Бизнес сэтгэлгээ гэж юу вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бизнес сэтгэлгээ гэж юу вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

2018 онд дэлхийн нийт ажиллах хүчний 5% буюу 172 сая хүн ажилгүй байсан бол 2021 онд энэ нь 6.3~6.5% болж өссөн байна.

2021 оны эхний 9 сард 1.4 сая орчим иргэн, аж ахуйн нэгж шинэ бизнес эхлүүлэх хүсэлтээ илгээсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22% иар өссөн дүн ажээ.

ДЭМБ болон бусад улс орнуудын тусгай бодлогын тусламжтайгаар дэлхийн эдийн засаг бүрэн нээгдэж хүчтэй өсөлтийн хүлээлтээс үүдсэн зах зээл сэргэж илүү хүчирхэгжиж эхэллээ.

Өөрийгөө л авч явах чадалтай бизнесүүд дижитал эриний энэ үсрэнгүй хөгжлийг даахгүй уналтад орж байгаа жишээг та өдөр бүр харж байна.

Яагаад бизнесүүд нийгэмд хөлөө олж хүчирхэгжиж чадахгүй унаад байгаа талаар тантай хуваалцахаар шийдлээ. Хүн бүрийн тархины код өөр, сэтгэлгээний түвшин өөр хоорондоо харилцан адилгүй.

Хамгийн гол учир зангилаа нь бид ажилчин сэтгэлгээгээр шууд л мөнгө олохын тулд бизнес хийвэл алдагдал хүлээнэ. Яаж мөнгө олох уу? Мөнгө олохын тулд юу ч хамаагүй ханцуй шамлан орох нь тийм ч зөв алхам биш.

Хийж байгаа зүйлээ зөвхөн сайн, муу эсвэл хар, цагаан болгож харсанаар сэтгэлгээгээ тэлэх боломжоо үгүй хийдэг. Өөрөөр хэлбэл энэ бүхэн мөнгийг үзэн ядах, цаашлаад хамтрагчтайгаа ярилцах, тэдний үзэл бодлыг өөр өнцгөөс харахгүй байх, бизнесийн дараагийн шинэ сорилтуудыг давалгүй мөдхөн унах эрсдэлтэй.

Яг юуны төлөө хийж байгаа бизнес гэдгээ ухаарахгүй бол таны бизнес унахад ойрхон байна гэсэн үг. Ядуу сэтгэлгээтэй хүн юу ч хийсэн хожигдох магадлалтай. Ганцаараа л хичээгээд, ганцаараа зовоод байгаа мэт мэдрэмжүүдэд хүлэгдэж эхэлнэ.

Хохирогч сэтгэлгээгээр өөр хэн нэгэнд ашиглуулчихвий гэсэн айдсаас үүдэж бусдад итгэх итгэлээ алддаг. Та өөрийнхөө итгэж буй мөрөөдөлдөө хүрэхийн тулд хамгийн эхэнд өөрийгөө толинд харах мэт сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ нэг бүрчлэн ойлгож эхэлсэн цагаас сая өөрчлөлт бий болох болно.

Таны мөрөөдөл хүчтэй байх тусмаа та юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Монголын ямар бэрхшээлийг шийдэхийг хүсэж байгаагаа тодорхойлох шаардлагатай. Бизнесийн амжилттай болгох өөрт тохирсон дүрмийг боловсруулбал зохистой.

Бизнес хөгжих явцдаа баялгаа бүтээдэг. Өөрийнхөө чадварыг өсгөх замаар бизнесээ чадваржуулдаг.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>