Бид яагаад хүн байх ёстой вэ? Хүн бай!!!

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бид яагаад хүн байх ёстой вэ? Хүн бай!!!

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Энэ удаагийн дугаарт “Лантуун Дохио” ТББ-ын хөтөлбөрийн менежер У. Ганбаяр оролцлоо.
Сүүлийн үед чих сэрдхийлгэм, зүрх чичрүүлэм аймшигт маш олон хэргүүд ар араасаа гарах боллоо.

Энэ үйл явдалд бид хэтэрхий нэг талыг барьж, тухайн хэрэг үйлдэгчийг “ал, цаазал” гэх мэтээр дайрдаг. Зүгээр нэг сошиалын араас бичдэг хуурамч нэгэн байснаас яг бодит байдал дээр үнэхээр элдэв бусармаг зүйл харсан бол холбогдох газар нь мэдэгддэг, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хүн бүр хичээдэг болчихвол аяндаа энэ нийгэм цэвэрхэн, эрүүл болоод ирнэ.

“Ганц миний хайртай хүмүүс ийм байдалд ороогүй бол болоо” гэсэн арчаагүй хувиа бодсон үзэл байсаар байвал таны хайртай хүмүүс та ч би ч адилхан энэ нийгэмд амьдарч байгаагийн хувьд бидэнд хэзээ юу тохиолдохыг хэн ч таашгүй..

  1. Яагаад энэ ажлыг хийх болов?
  2. Одоо “Лантуун Дохио” ТББ яг ямар ажил хийж байна?
  3. Хэрхэн холбогдох вэ?
  4. Бид яг хэрхэн Хүн байж чадах боломж байна? зэрэг асуултуудын дагуу бид ярилцлаа. Энэ ярилцлагыг сонссон хүн бүр ХҮН БАЙГААСАЙ !!!
    “Лантуун Дохио” ТББ-ын албан ёсны хаяг https://www.facebook.com/groups/lantuundohio/
    “Ид шидийн орон” https://www.facebook.com/MagicMongolia/
    Та манай ярилцлагыг анх удаа сонсож байвал www.monicabatsukh.com руу орж “30 хоногт амьдралаа өөрчилье” үнэ төлбөргүй аянд оролцож амьдралаа өөрчлөх арга ухаанаа олоорой.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>