Манлайллын арга барилаар багийн бүтээмжийг нэмэхүй

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Манлайллын арга барилаар багийн бүтээмжийг нэмэхүй

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Орчин үед хүн бүр манлайллын арга барилыг эзэмших замаар багаа хүчирхэгжүүлэн өөрийн алсын хараа зорилгодоо хүрэх нь найдвартай бөгөөд хамгийн зөв арга зам юм.

Тэгвэл манлайлал буюу Leader гэх үг 1300 аад оны үед үүссэн ба ХIX зууны үед огт тэмдэглэгдээгүй байсан ажээ. Араас нь дагахад бэлэн болсон үед манлайлагч бий болдог байна. Энэ удаад танд зориулан манлайлагч болон удирдагчийн хамгийн шилдэг 12 шинж чанарыг хүргэж байна.

Супер манлайлагчийн 12 шинж чанар:

1. Integrity буюу шударга байдал

Багийнхаа гишүүн нэг бүртэйгээ маш шударгаар харьцдаг. Шударга байдал нь нэгийгээ доош нь хийж байгаа хэв маягаар биш, яг тодорхой зүйлсээ энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар багаа удирдан манлайлах чадвартай.

2. Clear goals буюу тодорхой зорилгуудтай

Яг энэ ажлыг гүйцэтгэснээр ямар үр дүн гарах вэ гэдэгт төвлөрдөг. Яагаад хийх ёстой вэ, юуг хийх вэ, хэн хийхийг маш тодорхой тусгасан байдаг.

3. Good example сайн үлгэр жишээ байдал

Манлайлагчийг хүмүүс дагах үед тэд илүү сайн урагшилдаг ба өөрийнхөө хийж буй ажил, үг хэлээрээ бусдад үлгэр жишээ байдлыг бий болгодог. Маш сайн үлгэр жишээч байдлаараа бусдыг уриалдаг.

4. Vision буюу алсын хараа

Алсын хараа буюу багийнхаа хамгийн том зорилгыг харж, түүнд хүрэх чиглэлийг тодорхой болгодог байна. Алсын хараан дээр төвлөрч болж буй бүх процесст анхаарлаа хандуулдаг.

5. Clear communication буюу ойлгомжтой харилцаа холбоо

Манлайлагчид маш ойлгомжтой харилцаа холбоог эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл тулган шаардах биш, удирдан манлайлах хэв маягаар багийнхантайгаа илэн далангүй харилцдаг.

6. Expect the best буюу хамгийн сайнаараа хийхэд хүлээлт үүсгэх /итгэл өгөх/

Хамгийн сайнаараа хийх чадварт итгэж, түүгээр дамжуулан үндсэн гол зорилгодоо анхаарал хандуулах чадвартай. Сайн хийхэд хүлээлт үүсгэнэ гэдэг нь багийнхаа гишүүнд итгэл хүлээлгэх замаар чадварыг нь өсгөхөд нөлөөлдөг.

7. Support буюу дэмжлэг үзүүлэх чадвар

Багийн гишүүнийхээ чадахгүй байгаа зүйлсэд биш, хамгийн сайн чадвартай хэсгүүдийг улам сайжруулах, сул талуудыг нь дэмжих хэсэг дээр ажиллах чадвартай.

8. Encouragement буюу өдөр тутмын урам зориг өгөх

Өдөр тутмын ажилд нь урам зориг өгч, шинэ сэдлийг төрүүлэх маш чухал. Манлайлагчид энэ чадвараа ашиглан, багийн гишүүн нэг бүрийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг.

9. Recognition буюу хүлээн зөвшөөрөх байдал

Одоо болж байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, цаашид яах вэ гэдэг дараагийн шийдлээ гаргадаг. Дан ганцаараа шийдвэр гаргах эрх мэдлийг эзэмшдэггүй. Бусдын санал бодлыг сайтар сонсдог.

10. Stimulating work буюу ажил идэвхжүүлэх

Дан ганц ажил хийхээс илүү багаа идэвхжүүлэх чөлөөт маш гоё санаанууд, хамтын ажиллагаа, багаараа хийх сонирхолтой зүйлс багтана. Багаараа хамт үйл ажиллагааг удирдах үүргийг оноож хийх ч бас маш үр дүнтэй.

11. Focus on team interests and needs буюу багийн сонирхолд нийцсэн болон нэн чухал хэрэгцээнд анхаарлаа хандуулах

Сайн багийн хүчээр манлайлагчдын нөлөөлөл улам чадварждаг. Иймд багийнхныхаа юунд дуртай, өнөөдөр шаардлагатай байгаа тэдний суралцах, сэтгэлзүйн хэрэгцээг хангахад анхаарлаа хандуулах тусам багийн гишүүд нэгэндээ итгэх итгэл сайжирна.

12. Inspiration буюу урт хугацааны урам зориг өгөх

Хүн ер нь сэтгэлийн амьтан. Хүн ажлаас гарахдаа ажил олгогчийг биш, менежерээ орхидог гэсэн үг бий. Тэгэхээр ажилтан суралцаж, хөгжих байгаа газраа удаан тогтдог. Урт хугацааны зорилгодоо хүрэхдээ багийн гишүүн тус бүр өөр өөрийн гэсэн суралцаж хөгжихтэй зэрэгцэн өөрийнхөө зорилгодоо ч хүрэх алхмуудаа хийдэг.

Мөн яг одоо та “Манлайллын арга барилаар багийн бүтээмжийг нэмэхүй” подкастыг сонсож, багийн бүтээмжид хэрхэн манлайллын арга барилыг ашиглах талаар хүлээн авч сонсоорой!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Сайн байна уу Моника эгчийнхээ Facebook-eer гоё гоё сургалтын эхний хэсгийг сонсож үздэг байсан өөрөө өөрийгөө өөрчилөх арга зөндөө хайж байсан яаж өөрийгөө өөрчилөх арга барилаа олохгүй зорилго тависан ч тэрэндээ хүрч чадахгүй одоог хүрээд байна надад туслаа ч

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >