Monica Batsukh

HomeMonica Batsukh

МИНИЙ ТУХАЙ ТОВЧХОНДОО

Monica slider-4

  • 8 настайдаа танил эгчийгээ гадаад руу сургуульд явж байхыг хараад гадаад явж эрдэм мэдлэгтэй мундаг эгч болохыг мөрөөдсөн.
  • 1995 онд Бээжингийн их сургуульд суралцах эрхийн урилгаа хүлээн авсан. Олон жил хичээл сурлагадаа анхаарал тавьсны маань анхны амжилтын гараа байлаа.
  • 2000 онд Мөрөөдөл биелсэн. Бээжинд их сургуульд төгсөөд инженер болоод Монголдоо буцаж ирсэн. Мэдлэгтэй болсон ч түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй амьдралын туршлага чадвар дутагдаж байгаагаа олж мэдэрсэн.
  • 2002 онд Аавыгаа зуурдаар алдсан. Амьдралын бэрхшээл, Монголчуудын амьдралд тулгарч буй бэрхшээлүүдийг тодоос тод мэдэрсэн.
  • 2003 онд Бэрхшээл шийдэх Боломжийг олохоор Англи руу гарсан. Хамгийн түрүүнд хийсэн хөдөлмөрөөрөө шударга мөнгө олж сурахыг хүссэн.
  • 2004 онд Хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээсээ, амьдралаасаа суралцаж эхэлсэн. Ажлыг багаас нь эхэлж шударга хөдөлмөрийн амтыг мэдэрч тууштай ажиллаж сурсан.
  • 2007 онд Мөнгө хийж сурсан амжилттай. "Баян аав, ядуу аав" номын зохиолч Р.Т.Киёосакигийн дасгалжуулалтаар, ээжтэйгээ хамтаар хөрөнгө оруулалт амжилттай хийж чадсан.
  • 2011 онд "Бэрхшээл ба Боломж" анхны номоо хэвлэж гаргасан. Олон мянган Монголчуудын талархлыг хүртэж эхэлсэн. Анхны "Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам" цахим хичээлээ цацсан.
  • 2012 онд Бэрхшээл ба Боломж podcast радио нэвтрүүлгээ гаргаж эхэлсэн. 3 сарын дотор 20000 удаа татагдсан. Бэрхшээл ба Боломж аудио номоо уншиж СД-гээр гаргасан. Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор мэргэжлийн эрхээ авсан.
  • 2013 онд "Мөнгө ба Миний Үнэ Цэнэ" номоо хэвлэж гаргасан. "Мөнгө ба Миний Үнэ Цэнэ" аудио номоо уншиж СД хэвлэж гаргасан. "Бэрхшээл ба Боломж" радио цуврал СД-гээр гарсан.
  • 2015 онд "Entrepreneur Mastermind Scholarship" 2015 оны ялагч болсон. Ричард Брансон-ы Necker Island-аас ментор хөтөлбөрийн дэмжлэг зөвлөгөө авсан.
  • 2015 онд iLab Global Impact Award 2015 оны дэд байранд шалгарсан. Multimillionaire Roger James Hamilton-той менторын харилцаатай ажиллах эрхийн бичгийг гардан авсан.
  • 2015 онд Их Британи улсын "Хамгийн Итгэл хүлээсэн Бизнес Удирдагч" шагналын эзэн болж тодорсон.
  • 2016 онд Их Британи улсад болсон "Startup Batlle 2016" уралдаанд TOP 10 дотор багаараа шалгарсан.
  • 2016 онд "30 ХОНОГТ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ" аянаа онлайн ертөнцөд зарлаж мянга мянган хүний амьдралд хувь нэмэр оруулж байна.
  • 2016 онд Их Британи улсын Дасгалжуулагчийн Академид Internation Coach of the Year 2016 дэд байранд шалгарсан.

МАНАЙ БАГ

zaya

Н. Алтанзаяа

Coordinator - Зохион байгуулагч
usuhuu

Ө. Өсөхбаяр

Creative Media Host
monica

Monica Batsukh

Амьдралын, Бизнесийн Дасгалжуулагч
battuya

Б. Баттуяа

Санхүүгийн мэргэжилтэн

ҮНЭТ ЗҮЙЛ

“Монгол Амьдралын Дасгалжуулагч” ТББ бол Монголын өнөөгийн нийгэмд, Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад явагдаж буй хамгийн их эрэлт хэрэгцээтэй шинэ аргачлалыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байгаагаараа давтагдашгүй нөөц бололцоог бүтээгч байгууллага юм. Бид үйлчилгээнийхээ чадвар чанарыг байнга өсгөж, өргөжүүлэхэд төвлөрч ажилладаг. Монгол улс ба Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчуудад хамгийн тохиромжтой сургалт, өөрийгөө хөгжүүлэх нөөц бололцоог бий болгох нь бидний эрхэм зорилго юм.

  • Алсын зайнаас хэрэгжүүлэх боломжтой цахим сургалтууд
  • Удирдах ур чадварын сургалт буюу групп дасгалжуулалтууд
  • Бие даан сурах боломжтой өөрийгөө хөгжүүлэх ном, суралцах материалууд
  • Хувь хүний амжилтанд зориулж ганцаарчлан ажиллах гэрээт амьдралын дасгалжуулагч
  • Өдөр тутмын хэрэгцээг хангах шинж чанартай урам зориг эрч хүч өгөх онлайнаар түгээх дижитал мэдээллүүд  

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ФИЛОСОФИ

Хүн болгоны дотор үнэ цэнэтэй эрдэнэс диамонд нуугдаж байдаг. Тэрхүү диамондыг хүний хүсэл эрмэлзэл гэж нэрлэж ч болно. Хувийн хүсэл эрмэлзлээ таньж түүнийгээ амьдрал дээрээ гарган бодитоор бий болгон бүтээж чадсан тохиолдолд тухайн хүн нийгэмдээ болон ажил мэргэжилдээ амжилт гарган гялалзах бүрэн бололцоог өөртөө бий болгодог.

Таны диамонд буюу жинхэнэ амьдралын төлөө гал дөл, оюун санааг хурцалж, урам зориг, ухаарал аргачлал өгсөн үед яг л өнгөлж гялалзуулсан диамонд мэт үнэ цэнэ, ид шидийн мэт увдисыг өөрөөсөө цацруулж, байж түүнээсээ аз жаргал таашаалыг мэдэрч чаддаг. Амьдралын Дасгалжуулагчийн өгөх бэлэг бол хүний дотор буй диамондыг илрүүлэх, гялалзуулах юм.

Өөдрөг үзэл баримтлалтай хүн бүрт амжилтанд хүрэх боломж бий. Хувь хүн, байгууллага бүрт нь тохирсон амжилтанд хүрэх аргачлал, үе шат, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Хувь хүний бүх талаас нь тусган ойлгож болох гэгээлэг, оюунлаг дотоод ертөнцийг нээн бүтээснээр гадаад ертөнцийн аз жаргал амжилтын цар хүрээг тэлдэг. 

Монгол Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчтэйгээ маш ойрхон, давтагдашгүй онцгой харилцаа бий болгож, 2 талаасаа 100% итгэлцэлтэй, найдвартай, тууштай харилцан ажиллагаа, хариуцлагын үр дүнд томоохон амжилтуудыг бүтээдэг. Үйлчлүүлэгчийн айдас зовиур шаналлыг гадаад ертөнцтэй холбогдох мэдрэмжийг дээшлүүлж, хариуцлагатай зоригтой өсөлтийг дэмжиж өгдөг аргачлалаар оюуны бүтээмж, чадавхийг сайжруулдаг. 

Үйлчлүүлэгчийг зорилгодоо хүрэх тэмүүллийг өдөөж, амжилтанд хүрэх галыг нь дүрэлзүүлж, ур чадвар, үнэ цэнээ нийгэмд бүтээн бий болгоход нь чиглүүлж хурцалж өгдөг. Үйлчлүүлэгч бүрийн одоо байгаа нөхцөл байдалд нь тохируулан бүх төрлийн нөөц бололцоо боломжуудыг нь танин мэдэх, тэдгээрийн давуу сул талууд, эрсдлийг ойлгон зохицуулах чадварыг бэлэглэдэг.  Үйлчлүүлэгч бүрийг зорилгоосоо хазайхгүйгээр амжилтандаа төвлөрч үр дүн гарахад нь оюун санааг нь төвлөрүүлдэг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна”

Хүн болгоны дотор алмааз мэт нандин үнэ цэнэтэй эрдэнэс оршдог гэдэгт би итгэдэг. Байгалаасаа олдмол байдлаараа байгаа алмаазын үнэ цэнийг нь ихэнх хүмүүс таньж мэддэггүй шүү дээ. Хүмүүс өөрийнхөө дотор буй тэр үнэ цэнэтэй нандин чин хүслээ таньж өөрийгөө хурцалж гаргаж ирж чаддаггүй.

 whiteҮнэ цэнээ таниагүйгээс өөрийгөө дутуу үнэлэх нь ч хаа сайгүй. Хүн нэг бүрийн дотор буй үнэ цэнэтэй тэр нандин зүйлсийг тодруулахын тулд л би ажилладаг. Амьдралаа өөрчлөх гэсэн таны хүсэл эрмэлзэл, тэмүүлэл бусдын амьдралыг ч гэрэлтүүлэх увдистай. Бид өөрсдийн үнэ цэнийг хөгжүүлж, өөртөө итгэж чадсан тэр мөчид амьдралд тохиолдсон ямар ч бэрхшээл танд саад болж чадахгүй. Тийм ч учраас бид өөрийн бизнесийн логог алмааз эрдэнэстэй зураглаж таны ур чадварыг, таны үнэ цэнийг гялалзуулах гэж билэгдэж бүтээсэн юм. Хэрэв та алмааз мэт гялалзаж чадахуйц ур чадварыг олоод авчих л юм бол гайхалтай амьдралыг өөрийн гараараа бүтээх чадвартай болно гэдэгт бид итгэлтэй байна. Алмааз эрдэнэс мэт үнэ цэнэтэй зүйлийн ачаар таны амьдрал яаж өөрчлөгдөх вэ?

Гайхалтай амьдралыг бүтээх ур чадвараа та яаж ашиглаж, юунд хүрэх вэ? Би танд өөрийнхөө дуртай нэгэн гоё зүйрлэлийг танилцуулъя. Оргүй хоосон юу ч байхгүй байсан ч гэсэн би таны ур чадварыг яаж ашиглаж эрх чөлөө аз жаргалыг мэдрэх талаар энэхүү гайхалтай зүйрлэлийг хуваалцая. Анх бизнесийн гараагаа эхлүүлэх үед надад мөнгө гээд байх юм байгаагүй. Надад хамгийн их хэрэг болж байсан зүйл маань миний унадаг дугуй байлаа. Би дугуйгаа унаад хүүхдээ цэцэрлэг яслиас нь зөөж, дугуйгаа унаад үйлчлүүлэгчиддээ хүрч, бизнесээ хөл дээр нь босгож чадсан. Миний хувьд амжилтын анхны гараа маань дугуйн дээрээс л бий болсон юм.

Хувийн амьдралын болон бизнесийн амжилтанд зорих аяллыг би дугуйтай зүйрлэх дуртай. Хувийн амьдрал, бизнесийн амьдралын аль аль нь таны унаж буй дугуйны нэг хэсэг болон урагш хөдөлгөж, хүсэл тэмүүлэл, зорилгынхоо зүг рүү чиглэн та аялж байна гээд төсөөл дөө? Бүх юм таны гарын дор, таны очих хурд, хүч, аяллын тааламж явц таны чадвараас шалтгаална.

Би дугуй унах үнэхээр дуртай – амарч, хүч чадал мэдэрч, байгалиас тааламж авчирдаг гайхалтай аялал. Би таны хүсч байгаа хувийн болон бизнесийн сайхан амьдралаа зохиож, өөрийн гараар бүтээж, босгоход тань туслах болно. Хүсч буй сайхан амьдралаа бүтээх ур чадвараа олж авахад тань зориулж ажиллах болно.

Сэтгэл дүүрэн амжилт бидний гар сунгахын дайтай зайнд бий. Хэрэв та ур чадвараа сайжруулахад бэлэн бол Би танд туслахад бэлэн байна!

Миний энэ вэб хуудасны өнцөг булан бүрээр шагайж, өөртөө хэрэгтэй мэдээллээ олж аваарай. Өө тийм, миний имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй цахим ном татаж авахаа бүү мартаарай. Тэгвэл би тантай байнга холбоотой байх боломжтой болно. Мэдээж, хүсвэл та надтай цаг аваад дасгалжуулалт хийсэн ч болно шүү дээ. Таны өмнө бүх боломжууд нээлттэй байна. Танаар дамжуулж олон олон Монголчууд, таны гэр бүл, хайртай хүмүүс илүү сайхан тааламжтай амьдралыг мэдрэх болно гэж би найдаж байна. Өөртөө итгээрэй, найз минь!

ХАМТРАН АЖИЛЛАХ

Нийгэмдээ эерэг нөлөөлөх, хэрэгтэй юм хийх хүсэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахыг би эрхэмлэдэг. Хэрэв танд өөрийн гэсэн ажлын туршлага нөөц бололцоо хуримтлагдсан, түүнийгээ яаж гардаж хийх аргаа мэддэг бол бид хамтран ажиллах боломж байж болох юм.

Би Монголд амьдардаггүй гэдгийг та мэднэ байх. Хэрэв хэн нэгэн хүнтэй хамтран ажиллах төсөл болон бусад ажлуудыг ярилцахад зөвхөн бие дааж ажиллаж чадах, ажилдаа үнэхээр дуртай, ур чадвараа дээд зэрэгт нь хөгжүүлж сурах амбицтай, Entrepreneur сэтгэлгээтэй хүнтэй л би ажиллана. Та надтай ажиллавал хийсэн ажил тань цагаар бус хийж бүтээсэн ажлын үр дүн, төслийн онцлогийг харж үнэ хөлсөө тохирч, хэн хэндээ хэрэгтэй зөв уян хатан сэтгэлгээгээр хамтарч ажиллах болно. Нөгөө талын цагийн хувьд эрх чөлөөтэй сэтгэлгээтэй, хариуцлагын хувьд маш өндөр байх нь чухал. 

Надад ойрын хугацаанд шаардлагатай байгаа ажил бол

Телевизийн нэвтрүүлгийн зураглаач 

Та өөрийнхөө санааг, үзэл бодлыг хүнд илэрхийлж чадаж байна уу? 

Та миний болоод бусдын санааг тусгаж хүлээцтэй зөв харилцаж чадаж байна уу? 

Ийм ажил дээр хамтран ажиллах хүнээ сонгоход их ярвигтай тул эхний ээлжинд би хийсэн юмыг тань үзээд таалагдвал, туршилтын хугацаа өгч тохирох хүнээ таньж авах нь зүйтэй байх. 

Тиймээр хэрэв та эдгээр чадваруудыг өөртөө хөгжүүлж, цаашдаа надтай хамтран ажиллах хүсэлтэй бол доорх хүсэлтийг бөглөөд илгээнэ үү. 

Таны нэр (заавал оруулах)

Таны имэйл (заавал оруулах)

1. Та юу хийж чаддаг вэ? (Сүүлийн 3 жилд хийж байсан ажил туршлага, та юундаа сайн, хийсэн видео, бахархдаг ажлынхаа линкийг оруулаарай)

2. Бие дааж ажиллах чадвар чинь хэр вэ? Бие даагаад хийж гүйцэтгэсэн ажлынхаа тухай. Мөн багаар ажиллаж байсан хамгийн алдаатай харилцааныхаа тухай яаж асуудлыг залруулсан аргаа хуваалцана уу.

3. Таны одоогийн сарын орлого хэд вэ? Ямар ажлын хөлс таны одоогийн чадварт тохиромжтой гэж бодож байна?

4. Та яагаад график дизайн, энэ мэргэжлээрээ чадваржихыг хүсдэг вэ?Эцсийн эцэст юуны төлөө зорьж тэмүүлж байгаа тухайгаа тодорхой бичээрэй

5. Танд доорх програмуудын алин дээр нь ажиллаж байсан бэ?
PhotoshopIndesignAudacityGarage bandScreenflowWordPressӨөр бусад

Хавсаргах материал байвал энд хавсаргана уу

Тэмдэгтүүдийг дуурайж доорх хүснэгтэнд оруулж бичнэ үү. Бид спамаас хамгаалж байгаа юм. Баярлалаа.

captcha