Бизнес эхлүүлэх санаа, эрсдэлээ яаж шийдэх вэ? (54 of 61)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бизнес эхлүүлэх санаа, эрсдэлээ яаж шийдэх вэ? (54 of 61)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

2014 оны 9 сарын 27ны өдөр хийсэн “Бизнес хэрхэн эхлүүлэх вэ?” онлайн уулзалтын бичлэгийн хэсгээс танд толилуулж байна.

 

Сайн байна уу,

Танд энэ өдрийн мэндийг хүргэж, тантай холбогдох болсон, танаас суралцаж байгаадаа талархаж явдагаа илэрхийлье. Би ээж 4 хүүхдийн хамт амьдардаг. Одоо ня-бо ажил хийж байна. Өөрийнхөө буруугаас нөхрөөсөө салсан гэхүүдээ. Нөхөр байхад мөнгөний талаар санаа зовдоггүй байлаа, одоо амьдралаа өөрөө авч явах болсон болохоор яалт ч үгүй бизнес, давхар орлогын талаар бодох болсон. Гэсэн ч хийж чадах зүйл, бизнес эхлүүлэх хөрөнгө гээд байх юм байдаггүй. Боломжийг олж харж чадахгүй байна. Өөрөөсөө асуугаад хариулж чадахгүй байгаа юунаас эхлэх вэ?

Ийм байж зориглон шийдвэр гаргаж таны сургалтанд бүртгүүллээ. Яг ямар асуулт тавихаа ч сайн мэдэхгүй байна. Бизнес хийсэн туршлагагүй болохоор өөрөөсөө асуугаад хариулж байгаа.

Юунаас эхлэх вэ? Юу хийх вэ? Эрсдэл багатай ямар бизнес байх бол? Яаж эхлүүлэх шийдвэрээ зөв гаргах вэ? Хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олох вэ? зэрэг асуултууд байна. Энэ сургалт, ярилцлагаас танаас, бусдаас суралцах гэсэн юм. Танаас дасгалжуулалт авмаар байгаа хэдий ч төлбөр энэ тэрээс болоод хойшлогдоод л байна.

Яг хийж чадах юм санаанд орохгүй л байна, хүнтэй л хамтарч хийхгүй бол мөнгө, цаг завын асуудал байнаа. Уг нь нэг ёогийн багш хөрөнгө оруулаад гээд байгаа юм. Ёог, балет, бүжиг, аеробек заах юм. Миний оролцоо мөнгө гаргах (зээлээр ккк), санхүүг нь барих. Одоогоор шийдээгүй байнаа, түрээс нь өндөр болохоор ашиг бага санагдаад байгаа юм. Дээр нь хүнээс хамаарах болохоор эрсдэлтэй санагдаад байнаа.

Би банкны эдийн засгийн мэргэжилтэй, нэг мөнгөтэй найзыгаа банк бус санхүүгийн байгууллага байгуулаач гээд бас санал тавьсан. Тэд шийдээгүй, өөр санаанд орсон зүйл байхгүй байнаа.

Хүүхдийн өдөр өнжүүлэх төв, хувь хүний хөгжлийн сургалтын төв байгуулвал гэж бас бодогдддог л юм. Үнэндээ худалдаа арилжаа хийж чадахгүй юм билээ…

Таны гаргасан 2 номыг авч уншсан. Хэрэгжүүлмээр байгаа хэдий ч гэрийн ажил, стресс энэ тэрээс болоод олигтой зав гаргаж суралцаж чадахгүй, дараа гэж хойшлуулсаар л байна.

Хүндэтгэсэн,
Б.Батзаяа

Хариулт 1

  1. Яагаад бизнес эхлүүлэх хэрэгтэй вэ? – Мөнгө, хүүхдүүдийн ирээдүй?
  2. Хүмүүс яагаад бизнес эхлүүлдэггүй вэ? – бэрхшээлүүд
  3. Боломжийг олж харж чадахгүй байна – Яг чам шиг хүмүүст ямар бэрхшээл байна? Бэрхшээлийг шийдэх боломжийг олох
  4. Бизнес туршлагагүй болохоор – Хийсэн хүмүүс л туршлагаждаг, туршлагагүй гээд хийхгүй бол би туршлагагүй хэвээр л үлдэх болно.
  5. Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй, таны хувь хүний хөгжил, зах зээлийн судалгаа, үнэ цэнэ бүтээх бэлтгэл эрсдэлийг бууруулдаг
  6. Юунаас эхлэх вэ? – Бизнес эхлүүлэх 7 үе шат
  7. Юу хийх вэ? – Юу хийхийг хүсч байна? Би юуг сайн чаддаг вэ? Хүүхэд өсгөх? Банк санхүү мөнгөтэй холбогдсон төсөв?
  8. Яаж эхлүүлэх шийдвэрээ зөв гаргах вэ? – Бэрхшээл ба Боломж Podcast 19 Шийдвэр хэрхэн гаргаж сурах вэ?
  9. Хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олох вэ? – Мөнгө ба Миний Үнэ Цэнэ ном Алхам 42 – Мөнгө зээлэх аргууд
  10. Түрээс нь өндөр болохоор ашиг бага санагдаад байгаа юм. – түрээсгүй эсвэл түрээс бага байр олох аргаар эрсдэлийг бууруулах шаардлагатай гэсэн дохио, эсвэл борлуулалтыг өндөрсгөх
  11. Дээр нь хүнээс хамаарах болохоор эрсдэлтэй санагдаад байнаа. – Эргэлзээ байх чинь зөв, тэр хүнд итгэж болох уу үгүй юу? Тэр хүнтэйгээ гэрээ хийж тохирч баталгаатай болгож байж ажилдаа орох шаардлагатай гэсэн дохио
  12. Би банкны эдийн засгийн мэргэжилтэй – миний эзэмшсэн энэ мэдлэг мэргэжил зах зээл дээр хэнд зориулж, ямар бэрхшээлийг шийдэж чадах вэ? Миний мэдлэгийн амьдрал дахь ач холбогдол нь
  13. Үнэндээ худалдаа арилжаа хийж чадахгүй юм билээ… Худалдаа арилжаа гэж яг юу гэсэн үг вэ? Яг алийг нь хийж чадахгүй байгаа? Таны туршлага? Би наймаанд муу онлайн уулзалтын хэсгээс үзэх

Өнөөдөр Монголд бизнесийн бүх талбарыг ингэж богино хугацаанд ярьж дэлгэж чадах, бизнесийн боломжуудыг тань дэлгэж ирээдүйд өсөж хөгжихөд үнэ цэнэтэй хувь нэмэр дэмжлэг болохуйц байгууллага байхгүй, тэгвэл манай бизнесийн дасгалжуулалтын гэрээ энэ боломжийг, зөвхөн хувь хүний эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол, тэмүүлэлд хүрэхэд зориулан бизнесийн амжилтанд хүрэх боломжийг олгож байгаа. Хэрэв танд энэ онлайн уулзалт таалагдаад өөрийн бизнесийн санаа, хүсэл эрмэлзэл, зорилгоо тодруулж богино хугацаанд асар их зүйлийг амжуулж сурахыг хүсвэл Бизнесийн Дасгалжуулалт хийгээрэй. Дасгалжуулалт хийх талаар мэдээлэл олж авахыг хүсвэл энд дараарай.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>