Өдөр 15. Ажилчин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээ рүү шилжих үе

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 15 дахь өдөрт тавтай морил.

Хүний сэтгэлгээ гэдэг гайхалтай. Нэг өглөө таны оронд тэрбумтан Ричард Брансон Монгол улсад яг таны унтдаг орон дээр, таны өсөж торнисон нутагт босч ирлээ гэж бодъё. Тэр хүн таны хийдэг зүйлийг хийх үү? Таны боддог шиг юмыг бодох уу? Таны ярьдаг шиг юмыг ярих уу? Таны уулздаг шиг хүмүүстэй уулзах уу? Мэдээж үгүй.

Ричард Брансоныг тэрбумын хөрөнгөнөөс нь салгаад, огт мөнгөгүй орчинд аваачиж тавьсан ч тун удахгүй урьд нь байсан мөнгөнөөсөө илүү ихийг бүтээх хэмжээний бас нэгэн бизнес санаагаа хэрэгжүүлэх алхамууд хийгээд эхэлнэ. Тун удахгүй хэсэгхэн хугацааны дараа Ричард Брансон эргээд л өөрийг нь баян болгож чадсан тэр л сэтгэлгээгээ ашиглаад хүссэн хэмжээнийхээ бизнесийг бүтээж чадна.

Та Холливудын инээдмийн кинонд яг иймэрхүү хөгжилттэй түүхүүдийг үзсэн байх. Хүн хүний сэтгэлгээ ямар их өөр. Таны оронд танаас өөр сэтгэлгээтэй хүн байсан бол, таны амьдарч буй орчинд нэг өглөө босч ирвэл таны олж хараагүй боломжуудыг олж харна. Таны бодож байгаагүй зүйлсүүдийг тэр хүн бодож сэтгэж, заримдаа таны итгэдэг чухалчилдаг зүйлсийг өөрчлөөд харин оронд нь шал өөр сэтгэлгээ, шал өөр асуудал чухал гэдгийг танд мэдрүүлнэ.

Хүн нэг сэтгэлгээний орчноос өсөн бойжиж дараагийн сэтгэлгээний өсөлтөнд орон тэр гайхалтай сэтгэлгээний дэвшилтийг бид Парайдайм шифт гэж нэрлэдэг. Үүнийг Үзэл бодлын дэвшилт гэж орчуулж ойлгож болно. Парадайм шифт бий болсноор хүний бодит амьдралын орших байр байдал өөрчлөгдөж эхэлсэнийг мэдэрдэг.

Таны сэтгэдэг сэтгэлгээ өнөөдөр таныг яг одоо байгаа газарт, яг одоо хийдэг зүйл, яг одоо харилцдаг хүмүүс, яг одооны нөхцөл байдалд хүргэсэн. Таны сэтгэлгээ өөр байсан бол та яг өнөөдрийнх шигээ амьдралыг бий болгохгүй байх байсан.

Хүмүүс сэтгэлгээний өөр байдлаасаа шалтгаалж өөр өөр орчин ертөнцийг бүтээдэг.

Тэр сэтгэлэгээний өөр байдлаас шалтгаалаад та өөр өөр амьдралаар амьдарна гэсэн үг. Таны оронд шал өөр хүн, Английн тэрбумтан Ричард Брансон таны өдөр бүр унтаад босдог орноос бослоо гэхэд танаас шал өөрийг сэтгэж, шал өөр юмыг ярьж хэлж, бүтээж эхэлнэ. Ричард Брансон огт мөнгөгүй ядуу орчинд өсөн бойжсон ч хамаагүй, сэтгэлгээний онцлогоороо даруй цоо шинэ боломжуудыг сэтгэж, цоо шинэ аргаар бизнес хийх аргыг эрж хайж, холбоо сүлбээгээ тогтоож эхэлнэ.

Таны тоохгүй өнгөрч байсан, таны хувьд хэнд ч хэрэггүй гэж бодож байсан юмсыг үнэлж тоогоод тэдгээрийг ашиглаад дахиад тэрбумын хөрөнгө бүтээх бас нэгэн бизнесийн боломж бүтээхийг ч үгүйсгэхгүй.

Хүний сэтгэлгээ гэдэг ийм л гайхалтай. Нэгэнт тэлээд ирээдүйг олоод харчихсан, нэгэнт энэ ертөнцийг ингэж сайжруулж шинэчилж болох юм байна гэдгээ олоод харчихсан хүн хэзээд яг тэр сэтгэлгээгээрээ сэтгэж, яг л тэр сэтгэлгээнийхээ түвшинд хэцүү амьдралтай тулгарсан ч дор нь шийдэх чадвар,чансаатай байдаг.

Ажилчин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээ рүү шилжих үе дасгалжуулалтын азтанаа одоо танд танилцуулъя.

“Би график дизайнер мэргэжилтэй. 2000 оноос хойш график дизайнер болон маркетингийн менежерээр ажилласан туршлагатай. 10 настай 1 хүүтэйгээ цуг амьдардаг. Одоо дизайнераар ажиллаж байгаа.
Миний зорилго товчхондоо, өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд монгол брэндүүдийг бий болгож дэлхийн түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
Би цаашид  тогтмол цалин авч, өдөр тутмаа аргацаасан 2 идэхгүй хоосон хонохгүй идэвхгүй амьдралаа өөрчилж өөрийн хүссэн ажлаа хийж идэвх зүтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, аз жаргалтай  амьдрахыг маш их хүсдэг.
Хэдийгээр тэгж хүсдэг ч яг ямар арга замаар яг юу хийхийгээ сайн мэдэхгүй учраа нэг л учраа олохгүй байгаад байгаадаа санааг минь өдөр ирэх тусам зовдог болсон. Өдөр болгон би яах ёстой вэ гэж өөрөөсөө асуух юм.
Санхүүгийн хувьд байрны зээл, өрх толгойлсон, туслах дэмжих хүнгүй, хэдэн жилийн дараа 40 хүрэхдээ юу ч хийж бүтээсэн юмгүй байгаадаа сэтгэл минь хий дэмий л яарч зовохоос цаашгүй.
Одоо л би нөхцөл байдал болон өөрийгөө өөрчлөхгүй бол насан туршийнхаа амьдралыг хий дэмий өнгөрүүлж, амьдрал минь утга учиргүй санагдаж, насаараа харамсаж амьдрах байх даа. Гэхдээ надад илүү ихийг хийж, улс орноо хөгжүүлэхэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах нөөц боломж байгаа гэдэгтээ яагаад ч юм итгэдэг.
Ямар арга замаар өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд монгол брэндүүдтэй хамтран ажиллаж, тэднийг дэлхийн түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах. Үүний тулд хувиараа бизнес хийх үү, өөр том компанид ажиллах уу?? Монголын нөхцөл байдал.
Өөрийн итгэл болон үнэ цэнийг бий болгох. Заримдаа би эрслдээс айгаад байгаа юм шиг санагддаг.” хэмээн энэ бүсгүй илэрхийлсэн байна.

Одоо энэ бүсгүйнхээ дасгалжуулалтын ярилцлагыг сонсоё.

Хүн нэг сэтгэлгээний орчиноос өсөн бойжиж дараагийн сэтгэлгээний өсөлтөнд орон тэр гайхалтай сэтгэлгээний дэвшилтийг бид Парайдайм шифт гэж нэрлэдэг.

Click to Tweet

Эдийн засгийн хямрал, зах зээлийн хөдөлгөөн ихэсч өөрчлөгдөх тусмаа танд ямар ч ажлын байран дээр удаан тогтоход хэцүү, найдваргүй болохыг мэдрүүлж байна. Урьд өмнө нь социализмын үед насаараа олон жил нэг байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гаран гарталаа түүгээрээ бахархаж амьдарлаа зориулахыг ярьж хэлдэг байсан.

Харин одоо бол Монголын нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Та энэ насандаа олон янзын мэргэжил эзэмшиж, гадаадад сургууль төгсөж диплом эзэмшсэн ч бай хамаагүй, таныг найдвартай ажлын байраар хангаж тогтвортой ирээдүйгээ олж харах нь улам л хэцүү болсоор байна.

Техник технологийн хөгжилөөс шалтгаалж бидэнд урьд өмнө нь байгаагүй их ачаалал, хурдан сэтгэлгээ, бизнесийн боломжуудыг ч нээж өгсөөр байна. Техник технологи хөгжих тусмаа та бидний урьд нь гараараа хийдэг байсан ажлуудыг компютер, машинаар, хүчтэй төхөөрөмжийн аргаар боловсруулж гаргаж байна.

Энэ байдал удах тусмаа цалингаар амьдралаа болгоод явдаг байсан ажилчны сэтгэлгээ маань улам л том сорилтонд орсоор байна. Нөгөө талаар хүмүүс компютер техникээс болж ажилгүй болж байгаа нь харамсалтай ч, компютерийн хийж чадахгүй сэтгэлгээ шаардсан ажлыг л хүн хийх гэж төрсөн юм гэдэг нь улам л тодорхой болж байна.

Өнгөрсөн 3 жилийн дотор компютер техникийн ертөнцөд хийж чадсан бүтээж чадсан ажлууд урьд нь 10 жилд хүн төрөлхтөний хийдэг, тэр бүү хэл урьд өмнө хэн ч хийж чадахгүй боломжгүй гэж боддог байсан зүйлсийг сүүлийн 3хан жилд хүн төрөлхтөн хийж бүтээж чадсан байна.

Нэг бодлын компютер сайн хөгжиж байгаа ч таныг компютерийн нөөц бололцооны давууг ашиглаж, бусдын сэтгэж чадахгүй байгаа тэр зүйлийг цаг алдалгүй олж авч, бизнес болгон хувиргах боломж бий.

Өнөөдөр та ажилтай, цалинтай байгаа дээрээ өөрийн нөөц бололцоо энерги, гарын дор байгаа зүйлсээ цаг алдалгүй ашиглаж сурах ёстой. Та өдөр хугацаа алдах тусмаа ядууралд өртөх аюул бий.

Социализмын үед мөрөөрөө ажлаа хийж байсан маш олон мянган ард иргэд гэв гэнэт 90-ээд оны үед зах зээлд жилжиж хэдхэн хоног сар жилийн дотор ажилгүй болж, хямралд өртөж, архинд орж амьдралаа алдсан үе Монголын түүхэнд бий.

Үүнд Монголчууд бидний сэтгэлгээ ирээдүйд бий болж буй нөхцөл байдалд бэлэн бус байсандаа л асуудал бий. Бид зах зээлийн сэтгэлгээнд ямар ч бэлтгэлгүйгээр орсон учраас ганзаганы наймаанаас хэтрэхгүй бизнесийн сэтгэлгээтэй, гадаадын брэнд оруулж ирж Монголдоо зарахаас өөр ахицтэй өөрсдийн бүтээсэн инноваци байхгүйгээр өнгөрсөн 20иод жилийг барлаа.

Энэ хэвээрээ дахиад явбал Монголчууд бид улам л ядуурна, улам л хүч чадлаа алдана. Та биднийг өнөөдөр ядуурлаас гаргах ганцхан зүйл бол бизнес сэтгэлгээ рүү шилжих.

Төр засаг ямар ч саайн мундаг удирдагчтай болсон хамаагүй, УИХ нь ямар ч сайн чадварлаг гишүүдтэй болсон хамаагүй, таныг, таны үр хүүхдийн ирээдүйг баталгаажуулж чадахгүй. Таныг танаас өөр хэн ч баян тансаг амьдруулж чадахгүй. Та өглөөнөөс оройг хүртэл ажил хийгээд ядуурлаас гарах хэмжээний, мөнгөнд санаа зовохгүй амьдралыг бий болгож чадахгүй.

Насаараа ажиллаад зөвхөн ганц хоёр өрөө байрны зээлийг л төлж барна гэдэг харамсалтай. Таны 10 жил, 20 жил ажилласан амьдрал байрны өр зээлээ дарахаас ч илүү томыг бүтээх учиртай. Байрны зээлээ төлөхийн төлөө л амьдралаа зориулна гэдэг бол маш ядуу, ажилчин хүний л сэтгэлгээ. Стив Жобсын хэлсэн шиг, амьдрал үүнээс илүү агуу.

Та бидэнд өнөөдөр техник технологийн хөгжил дэвшил, одоо байгаа, гар дээрээ байгаа юмханаар юм хийж, бизнестэй болох олон янзын боломж байгааг сануулж байгаа.

Өнөөдөр таныг ажилчны сэтгэлгээнээс бизнесийн сэтгэлгээнд аваачих тоглогч болохын тулд та өөртөө байгаа бүх боломжоо ашиглаж сурах ёстой. Танд өөрт байгаа, өдөр бүрийн 24 цагаасаа зөвхөн чухал цөөн ажил дээрээ илүү төвлөрч ажиллаж сурах чадвар шаардлагатай.

Хэн нэгэн хүн, ямар нэгэн гоё боломж таны гар дээр ирэхийг хүлээвэл та хохирно. Хэн ч таны өмнөөс үүнийг хийхгүй. Хэн ч таны өмнөөс сэтгэхгүй. Та өөрийнхөө цагийг ашиглаж авхаалжтай ажиллаж Тоглогч болж сурах ёстой.

Өнөөдрийн танд зориулж бэлтгэсэн гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД хэмээх гайхалтай аудио ярилцлага.

Моника эгч танд Бүтээлч ажил хэрэгч болоход зайлшгүй хэрэгтэй 10 зөвлөмжийг энэ аудио ярилцлага дээр өгнө. Тус бүртээ авууштай, өнөөдөр яаж бусдаас илүү сэтгэж, одоо байгаа цагаа зөв ашиглаж, хар дарсан зүүднээсээ ангижрах аргыг та суралцана.

podcast-7

Та өөртөө нэг л итгэлгүй, хийж байгаа ажлууд тань үр ашиггүй өнгөрч байгаад санаа зовж байна уу?

Та яаж цагаа зөв ашиглахаа мэдэхгүй болохоор олигтой ажлын амжилт гаргаж чадахгүй байна уу?

Та жаахан юм хийх гээд оролдохоор нэг л үр дүн нь гарч өгөхгүй, тэгсгээд л голоос нь хаячихдаг, туушгүй зантай юу?

Та стрессээ зохицуулаад сурчихвал амьдрал чинь дээшилмээр санагдаж байна уу?

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД - ҮНЭ 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та цаг ашиглах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн цаг ашиглалтын талаар биш таны амьдралын бүх асуудлуудыг шийдэх аргыг зааж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Өөрт байгаа боломжоо тодорхойлж ашиглаж, цагаа зөв зохицуулж, сэтгэлгээгээ тэлэх нь чухал
    Баярлалаа талрахлаа

    • Сайн уу Бор? 30 хоногийн аяндаа идэвхитэй оролцож байгаад баярлалаа. Үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод яваарай. Танд амжилт хүсье🤗

  • Бэрхшээл ба боломж номыг яаж захиалж авах вэ 88035272

    • Сайн уу, Тунгаа? Юуны өмнө 30 хоногийн аянд нэгдэж өөртөө амьдралдаа гайхалтай оруулалт хийж байгаад бидний зүгээс мөн баяртай банйа. Манай номнууд бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа шүү. Өдөр бүрийн дасгалжуулалтаа цаг, сэтгэлээ зориулан сонсож амьдралдаа, өөртөө хэрэгтэй олон шийдлийг олоод авна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье🤗

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >