Өдөр 18. Туршлагаа ном болгох энерги

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 18 дахь өдөрт тавтай морил.

Өнөөдөр танд гайхалтай хүчтэй энергитэй нэгэн эгчтэй танилцуулах гэж байна. Энэ эгч маань амьдралынхаа өмнө тулгарсан бэрхшээл туршлагаа ашиглан хүмүүст туслахаар шийдсэн, цаашилбал амьдралын их сургуулиас суралцсан туршлагаа ном болгон хувиргахаар шийдсэн гайхалтай зоримог нэгэн Монгол эмэгтэй байгаа юм.

Бид таныг өнгөрсөн хугацаанд би юу юу хийж чадаад, эцсийн эцэст хэн болж чадав гэдэг дээр өөртөө анхаарал тавьж асуултынхаа хариултыг олж авахыг сануулж байна.

Та өнгөрсөн цаг хугацаанд хэн байж ямар алдаа хийсэн нь хамаагүй харин одоо таныг ирээдүйдээ хэн болох, цаашдаа мөрөөдөл, зорилгодоо амжилттай хүрэхэд хэн болж өөрчлөгдөх вэ? гэдэг талаас нь нэгэн чухал зүйлсийг ярилцаж ойлголцохыг хүсэж байна.

Таныг өөрийн чадлаараа хамгийн шилдэг нь болж, манлайлж, сурсан мэдсэнээрээ бахархаж амьдарна гэдэг гайхалтай. Өөрийнхөө бусдаас ялгарах онцлог сайн сайхныг мэдэрсний давуу гайхамшиг нь хүссэн амьдралаа өөрөө харж, өөрийнхөөрөө бүтээх боломж олгодог.

Хүмүүсийн мөрөөдлөө бүтээхдээ энэ мөрөөдөл маань хоосон уу үгүй юу гэдгийг давхар шалгаж бодолцдог нь нууц биш юм. Мэдээж өөрийнхөө чадлын хэмжээнд тохируулж мөрөөддөг, тийм учраас ихэнх хүмүүс томоохон мөрөөдлийг мөрөөдөхдөө айдаг. Бүтэхгүй хоосон юм мөрөөдөж түүнийгээ биелүүлж чадахгүй алдахаас айдаг.

Нөгөөтэйгүүр энэ асуудлыг хүмүүс ойлгохдоо өөртөө итгэх итгэл гэж тайлбарлах нь ч бий. Өөртөө 100 хувь итгэж байх тэр агшинд хүний оюун санаа, сэтгэхүй хамгийн өндөр түвшинд ажиллаж чадах бөгөөд хамгийн өөдрөг, бүтээлч, амжилттай амьдралыг бүтээх чадвар бүрдэж, боломжгүй гэх зүйлс аажимдаа арилж эхэлдэг.

Харамсалтай нь, ихэнх хүн өөрийнхөө сайн сайхныг, бусдаас ялгарах давуу чанараа олж харж мэдэрч чаддаггүй. Маш цөөхөн хүн л өөрсдийнхөө мөрөөдөл дэх хүнийг олж харж чаддаг. Учир нь хүмүүс өөрийн сул талыг жагсааж бичихдээ гаргуун атлаа сайн, давуу талаа бичиж чаддаггүй. Ингээд өөрийнхөө сайхан чадварыг олж харж хөгжүүлэхээсээ илүүгээр урьд өмнөх алдаа, зовсон зовууриа илүү их гаргаж тавьдаг.

Таны өөртөө итгэсэн итгэл, өөрийгөө дүгнэдэг дүгнэлт бол амжилтанд хүрэх зам мөр л гэсэн үг.

 Хэрэв та амжилттай аз жаргалтай, эрүүл саруул, баян чинээлэг амьдаръя гэвэл өөрийгөө аз жаргалтай, эрүүл чийрэг, баян чинээлэг хүн болгож мөрөөдөлдөө түүнийгээ олж сурах нь юу юунаас чухал.

Үүнгүйгээр эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг амьдрах зорилгодоо хүрэхэд бэрх. Та тэр мөрөөдөл дотроо ямар ажил хийж, ямар зан араншин гаргаж, бусадтай яаж харьцаж, бусдаас хэр зэрэг хайр хүндэтгэл авч байгаа тэр бүхэн үүнд хамааралтай. Ирээдүйн дүр төрх тань эрч хүчтэй, эрүүл чийрэг байж чадвал бусад бүх юм улам л шулуун хялбархнаар бүтэж эхлэх увдистай.

Өдөр 18. Туршлагаа ном болгох энерги ярилцлагынхаа эзэн эгчийн өөрийнхөө талаар танилцуулсан танилцуулгыг сонирхоё.

Би охин хүү 2тойгоо Франц улсад амьдардаг, 52 настай ээж. Охин олон улсын бизнес удирдлагын их сургуульд сурдаг. Хүү барилгын зураг төсөл мэргэжлээр их сургуульд сурдаг. Би одоогоор байнгын эрхэлсэн ажилгүй байгаа. Хайж байгаа.
Би 2 хүүхдээ зөв төлөвшүүлэн хүмүүжүүлсэний үр дүнд одоо гайхалтай сайхнаар 2 хүүхэддээ хайрлуулж гайхамшгийн сайхан аз жаргалтай байдаг ээж. Олон олон ээжүүдийг хүүхдээ зөв хүмүүжүүлж аз жаргалаар дүүрэн сайхан амьдрахад нь туслах зорилгоор сошиал медиагаар зөвлөгч байхыг хүсч байна.
Одоогоор байнгын эрхэлсэн ажил, зорилго, хүсэл мөрөөдөл, бахархалгүй амьдрал байнгын ажил цалингүй учир 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрт тусалж чадахгүй суугаа нь миний амьдралын асуудал болоод байгаа.
Энэ байдал удаан үргэлжилбэл нас ахиж хөгшрөх тусам улам ажил олдохгүй болж улмаар үр хүүхэд ач зээдээ үзүүлж харуулах бахархалтай хийснэ бүтээсэн юм үгүй, үглэж суухаас хэтрэхгүй төвөгтэй эмээ ээж болж болзошгүй нөхцөл байдал үүсэх вий гэж санаа зовж байна.
  1. Өөрийн хамгийн сайн мэдэх, 26 жилийн турш 1 өдөр 1 шөнө ч алгасалгүй хийсэн ээж гэж хэлж болох хүхэд зөв хүмүүжүүлэх ажлыг бусад ээжүүдэд хэлж зөвлөснөөр байнгын сонирхолтой ажлаа эрхлэх.
  2. Үнэхээр хүүхдээ сайхан хүмүүжүүлье гэж бодох боловч хаанаас хэрхэн эхэлж хэрхэн хийж бүтээхээ мэдэхгүй суугаа ээжүүдэд хэлж зааж сургаж буян болох зорилготой. Хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлчихээд хүүхдээрээ хайрлуулж амьдрах шиг ийм сайхан хайр аз жаргал энэ орчлонд байгдаггүй юм байна. Олон олон ээжийгээ өөртэйгөө адилхан аз жаргалаар дүүрэн амьдрахад нь туслахыг зорьж байна.

За одоо таныг энэ эгчтэй хийсэн Моникагийн дасгалжуулалтын яриаг сонсгоё.

Та өнгөрсөн цаг хугацаанд хэн байж ямар алдаа хийсэн нь хамаагүй харин одоо таныг ирээдүйдээ хэн болох, цаашдаа мөрөөдөл, зорилгодоо амжилттай хүрэхэд хэн болж өөрчлөгдөх вэ? гэдэг 

Click to Tweet

Би таныг ч бас амьдралдаа яг тийм үе тулгарсан ч хамаагүй яг энэ эгч шиг өөрийн амьдралаа өөрчлөх эрч хүчийг олж авахад туслах нь зүйтэй гэж бодож байна.

Өнөөдрийн таны гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 13 – АМЬДРАЛАА ХААНААС НЬ ЭХЭЛЖ ӨӨРЧЛӨХ ВЭ?

Энэ аудио ярилцлага дээр Моника Батсүх Мөрөөдлөө бүтээх 10 зөвлөмжийг ярьсан байгаа.

podcast-13

Таны мөрөөдөл биелдэггүй шалтгаанууд юу вэ?

Сэтгэлгээний цар хүрээгээ хэрхэн тэлж томоор мөрөөдөх вэ?

Мөрөөдлөө биелнэ гэдэгт та эргэлзэж байна уу?

Мөрөөдлөө биелүүлэх бодит амьдралд хэрэгжүүлж болох аргуудыг мэдэж авахыг та хүсч байна уу?

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та мөрөөдөлдөө эргэлздэг, хаанаас нь яаж мөрөөдлөө биелүүлэх аргаа мэдэхгүй бол энэ ярилцлага танд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өөртөө итгэлтэй байх талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудыг зохицуулахад хэрэгтэй чухал аргуудыг зааж өгөх болно.

Үүнийг сонссоноор та,

Хэрхэн мөрөөдөлдөө хүрч болох хэрэгжүүлэхэд хялбар алхамуудыг суралцана.

Та өөрийн мөрөөдлийг таньж олж харна.

Ирээдүйгээ илүү тодорхой төсөөлж сурна.

Шийдвэр гаргаж түүндээ итгэж сурна.

Энерги, эрч хүчээ, сэлбэж ашиглах аргыг ойлгож авна.

Хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухаан, өөртөө итгэх итгэлийг танд бэлэглэнэ.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Хүүхэд хүмүүжлийн тухай номоо охиноо төрүүлээд хөхүүлж байсан тэр мэдрэмжээр эхэлнэ. Охиноо “миний гэрэлт ертөнц” гэж дууддаг гэж байгаа нь маш сайхан санагдлаа.
    —Ээж хүн үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж сэтгээд уужуу тайван хандаж, амьдралд юу ч тохиолдсон бай уураа үр хүүхдэдээ бүү гарга, хайраараа өсгөөрэй гэдэг үнэхээр үнэн үг.
    —Ажлын байран дээр сэтгэл зүйн дарамт гэрийнхээ босгоор бүү давуул гэдэгтэй санал нэгддэг.
    Юунд ч бууж өгөхөөргүй өөдрөг, тэмүүлэлтэй хүчирхэг бүсгүйгээр, эгчээр бахархаж байна.

  • Мундаг тууштай ээж байна танд амжилт хүсье
    Хүн бүр сайн ээж байж зөв хүмүүжилтэй үр хүүхэдтэй байхыг хичээн биеэ хэд хуваадаг би мөн тэдний ижил 2 хүүгээ сайн хүмүүжүүлэх зорилготойгоор л амьдарч байна даа баярлалаа

  • Хүүхэдүүдтэйгээ буруу харьцдаг байжээ. Энэ хүн номоо бичсэн болуу авч уншмаар байна.

  • Woow …ТУУШТАИ ЭЭЖ БНАА.. Моника минь таны гэрт тань ,амьдралд, тань, оюунд тань ,ажилд тань нарны мянга мянган цацраг илтэигээр ээлтэигээр улам улам царцах болтугаи …..Би тухтаи орчин бүрдэхээрээ л аудогоо сонсох юм даа..миний амьдрал ч яг иймэрхүү 4 хүүхэдтэй ээж .Би энэ ээж шиг гадаад гараагүи .харин архичин зөрүүд ,жожиг даргалагчийн , дэргэд шүд зуун гүрийж ухааруулж,аргадаж 4 хүүхдийн төлөөх хариуцлагыг үүрүүлж 30 жил болж бнаа… асуудлууд зөндөө бнаа…монгол минь ,монгол эрчүүд ,минь , эх хүүхдүүд бүгд л архи гэдэг харанганд дэлдүүлж бнааа би ч гэсэн энэ гашуун амьдралаас гаргахад нь жоохон ч гэсэн хувь нэмэр оруулж аудио оруулах юм сан ..амьдралынхаа сургамжаас…олон олон залуу ээжүүд үрийнхээ төлөө зовинож бна шүү дээ…би Ouynaa B page түр ажилуулж бгаад болисон ..энийг сонсоод дахин хиймээр бодогдлоо….

    • Нарны буман цацраг цацрах болтугаи гэж ерөөж бичсэн минь ..буруу болчихжээ уучлаараи…

  • Сайн байна уу. Надад 12-17 дугаар дасгалжуулалтын аудио ирсэнгүй ээ. Миний эмэйл хаяг руу явуулж өгөөч

  • Шимтэн сонслоо маш их баярлалаа моникад .Би бас номоо бичихээр шийдлээ. Энэ эмэгтэйн ном гарсан бол ямар нэртэй вэ олж уншихыг хүсэж байна

    • Ваав! Баяртай байна Одонтуяа. Амжилт хүсье!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >