Та бусдад өгдөг урмыг өөртөө өгч чадаж байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Та бусдад өгдөг урмыг өөртөө өгч чадаж байна уу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Өөрийгөө хайрлах урлаг

Хүн бусдад аз жаргал, инээмсэглэл бэлэглэх дуртай байдаг. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслаж, ямар ч хэцүү үед нь хамт байж, уйтгар гунигаас хуваалцахад цагаа зориулдаг.

Ийм төрлийн хүмүүс яг цагаа тулахад бусдад зориулж буй цаг хугацааг, урмыг өөртөө өгч чадахгүй байх нь элбэг бөгөөд эсрэг утгаараа өөрийнхөө аз жаргалыг бусдаас хайдаг төрлийн хүн гэж ойлгож болно.

Бид өглөө хичээлдээ явж байгаа хүүхэддээ, хань ижилдээ, хайртай хүмүүстээ урмын болон талархлын үгийг хэлдэг хэрнээ өөртөө зориулж чин сэтгэлээсээ хайраа өгдөггүй аж.

Хамгийн эхэнд хүн өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө урмын үг хэлж, өөрийнхөө ажилд амжилт хүсэх чухал. Өөрийгөө хайрлаж сурсан хүн бусдын санаандгүй болон санаатай хэлсэн үгэнд гомдоллохгүйгээр өөрийн арга барилаар амьдардаг.

Бусдад өгөхөөсөө илүүтэйгээр өөртөө эхэлж өгдөг хүн хариуцлагаа өөртөө хүлээж, зөв сонголтуудыг хийх чадвар өсдөг.

Өөрийгөө хайрлаж сураагүй хүн бусдын аз жаргалаас шалтгаалж амьдардаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүнээс инээмсэглэх шалтгааныг хайна гэдэг хэзээ ч бүтэхээргүй зүйлийг хүлээж цагаа барахын гарз.

Хүн хүлээлтээс болж сэтгэлээр унаж, хүлээлтээс болж урам хугардаг.

Иймд яг одоо өөрийгөө хайрлаж, инээмсэглэх шалтгаанаа өөрөөсөө хайж сураарай!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>