Өдөр 5. Хуурамч амьдралыг зогсоосон мөч

Сайн байна уу, 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 5 дахь өдрийн дасгалжуулалтын ярилцлаганд тавтай морил. Өнөөдөр бид "Хуурамч амьдралыг зогсоосон мөч" сэдвээр ярилцсан ярилцлагыг танд сонсгох болно.

Би таныг ийм нэгэн онцгой ертөнцийг төсөөлөхийг хүсч байна. Энэ ертөнцөд бүх хүмүүс арьсны халдварт өвчин туссан. Сүүлийн 2000-3000 жилд энэ арьсны өвчин тархаж бүгд халдварласан.Тэр ертөнцийн хүн болгон бүхэл биеийн арьс нь шарх сорвинд идэгдэж, гар хүрэхэд л хорсож өвддөг. Энэ өвчин хүн болгонд байдаг болохоор энэ нь бүүр хэвийн үзэгдэл мэт болчихсон. Эмч докторууд ч, эрүүл мэндийн бүх шинжилгээ, гарын авлага ном зөвлөгөөнд үүнийг хүний арьсны хэвийн нөхцөл гэж үзэж тайлбарладаг. Эрдэмтдийн судалгаанууд ч үүнийг хэвийн юм шиг хүлээн зөвшөөрсөн.

Хүүхэд анх төрөх үедээ ийм арьсны халдварт өвчингүй эрүүл төрдөг ч, 3-4 нас хүрэх үеэс арьсны өвчин халдварлаж анхны шарх сорви нь илэрч эхэлдэг. Өсвөр насанд хүрэх үеэс нь бүхэл бие нь шарх сорвиор дүүрсэн байдаг гээд бод.

Ийм хүмүүс бие биентэйгээ яаж харилцах бол гээд та бодоод үз дээ. Тэд бие биетэйгээ харилцахын тулд өөр өөрийн арьсан дахь шарх сорвийг хамгаалах ёстой. Хүн бүхний арьс өвчтэй, тэсэхийн аргагүй хорсож өвддөг учир тэд бие биенийхээ арьсанд хүрэхийг цээрлэдэг. Хэрэв та санамсаргүй хэн нэгэн хүний арьсанд хүрчихлээ гэж бодъё. Тэгвэл хүн танд маш их гомдож, уурлаж, хорсол зэвүүцэл төрдөг гээд төсөөл. 

их гомдож уурлаж хорссон хүн зүгээр таныг өршөөгөөд өнгөрнө гэхэд хэцүү, хариугаа авахын тулд таны арьсанд хүрэх нь ч энүүхэнд. 

Арьсны халдварт өвчин нь хичнээн хүнд хэцүү байдаг ч хайрлаж хайрлуулахын тулд тэвчихээс өөр аргагүй байдаг ч, тэвчинэ тэвчинэ гэхэд тийм их тэвчээр байна гэж хаана ч байхгүй мэт хааяа санагдана. Хайрлаж хайрлуулахын тулд тэд асар их шаналалыг тэвчихээс өөр аргагүй юм шиг, тэр их хорсол үзэн ядалт байсан ч юу ч болоогүй юм шиг царай гаргаж, хүлээн зөвшөөрөөд, дуугүй өнгөрөх ёстой гэж боддог.

Дээрх төсөөллийг би танд ярьсан нь учир шалтгаантай юм. Учир нь хүн төрөлхтөн бид арьсны халдварт өвчин байхгүй ч, үүнтэй яг ижил шинж чанарын айдас гэдэг зүрх сэтгэлийн өвчнөөр гүн шархалсан. Бидний мэдэрдэг айдас бол яг л миний дээр төсөөлөн хэлсэн шиг сэтгэлийн зовиур шархаар дүүрэн. Үүнийг бид хар багаасаа мэдэрч өссөн болохоор айдас зовлон, сэтгэлийн шаналал шарх гэдгийг асар ихээр мэдэрдэг. Үүнийгээ бид хэвийн гэж ойлгодог. Бидний сэтгэлийн шархийг хөндсөн хүн бүрийг бид өөрийн эрхгүй үзэн яддаг. Бараг бүх хүн сэтгэл мэдрэлийн хүнд өвчтөн мэт айдсаар дүүрэн амьдардаг гэдгийг та мэдэхгүй байж ч магадгүй.

"Хуурамч амьдралыг зогсоосон мөч" ярилцлагын эзэн бүсгүйн дасгалжуулалтын өмнө бидэнд илгээсэн гэрээтэй одоо таныг танилцуулъя.





Би Солонгос компанид менежерээр ажилладаг ба нөхөргүй, хүүхэдгүй. Нас маань яваад одоо 38 настай. Ээж, эгч дүү нартайгаа амьдардаг. Өөртөө итгэлтэй болох,  хувийн бизнес эхлүүлэж амьдралаа өөрчилж юм юмтай болохыг хүсдэг. Нэг юм эхлүүлэх гэхээр өөрийгөө голж айж, мөнгөний бэрхшээл бас гараад. Ер нь бол аймхай. Бэрхшээлээс айж зугтдаг. Бусдад бол мундаг хүн болж харагдах дуртай. Мөнгө хадгалж чаддаггүй.
Найз нөхөд маань намайг боломжтой, чадвартай хүн гэж хардаг ч, би тийм хүн биш гэдгээ мэдэрч тэрийгээ нуух гэж онгирч, тэрнээсээ болж өрөнд орж шаналдаг. Амьдралын Дасгалжуулалт авснаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго маань Өөртөө итгэлтэй болох.

Одоо ярилцлагаа эндээс сонсоорой.

“Нээрээ бодоод байсан чинь юунаас нь айдаг юм бэ!” гэж энэ бүсгүй зоригтой нь аргагүй хэлж байсан шүү дээ. Энэ хариултыг зүгээр нэг сууж байгаад хэлдэггүй.

Click to Tweet

Энэ бүсгүйн өөртөө итгэлтэйгээр сэтгэл хангалуун хэлсэн үгс, цээж дүүрэн баяр баясал танд мэдрэгдсэн байх. Энэ бүсгүйн өмнөөс би ч бас их баяртай байна.

Дасгалжуулалт хийсний ачаар энэ эмэгтэй өөртөө итгэх итгэлийг асар ихээр олж авлаа. Олон жил шаналж, ичиж санаа зовж байдаг асуудлуудаа Моника эгчтэй ний нуугүй ярьж сэтгэлээ уудлах үед нь миний сэтгэл ч бас зэрэгцэн хөдөлж, өөрийн эрхгүй энэ эмэгтэйн амьдралыг бодитойгоор харах шиг болсон.

Таны сэтгэлд бага байхаас чинь авахуулаад хөндөгдсөн шарх, айдас түгшүүр нуугдаж энэ эмэгтэй шиг мэдрэмж төрдөг үү? Та амьдралаа яагаад ч юу буруу залаад, хаана нь юу болохгүй байгааг олж мэдэж чадахгүй дотроо битүүрч стресстэж яваа бол Моника эгчтэй дасгалжуулалт аваарай.

Ичиж санаа зовохгүй үнэнгээ яриад дэлгэх үед таны хувийн нууцыг чанд хадгалж, мэргэжлийн түвшинд сэтгэлийн зөв зөвлөгөө аваад өөртөө итгэлтэй амьдрахыг хүсвэл цаг алдалгүй өөртөө хөрөнгө оруулаарай. Та өөртөө итгэлтэй бол ямар ч их хэмжээний мөнгийг олж чадна, та өөртөө итгэлтэй бол таны хайртай хүмүүс ч өөрийн эрхгүй сэргээд, амьдралаа өөд нь татаад эхэлнэ.

“Нээрээ бодоод байсан чинь юунаас нь айдаг юм бэ!” гэж энэ бүсгүй зоригтой нь аргагүй хэлж байсан шүү дээ. Энэ хариултыг зүгээр нэг сууж байгаад хэлдэггүй. Дасгалжуулалтынхаа асуултыг өөр дээр тусган бодож, дотоод ертөнцийнхөө дуу хоолойг нягтлан шалгаж, дотроосоо хариултаа хайж олон янзын нөхцөл байдлуудыг бодолцож үзсэн хүн л итгэлтэй нь аргагүй ийм үг хэлдэг.

Энэ дасгалжуулалтын үр дүнд энэ эмэгтэй олж авсан гол чухал асуудал бол өөртөө итгэх итгэл. Өөртөө итгэлтэй болсон хүн юу ч хийхэд бэлэн байдаг. Юу ч хийсэн амжилтанд хүргэж чаддаг. Харин өөртөө итгэх итгэлээ олж авахад бол амьдралынхаа баримталж явдаг зарчим, итгэдэг итгэл үнэмшилээ ойрхон ажиглаарай.

Хүн хүний арга барил өөр, хүн хүний өдөөлт өөр, товчлуур өөр, хүн бүрийн авъяас чадвар өөр болохоор мэдээж та өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд тохирох арга замыг олох нь л чухал.

Өөртөө итгэх итгэлээ олж авч, юманд санаа зовж, эргэлзэж тээнэгэлздэг, өөртөө итгэх итгэл дутагдсанаас таны амьдралд болохгүй асуудлууд бий болж байгааг үгүйсгэхгүй. Адаглаад л та өөртөө итгэлгүйгээс бол ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй, өөртөө итгэлгүйгээс хүний итгэлийг алдаж, нэр хүндээ алдаж, мөнгө олон боломжоо алдаж, тэр бүү хэл өөртөө итгэх итгэлгүйгээс байсан мөнгөө хүнд хулхидуулаад хэдэн саяар нь хууль шүүхийн асуудалд орооцолдоод явж байгаа хүмүүс маш олон байдаг.

Өөртөө итгэх итгэлгүй залуучууд хулчгар зориггүй, хүний ул шагайсан, дотуур тамиртай, муу санаатай байх нь ч элбэг. Тэр бүү хэл, өөртөө итгэл дутагдсанаас бол архидалт, гэр бүлийн хүчирхийллийн асуудал ч хүртэл давамгайлдаг. Өөртөө итгэх итгэл гэдэг нь нэг ёсны бидний урьд нь ярьж байсан арьсны халдварт өвчин шиг, сэтгэлийн шархтай, түүнийгээ хэрхэн эдгээж илааршуулахаас мэдэхгүйгээс хүн бусдын сэтгэлийн шархыг хөндөж түүгээрээ хариугаа авах оролдлого хийж байгаа гэсэн үг.

Өөртөө итгэх итгэлгүйгээс хүний бий болгодог олон асуудлаас байдагтай адилхан, тэр хүнийг өөртөө итгэлтэй болоход тухайн хүндээ л тохирох арга замыг ашиглах ёстой нь ойлгомжтой. Моника эгч өөртөө итгэх итгэлээ олж авахын тулд нэгэн гоё подкаст ярилцлага хийж байсан. 

podcast-12“Бэрхшээл ба Боломж подкаст 12 - Хэрхэн өөртөө итгэж, эргэлзээгээ даван туулж сурах вэ?” сэдвээр хийсэн подкастыг та манай онлайн дэлгүүрээс захиалга хийж, имэйлээрээ mp3 файлаар нь татаж аваад сонсоорой.

Энэ ярианаас таныг өөртөө итгэлтэй болоход тань нөлөөлж чадах олон чухал зүйлсийг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна.

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өөртөө эргэлздэг, асуудлыг хаанаас нь яаж зохицуулж эхлүүлэхээ мэдэхгүй бол энэ ярилцлага танд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өөртөө итгэлтэй байх талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудыг зохицуулахад хэрэгтэй чухал аргуудыг зааж өгөх болно.

Үүнийг сонссоноор та,

  • Хэрхэн эргэлзээ гацаанаас гарах арга боломжуудыг заана.
  • Та өөрийгөө таньж сурна
  • Таныг сэтгэл зүйн хөдөлгөөнөө ойлгодог болоход тусална.
  • Ирээдүйд гарч болзошгүй том хор уршигаас урьдчилан сэргийлж чадна.
  • Таны дотор өрнөөд буй айдас, түгшүүрийн талаар илүү сайн ойлгож авч,
  • харин оронд нь та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.
  • Айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
  • Асуудал бэрхшээлд оруулж байдаг муу зуршилаа эвдэж сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.

Энэ ярилцлагын төгсгөлд Моника эгч таны дотор нуугдаж буй диамондыг асаах 10 зөвлөмж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхамыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ ярилцлагыг сонсоод маш их баярлаж байна. Надад ч бас өөрийн гэсэн олон асуудал байдаг. Би нээлттэй ярилцах дуртай ч намайг тэвчээртэй сонсоод миний алдаа оноог хэлээд өгөх хүн байдаггүй. Байнга буруутгасан үг аясаас нь залхаж дотоод мөн чанараа таньж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байдаг. Өөрөөсөө асуудлаа асуугаад хариултыг нь гаргаж ирж чаддаггүй. Өөрийн сул тал нь бас өөрийгөө өмөөрч хамгаалаад үнэнээ сонсож чадахгүй байгаа юм болов уу гэж оролдлого хийж байгаа ч үр дүн муутай мухардалд ороод байна. Өөртөө итгэлтэй шийдвэртээ үнэнч тууштай байхыг маш их хүсэж байна.

  • энэ ярилцлагыг сонсоод маш их сэтгэл хөдөллөө. надад ч гэсэн айх айдас байдаг. одооноос эхлэн юунаас ч айхгүй үнэнээр амьдрах итгэл төрж эхэлж байна. Баярлалаа.

    • Сайн уу, Отгонжаргал аа? Юуны өмнө аяндаа идэвхитэй оролцож бидэнд сэтгэлээ нээлттэй илэрхийлж байгаад баярлалаа. Айдас бол бидний олон сэтгэл хөдлөлүүдийн нэг хэсэг нь л байдаг. Асуудлыг шийдэхийн тулд түүний хэсэг бүрийг нь задлан харж дүгнэлт хийх явдал байдаг. Бид таныг https://www.facebook.com/CoachingAcademyMongolia манай пэйжээр холбогдоод нэмэлт тусламж аваасай гэж хүсч байна. Танд амжилт хүсье

  • Энэ өдрийн мэнд. Өөрийн үнэ цэнийг мэдэрсэн хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй болсон хүн өөрийнхөө дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч чаддаг болдог. Дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч чадсан хүн бусдыг ч хүлээн зөвшөөрч чаддаг болдог. Бусдыг хүлээн зөвшөөрч чадсан юм бол харилцаанууд сайжирдаг. Харилцаа сайжирсан бол аливаа ажил үйлс бүтэмжтэй, сэтгэл санаа тогтвортой, сэтгэлийн амар амгаланг мэдэрч аз жаргалыг бий болгодог гэдгийг ойлголоо. Мөн мөнгө гэдэг зүйл асуудал бүрийг шийдэж чаддагүй… Бидний одоогийн энэ үе хүртэлх амьдралын туршид нөлөөлж ирсэн орчин, хүмүүс, ээж аав ах эгчийн үг үйлдлүүд далд ухамсарт суугдсан, кодлогдсон байдагын байна. Тиймээс одооноос хуримтлал, зөв хөрөнгө оруулалт, эерэг бодол, зөв үйлдэл алхамыг бий болгож байж бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд нь зөв хандлагыг бий болгох ёстой юм байна.

  • Хүмүүс чамайг юу гэж бодохын гэж ирээл хүүхдээ өсгөдөг байдлаа эргэж хармаар юм бна шүү. Нэрээ хичээж байгаа нь энэ гээд хүнд таалагдах гэж маск зүүдэг, өөртэйгөө зөрчилддөг, тэрнээсээ болоод далд стресстэй амьдардаг , хүч чадлаа дэмий юманд бардаг гэдгээ анзаарлаа.

  • Сайн байна уу ямар гоё ярилцлага сонсвоо нээрээ л энэ бүсгүйн хэлдгээр юунаас айдгын юунаас нь ичдэгийн гэж бодогдлоо сайхан сэтгэлтэй бүсгүйд амжилт хүсье

    • Сайн байна уу? Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. “30 хоногт амьдралаа өөрчлөх” аянд оролцож эхэлсэнд нь баяр хүргэе. Үргэлжлүүлэн аяндаа оролцож, сэтгэгдлээ үлдээгээд яваарай. Таны цаашдын үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >