Сайхан амьдрах шилдэг арга ухаан юу вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Сайхан амьдрах шилдэг арга ухаан юу вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Сайн уу, энэ удаа яг чамд бас л таатай ярилцлагыг бэлдлээ..
“Сайхан амьдоах шилдэг арга ухаан” гэж юу юм бол? Хүн бүр өөр өөрийн замаар амьдардаг, тийм үү? Харин өөрийн чинь амьдралын гол зарчим юу байхаас хамаарч хүсэл зорилгодоо хүрэх алхмаа тодорхойлж, аз жаргалаа бий болгодог. Хэнээс ч хамааралгүй амьдрахын ид шид ямар гайхалтай гэж санана..
Энэ ярилцлаганаас өөрийн гэсэн арга, аргачлалаа олоод аваарай.

1. Сэтгэлгээгээ хөгжүүл. Сайхан амьдрах эрч хүчээ хорт могойнд энергиэ соруулж байгаа мэт нөхцөлөөс гарах ганцхан сайн арга бол өөрийнхөө сэтгэлгээг хөгжүүлэх. Муу муухайн юмны эсрэг зогсож өөрийгөө өөрчлөх хүч сэтгэлгээ сайтай хүнээс л ундардаг.
2. Мэддэгээ үйлдэл болгож амьдралдаа хэрэгжүүл. Бүхнийг мэддэг байлаа гээд амьдрал сайжрахгүй, мэддэг юм чинь амьдралд чинь ач буянаа өгөөд ирэх үеэс л хүний амьдрал цэцэглэдэг.
3. Сөрөг нөхцөл байдлаас татгалзаж сур. Энергийг чинь сордог хүмүүс, орчин, муу дадлуудаас болж хорт могойнд хорлогдсон мэт байдалд бүү дасан зохьц. Таалагдахгүй юманд тал засах шаардлага чамд байхгүй.
4. Үгийн баялагаа өөрчлөх замаар баялаг ертөнцийн сэтгэлгээ рүү шилж. Үгээр түүнийгээ илэрхийлж чадахгүй бол тэр ертөнц таных биш. Бодлоо, төсөөллөө, мэдлэгээ, ойлголтоо, мэдрэмжээ үгээр илэрхийл.
5. Харилцааныхаа чадварыг хөгжүүл. Ямар ч нөхцөл, ямар ч орчин хариу үйлдэл хийх чадвараасаа шалтгаалж хүн боломжуудаа өргөсгөдөг. Харилцааны асуудлаас болж гүүрээ бүү шатаа.

Гайхалтай юу, сайхан амьдрал мөнгөөр биш аз жаргалаар л хэмжигддэг гэдэгт итгээрэй!!
Сэтгэгдлээ бидэнд үлдээгээрэй.

Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.
Дасгалжуулалтын Академи.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>