Тэгээс тэрбумыг бүтээх мастер төлөвлөгөө ном х

Тэгээс тэрбумыг бүтээх мастер төлөвлөгөө ном яагаад бичигдэх болов?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Тэгээс тэрбумыг бүтээх мастер төлөвлөгөө ном яагаад бичигдэх болов?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Метаверс, NFT, ICO, блокчэйн, биткоин, крипто, ковид19, гарааны бизнес, стартап, энтрепренёршип, хувь хүний хөгжил, иог, бясалгал, минимализм, фитнесс, онлайн бизнес, MLM, сүлжээний бизнес, би брэнд, подкаст, сошиал нөлөөлөгч, ментор, дасгалжуулагч гэх мэтчилэн сүүлийн хэдхэн жилүүдэд Монголчууд бид хаа сайгүй ийм ч гоё, тийм ч трэнд болсон үгүүдийг хэрэглээд хүн бүхэн дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ хөдлөн хичээж байна.

Урьд өмнө боломжгүй байсан зүйлсийг боломжтой болохыг ярьж хэлдэг залуусын тоо ч огцом өсөж, өөдрөг үзэл бодолтой, гадаадад сурч боловсорсон мундаг залуусаар бид бахархаж байна.
Гэсэн ч энэ олон боломжуудаар дамжуулан орлогоо өсгөсөн атал хувь хүний амьдралын чанар чансаа нь нөгөө л эмх замбараагүй, зохион байгуулалтгүй зүйлсээр дүүрэн, авто замын түгжрэл гэх мэт гадаад орчноос хамааран стресстдэг хэвээр, ууланд гарах, дугуй унах, марафонд оролцох зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөөд ч шийдэж чаддаггүй стресстэх асуудлууд гэж түм бумаараа байсаар л, тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээсээр л байна.

Ялангуяа өр шир тавьж байж гараагаа эхлүүлдэг бизнесүүд, тендер зарласан мөнгөөр л орлого санхүүжилтээ босгодог төслийнхөн, ядуурлыг бууруулах сан болон олон улсын байгууллагуудын хандив тэтгэлгээс өөр замаар урагшлах аргаа мэдэхгүй гацсан хэдий ч нийгэмдээ сайн сайхан гэгээлэг зүйлс хийх санаатай ч хөлөө олох сууриа тавьж чадахгүй гацсан олон олон бизнесийн мөрөөдөлтөнгүүд, өөдрөг үзэлтнүүд түрүү түрүүчээсээ өвдөг шороодож буйг харахад харамсалтай.

Бизнесийн зөвлөгөө, хандлагын талаар олон олон уулзалт сургалтад оролцоод мотиваци авдаг ч, тэдэнд хоорондоо зөрчилдөөнтэй, нэг нь нөгөөгөө буруутгасан шинж чанартай, харилцан өөр өөр арга хандлагаар хийгдсэн ярианууд бүгд тус болохоосоо илүү төөрөгдөлд оруулж цаг гарзадсаар байна.

Үүнээс гадна амжилтад хүрсэн хүмүүсийн чанартай чанаргүй орчуулгатай номууд, тухайн хүнийг хэн гэдэг, хаанаас ирсэн болон ямар хувийн асуудал бэрхшээлтэйгээс үл шалтгаалан өгсөн
зөвлөмжүүдийн хооронд асар том зөрчилдөөн гарч ирж байна.
Бизнесийн өрсөлдөөнд учраа мэдэхгүй орж, мөнгө санхүүгийн хүндрэлд автан сэтгэлээр шаналж, хүний өмнө хэлэх үггүй болон урам хугарч, унаж босож, бусдыг дуурайх гэж оролдож, хүнд
найдаж мөнгөө алдаад, чадах чадахгүйгээ ч мэдэхгүй сүлжээний бизнес хийж, бизнесийн олдошгүй боломж нэрийдлээр хулхидуулж байгааг нь сонсоход харамсалтай.

Хийж үзээгүй зүйлээ хүнд ам гарах, хийж оролдож чадахаасаа өмнө мэдэмхийрч, унасан уналтаа бусдад тохож, нийгэмдээ байгаа нөхцөл байдалдаа автаж яваа залуус сэтгэл доторх харанхуйгаас болж, гаслах ч биш, уурлах ч биш, гомдох ч биш эвгүй байдалд орж байна.
Харсаар байгаад л араас нь яах учраа мэдэхгүй яг л адилхан алдааг нь давтаж унадаг хүмүүс ч бий. Олон залуусын унахыг бид бүгд харж ханалаа.

Тэрбумтан болохыг мөрөөдөгсөд сэтгэлийн хөөрлөөр гэв гэнэт өм цөм одонцор болох гэж оролддог хэдий ч бас л ялгаа байхгүй, уналтын моментоо ил далдаар бүтээсээр л
байна. Энэ бүхэн өөрийгөө таньж мэдээгүй залуус хамтран ажиллах сайхан сэдэлтэй ч бие биеийнхээ урмыг хугалж, цаг, мөнгө, эрч хүч энергийн нөөцөө шавхаж байгаа нь үнэхээр л
тэгээс тэрбумыг бүтээх гэж зүтгэж буй олон мянган залуусын онхолдож унагаадаг шалтгаанууд юм.

Амьдралд практикт бодитоор нөлөөлөхүйц амьд зөвлөгөө үнэхээр дутагдалтай байна. Тэр нь гадаад ном болон гадны хүмүүсийн ярьж байгааг хуулбарласан трэнд дагасан яриагаар гарч ирэхгүй. Харин бодит Монгол хүний амьдралын нөхцөл байдал, сэтгэлгээнд тулгуурласан Монголын хөрсөнд буусан мэргэшиж боловсруулсан зөвлөмж зөвлөгөөнөөс л гарч ирнэ.

Яг энэ чиглэлээр л хүмүүсийн унаж босох шалтгаан, ур чадвараа хөгжүүлэх, төвлөрөх чадваржих түвшинг л би Монголынхоо хөрсөнд буулгах гэж энэ олон жилийг зориуллаа. Одоо та бид яах аргагүй энэ цэгийг дарах цаг нь болжээ. Өнөөдөр Монголын нийгэмд ихээр гарч байгаа том, ноцтой гэгдэх зарим чухал асуудлуудын шийдлийг энэ номоос олох боломжтой.

Яг одоо номоо худалдан авч, тэрбумыг бүтээх боломжуудад төвлөрөөрэй!

Дасгалжуулалтын академийн үүсгэн байгуулагч, энтерпрайз ментор, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх / Батсүхийн МӨНГӨНТУЯА /

https://academy.monicabatsukh.com/product/tt/

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>