CASH FLOW 5.0

2023 оны 02 сарын 06 - 02 сарын 26

“Бэлэн мөнгөний урсгалыг өсгөх 5.0” контентийг Монголын хөрсөнд буулган бэлтгэсэн 21 хоногийн эрчимжүүлсэн сургалтад тавтай морилно уу!

      Ковидын дараах эдийн засгийн уналт, санхүүгийн хямралын энэ үед хүмүүс өөрийн ашиг, орлогыг цаашид хэрхэн нэмэгдүүлэх арга ухаанаа олох гарц гаргалгааг эрчимтэй хайж байна. Ялангуяа бизнесийн салбарт хувийн болон бизнесийн орлогоо ялгаж ойлгон, зөв зардлын хуваарилалт хэрхэн хийх арга барилаа олохгүй, чанартай мэдлэг боловсрол, тодорхой төлөвлөлтгүйгээр өөрийн мөнгөө гэнэтийн сэтгэл хөдлөлөөр зүгээр л зарцуулж, санхүүгийн эрсдэл үүрч, асуудалд орж буй хүмүүс олширч байна.

     Өөрөөр хэлбэл орлого олсон ч бизнесүүд мөнгөгүй байсаар цаг үргэлжид хөрөнгө оруулалт гаднаас хайсан хэвээр байна.

     Бизнесийн эзэд санхүүгийн тооцооллоос сүрдэж зугатаан нягтлан бодогчдоо даатган орхиж, ямар ч санхүүгийн тооцоололгүй зөвхөн өөдрөг төсөөллөөрөө бизнес бүтээх бодол зорилгоосоо болоод санхүүгийн зөв эргэлт зохицуулалт хийж чадахгүй, яг энэ тал дээр нь яг өөрт нь чиглэсэн дэмжлэг бхгүйгээс унаад байдаг асуудал түгээмэл байна. 

     Бид энэ асуудлыг дэлхийн бизнесийн салбарт 16-25 жил ажилласан туршлагатай, өндөр үр ашиг өгөөж өгөхүйц ур чадвар бүхий Genius группийн шилдэг менторуудын бодит туршлагаас суралцах замаар бэрхшээлүүдээ шийдвэрлэх гарцуудаа олж, шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгоно.  Бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогоо сайжруулах, үндсэн хөрөнгөө өсгөх шилдэг стратеги боловсруулж, бизнесээ 10 дахин томруулах орлогын далд боломжуудыг нээж илрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ашигтай үнийг шинэчлэн тогтоох, санхүүгийн төлөвлөлтөө хийж сурах гэх мэт ур чадваруудыг эзэмшүүлнэ. 

      Энэхүү сургалтын агуулгаар дамжуулан одоо байгаагаасаа 10 дахин илүү орлогоо өсгөж, өндөр ашигтай ажиллах бизнесүүдийн тоог өсгөх зорилготой. 

      Дасгалжуулалтын Академи энэ сургалтын дагуу санхүүгийн стратегиэ төлөвлөж хөгжүүлснээр өнөөдөр 1 сая долларын боловсролын бизнесийг бүтээж чадсан.

Шинэ 5.0 системийн дагуу бэлтгэсэн 21 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалтын бүртгэл эхэллээ!

хэзээ эхлэх вэ?

2023-02-06

Хэр удаан үргэлжлэх вэ?

21 хоногийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар Zoom app ашиглах

10
ӨДӨР
:
 
08
ЦАГ
:
 
16
МИН
:
 
05
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

Эртэч шувуухайн боломжоос бүү хоцроорой

CASH FLOW 5.0 СУРГАЛТЫГ ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?

 Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүсэлтэй ч байнгын мөнгө санхүүгийн бэрхшээлтэй хувийн бизнесийн эзэн

Эдийн засаг болон бизнесийн зөвлөх, их дээд сургуулийн багш, санхүүгийн чиглэлээр сургалт үйлчилгээ үзүүлэгч 

Та нярав, нягтлан бодогч эсвэл санхүүгийн менежер болон шинжээч бизнесийн төсөл бичигч бол

Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгохыг хүсдэг жижиг дунд бизнес эрхлэгч

Санхүүгийн мэдлэг, ур чадвартай болохыг хүсэж байгаа ямар ч мэргэжлийн байгууллагын ажилтан

Шинэ 5.0 системээр дамжуулан бизнесээ өргөтгөх зорилготой үүсгэн байгуулагч,  гүйцэтгэх захирал, бизнесийн эзэн 

Бизнесээрээ дамжуулан нийгэмдээ үнэ цэнэ бүтээгч Старт-ап, Энтрепренёрууд 

 Бүтээгдэхүүний ашиг орлогоо нарийн тооцож, MLM бизнест амжилт гаргахыг хүсэж байвал

Найдвартай ажиллах бизнесийг танихын тулд санхүүгийн мэдлэгээ өсгөх хүсэлтэй хөрөнгө оруулагч

Санхүүгийн мэдлэгтэй, тооцоолох чадвартай, анализ дүгнэлт хийдэг энтрепренёрууд л Монголыг ядуурлаас гаргана. Ялангуяа шинэ 5.0 системийн тусламжтайгаар ...

 зайлшгүй оролцох 5 шалтгаан

1

Мөнгөн урсгалаа 10 дахин өсгөж, орлогоо нэмэгдүүлэх боломж

Бизнесийн үйл ажиллагааны санхүүжилт ба орлогын зорилгоо тодорхойлно. Бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогоо сайжруулах, үндсэн хөрөнгөө өсгөх шилдэг стратеги боловсруулан бизнесээ 10 дахин томруулах боломжуудад суралцана.

2

Сошиал капиталаа нэмэгдүүлэн, бизнесээ өргөжүүлэх боломж

Манай бүх сургалтууд онлайнаар явагддаг тул та дэлхийн хаанаас ч оролцох боломжтой бөгөөд хамтдаа нэг нэгнээ дэмжих өсөн хөгжих сэтгэлгээтэй коммунитид хамтдаа суралцах болно. Энэ бол сошиал капиталаа өсгөх хамгийн гоё боломж.

3

Дасгалжуулалтын академиар дамжуулан 1175$ хэмнэх боломж

Genius группийн 1495 ам.долларын сургалтыг Дасгалжуулалтын академи 895 ам.доллараар хүргэж байсан бол энэ жил танд онцгой боломжийг санал болгож 320 ам.доллар буюу ердөө сая нэг зуун мянган төгрөгөөр суралцах боломжийг өгч байна. 


4

Ковидын дараах 2 жилд туршигдаж баталгаажсан шилдэг менторуудын аргачлалаас суралцаж, хэрэгжүүлэх боломж

Та дэлхийн бизнесийн салбарт 16-25 жил ажилласан бодит туршлагатай, өндөр үр ашиг өгөхүйц ур чадвар бүхий Genius группийн шилдэг менторуудын бодит туршлагаас суралцах замаар санхүүгийн менежментээ сайжруулан, шууд хэрэгжүүлэх боломжийг олгох болно. 

5

Дасгалжуулалтын Академийн менторуудаас өөрт тохирсон бодит дэмжлэгийг авах боломж

Сураад л байдаг, сурснаа шууд хэрэгжүүлж чадахгүй онол үзнэ гэдэг үнэхээр цагийн гарз. Энэхүү сургалтад оролцсоноор өөрийн одоогийн мэдлэг туршлага дээрээ тулгуурлан санхүүгээ системжүүлж, орлогоо нэмэгдүүлэх чиглүүлгийг ментороосоо авна. Хамгийн чухал нь та асуувал хариултаа авах боломжтой.

дэлхийн шилдэг менторуудын модуль хичээлүүд

Donna Izabella

Genius групп дэх Crystal circle буюу 


бизнесээ үүсгэн байгуулагчдын 


хувийн зөвлөх, ментор

ТОГТВОРТОЙ БАЙНГЫН БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛ


Та бэлэн мөнгөний урсгалыг бий болгох, удирдах талаар суралцах болно. Бид танай бизнесийн санхүүгийн зөв бүтцийн суурийг тавихын тулд таны тоо яагаад чухал болохыг, эдгээр тоог бодитоор хэмжиж,  стратегиа хэрхэн хэрэгжүүлэх  талаар үзэх болно. 

Гол үр дүн: 

  • Эрүүл, тогтвортой бизнесийн мөнгөн урсгалыг бий болгох
  • Орлогоо алдалгүйгээр зардлын хяналтыг оновчтой болгох
  • Төсөв, ашигтай бизнесийн загварыг бий болгох
  • Энэ жилийн бизнесийнхээ орлогыг юугаар, хэзээ, хэрхэн бүрдүүлэхээ төлөвлөж буйгаа зураглаж, таны оруулсан хөрөнгө оруулалт хэдий хэмжээний үр өгөөжийг хүртэх боломжтойг тодорхойлох болно.

Орлогоо өсгөх аргад суралцана.

Deborah Harris

Genius группийн санхүү хариуцсан захирлын 


туслах,


Grow CFO үүсгэн байгуулагч

ТАНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 

АШГИЙН УДИРДЛАГА


Та энэ хэсэгт бэлэн мөнгөний өсөлтийг хэрхэн удирдах талаар сурах болно. Үүний тулд  гүйцэтгэлийн бодит тоонуудын жишээнээс суралцаж, зөвхөн өөрт тохирсон санхүүгийн стратеги, бизнесийн чадавхийн өсөлтийн төлөвлөгөөг боловсруулах болно. 

Гол үр дүн: 

  • Хүчин чадлаа хэрхэн төлөвлөх, түүнийг хангах талаар сурах.
  • Ашиг орлогын өсөлтийг санхүүгийн тайлантай зэрэгцүүлэн хөгжүүлэх  
  • Гүйцэтгэлийн хэмжигдэхүүнээ тодорхой бодит болгож харагдах байдлыг сайжруулах
  • Бүтээгдэхүүний хугарлын цэгийг тодорхойлж, хэзээ хүртэл үйлдвэрлэх, хэзээ зогсоох шийдлээ гаргана. 


Бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэлж сурна.

Chris Eldridge

Энтрепренёр| Философич


Баялгийн Динамик сургагч багш


4impact группийн үүсгэн байгуулагч

СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮГЖЭЭГ ТАЙЛАХ ХӨРӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖУУД


Таны бизнесийг өсгөх бусад боломжуудад бэлдсэнээр бизнесээ хөгжүүлэх өөр нөөц бололцоо байдгийг та олж харах болно. Тэр  нөөц бололцоо нь аль хэдийн таны бизнесийн мөнгөн урсгал дотор байдаг зүйл. Хөрөнгө оруулагчид болон хандивыг хэрхэн өөртөө татах талаар ч суралцана. 

Гол үр дүн: 

  • Бизнесийнхээ нуугдмал орлогыг олж илрүүлэх бөгөөд, 100 сая ₮ хэмжээний бэлэн мөнгөний урсгалд хүрэхэд төвлөрөх
  • Бизнес дотроосоо өсөх ирээдүйтэй болон зохицуулагдах зүйлсүүдийг олж илрүүлэх 
  • Бизнесээ өсгөж хөрөнгө оруулагчдын анхаарлыг  татах
  • Хөрөнгө оруулалт, хандивыг хүлээн авах бэлтгэл хийхэд суралцана.


Бизнесийн үнэ цэнийг бий болгож сурна.

CASH FLOW 5.0 ОРОЛЦОГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Зардлаас үндэслэн хувийн болон бизнесийнхээ зорилгыг маш оновчтой тодорхойлж сурсан. Мөн өөрөө нягтлан хэрнээ захирлууддаа тайланг нь энгийн ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй байснаа анзаарч, хамгийн ойлгомжтой байдлаар ажлаа тайлагнаж чаддаг болсон. Хувь хүмүүс болон бизнес эрхлэгч нар, захирлууд, нягтлан бодогчид заавал суух шаардлагатай сургалт. Би энэ сургалтад сууснаар "Мөнгөний менежер" санхүү, зорилго төлөвлөлтийн дэвтрээ гаргах санаа улам баяжиж, хэвлүүлсэн.

Г.Урантуяа

"Мөнгөний менежер" дэвтрийн зохиолч, санхүүгийн зөвлөх

Бизнесийнхээ санхүүг цогцоор нь шийдэх боломж бүхий эерэг мөнгөн урсгалаар орлогоо 10 дахин өсгөх боломжийг энэ сургалтаас олж харсан. Санхүүгийн 3 тайланг илүү хялбараар хэнд ч ойлгомжтойгоор тайлбарласан нь бүх хүн энэ сургалтад оролцох боломжтойг илтгэнэ. Би энэ сургалтад сууснаар өөрийн сургалтын контентийг илүү хялбар энгийн болгож чадсан. Санхүүгийн ингэж хялбаршуулсан нэгдсэн төлөвлөлтгүйгээр бид хэзээ ч ашигтай бизнес хийж чадахгүй. 

Р.Гэрэлцэцэг

Хувийн санхүүгийн зөвлөх

Бэлэн мөнгөний урсгалаа тогтвортой байлгаж, өсгөх аргад яг одоо суралцаад ав! 

Хамгийн шилдэг манлайлан суралцагчид СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын Академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно. 

  1. Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор "Бэрхшээл ба Боломж" подкастад зочноор оролцох боломж
  2. "Бэрхшээл ба Боломж" эвэнтэд зочноор оролцох боломж
  3. Дасгалжуулалтын Академийн "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд зочноор оролцох боломж

ЭРТЭЧ ШУВУУХАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд


ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно. 

  • Сургалтад бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж, хичээл эхэлсэн өдрөөс 35 хоногийн турш судлахад нээлттэй байдаг. Харин та 2 сарын 3-ныг дуустал бүртгүүлж эртэч шувуухай болсноор танд 7 хоногийн хугацаа нэмж өгөх болно.
  • Та ментортойгоо нэмэлт 7 хоногтоо эргэн уулзаж, зөвлөгөө чиглүүлэг авах боломжтой. Ингэснээр та хэрхэн өөрийн арга барилыг олж, төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг авч чадна.


Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Ердөө хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!

Алхам 1 Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх  ⬇️

ТӨЛБӨР ТӨЛӨХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм. 

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий.  Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу.

Алхам 2 Бүртгэлийн форм бөглөх ⬇️

АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

Дэлхийн үнэ

$

1495

/5'154'760 ₮/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  • Групп менторинг асуулт хариултын уулзалт
  • Амьд онлайн менторын хичээл
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө
  • Англи хэл дээр
pro

1'100'000

/320 $/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  •  Групп менторинг асуулт хариултын уулзалтууд
  • Ганцаарчилсан менторын уулзалт зөвлөгөө
  • Урьдчилан бэлтгэсэн онлайн хичээлүүд 
  • Модуль бүр дээр амьд онлайн уулзалтууд
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө 
  • 2022 оны онлайн уулзалтын бичлэгүүд
  • Манлайлан суралцагчийн бонус
  • Монгол хэл дээр

БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГАА ҮҮСГЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ!

relearn

550'000

/160 $/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  • Групп менторинг асуулт хариултын уулзалтууд
  • Ганцаарчилсан менторын уулзалт зөвлөгөө
  • Урьдчилан бэлтгэсэн онлайн хичээлүүд 
  • Модуль бүр дээр амьд онлайн уулзалтууд
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө
  • 2022 оны онлайн уулзалтын бичлэгүүд
  • Манлайлан суралцагчийн бонус
  • Монгол хэл дээр

Жич: Өмнөх жилийн оролцогчид руу имэйлээр илгээсэн тусгай купон кодыг ашиглан хямдруулж захиалгаа байршуулна уу. 

Түгээмэл асуулт хариулт

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэл мэдэхгүй хүн сууж болох уу?

Бүх хичээлүүд Монгол хэл дээр заагдана. 

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Монголоос болон Монголд байгаа хүнээр дамжуулан төлбөрөө төлөх гэж байгаа бол төлбөрийг төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн нэг л сонголт байгаа.


Хэрэв та гадаадаас төлбөр төлөх гэж байгаа бол Paypal-оор фунтын данс руу шууд шилжүүлж болно. Захиалга байршуулсны дараа танд Paypal-оор төлбөрөө шилжүүлэх заавар бүхий имэйл очих болно. Зааврын дагуу төлбөрөө шилжүүлээд тусламж хэрэгтэй бол бидэнтэй Monica Batsukh хуудасны чатаар холбогдоорой. 

Хувийн болон байгууллагын санхүүгийн тайлан баланс дахь нууцыг хадгалах уу?

Тийм, бид сургалтынхаа оролцогчдын хувийн нууцыг хадгалдаг өөрийн гэсэн системтэй.

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд цагаа хэрхэн зохицуулах вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ-ын цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг https://www.worldtimebuddy.com/ гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай.

>