оролцогчид юу гэж байна?

Хөтөлбөрүүд маань танд ямар их гайхалтай юм зааж сургах боломжтойг эндээс үзээрэй.

ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0

онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн агуулга

 

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх ид шидийг шингээсэн онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөр дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр дор хаяж 10 сая төгрөг, тэр бүү хэл 10000 ам доллараар борлуулдаг Mastermind түвшингийн цөөн бүлэг хүмүүст л зориулж хийдэг хөтөлбөр. Гэтэл бид үүнийг 10-20 сая төгрөг бус 3 сая төгрөгөөр азтай цөөн Монгол гэр бүлд зориулж бэлтгэлээ.

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” онлайн дасгалжуулалтын ҮНЭ ТӨЛБӨР 3 САЯ ₮

 Асуудалгүй гэр бүл гэж хаана ч байхгүй. Танд, танай гэр бүлийн хүнд өнөөгийн нийгмийн, эдийн засгийн хямралын энэ онцгой сонин цаг үе дээр тулгарч буй олон бэрхшээлүүд байгаа. Та гэр бүлийнхээ хүнд гомдож явдаг, хэлмээр байдаг атлаа хэлж илэрхийлж чаддаггүй, хэрүүл болчих гээд байдаг, хүн бүхний өмнө ярихад ч ичмээр зүрх сэтгэлийг тань шархлуулаад байдаг асуудлын талаар бид энэ модуль дээрээ ярилцана. Бид шууд л таны болон, танай гэр бүлийн хүний далдаас далд нуугдаж байдаг шархуудыг ойртон харж, илааршуулах арга боломжуудыг хэлэлцэх болно. 

Танай гэр бүлд зарим ийм бэрхшээлүүд одоогоор нүүрлээгүй байсан ч, яаж иймэрхүү бэрхшээлүүдийг шийдэж сурах арга барилуудыг бид маш гүнзгий ярилцах болно.

Энэ бол хөтөлбөрийнхөө ид шидийг хамгийн анхны өдрөө л мэдэрч авах гайхалтай боломж!

 Хайр дурлалын талаар ихэнх хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг. Халуухан дурлалын амтыг 18тай юм шиг мэдрэхийг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Хөгшин ч бай, залуу ч бай, бид бүгд 18т байсан шигээ хайрыг мэдэрч, түүгээрээ амьдралын тааламжийг олж авах эрхтэй.

Харамсалтай нь Хайрыг хэрхэн бүтээх аргаа мэдэхгүйгээсээ Монголчууд бид насаараа зовлонд унасан гунигийн харцтайгаар амьдарч байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 

Энэ модуль таныг мөнхийн залуу хайрыг мэдрээд зогсохгүй, гэр бүлийн хүнээ аз жаргалтай байлгах, зүрх сэтгэлийн дотор нуугдаад байдаг хайрын ид шидийг өөрөөсөө ундруулах, “ХАЙРЫГ БҮТЭЭГЧ” болгон хувиргах болно.

Хайрыг мэдэрч чадахгүй бол хүмүүн бид энэ хорвоод амьдраад яах билээ дээ?

Юм хуучраад, нэгэн хэвийн байдалд ороод ирэхээрээ уйтгартай. Гэр бүлийн харилцаа хуучирсанаас болж хайртай хосуудын хамтдаа байх хүсэл эрмэлзэл унтарч, бие биенээсээ залхаж тэр бүү хэл нэг орон гэрт тогтохын аргагүй маргаан зөрчилдөөн үүсч эхэлдэг үеүд салхиын аясаар нисэн ирдэг. Яаж ч хичээгээд улиг болсон хуучин амтгүй хоолыг идэх дур хүсэл төрдөггүй шиг, гэр бүлийн харилцааг ямар аргаар шинэчилж, сонирхолтой, адал явдалаар дүүрэн соргог, мөнхийн хайраар дүрэлзсэн юм шиг тэр аргуудыг эзэмших ёстой вэ? 

Бид яг л энэ чухал сэдвийг, хэзээ ч хуучрахгүй шинэлэг гэр бүлийн харилцааг бий болгох нууц аргачлалуудыг тантай, таны гэр бүлийн хүнтэй зөвхөн энэ хөтөлбөрийн хөшигний ард шивэгнэн хуваалцах болно.

Нууцыг хамаагүй задгай ярьж болохгүй. Зөвхөн нууцыг мэдэх эрхийн бичигтэй хосуудтай л хуваалцана.

Та болон танай гэр бүлийн хүн, цаашилбал үр хүүхэд гээд тухайн гэр бүлийн гишүүн бүхэн өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, зорилго тэмүүлэлтэй, нуугдмал юм шиг боловч бусдаас ялгарах онцлог авъаястай. Энийг нь зөв дэмжээд өгвөл Диамонд мэт гялалзаж чадна. Харамсалтай нь даравч далдаж, булавч бултайж байдаг алдаа айдас, зовлон түгшүүрийг өдөр бүр янз бүрийн аргаар мэдэрч байгаа. Тэгвэл хүн болгоны энэ сонин, будилаантай зөрчилдөөнтэй байж болохуйц асуудлуудыг яаж хоорондоо хэрүүл маргаангүйгээр, харилцан дэмжлэгтэйгээр зөв бүтэц аргачлалтай болгох вэ? Яг үүнийг л бид энд ярилцаж байна. 

Аз жаргалтай гэр бүлүүдийг амжилтанд хүргэж өгдөг өөрсдийн гэсэн баримталдаг, хүчирхэгжүүлдэг 7 дүрмийг бид танд хуваалцах болно.

Энэ 7 дүрэм эрх тэгш шударга агаад, эрх чөлөөтэй эрүүл сэтгэлгээг дэмжих гэр бүлийн орчин нөхцөлийг бүрдүүлэх ид шидтэй.  

ТАНД ӨГӨХ БОНУС БЭЛГҮҮД

 WOW!!! 2-3 сая төгрөгний үнэ хөлстэй “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр маань Дэлхийн түвшинд мэргэшсэн мэргэжлийн дасгалжуулалчдаас 1 биш 2 удаагийн дасгалжуулалтын эрхийг бонус бэлэг болгон танд барьж байна.

Энэ бонус бэлэгний үнэлгээ 1 500 000₮ гэсэн үг.

Гайхалтай юу!  

 

 

 “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр маань гадны мэргэжилтэн, ментор консултант хүний Англи хэл дээр заасан хичээлийг Монголчуудынхаа нөхцөл байдалд тохируулж бэлтгэсэн байгаа. “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 1.0” хөтөлбөрийн улам боловсронгуй болсон, оролцогчдийн гаргасан амжилтыг улам бататгасан хувилбар. 

Бас нэгэн нууц бол, манай гэр бүлийн хүн энэ хөтөлбөрт оролцохоор амалсан. Чшшш!! Хэнд ч битгий хэлээрэй. Бид хамтдаа хэрхэн бие биенээ ойлгож харилцдаг нарийн нандин бүхнээ хуваалцана. Манай гэр бүлийн хүн өөрийнхөө арга барилыг ярихаар зөвшөөрсөн. 

Энэ юу ч бас өөр гайхалтай гоё боломж бол, манай багийн залуус бүгд энд хамтдаа оролцож энэ хөтөлбөрөөрөө дамжуулж цагийг гайхалтай өнгөрүүлэхээр шийдсэн байгаа. Энэ бол дахин хэзээ ч олдохгүй гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа аз жаргалыг хөгжилтэй сонирхолтой  таатай боломж!!! Энэ боломжоос бүү хоцор. 

Цөөхөн гэр бүлийг л бид бүртгэнэ! Дахиж хэзээ ч ийм гоё боломж бүхий бонус бэлэгтэй завшаан гэр бүлүүдэд таарахгүй!!! 

 ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД “7 ЗҮРХ ШАРХЛУУЛАГЧИД” БА “7 ХАЙР БҮТЭЭГЧИД” ЦАХИМ НОМ 

Таны болон таны гэр бүлийн хүний сэтгэл зүрхийг шархлуулж гэр бүлийн салалтын эх үүсвэр болж байдаг “7 ЗҮРХ ШАРХЛУУЛАГЧИД”-ийг ойлгож, оронд нь “7 ХАЙР БҮТЭЭГЧИД”-ийг хэрхэн гэр бүлдээ болгох талаар энэ ид шидийн ном зааж өгөх болно. Энэ ном дангаараа таныг стресстүүлж бухимдуулж байдаг, хааяа гэр бүлийн хүнтэйгээ салахаас наагуур хэрүүл маргааныг эцэслэхэд туслах болно.

Энэ цахим номыг зөвхөн ГЭР БҮЛИЙН ДИНАМИК хөтөлбөрт зориулан онцгойлон хөрвүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрт оролцохоос өөр хаанаас ч энэ номыг та өөрийн болгож авч чадахгүй. Үнэ төлбөр нь таны гэр бүлийн салалт байж болзошгүй.

 БОНУС БЭЛЭГ ҮНЭ: ГЭР БҮЛИЙН САЛАЛТ

 БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ АУДИО НОМ 

Бэрхшээлээ шантарч суусаар байх уу эсвэл Боломжоо ашиглаж сурах уу? Гэр бүлийн харилцаа, будилаан зөрчилдөөн хувь хүний өөрийн сул тал, бэрхшээлдээ хандах хандлага өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлээс л бий болдог. Энэ ном бол таныг ертөнцийг өөрчилнө. 

Энэ номгүйгээр та гэр бүлийн аз жаргалыг амжилттайгаар бий болгож чадахгүй. 

Ном унших завгүй байсан ч, машиндаа, ажил гэр хооронд зам зууртаа, дасгал хийж биеэ чийрэгжүүлэх үедээ, хоолоо хийж, гэрээ цэвэрлэх зууртаа ч энэ аудио номыг сонсоод цаг алдахгүйгээр өөрийгөө хөгжүүлээд авах боломжийг бид танд олгож байна.

БОНУС БЭЛЭГ ҮНЭ: 60 000₮

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөр ямар үнэтэй, хэзээ, хаана, яаж оролцох вэ?

ҮНЭ: Хосоороо оролцох 3 000 000 ₮ ($1268, £835), Ганцаар оролцох 2 000 000 ₮ ($845, £625)

1. Монголд оршин сууж байгаа хүмүүс Батсүхийн Баттуяагийн ХААН банкны 5034590345 дугаарын дансанд тушаагаарай. Та төлбөрөө хиймэгцээ 88770338, 99156053 дугаарын утас руу Баттуяатай холбогдож төлсөн төлбөрөө баталгаажуулна уу.

2. АНУ, Европын бусад улсуудад оршин суудаг хүмүүс вэбсайт дээр байрласан товчлуурыг ашиглан төлбөрөө гүйцэтгэнэ үү.

3. Их Британи Англи улсад оршин суудаг хүмүүс Barclays bank, Mrs Batsukh, sort code 204258 account no 23750752 данс руу төлөх

ХЭЗЭЭ: 2017 оны 6 сарын 1ны өдөр эхэлнэ. 6-8 долоо хоногийн туршид маш эрчимтэй ажиллана.

ХААНА: Онлайнаар 

1
БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ

Та доорх хөтөлбөрийн хүснэгтийг бөглөж бүртгүүлээрэй. Өөрийн хувийн амьдрал, ажил мэргэжил, гэр бүл, бизнесийнхээ хүсэл мөрөөдлийн талаар маш тодорхой бичиж, чухал гэж бодсон асуудлаа хамруулаарай.

2
ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ

Та төлбөрөө Монгол дансаар, олон улсын Credit/Debit Card-аарт төлж болно.
ГАНЦААРАА ОРОЛЦОХ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХХОСООРОО ОРОЛЦОХ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ

3
6 САРЫН 1НД ИМЭЙЛЭЭ ШАЛГАХ

Таны төлбөр орж ирсэн нь баталгаажсан бол та хөтөлбөртөө бүртгэгдлээ гэсэн үг. 6 сарын 1ний өдөр бид бүртгэлээ хаах бөгөөд, бүртгүүлсэн бүх оролцогчид урилгаа имэйлээр хүлээн авна.

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ДООРХ ХҮСНЭГТЭЭР БӨГЛӨЖ ИЛГЭЭНЭ ҮҮ.

ТАНЫ ТУХАЙ

1. Таны нэр (заавал оруулах)

2. Таны овог

3. Таны имэйл (заавал оруулах)

4. Таны утасны дугаар

5. Бидний тухай хаанаас сонссон бэ?

Ном уншсанPodcast сонссонОнлайн уулзалт үзсэнСошиал медиаСонин сэтгүүлИнтернетТанилаасаа сонссон30 хоногт амьдралаа өөрчилье аянд оролцсонМөнгөний Сэтгэлгээ 2.0Миний БизнесӨөр бусад

6. Гэр бүлийн хүнтэйгээ хамт оролцох эсэх
ТиймҮгүй

7. Хэрэв гэр бүлийн хүнтэйгээ оролцох бол имэйл хаягийг нь бичнэ үү

8. Таны гэр бүлийн байдал, одоогоор таны нөхцөл байдал ямар байгаа вэ? Өөрийнхөө талаар болон гэр бүлийнхээ талаар тодорхой танилцуулна уу

9. "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрт оролцсоноор таны хувьд шийдэж сурах зайлшгүй хэрэгтэй, суралцаж мэдэхийг хүсч байгаа хамгийн чухал 3 зүйлс юу вэ?

10. Танай гэр бүлийн өмнө нүүрлээд байдаг хамгийн хэцүү бэрхшээлүүд юу байдаг вэ? Эдгээрийг шийдэж чадахгүйгээс танд болон танай гэр бүлд ямар хор хохирол бий болж байгаа вэ?

11. "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцсоноор бий болгохыг хүсч буй хувийн зорилго тань юу вэ? Ойлгомжтой тодорхой бичнэ үү.

Та дасгалжуулалтанд бэлэн, хүсэн тэмүүлж, дасгалжуулалтанд нээлттэй байна уу. Хэрэв доорх хариултад нэг болон түүнээс дээш тооны Үгүй гэсэн хариулт өгвөл Дасгалжуулагч тантай ажиллахаас түр хойшлуулах эрхтэй.

БЭЛЭН БАЙХ

1. Би өөрийн ирээдүйдээ зориулж санхүүгийн, оюун ухааны хөрөнгө оруулахад бэлэн.

ТиймҮгүй

2. Би хөтөлбөрийнхөө дасгалжуулалт, онлайн уулзалтуудынхаа цагийг барьж ажиллана

ТиймҮгүй

3. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би дасгалжуулалтынхаа гэрийн даалгавар, онлайн уулзалтуудын асуултуудад хариулахын тулд бүх хүч, оюун ухаанаа дайчилна.

ТиймҮгүй

4. Би дасгалжуулагчийн зөвлөсний дагуу санхүүгийн амжилтанд хүрэхэд минь саад болж буй муу дадал зуршилаа өөрчлөхийг хүсэж байна.

ТиймҮгүй

5. Бүх юм нь бүтэмжтэй болно гэдэгт 100% итгэлтэй биш байсан ч хамаагүй, урьд нь хийж байгаагүй шинэ зүйлсийг туршин хийж үзэхэд би бэлэн байна.

ТиймҮгүй

6. Дасгалжуулалтын үр дүнг гаргахын тулд өөрөөсөө хатуужил тэвчээр гаргаж өөрчлөлт хийхээ би ойлгож байна.

ТиймҮгүй

7. Би зорилгодоо хүрэхийн тулд эерэг үр дүн гарч, өөрчлөлт бий болтол нь тууштай тогтмол үйлдлүүд хийх болно.

ТиймҮгүй

8. Би өөртөө шаардлагатай нөөц бололцоо, тусламж дэмжлэгийг зөв арга замаар олж авч чадна. (гэр бүл, албан байгууллагаасаа гэх мэт)

ТиймҮгүй

9. Миний гаргасан өөрчлөлт, үр дүн, амжилтыг бусадтай хуваалцаж, бусдыг уриалан дуудаж амьдралдаа өөрчлөлт тэмүүлэл хийхэд нь нийгэмдээ үлгэр дуурайлал болохыг би хүсч байна.

ТиймҮгүй

10. Бүх хөтөлбөрийн явцад аудио, видео бичлэг хийх бөгөөд энэ нь Monica Batsukh-ын цаашдын уран бүтээлд тусгал болгож цаашид нийгэмдээ эерэгээр нөлөөлөх үйл ажиллагаанд ашиглагдана гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.

ТиймҮгүй

Хэрэв та нэг болон түүнээс дээш хариултад Үгүй гэсэн хариу өгсөн бол Дасгалжуулалтын хүсэлт илгээхээсээ өмнө тунгаан бодож тохиргоо өөрчлөлт хийнэ үү.

Төлбөрийн нөхцөл: Урьдчилсан төлбөрт нөхцөлт. Яаж төлбөр хийхээ сонгоно уу. (Заавал оруулах)

Хөтөлбөрийн холбогдох арга: Zoom application дээр холбогдоно. Аппликэшн ашиглах зааварчилгааг бид тусд нь илгээх болно.

Онлайн уулзалтын үеэр холбогдохоосоо өмнө доорх хэдэн байдлыг бэлэн болгохыг сануулж байна.
1. Интернетийн найдвартай холболттой газар сонгох
2. Бүрэн ажиллагаатай, найдвартай сайн чихэвч, гар утас, компютер ашиглах
3. Хөтөлбөрийн онлайн уулзалтуудын яриаг бид видео, аудио рекорд бичлэг хийх болно. Хөтөлбөрийн дараа дахин үзэж сонсох нь танд улам ихийг ойлгож суралцахад тустай.
4. Чимээ шуугиангүй, илэн далангүй чөлөөтэй ярьж болох, гадны сөрөг нөлөө байхгүй байхаар орчин сонгож, шаардлагатай зохицуулалт хийгээрэй. Таны анхаарал сарних болон орчин нөхцөл тухгүй бол танд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

Онлайн уулзалтуудын холбогдох арга: "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0" хөтөлбөрийн онлайн уулзалтуудын цагийн хуваарийн дагуу тохирсон цагаараа, зааварчилгааныхаа дагуу холбогдоно.

Хэрэв таны дээрх бүх мэдээлэл үнэн зөв болоод манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй бол зөвлөх тэмдэг тавина уу. Ингэснээр бид аль аль талаасаа маш тууштай, зоригтой алхам хийж байгаа түүхэн үйл явдал боллоо гэж үзэж болно. Таныг амьдралдаа өөрийн мөрөөдөл, үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ тэмүүлэн амьдрах шинэ хаалгаа нээсэнд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Тэмдэгтүүдийг дуурайж доорх хүснэгтэнд оруулж бичнэ үү. Бид спамаас хамгаалж байгаа юм. Баярлалаа.

captcha

“МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ 2.0” хөтөлбөрт бүртгүүлсэний дараа яах вэ?

Та хөтөлбөрийнхөө бүртгэлийг дээр өгсөн зааварчилгааны дагуу бүртгэлийнхээ хүсэлтийг бөглөөд, төлбөрөө гүйцэтгэсэн л бол 6 сарын 1ний өдөр биднээс хөтөлбөртөө оролцох урилгыг имэйлээр хүлээн авах болно.

6 сарын 3ны Ням гаригт 18 цагаас (УБ цагаар) бид “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийнхөө хамгийн анхны сюрприз онлайн уулзалтаа явуулах болно.  Энэ онлайн уулзалтандаа бүх оролцогчид маань өөрийгөө танилцуулж хүсэл мөрөөдлөө хуваалцаж гайхалтай аяндаа гарах болно.

Тантай удахгүй “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК 2.0” хөтөлбөрөөрөө уулзана гэж бодохоос миний сэтгэл гэгэлзэж байна.