Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Сайн байцгаана уу, та нартайгаа БББ цуврал анхны подкастаараа уулзаж байгаадаа баяртай байна.

3 сая Монголчуудаа мэдлэг боловсролоор дамжуулан сэтгэлгээг нь өөрчилж, цаашлаад амьдралыг нь өөрчлөх зорилготой манай Дасгалжуулалтын Академийн алсын хараанд нэгдэж байгаад таатай байна.

Хамгийн эхний дугаараараа та нартаа “Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?” сэдвээр хийсэн лайваас  хэсэгчлэн хүргэж байна.

Яагаад хамгийн анх Бэрхшээл ба Боломж номоо бичсэн бэ?, яагаад Дасгалжуулалтын Академи байгууллага бий болсон бэ? асуултын хариултыг эндээс олж сонсоорой. Монголчууд бидэнд түгээмэл тохиолддог амьдралын асар олон Бэрхшээлийг ялган таньж, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга ухааныг бид Боломж гэж нэрлээд байгаа юм. Бэрхшээл ба Боломж ном маань олон мянган өөртөө итгэх итгэлээ хаа нэг газар гээсэн, юунд ч юм сэтгэл зовиноод ямар ч алхам хийлгүй зүгээр л өдөр хоногийг өнгөрөөсөн залуусын болон таны, чиний асуудлыг шийдэх гарц боломж болсоор байна гэдэгт бид итгэдэг.

 

Бид Бэрхшээлд шантарч суух шаардлагагүй, Боломжийг л цаг тутамд эрэлхийлэх нь зөв.

Бэрхшээл хэзээ ч алга болохгүй, харин юу гээч, эсрэг утгаараа олон асуудлууд амьдрал дээр чинь бий болсон ч өөрөө шийддэг, шийдвэрлэдэг, ухамсарладаг, Боломж үргэлж байдаг гэдгийг ойлгодог болоход л сая бидний зорилго биелж байгаа нь тэр.

Чи хүч чадалтай гэдэгтээ итгэлтэй болмоор байна уу? Чи хүч чадалтай гэдгээ мэдэх үү? Тэгвэл яг энэ цаг мөчид өөрөөсөө асуугаарай. Би юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? гэж..

Хүн бүр өөрийн гэсэн чаддаг зүйлтэй, өөрийн гэсэн чадвартай, өөрийн гэсэн үнэ цэнэтэй… Үнэ цэнэтэй хүн амьдралаа гайхалтай сайхнаар бүтээж бий болгодог. Үнэ цэнэтэй болохын тулд эхлээд өөртөө итгэх нь чухал. Бодоод үз дээ, чи өөртөө итгэхгүй байхад хэн чамд итгэх юм бэ? Чаддаг зүйлээ улам сайжруулахын төлөө, амьдралаа илүү өнгөтэй гэрэл гэгээтэй болгохын тулд өдөр тутам хийдэг хэрэггүй зүйлсээ зогсоож, цаг тутамд чамайг доош нь хийдэг хүмүүсээс өөрийгөө хамгаалж илүү тодоор гэрэлтээрэй.

Бахдам их амжилтыг хүсэн мэндчилье!

Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.

Дасгалжуулалтын Академи нь.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Маш сайхан зөвлөгөө байна.Ээжийнхээ тухай ярихад нулимс дуслуулан сонслоо.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >