Орлого, зарлагаа тооцох аргачлал

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Орлого, зарлагаа тооцох аргачлал

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Орлого зарлагаа хянаж цаашид ямар арга хэмжээ авах талаар бодож төлөвлөж байх нь зайлшгүй чухал байдаг. Хэдий тийм ч тэр бүр санаснаар болохгүй байх нь ч бий. Тиймээс энэ удаа  “Орлого, зарлагаа тооцох аргачлал” -ын талаар зөвлөж ярилцлаа.  Бизнесийн байгууллага төдийгүй айл өрх, хүн бүр орлого олж зардлаа төлөн ашиг, хуримтлал бий болгохыг зорьж байдаг.

  “Орлого, зарлагаа тооцох аргачлал”

Бидэнд ийм нэгэн асуулт ирүүлсэн юм.
“Орлого, зарлага, ашгаа яаж тооцох вэ?” Олсон орлогоосоо хэрэглээндээ зарцуулах хэрэгтэй байдаг. Гэтэл бизнесээ бас өргөжүүлэх хэрэгтэй байдаг. Нэг л учраа олохгүй байна.”

Орлого, зарлага гэдэг нь энгийн түгээмэл ойлголт юм. Хэдэн жилийн өмнө би “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” номыг бичсэн. Түүнд орлого, зарлагаа хэрхэн тооцох талаар болон орлогоо өсгөх, зардлаа багасгах  болон ашгаа нэмэгдүүлэх арга замуудын тухай дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэр номыг олж уншиж өөртөө хөрөнгө оруулахыг танд сануулмаар байна. Хэрэв ном унших завгүй бол аудио номыг нь сонсож болно гэж хэлмээр байна. Та номноос орлого, зардал ашгаа тооцох талаар нилээд дэлгэрэнгүй ойлголтуудыг мэдэж авч өөртөө тохирохыг нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

[ctt template=”4″ link=”ys6PZ” via=”no” ][/ctt]

Дараах зүйлүүдийг хийгээрэй.

– Сарын орлогоо нэг бүрчлэн жагсааж бич
– Сарын зардлаа бас нэг нэгэнгүй гаргаж бич
– Орлогоосоо зардлаа хас
– Өөрт байгаа хөрөнгөө тооцоол
– Өр төлбөрөө тооцоол
Дээрх зүйлүүдийг нарийвчлан тооцон одоогийн санхүүгийн байдлаа сайтар ойлгож аваад цаашид орлого, ашгаа нэмэгдүүлэх, зарим нэг зардлаа хэмнэх төлөвлөгөө гарга.

Хувийн хэрэгцээ, бизнес хоёроо ялгаж тооцоог тус тусад нь байлгаарай. Бизнесээс олж байгаа ашгаас хувийн хэрэгцээнд хэдий хэмжээг зарцуулах вэ гэдгээ нарийн тооцож гаргах нь зүйтэй. Аль болох бизнест буцаад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорих нь чухал юм.

Танаас асуух асуулт
– Та орлого, зарлагаа байнга хянадаг уу?
– Орлого, ашгаа нэмэгдүүлэх санхүүгийн төлөвлөгөө гаргадаг уу?
– Та хуримтлал бий болгож чадаж байна уу?
Эдгээр асуултыг өөрөөсөө асуугаад хариулууд үзээрэй.

Мөн бидний ярилцаж байгаа орлого, зарлагын талаарх өөрийн санал бодол, туршлагаасаа бидэнтэй болон бусадтайгаа хуваалцаж блогт коммент үлдээгээрэй. Өөртөө хөрөнгө оруулж мэдлэг, чадвараа баяжуулаарай.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Bayrlalaa bi yg ene asuultand xariu awaxaar asuuj bsan asuultandaa xariu awsand mash ix bayrtai bn

    • Сайн байна уу? Soko, Сэтгэгдэлээ илгээсэнд баярлалаа. Яг хэрэгтэй зүйлээ олж мэдсэн болохоор одоо хэрэгжүүлээд явна гэдэгт чинь итгэлтэй байна. “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” номноос дэлгэрэнгүй уншиж суралцаад аваарай. Чамд амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >