Ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүн бүр дотроо айдастай байдаг. Өөрийнхөө үнэ цэнийг өөрийнхөө ур чадварыг, одооны нөхцөл байдал болон туршлагаасаа дүгнэлт хийж, өөрийгөө өрөвддөг, сул дорой байдлаасаа ичдэг. Гэхдээ энэ тийм чухал биш. Хүн өөрийгөө хангалттай сайн, хангалттай чадварлаг хүн гэдгээ мэдэхээс нааш бусад хүмүүсийн боломжтой бүхнийг өөрийн гараар хийж байж л итгэдэг нь үнэн.

Хүн бүхэн онцгой ур чадвартай. Үүнийг яг одоо уншиж байгаа та ч гэсэн ямар нэг зүйлдээ сайн гэдгийг мэдэж байна. Танд хайгаад дурдаад байвал, чаддаг зүйлс зөндөө бий. “Би гэр цэвэрлэхдээ сайн шүү. Гэр цэвэрлэхийг бол хэнээс ч илүү хийж чадна” гэж та бодож байж болох юм. “Эсвэл би youtube ээс ухаад ч хамаагүй үнэхээр сайн нэг зүйлийн учрыг олж чаддаг юм байна ш дээ” гэж бодож ч болох л юм.

Тэгвэл яг үүнтэй адилхан та ч гэсэн өөрийн чаддаг зүйлсээ эхнээс нь жагсааж бичээд үзэх хэрэгтэй. Та анхаарлаа төвлөрүүлээд өөртөө хугацаа өгөөд бодвол бүр урт листийг гаргаж чадна. Хариулт нь юу ч бай хамаагүй, яг амжилтад хүрсэн хийсэн бүтээснийг тань тоочоод тэдгээрийг яаж хийсэн ур чадварыг, таны хийсэн өөр нэг аргачлалыг хэрхэн бүтээсэн түүхээ нэг нэгээр нь нэрлэе гэсэн ч бас л боломжтой.

Өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ анзаарч, түүндээ ач холбогдол өгч сурах нь ур чадвараа өсгөх хамгийн чухал арга гэдгийг бүү мартаарай.

Тухайн дуртай зүйлээрээ тасралтгүй суралцах тусам таны үнэ цэн өсөх боломжтой. Зарим үед та өөртөө байгаа боломжоо харахгүй бэрхшээлтэй хэсэг дээрээ төвлөрч байж магадгүй.

Одоогийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд хамгийн сайн хийж чаддаг зүйлийнхээ үнэ цэнээ өсгөж орлогоо нэмэх хэсгээ анзаараад үзээрэй!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>