Өдөр 6. Гадаадад сурсанаа Монголдоо хэрэгжүүлэх зориг

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулахаар өнөөдөр дахин тантай холбогдож байгаадаа бид баяртай байна. 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 6 дахь өдрийн  ярилцлагат тавтай морил.

“Амьдрал бол яг дугуй шиг. Тэнцвэрээ алдахгүйн тулд та хөдлөх л ёстой.” хэмээн Алберт Эйнштэйн хэлсэн байдаг. Би үүнтэй 100% санал нэг байна. Та амьдралын тэнцвэрээ олж авахын тулд хөдлөх ёстой.

Таны хувийн болон бизнесийн амьдралыг амжилтанд хүргэхэд зорих аялалыг бид дугуйтай зүйрлэж танд тайлбарлая.


Хувийн амьдрал, бизнесийн амьдрал чинь амжилттай байгаад таны унаж буй дугуйг хөдөлгөж, хүсэл тэмүүлэл, зорилгынхоо зүг рүү чиглэн аялуулж байна гээд төсөөл. Бүх юм тухайн таны гарын дор, очих хурд, хүч, аялалын тааламж явц түүний чадвараас шалтгаална. Бид бизнесийн амжилтанд хүрэхийг хүсэгч хүн бүрт амрахынхаа хажуугаар, хүч чадал мэдэрч, байгалиас тааламж авчирдаг гайхалтай аялал болсон дугуйн аялалд мордохийг уриалж буй юм.

Таны унаж буй дугуй 2 дугуйтай. 2 дугуй хоорондоо гинжээр холбогдож, араагаар зангилагдаж, дөрөөгөөр жийгдэж, их биеэ бүтээж, та дээр нь суух болно. Аль нэг дугуй чинь хагархай, цоорхойтой бол та дугуйгаа унаад явж чадахгүй. Алхахаас өөр аргагүй.

Дугуй чинь тостой, араа чинь ажиллагаатай, гинж чинь чанга, суудал чинь бах бөх бэхлэгдсэн үед л та дугуйгаа унаж явж чадна.

Дугуй чинь унахад бэлэн биш бол та дугуйгаа унана гэж байхгүй. Тэр бүү хэл, дугуйны чинь эд анги нь элэгдсэн, зэвэрсэн бол та дугуйгаа унах нь битгий хэл, дэргэд нь суугаад хаашаа ч хөдөлж чадахгүй. Та дугуйгаа засаж, сэлбэж, тосолж, зүлгэж, дугуйгаа унах боломжтой нөхцөлд л аваачиж байж амьдралаа, амжилтаа бүтээх аянд гарна.

Таны унаж буй дугуйны урд талын дугуй бол таны хувийн амьдралыг төлөөлнө. Харин  хойд талын дугуй нь бол таны бизнесийн амьдралыг төлөөлүүлье. Таны хувийн амьдралын зорилго ч бай, хувьсгалын амьдралын зорилго ч бай хамаагүй бүгд нэгэн зүг рүү чиглэх ёстой.

Өдөр 6. Гадаадад сурсанаа Монголдоо хэрэгжүүлэх зориг

Моника энэ дасгалжуулалтын үеэр энэ залууг цаг алдахгүйгээр хурдан сургуулиа төгсгөхөд нь түлхэц өгсөн. Бизнес хийе гэсэн ч хэрэгцээтэй тэр алсын хараа, зах зээлтэйгээ ажиллах санаа оноог нь бий болгож өгсөн. 

Энэ залуу Моникa хоёр ганцхан цагийн хооронд бидний дээр ярьж байсан хувийн амьдралын урд талын дугуйг, бизнесийн хойд талын дугуйг зэрэг зэрэг хэрхэн бүтээх талаар ярилцсан гоё ярилцлагыг би танд сонсгохоосоо өмнө, энэ залуугийн дасгалжуулалтаас өмнө бодож байсан бодлыг танд танилцуулъя.
Эхнэр болон нэг охинтой. МУШУТИС Эрчим хүчний инженерийн их сургуульд цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр суралцсан. Япон улсад ирээд 1,5 жилийн Япон хэлний бэлтгэлд суралцаад одоо их сургуульд Байгаль орчны инженерчлэл чиглэлээр суралцахаар бэлтгэгдэж байгаа. Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулах зорилготой суралцаж байна.
*Таны амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд нь юу вэ? гэвэл,
*Залхуурал
*Төгсгөл хийж чаддаггүй байдал (анхны сэдлээрээ байж чаддаггүй)
*Хэрэггүй зүйлд цаг зарцуулалт
*Тууштай бус байдал
*Бусадтай хүмүүстэй харьцаа тогтоохдоо удаан
Энэ байдлаасаа болж бусдын итгэлийг хөсөрдүүлдэг, ахиж дэвшихэд удаашралтай. Энэ байдлаараа үргэлжлэх юм бол зорьсондоо хүрэхэд саад болох магадгүй ямар ч хэрэггүй хий хоосон зүйл ч болж магадгүй.
Дасгалжуулалт авсанаар би зорилго, зорилтоо тодорхой болгохыг хүсч байна. Түүндээ хүрэх тууштай арга барилд суралцах амьдралын зөв хэвшилд ормоор байна. Өөрийгөө ялан дийлэх нь чухал.

Моника энэ залууг энэ гацаатай байдлаас нь гаргаж өнөөдөр ажил мэргэжлээрээ суралцаж хувийн амьдралаа цэгцлэхийн хажуугаар хэрхэн оюутан байх хугацаандаа хувийн бизнесээ богино хугацаанд босгох талаар стратегиа боловсруулахад нь чиглүүлж өгсөн гайхалтай ярилцлагыг та сонсоорой.

Гадаадад сурч байгаа, сурах гэж байгаа бүх залуус мэргэжлээ сонгохдоо л ирээдүйд хийх бизнесээ яаж сонгож хэрэгжүүлэх үндсэн чухал асуудлуудыг Моника энд ярилцаж зааж өгсөн байгаа.

Одоо ярилцлагаа сонсоорой. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

“Амьдрал бол яг дугуй шиг. Тэнцвэрээ алдахгүйн тулд та хөдлөх л ёстой.”  Алберт Эйнштэйн 

Click to Tweet

Өнөөдөр Монголчууд яагаад гадаад руу хэд хэдээрээ гарч суралцаад байгаа юм бэ? Монголчууд хүний нутагт тэмүүлдэгтээ биш, хүний улсад насаараа мөнгөний төлөө болох гэж гадагшаа гардаггүй юм. Хүний нутагт очоод хичнээн олон жил идээшиж амьдралаа цэгцэлж чадсан ч хүнд эх нутаг шиг сайхан юм байхгүй.

Монголчууд бүгд гадагшаа гарч хөдөлмөрлөчихөөд эх оронд маань ийм юм байдаг ч болоосой, ийм сайхан юмыг Монголдоо оруулах юмсан гэж ч тэмцдэг.

]Монгол хүн хүний нутагт гарахдаа эрдэм өвөрлөөд, эд хөрөнгө базаагаад түүнийгээ эх нутагтаа авчрахыг л зорьдог. 

Хэн ч хүний нутагт ясаа тавихыг хүсдэггүй, насны залууд эрдэм сурчихаад, тэр маань энэ нутагтаа ирээд нэр хүндтэй ажил мэргэжил, цалин орлого сайтай боломжийн амьдралыг бий болгохыг л бүтээдэг.

Зөвхөн энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө Монгол хүн хичнээн олон сая төгрөгийг, хичнээн олон жилийг зориулахаасаа ч буцдаггүй. Шударга хэлэхэд, хүний нутагт амьдрана гэдэг өөрөө асар том шалгуур. Монгол хүний анх төсөөлж байсан, бодож байсан, зорьж байсан зорилгууд бүгд өөрчлөгддөг. Зарим Монголчууд анх зорьж байсан зорилгоосоо хазайгаад шал өөр ажил хийж, шал өөр нөхцөлд ажиллаж амьдардаг боловч эргээд эх нутагтаа бэл бэнчинтэй, нүүр бардам мэдлэгтэй, чадалтай болчихоод буцах тэр өдрийг л хүлээдэг.

Тэр өдөр нь хэзээ ирэх, хэзээ тэр зорилгоо гүйцэлдүүлж нутаг буцахыг чөтгөр бүү мэд. Сурсан мэдлэг маань, суралцсан чадвар маань хэзээ Монголын зах зээлд үнэлэгдэж чадахуйц түвшинд очихыг хэн ч үл мэднэ. Нөгөө талын яг энэ асуудлаас болж олон мянган Монголчууд гадаад улсад гацсан байдалтай амьдарч байна.

Гадаадад ажиллаж сурч байгаа Монголчууд маань Монголдоо буцаад очьё гэхэд хийх ажлын байр нь гадаадад ажиллаж амьдардаг шиг баталгаа найдвар байхгүй. Тэр ажлын хэзээ ч бий болж чадахгүй гэдгийг ойлгодог учраас Монгол руугаа буцна гэж бодохоос айдаг. Монголд амьдралын баталгаа байхгүй учраас, гадаадад амьдрахдаа сурч мэдсэнээ Монголдоо хэрэгжүүлэхэд мэдэхгүй зүйл их, айдас түгшүүр эргэлзээтэй асуудал олон байдаг учраас л мэргэжлээрээ гадаадад сурсан хүмүүс хичнээн олон жилийг гадны улсад мөнгөний төлөө эсвэл аюулгүй тайван амьдралын төлөө зориулдаг.

Гадаадад амьдарч буй Монгол хүн болгоны зүрх сэтгэлд хэзээ нэгэн цагт Монгол улсдаа очоод энэ бүх сурсан мэдлэг, чадвараа хэрэгжүүлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл гүн шингэсэн байдаг. Гадаадад олон жил амьдрах тусмаа, эх нутгаа санагалзан, санаашрах болгондоо тэр хүсэл мөрөөдөл нь далдаас далдуур хатгах шиг л болдог. Ийм гацаатай байдлаас гарах боломж байна уу? Мэдээж ийм боломж байгаа.

Энэ гацаатай байдлаасаа гарах боломжуудыг л Моника эгч олон янзаар нь ойлгуулж тайлбарлаж, шаардлагатай гэсэн мэдлэг чадвараа богино хугацаанд цуглуулж авахад нь тусалж ажилладаг.

Хэрэв таны амьдрал өнөөдөр ийм байдалтай гацаад,

Таны хийхийг хүссэн бизнес чинь,

Эзэмшээд дипломоо авсан мэргэжил чинь,

Гадаадад хийж бүтээж сурсан, чадсан зүйл чинь өнөөдөр таны амьдралд ашиглагдаж чадахгүй,

Монголын хөрсөнд яаж буулгах, бизнес хийх аргаа мэдэхгүй бол

Моника эгчийн “Миний Бизнес” хөтөлбөрт заавал оролцоорой.

mybusiness-001

Хөтөлбөрийн нэр: "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Хэнд зориулсан: Бизнесийн санаагаа олоогүй эсвэл хэд хэдэн бизнесийн санаатай алийгаа барьж авч амжилтанд хүрэхээ мэдэхгүй байгаа хүнээс эхлээд, стартап хийж буй онлайн энтрепренёрууд, цаашилбал хэд хэдэн бизнестэй хүмүүс ч бизнесийнхээ амжилтыг бататгах зүг чиг алдаа оноогоо залруулах хүсэлтэй бүх бүтээлч Монгол залуучууддаа зориулав. Ямар ч бизнесийн салбарт энэ хөтөлбөрийн менторын зөвлөгөөг ашиглах боломжтой. Глобал зах зээл дээр амжилтанд хүрэх арга стратегиудыг суралцаарай.

Хэзээ эхлэх: Жил бүрийн 9 сарын 1нд нээлтээ хийдэг

Бүртгүүлэх хугацаа: Жил бүрийн 8 сарын 15-нээс 31ныг хүртэл

Хэр удаан үргэлжлэх: 11 сарын 1ыг хүртэл 2 сар эрчимтэй сураад бүтэн жил онлайнаар хичээлээ үзэж бизнестээ хэрэгжүүлдэг бодит бизнесийн орон зай.

Төлбөр: 5,5 сая ₮

Энэ бол зөвхөн өнөөдрийн талхаа яаж олж идэх талаар яриагүй, дараагийн олон арван жилийн туршид та хэрхэн сурсан мэдсэнээрээ, чаддаг чадвараараа, өөрийн авъяас билгээрээ, хүний дор ажиллахгүйгээр, өөрийнхөө эрх чөлөөгөөр, хүссэн арга замаар бизнесээ гардан босгох боломж.

Энэ бол зүгээр л та бид 2ын ойр зуурын зугаа цэнгэл хөөцөлдөх зуур л мартагддаг асуудал биш, таныг өглөө болгон босоод толиндоо харахдаа ирээдүйдээ би гэдэг хүн юу хийж, яаж амь амьдралаа авч явах вэ, ар гэрээ, ахуй амьдралаа найдвартай зөв чиглүүлэх вэ гэдэг янгинасан том асуултын хариулт.

Өнөөдөр та бизнес хийнэ гэж бодохоос ч айж байсан хамаагүй, та одооноос л энэ талаар бодож, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Өчигдөр та юу сурсанаа ашиглаад өнөөдрөөс л эхлэх ёстой. Эрт эхлэх тусмаа та хожно.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

ЭВЭНТИЙН ТӨЛБӨР

>