Яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ? (61 of 61)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ? (61 of 61)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

2014 оны 9 сарын 27ны өдөр хийсэн “Бизнес хэрхэн эхлүүлэх вэ?” онлайн уулзалтын бичлэгийн хэсгээс танд толилуулж байна.

 

Сайн байна уу?

Би бизнесийн удирдлагын мастерт элсэж орох гээд 2 сургуульд шалгалт өгөөд тэнцсэнгүй.

Шалгалт нээх хүнд юм байгаагүй. Би ч за гайгүй биз гэж явсаар бэлдээгүй орчихсон. Тэгээд ахиад өвлийн элсэлтэнд нь хамрагдахаар шийдээд байна.

Асуудын гол бэлдэх бэлдэхгүй тэнцсэн тэнцээгүйд байгаа юм бас бишээ.

Залуу хүн ийм юм яриад байж байх утгагүй санагдах байх л даа. Тэхдээ миний ерөнхий мэдлэг их муу юмаа, дээрээс нь ой тогтоолт муудаад байх шиг. Нэг үгээр хэлэхэд ажил хийж байгаа хүн өдөр ирэх тусам сайжирч шинэ юм сурдаг шүү дээ. Гэтэл би сүүлийн хэдэн сар яг л хэвэндээ нэг л идэвхгүй байгаагаа мэдрээд байна. Энэ байдлаасаа болж өөртөө итгэх итгэл маань ч унаж байна.

Одоо гол нь шалгалтандаа ч бэлдээд шинэ юм сурч мэдье, идэвхитэй байя гэхээр нэг л эмх цэгцгүй, хаанаас нь эхэлж юу хийхээ ч мэдэхгүй нэг л худлаа баахан юм бодож сэтгэлээр унасан хүн л явах боллоо. Би зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд идэвхитэй баймаар байна. Яавал дээр вэ Моника эгчээ…

Яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ?

Хүндэтгэсэн,
Д

Хариулт 1

  • Зорилго тодорхойлж идэвхтэй амьдармаар байна – Зорилго чинь тодорхой биш учраас юуны төлөө юу хийх хэрэгтэй нь эргэлзээтэй, тиймээс идэвхгүй амьдарч байгаа
  • Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? – 11 сарын 29ны онлайн уулзалт
  • Хүн бүрийн зорилго өөр өөр – жинхэнэ хүсэл мөрөөдөл шингэсэн байх учиртай.
  • Яагаад үүнийг хийх ёстой өдөөлт, сэдэл
  • Жижиг бэрхшээлүүд алсын зорилгыг бөхөөдөг.
  • Яагаад Бизнесийн Удирдлагын магистрт сурах ёстой гэж?
  • Бизнес хийхийг хүсч байна уу? Яг ямар бизнес? Хэнд зориулж?
  • Ерөнхий мэдлэг эзэмшээд түүгээрээ яг юу хийх хэрэгтэй байна? – Таны ерөнхий мэдлэг надад хангалттай санагдсан. Эсвэл хэт ерөнхий учраас нарийвчилсан бусдаас онцгой мэдлэг, ур чадвар тань дутагдаад байна уу?
  • Яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ? – Таны тархи эмх цэгцтэй байх гэж сэтгэдэггүй. Гайхалтай бүтээлч учраас – тархиныхаа сэтгэлгээг ашиглаж үр дүн гаргахад төвлөр

Өнөөдөр Монголд бизнесийн бүх талбарыг ингэж богино хугацаанд ярьж дэлгэж чадах, бизнесийн боломжуудыг тань дэлгэж ирээдүйд өсөж хөгжихөд үнэ цэнэтэй хувь нэмэр дэмжлэг болохуйц байгууллага байхгүй, тэгвэл манай бизнесийн дасгалжуулалтын гэрээ энэ боломжийг, зөвхөн хувь хүний эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол, тэмүүлэлд хүрэхэд зориулан бизнесийн амжилтанд хүрэх боломжийг олгож байгаа. Хэрэв танд энэ онлайн уулзалт таалагдаад өөрийн бизнесийн санаа, хүсэл эрмэлзэл, зорилгоо тодруулж богино хугацаанд асар их зүйлийг амжуулж сурахыг хүсвэл Бизнесийн Дасгалжуулалт хийгээрэй. Дасгалжуулалт хийх талаар мэдээлэл олж авахыг хүсвэл энд дараарай.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>