Өдөр 28. Oлон мэргэжилтэй хүний ганцхан зам

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 28 дахь өдөрт тавтай морил. 30 хоногийн аян маань дуусахад ердөө л 3хан өдөр үлдээд байна.

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр бид сүүлийн 3 өдөртөө таныг урьд өмнө хийе гээд зориглож байгаагүй, урьд өмнө хийх гэхээр нэг л болж бүтэхгүй тал тал тийшээгээ таныг цалгардуулаад, сэтгэлийг тань шаналгаад, оюуныг чинь бөхөөгөөд байсан тэр чухал сэдвийг өнөөдөр ярилцах гэж байгаадаа баяртай байна.

Та мэргэжлээ сонгохдоо аав ээжийн хэлсэнээр аль ирээдүйтэйгий нь гэж бодож сонгоод дараа нь энэ мэргэжлээрээ ирээдүйгээ бүтээж чадахгүй байгаадаа гайхаж будилж байсан уу?

Өнөөдрийн дасгалжуулалтын зочин маань яг ийм асуудалаа дэлгэн ярилцсан юм. Тэрээр хэд хэдэн мэргэжилтэй хэд хэдэн янзын ирээдүйтэй гэгдэх чиглэлээр суралцсан хэр нь арай л биш, яг энэ бүхнийгээ яаж ирээдүйдээ зөв чиглүүлж амжилтанд хүрэх аргаа олж авахын тулд ярилцлагаа дэлгэсэн юм.

Урьд өмнө социализмын нийгэмд бол бидний аав ээж, ах эгч нар нэг мэргэжил эзэмшээд түүгээрээ насаараа ажиллаж мэргэжлээрээ 20, 30, 40 жил ажиллаж амьдардаг байсан. Их сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгоно гэдэг нь 1980-аад оны үед асар том амьдралын чухал шийдвэр гэж үздэг байсан.

Харин одоо бол 2000 оноос хойш нэг мэргэжил эзэмшсэн ч тэр мэргэжлээрээ ажил дээр гараад амьдралаа залгуулахад хангалтгүй, цаашилбал та магистр, докторын зэрэгт суралцаад зогсохгүй, Англи, Хятад, Япон хэлтэй тохиолдолд л ажлын байрны шаардлага хангаж байна гэж үздэг болсон.

Энэ өөрчлөлт зөвхөн Монголын ажлын байран дээр, хөдөлмөрийн зах зээл дээр тулгарч буй гарч буй өөрчлөлт ч биш, дэлхийн ихэнх улс орнуудад нийтлэг тулгарч байгаа бэрхшээл, өнөөгийн нийгмийн бодит нөхцөл байдал.

Өнөөдөр их дээд сургуулиа төгссөн ч хэт өндөр мэргэжилтэй тул тухайн хүн их дээд сургуульдаа мэргэшсэн чиглэлээрээ ажиллахад энгийн суурь хэмжээний мэдлэг шаардсан ажлын байранд тохиромжгүй болох байдал ихэссээр байна. Энэ нь өнөөгийн нийгэмд та бидний өмнө цоо шинэ эрэлт хэрэгцээ өөрчлөлтийг бий болгож байна.

Та бид өнөөдөр урьд хожид байгаагүй гайхамшигтай цаг үед амьдарч байна. Ажил хайж ажилд орох нь улам л хэцүү болж ямар ч ажлын байр урьд өмнө байсан шиг таныг 20-30 жил сурсан мэргэжлээрээ карьер болгон өөрчлөгдөх хэмжээний найдвартай өсөлт улам цөөрч байна.

Та ажил хайж олохоос илүү бизнес хийх нь илүү амархан санагдаж байгаа бол гайхаад хэрэггүй. Та ямар ч ажил хийдэг бай хамаагүй энэ ажил чинь хэдхэн сар жилийн дараа л өөрчлөгдөж эхлэх болно. Учир нь техник технологийн хөгжил бизнесүүдийг урьд өмнө байгаагүйгээр түрүүлж сэтгэж, холын бодлоготой, хурдан өөрчлөлтөнд уян хатан байхыг шаардаж байна.

Үүнтэй зэрэгцээд та хичнээн ганцаараа бие даан бизнесээ эхлүүлж байсан ч бай хамаагүй, танд том баг шаардлагагүйгээр бизнесээ илүү хурдан өсгөх, боломжууд та бидний өмнө ирээд байна.

Танд мэдлэг чаддагаа ашиглаж бизнес хийх нь, ажил олж хийхээс илүү хялбархан ирээдүйтэй санагдах болно.

2020 он гэхэд дэлхийд 1 тэрбум бизнес эрхлэгч энтрпренёрууд бий болно гэсэн тооцоо гарсан байна. Таны гарт дэлхийн глобал зах зээл дээр ч, монголынхоо зах зээл дээр ч өрсөлдөх боломжуудыг технологийн хөгжил бий болгоод байна. Урьд нь бизнес хийхэд ийм амархан байгаагүй.

Oлон мэргэжилтэй хүний ганцхан зам олж нээсэн бүсгүйн дасгалжуулалтын гэрээн дээр өөрийнхөө талаар танилцуулсан танилцуулъя.

32 настай. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Боловсролын их сургуулийг Хятад хэлний багш орчуулагч мэргэжлээр төгссөн.
Төгссөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа. Нөхөр хувийн компанид менежерээр ажилладаг.
Хятад хэлний сургалттай сургууль байгуулах. /Сургуулийн зорилго: Сурах чин эрмэлзэлтэй ч сургуульд төдийлөн сурч чадахгүй, төлбөрийн чадамжгүй айл өрхийн хүүхдүүдийг сурах боломж бололцоогоор ханган, ирээдүйд чадварлаг, боловсролтой, зөв хүн бүтээх. / 
Анх эгч маань таны номыг уншсан, мундаг хүн байна лээ гээд хаяг өгөөд бүртгүүлж байсан.
Би энэ зун хүүхдүүдийн амралт эхлэхээр хэсэг хүүхдүүдэд Хятад хэл заах бодолтой байгаа. Миний мөрөөдлийн сургуулийн суурь энэ сургалтаас эхлэнэ гэж би бодож байгаа. Гэвч энэ сургалтыг эхлүүлэхэд эдгээр бэрхшээлүүд тулгараад байна.
- Ажлыг төлөвлөж чадахгүй, замбараагүй /Сургалтын материал боловсруулахад төлөвлөж , боловсруулж чадахгүй, аргаа олохгүй/
- Хөрөнгө санхүү дутагдалтай /Анги танхим  тохижуулах, сургалтанд ашиглах үзүүлэн бэлтгэх зэрэгт /
- Өөртөө итгэх итгэлгүй / Гадаад хэлний мэдлэгтээ сэтгэл дундуур явдаг/
- Цагийг хэрэггүй зүйлд их үрдэг /Зурагт, утасаар дэмий ярих зэрэг/
- Тууштай биш /Эхлүүлсэн зүйлээ эцсийг нь үзэхгүй байгаа тохиолдол их байдаг/
Эдгээр асуудлуудаас болоод одоогоор бий болж байгаа нөхцөл байдал нь юу вэ гэвэл,
- Ажлаа төлөвлөж чадахгүйгээс миний сургалт явуулах зорилгод ахиц ер гарахгүй байна.
- Хөрөнгө санхүү хүрэлцэхгүйгээс гол энэ ажилдаа анхаарлаа бүрэн хандуулж чадахгүй өөр ажил хийж давхар хийж байгаа.
- Өөртөө итгэх итгэлгүйгээс гадаад багш урьж, өндөр цалин өгөх шаардлагатай болно.
- Миний мөрөөдөл, зорилго хэзээ ч биелэхгүй.
- Эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзэх боломжгүй.
Амьдралын Дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго маань гэвэл,
- Ажлыг төлөвлөж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх
- Зорилгодоо хүрэх үе шат, арга барилыг суралцах
- Өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж сурах
- Эхлүүлсэн ажлын дуусгах чадвар, тэсвэр тэвчээрт суралцан
- Муу дадал зуршлаасаа салж, Өөрийгөө бүрэн өөрчлөх

За одоо энэ бүсгүйнхээ дасгалжуулалтын гайхалтай цаг мөчийг хуваалцъя.


Та мэддэг чаддагаа ашиглаж бизнес хийх нь, ажил олж хийхээс илүү хялбархан ирээдүйтэй санагдах болно.

Click to Tweet

Таны хувийн амьдралыг, бизнесийн амжилтанд хүргэхэд олон янзын үе шатыг та суралцах ёстой. Энэ том асуудлыг шийдэхийн тулд “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөртөө илүү их хөрөнгө оруулж ажиллаж байна.

mybusiness-001

"Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр маань дотроо 12 модультай. 12 модуль тус бүртээ таны хувийн амьдралын болоод бизнесийн амжилтыг үе шаттайгаар хөгжүүлэхэд зориулагдсан байгаа.

Хөтөлбөр маань жилдээ нэг л удаа бүртгэл хийгдэнэ. 3 сар маш эрчимтэй суралцах бөгөөд та жил бүр хөтөлбөрийнхөө дараа дараагийн жилд уригдан үнэгүй оролцоно.

Энэ хөтөлбөр бол ямар ч Магистрын, Докторын зэрэг олж авсанаас илүү үнэ цэнэтэй сургалт. Энэ бол таныг бусад бизнесийн удирдлагын сургуульд сурч байгаа юм шиг практик амжилтанд хүрэх чадваргүй орхих төрлийн хөтөлбөр биш.

Энэ хөтөлбөр таны хувийн амьдралдаа тулгараад байсан бэрхшээлүүдээ шийдэхэд зөв шийдвэр гаргахад туслаад зогсохгүй, гэр бүлээ аз жаргалтай болгож хувиргахад дутагдаад байсан олон нууцуудыг нээж, тэдгээрийн амьдралдаа хэрэгжүүлж сурахад зааж өгөх болно. Та бизнесийн амжилтаас гадна, гэр бүлийн аз жаргалыг хэрхэн бүтээх аргуудаа эндээс суралцана.

Та бусдыг зөв удирдаж ажиллахын тулд өөрийн харилцааны чадвараа сайжруулаад зогсохгүй, бусдын авъяас чадварыг зөв таньж багтаа тохирох хүнийг сонгож ажилд авах аргуудаа ч суралцана.

Бид таны оюун ухаан сэтгэлгээг тэлэх аргачлалуудыг олноор нь ашигласан байгаа. Таны төрөлхийн авъяас билэг зан чанарыг тодорхойлж, түүнд тохирсон бизнесийн загвараа олж авахад чинь хүртэл тусална.

Энэ хөтөлбөр ердөө л таныг ирээдүйн техник технологи хурдацтай энэ орчинд амьдрах амьдралынхаа баталгааг бий болгоход асар хүчтэй түлхэж өгөхөөр бэлтгэгдсэн байгаа.

Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таны ирээдүйг баталгаажуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх гарцаа найдвартай бүтээхэд тань туслах болно.

Энэ хөтөлбөрийг бид зөвхөн улирлын шинж чанартайгаар жилд цөөн тооны хүнд л зориулж хүргэхийг зорьж байгаа. Та энэ азтай хүмүүсийн нэг нь болохыг хүсвэл бидний явуулдаг имэйлийг байнга шалгаж байгаарай. Бид хөтөлбөрөө зөвхөн имэйлээр л цацдаг.

Имэйлээр тань орж ирсэн хөтөлбөрийн урилгаар орж ирээрэй.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ өдрийн мэндээ. Үнэхээр чамалж сурсаар явдаг нь өөрт итгэх итгэл, төвлөрөл дутсантай холбоотой юм байна. Баярлалаа Моника ажлын амжилт хүсье.

  • Амжилттай байхад:
    “Тууштай байх нь амжилтад хүрдэг буюу аливаа зүйл ирээдүйтэй байна гэдэг нь тууштай хийж, тууштай ажиллах явдал юм.
    1. Толгой дотор төрсөн санааг цаасан дээр буулгаж, түүн дээрээ ажиллах
    2. Санхүүгийн тооцооллыг сэтгэл хөдлөлөөр бус баримтад түшиглэж гаргах
    3. Бүгдийг өөрсдийн нөөц бололцоогоор бус гэрээлж гүйцэтгэх
    4. Бусдын хөдөлмөрийг үнэлдэг шигээ, өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх
    5. Өөрөө өөртөө ашиг олох, ашигтай орлоготой ажлыг л хийх
    6. Тодорхой байгаа зүйлсийг бичиж тэмдэглэх
    Өөртөө итгэлтэй болоход:
    • Юу хийх вэ гэдгээ тодорхой болгох нь өөртөө итгэх итгэлийг нэмдэг.
    • Хэнтэй хамтрах, хэнийг ажиллуулах, алийг нь гэрээлэх, алийг худалдан авах зэргээр асуудал маш тодорхой харагдаж ирнэ.
    • Өөрөө хариуцлага 100 хувь хүлээвэл өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж, өөрөө хариуцлага үүрэх нь өөртөө итгэх итгэлийг нэмдэг.
    • Өөрөө юу хийх вэ гэдгээ ойлгож тодорхой болоод ирэхээр өөртөө итгэлтэй болоод ирнэ.

  • Сайн уу, Ичинхорлоо? Идэвхитэй оролцон сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Зорилгоо тодорхойлохын тулд юу хэрэгтэй вэ? https://academy.monicabatsukh.com/product/podcast18/ энэ подкастыг захиалаад сонсоорой. Танд амжилт хүсье!

  • Sn bn uu.
    Tolgoid bga bodluudaa tsaasan Dr buulga. Uurtuu itgeltei baihiin tuld hiih zuilee todorhoi bolgo.
    Bayrlalaa

    • Маш сайн байна. Үйлдэл болгож хийж байгаа юу Бааска?

  • үнэхээр гайхалтай би тодорхой биш бгаа зүйлийнхээ төлөө явж чадахгүй байна уу? гэдэг дүгнэлтийг өөртөө гаргалаа. маргааш хийх гээд байгаа зүйлээ тодорхой болгох гээд үзье дээ

  • Өдөр 28: Аливаа зүйлийг тодорхой мэддэг байж гэмээн өөртөө илүү итгэлтэй болдог. Зорилгоо тодорхойлох, илүү нарийн тодорхойлох хэрэгтэйгаа, өөрийн сонирхдог, хийж чаддаг, чамд сэтгэл ханамж өгдөг зүйлдээ хөрөнгө оруул, хөгжүүл, өнгөлөх хэрэгтэйг, сурна гэхээс илүү сурчихсан гэж өөртөө хэл, нэгдүгээрт байна гэдэгт зорилго тавьсан бол өөрийгөө нэгдүгээрт байгаа гэж бодож ажиллах хэрэгтэйг, цаг үргэлж өөрийгөө хөгжүүл, чиний итгэдэг зүйл, хийдэг зүйл өөрчлөгдөнө гэдгийг байнга санах хэрэгтэйг сурч байна аа. Баярлалаа.

    • Сайн байна уу, Чулуунцэцэг эгч ээ, аяндаа идэвхтэй оролцож, бас бусдадаа үр дүнгээсээ, ойлгосон мэдснээ харамгүй хуваалцдагт баярлалаа. Ном, подкастаа худалдан аваад өөрийн мэдлэг, мэдээллээ улам бататгаад явж байгааг нь сонсохдоо бахархаж байна. Баярлалаа.

  • Хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгө өсгөх ойлголт биш тархиндаа оруулах хөрөнгийг бас хэлдэг гэдгийг ойлгож авлаа

    • Энэ өдрийн мэнд Алтанцэцэг ээ, тийм шүү бидний оюундаа оруулж байгаа хөрөнгө бол хамгийн өндөр өгөөжтэй, хамгийн өндөр ашгаа өгөх хөрөнгө оруулалт байдаг. Өөрийн оюундаа үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө оруулалт хийж байгаа танд баяр хүргэе. Манай хөтөлбөрүүдэд суралцаж, ном, подкастуудыг ийшээ орж https://academy.monicabatsukh.com/products/ захиалж аваад сонсох, мөн youtube сувгаар болон facebook хуудсаар https://www.facebook.com/monica.batsukh хүргэдэг лайв бичлэгүүдийг алдалгүй үзээрэй.

  • Хийхийг зорьж байгаа бүхэн төлөвлөгөө болон цаасан дээр буусан тохиолдолд хийх зүйлийнхээ 60-70 %- г хийлээ гэж итгэж болох юм байна.

    • эгэлгүйяахав. Бичиж эхэлсэн биздээ. Та энэхүү үнэгүй аялалаар өөрийгөө бүү хязгаарлаарахй. Та манай Бэрхшээл ба болом ном, Мөнгө ба миний үнэ номыг авч үргэлжлүүлэх өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Амжилт.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >