Өдөр 30. Бяцхан охины 30 жил нуусан нууц хүч
Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 30 дахь өдөрт тавтай морил. Хамгийн сүүлийн өдөр. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Бид таныг өнгөрсөн 30 хоногт өөрчилсөн амьдралаа эргэн харж өөртөө баяр хүргэж, ирээдүй рүүгээ зоригтой харах цэг дээр ирсэнээ тэмдэглэх өдөр хэмээн зарлаж байна.
Амьдрал гэдэг гайхалтай! Аль улсад, хаана, хэний гэр бүлд, хэд дэх хүүхэд болж мэндлэхийг бид сонгодоггүй. Нэгэнт төрөөд өсөөд бойжоод явах явцдаа бид амьдралын гайхалтай гэгдэх бэлгийг хүссэн ч хүсээгүй ч хүртдэг.
Амьдралын бидэнд өгдөг, тэр гайхалтай гэж ирдэг бэлгийг хүртэх нь хааяа тийм амархан биш. Тэр бэлгийг хүртэхдээ бид огт мэдэхгүйгээр, ямар учиртай, яаж энэ бэлгээ ашиглах зааврыг нь ч мэдэхгүйгээр хүртдэг тохиолдлууд бий.
Захиалаагүй байхад өгсөн бэлгийг яахаа мэдэхгүйгээсээ, задалж ашиглаад амьдралаа яаж чиглүүлэхээ мэдэхгүйгээсээ бид айж эхэлдэг. Бэлэг гэж нэрлэмээргүй, гай барцад гэж нэрлэмээр ч юм шиг, гутамшиг ичгүүр гэж нэрлэмээр ч юм шиг санагдах нь ч бий.
Амьдрал бидний дааж чадах бэлгийг өгдөг.
Бидний сайн мэдэх Опра Винфрэй 9 настайгаасаа эхлэн удаа дараа хүчирдүүлж байсан. Бүх л насныхаа туршид гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн. 14 настайд ээж нь охидийг хүмүүжүүлэх газар аваачиж өгөв.
Өөрөө юуг буруу хийснээ ч мэдэхгүй, яагаад би ийм байдалд орсон юм бол гэдгээ ч ойлгоогүй Опра бичиг баримтыг нь цэгцлэх зуурт хүлээлгийн өрөөнд сууж байхдаа. “Би муу охин учраас энд ирсэн. Би одоо албан ёсоор муу охин боллоо. Гэхдээ би яагаад энэ газар ирчихэв? Яаж яваад энд ирчихсэн юм бол? Энэ бүх охидууд бүгд муу охид. Би одоо эд нартай яг адилхан муу охин” гээд гайхширч өөрийгөө дуудахыг хүлээж байлаа.
Хүлээх зууртаа нэгэн хэсэгтээ, “Би уг нь ийм газар байх ёсгүй хүн дээ. Ийм газар надад тохирохгүй. Би муу охин биш.” хэмээн бодож, хувь заяандаа эргэлзэн тээнэгэлзэх зуур албаны хүн ирээд Опраг унтуулах ор байхгүй. орон тоо байхгүй гээд 2 долоо хоногийн дараа эргэж ирэхийг сануулаад явуулжээ.
Энэ үг Опрагийн хувьд авралын анхны дохио байлаа. Ээж нь түүнийг аавынх нь гэрт нь орхиод явжээ. Бурхан “Намайг муу охин биш” гэж итгээд яагаад ч юм нэг удаа өршөөгөөд явуулсанд нь Опра битүүхэндээ баярлаж байлаа. Удахгүй түүнийг жирэмсэн хэвлийгээсээ бүтэлтэй хүүхэд төрүүлж хүүхэд нь нас барахад аав нь “Энэ бол чиний хоёр дахь боломж. Энэ боломжийг ашиглаж амьдралдаа өөрчлөлт хий.” гэж сануулжээ.
Опра энэ боломжийг ашигласан. Тухайн үедээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, эргэлдэж гайхширч байсан ч, яагаад ч юм дотроо “Би одоо ойлгож ухаарсан. Би сайн мэддэг ойлгодог болсон юм чинь, үүнээс дээр юм хийнэ.” гэж өөртөө амалж байжээ.
Алберт Эйнштэйний хэлсэн алдартай үг бий. “Та амьдралыг 2 янзаар амьдарч болно. Нэг бол бүх юмыг ид шид, гайхамшиг гэж харж итгэж ид шидийн амьдрах. Нөгөө нь бүх юмыг байдал л энгийн зүйл” гэж
Амьдрал хүн болгонд янз янзын нөхцөл байдалыг өгдөг. Бид тэр нөхцөл байдлыг сонгож төрдөггүй ч өөртөө өгсөн бэлгээрээ нөхцөл байдлаараа яаж амьдрахаа сонгодог.
Бидний амьдралд тохиолдсон хүнд хэцүү гашуун нөхцөл байдлууд биднийг ямар нэгэн юм хийх дуудлага болж орж ирдэг.
Өнөөдрийн дасгалжуулалтын азтан бүсгүй маань яг Опра Уинфрэй шиг адилхан дахин амьдралаа өөрчлөх боломжийг 2 дахь удаагаа олж авсан юм.
Бяцхан охины 30 жил нуусан нууц хүч нууцалж явсан энэ гайхалтай бүсгүйнхээ танилцуулгыг уншиж өгье.
Би 35 настай. Эмэгтэй. Одоо Солонгос улсад нөхрийн хамт хараар 1 жил 3 сар ажиллаж амьдарч байна. Хоёр хүүхэдтэй. 16 настай хүү, 9 настай охин Монголд миний аавын асаргаанд хөдөө амьдардаг.Надад 2 зорилго байна.1. Гэр бүлээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэх бизнес сэтгэлгээтэй болох2. Хүүхдүүдээ боловсролтой, эрдэм мэдлэгтэй зөв хүмүүс болгохЭнэ 2 сэдвийн хүрээнд өөрөө ч мэдэхгүй байгаа маш чухал асуултынхаа хариултыг олно гэж итгэлтэй байна.Надад хүмүүс дургүй байдаг. Би олон хүнтэй орчинд байх үнэхээр хэцүү байдаг. бушуухан л нуугдмал газар ороод хийх гэснэ зүйлээ тухтай хийхийг хүсдэг. Яагаад гэхээр хүмүүс үргэлж дэмий ярьж хийгээд байх шиг санагддаг. Тийм болохоор тэрүү би нэг хүнтэй танилцаад 1-2 зүйл ярилцаад л цааш хамт байх сонирхол төрдөггүй.Би ойрд яман нэгэн сэтгэл зүйн өвчтэй гэж өөрийгөө дүгнэх болсон. Жишээ нь хувиа хичээгч, муу хүн гэх мэт.Надад ямар ч хөгжил дэвшил алга. Нэг л хэвийн амьдрал. Нөхөр маань надаас тэрс өөр хүн. Хүн бүртэй эвтэй, миний аль эрт таньж мэддэг хүнтэй дөнгөж танилцаад л найз болчихсон байдаг.Би багадааа тохиолдож байсан маш муухай нууцуудтай. Хүүхдүүдээ өөр шигээ хүн болчих вий гэж айдаг. Хүү минь надтай их төстэй байж магадгүй.Би боловсролтой, ухаалаг, өөрийн гэсэн санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, хүүгээ эдийн засагч, охиноо улс төрч болгоно гэж үргэлж боддог. Миний хүү дуу цөөтэй ч багш нар нь тусгай гентэй байх их ухаалаг гэдэг юм. Тиймээс эдийн засагч болвол улс орондоо тустай. Харин охин минь сэргэлэн их уяхан, багш нь их хөөрхөн сэргэлэн гэж магтдаг юм. Тиймээс улс төрч зохино гэж итгэдэг.Хүүхдүүдийнхээ төлөө миний хийж чадах бүх санаа сэдлээ би энэ дасгалжуулалтаас авна гэдэгт итгэлтэй байна.
Бид энэ дасгалжуулалтын эхний хэдэн минутыг техникийн алдааны улмаас бичиж авч чадаагүй. Дасгалжуулалт болохын хэдхэн хоногийн өмнө энэ бүсгүй маань автомашины маш хүчтэй осолд орж, хэд хоног ухаангүй, маш хүнд байдалд байсан боловч Бурханы аврал, дахин амьдрах боломж олдсон юм.
Моника эгчийг энэ бүсгүйтэй холбогдох үед тэрээр эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тархи толгой боодолтой, бие нь зовиуртай байдалд угтсан юм. Амьдралын дасгалжуулалтын азтан болсон алтан боломжоо алдахгүй гэсэндээ энэ бүсгүй энэ мөчийг үнэхээр бурханы өгсөн аврал гэж үзэж амьдралаа дахин өөрчлөхөөр гайхалтай зориг гаргасанд нь бид бахархалтай байна.
Одоо энэ ярилцлагаа сонсоорой.
Удахгүй түүнийг жирэмсэн хэвлийгээсээ бүтэлтэй хүүхэд төрүүлж хүүхэд нь нас барахад аав нь “Энэ бол чиний хоёр дахь боломж. Энэ боломжийг ашиглаж амьдралдаа өөрчлөлт хий.” гэж сануулжээ.
Өнөөдөр би таныг Амьдралаа өөрчлөх 30 хоногийнхоо хамгийн сүүлд, хамгийн гайхалтай, хамгийн хүчтэй урам зориг олгох гарын авлагыг танд бэлтгэсэн байгаа.
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 20 – АЙДСАА ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ЗОРИГ ГАРГАЖ СУРАХ ВЭ? бол таныг одоо байгаа байдлаасаа, таныг хойш татаж айлгаж байдаг, хар дарсан зүүднээсээ ангижрах урам зоригыг олгох болно.
Тухлаг орчноо тэлэх 10 зөвлөмжийг Monica Batsukh танд зориулан энэ аудио ярилцлаган дээр хуваалцах болно.
✓ Хүмүүс яагаад өөрчлөлт хийхээс айдаг вэ?
✓ Таныг ямар айдсууд зовоодог вэ?
✓ Тухлаг бүс таныг яаж хөгжүүлэх боломжтой вэ?
✓ Хэзээ зориг гаргах ёстой вэ?
ҮНЭ - 19000₮
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу.
Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар 77156053, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.
30 өдрийн ярилцлагаас бүгдээс нь өөрийгөө олж харлаа. Өөрийн зөв ,буруу,алдаа оноо хийх ёстой зүйл гээд л зөндөө, бүр маш их зүйлийг хамгийн гол нь үнэгүй авлаа. Маш их баярлалаа. Өөртөө зорилго мөрөөдөл бүтээж түүнийхээ төлөө урагшлах ёстой юм байна. Хэлэх сайхан үг олдохгүй байна. Маш их баярлалаа. Ийм их үнэ цэнэтэй зүйл үнэгүй байгаад талархаж байна.
Таны өмнөөс бид ч гэсэн маш их баяртай байна. 30 өдрийн турш хамтдаа байж өөрийгөө хөгжүүлэхдээ үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийсэнд нь баяр хүргэе. Одоо та өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд номуудаа аваад уншаарай. https://academy.monicabatsukh.com/product-category/book/ энэ холбоосоор орон номын мэдээллүүдээ авч 99156053 дугаарт захиалах боломжтой. Танд амжилт хүсье🤗
Энэ ярилцлага дээр зөвлөгөө авч байгаа хүчирхэг эмэгтэйгээр үнэхээр их бахархаж байна. Яаж ийм мундаг байж чадсан юм бэ?
Мэдээж мундаг байлаа гээд хүчирхэг байлаа гээд бүх зүйл арилаад алга болчихгүй гэж бодохоор би л хувьдаа өмнөөс нь шаналаад өмнөөс нь бухимдаад байх юм.
Энэ бүсгүйтэй хамтдаа тэдгээр охид магадгүй хөвгүүдийн/ хөвгүүд ч ийм байдалд орсон байхыг үгүйсгэхгүй/ төлөө чадах зүйлээ зориулах юмсан гэж бодогдож байна.
Хэн ч байсан гэсэн бяцхан хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж болохгүй.
Мөн өөртөө итгэх итгэлийг нь авчрахын тулд өөрийгөө чөлөөлөх аргуудыг Моника дасгалжуулагч гайхалтай чадварлаг ажиллаж өглөө
Гайхалтай юм аа Дасгалжуулалтын ид шидийг биеэрээ сонсож мэдэрлээ гайхалтай байна.
Миний дотор нэг жоохон айдас, зэвүүцэл, гомдол, буцааж болохгүй энэ муухай зүйлийг яаж ийж байгаад буцаах гэсэн сандрал, уучлаж чадахгүй тэр муухай хорсол хургачихсан байгаа ч гэсэн биеээрээ мэдэрсэн хүмүүс маань яаж байдаг бол гэж бодохоос тэдэнд туслах юмсан, магадгүй өөрчлөгдөх боломжгүй хүмүүжилтэй хүмүүсийг ядаж өөрсдөдөө бурууг өгч гэмших сэтгэл төрүүлэх ямар нэг зүйл хийх юмсан гэж бодогдоод байна.
Энэ өдрийн мэндээ. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж … Гайхалтай азтай бүсгүй шинээр төрөхийг сонсох сайхан байлаа. Амьдрал үнэхээр баялаг юм гайхалтай хайр бэлэглэсэн Моникадаа баярлалаа. Үнэхээр их биширч байна. Баярлалаа
Баярлалаа. 30 хоногт амьдралаа өөрчлөх аяны 29 өдөр, Амжилттай хөрөнгө оруулагч 2 дахь өдрийн сүүлд Би өөртөө итгэдэг болж өрөө дарахын тулд яг юу хийхээ тодорхой болголоо. Хүрэх оргилынхоо чигийг тодорхой-лоо төлөвлөгөөгөө боловсруулж яаг юу хийхээ мэдлээ.Сэтгэл зүйчид очиж юунаас болоод зовоод байгаагаа олж оношлууллаа.
Хөгжил дэвшилд хүрэх итгэлтэй боллоо.
Амжилтанд хүрнэ гэдэгтээ итэглээ х х хийгээд л явхад бүтнэ гэдэгийг ойлголоо.Найзтайгаа ирээдүйд хийх ажилаа тодоройллоо.
Олон олон зүйлийг ойлголоо .Баярлалаа өөртөө хүсдэг бүх сайн сайхан бүхний дээжийг ерөөе.Баярлалаа
Vneheer zunduu zvil bodogduulsan 30 honog bailaa.Hvn yer ni uuriiguu uurchluj l uuriinhuu yu zuw gej bodson amidralaaraa az jargaltai ger bvliig bvteeh l chuhal yum bnaa. Vr hvvhdvvd maani ugaasaa l etseg ehiinhee amidraliig l davtdag yum bna shv. Nadad bas hend ch heleegvi nuuts baidag terneesee salj chadahgvi bsan yadaj tsaasan deer buulgaj gargah ni bas ih goe sanaa bna
Ta bvhendee mash ih bayarlala
Ajliin amjilt hvsie
Сайн байна уу.
30 хоногт амьдралах өөрчлөх боломж байдаг юм гэдгийг ойлгож дасгалжуулалт бүрийг өөртөө зориулан сонслоо.Үнэхээр олон зүйлүүдийг ухааруулсан, эерэг талыг харсан, сэтгэлгээгээ чөлөөлсөн тийм гайхалтай өдрүүд байлаа.Би ч мөн ирээдүйгээ төсөөлж байгаа зүйлүүдээ хэрэгжүүлэх гэр бүлийн харилцааны эерэг сайн талуудыг, сөрөг бүхэнтэй зууралдахгүй сэтгэлгээгээ чөлөөлж сурах зэргийг хэрэгжүүлэн өөрийн амьдралдаа гэрэл асаахаар шимтэн сонссон бүхнээ хэрэгжүүлэхээр өдөр бүр хичээж байгаа гэдгээ хэлэхэд баяртай байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье
Хүндэтгэсэн Б.Жаргалан
Сайн байна уу,
30 хоногт та бүхэнтэйгээ өөрийнхөө амьдралаа өөрчлөх дэндүү амттай, маш их өгөөжтэй амьдралаар аялаж, өөрийнхөө маш олон алдааг энэ 30 хоногийн аялалаас тань олж харж их ухаарлыг олж авлаа. Ийм сайхан буянтай үйлийг хийж яваа та нартаа маш их баярлалаа. Хамгийн сүүлийн өдрийн яриаг сонсоод хэнд ч хэлэлгүй 30 жил хадгалж явсан өөрийнхөө доторх шаналалаа зоригтой гаргаж сэтгэлээ нээж чадсан зоригтой бүсгүйдээ хамгийн түрүүнд халуун баяр хүргэе. Чамайг би огт танихгүй ч чин сэтгэлээсээ чамайг хайрлаж, тэр юугаа ч мэдэхгүй бяцхан охины хувь заяаг өрөвдөж уйлж, бас зорилгоо олж ирээдүйдээ итгэлтэй алхах болсон чамаар бахархаж суулаа. Чиний ирээдүйн зам тань үргэлж гэрэл гэгээтэй, баяр жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөж зорьсон зорилгод тань өндөр амжилт хүсье.
Та бүхний минь хийж байгаа энэ сайхан үйл бүхэн тань удахгүй их Монголоо гэрэлтүүлж Дээд заяатай хөх Монгол минь дэлхийд гайхамшгаар цуурайтсан олон мянган алдартангуудыг би болгож тун удахгүй үлгэрийн мэт аз жаргалын орон болно гэдэгт 100% итгэж түүнд ч бас би өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгтээ маш их итгэлтэй ажиллаж байгаа. Та бүхэнтэйгээ уулзаж хийсэн бүхнээрээ бахархан ярилцаж суух тэр сайхан мөч удахгүй ирэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхнийг хүндэтгэн ёсолсон
Б.Жаргал
Энэ эмэгтэйгээр бахархаж байна. Бас чи ганцаараа биш шүү гэж хэлье.
Хүчирхэг хүн, тэр дундаа эмэгтэй хүмүүс хэн хүний чадамгүй зүйлийг давж гарсан, хэний ч уучилж чадамгүй тийм л зүйлийг уучилсан, өршөөсөн, талархсан хүмүүс байдаг. Маш олон охид бүсгүйчүүд, басхүү хөвгүүд ч ийм явдал тохиолддог болохыг хөгжингүй орнуудын судалгааны дүнгээс харж байлаа.
• Зовоож шаналгаж, нууж явсан зовлон шаналлаасаа өөрийгөө уучилж эрх чөлөөг олгоорой.
• Дотоод сэтгэлийн бугшсан гомдол, цөхрөл өөртөө итгэлгүй болгодог. Та үүнээс гарах “бичээд шатаах” зэрэг аргуудыг ашиглаарай.
• Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байсан шүү дээ. Ямар ч хүүхэд муу зовлонг дайрах ёсгүй. Алдаа гаргах, буруу болчих вий гэж бүү ай. Өөрөө өөрийгөө уучил.
• Хүмүүс чамд дургүй биш, хүмүүст муу зүйл хийгээгүй бол дургүй байх шалтгаан байхгүй.
• Өөрөө өөрийгөө аварч үлдэхийг хүссэн жаахан охин сэтгэл дотор байсан. Одоо бол та нас биед хүрсэн, илүү ухаантай, илүү хүчирхэг хүн шүү.
Өөрчилж болохгүй өнгөрсөндөө өөрийгөө уяж бүү шаналаарай, “Одоо хэн ч чамайг гомдоож чадахгүй, чи бол хүчирхэг. Хойч үеийнхээ охид хөвгүүдийг өөртөө итгэлтэй болоход туслах хүн шүү.”
Сайн байна уу? Өнөөдрийн ярилцлагыг сонсоод маш их урам зориг орлоо.Миний амьдралд тохиолдсон бэрхшээл бол энэ эмэгтэйтэй харьцуулахад юу ч биш юм байна. Хүн ийм бэрхшээлийг давж чадаж байхад би яагаад чадахгүй гэж
сайн байна уу. Миний эмэйл рүү 12-17 дахь удаагийн дасгалжуулалтын аудио бичлэг ирсэнгүй ээ. Дахиж явуулж өгнө үү. Баярлалаа