..................... event
3 July 2022
5 ӨДРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНЭГҮЙ
ЧЭЛЛЕНЖДЭЭ ЯГ ОДОО НЭГДЭЭРЭЙ!
895000 төгрөгийн шагналын сантай
2022/23 оны Өөрийн 5.0 Хөрөнгө оруулалтын багцын төлөвлөгөөгөө 5 өдөрт 5 алхмаар бүтээгээрэй. Чэлленж 4 сарын 14-нд эхэлж 4 сарын 18-нд дуусна.
100% үнэ төлбөргүй оролцоорой
Санхүүгийн хямралыг өсөлтийн хамгийн том боломж болгон хувиргах цаг ирлээ! Та оролцох уу?
Хөрөнгө оруулалт хийж эхлээгүй, хөрөнгө оруулалтын талаар анхан шатны мэдлэггүй нэгэн ч бай, эсвэл туршлагатай хөрөнгө оруулагч ч бай чэлленжэд нэгдэхэд нээлттэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын чиг хандлага ба арга барил, инновацийн талаар мэдээлэл авах болно.
Та дөнгөж эхэлж байгаа, хөрөнгө оруулалтын анхан шатны мэдлэгтэй идэвхгүй хөрөнгө оруулагч эсвэл хөрөнгө оруулалтын багцтай идэвхтэй хөрөнгө оруулагчын аль нь ч бай дэлхийн хувьцаа, валют, үл хөдлөх хөрөнгө, криптовалют, түүхий эдийн салбарт амжилт гаргахад тань туслах шийдлүүд бидэнд байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаа хөрөнгө оруулагчдын хамтаар та болон танай баг суурь сайтай, хүчтэй хөрөнгө оруулалтын багцын төлөвлөгөөг бий болгоход нэн чухал шаардлагатай Хөрөнгө оруулагч 5.0 түлхүүрүүдийг сурах болно.
Өнөөдөр бидэнтэй нэгдэж, дижитал эрин үед таныг чиглүүлж, амжилтад хүргэхүйцээр 5.0 хөрөнгө оруулалтын багцын төлөвлөгөөгөө шинээр гаргаж, эсвэл хуучнаа сайжруулан шинэчилж, дахин тохируулаад аваарай.
ТА ЯАГААД ЧЭЛЛЕНЖЭД НЭГДЭХ ЁСТОЙ ГЭЖ?
Өнөөдөр ихэнх бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад тулгардаг хамгийн том бэрхшээл бол Хөрөнгө оруулагч 4.0-ийн сэтгэлгээнд гацсан явдал юм.
Цар тахлын дараа хөрөнгө оруулалтын дүрэм хэрхэн өөрчлөгдсөнийг та мэдэж авахыг хүсч байна уу? Таны туршлагаас үл хамааран экспоненциал өгөөжийг бий болгох хөрөнгө оруулагч 5.0 стратегийг сурмаар байна уу?
Яг одоо энэ цаг үед бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй дэлхийн санхүүгийн системийн маш хүчтэй шилжилт явагдаж байна.
Та эхний өдрийн Рожерын лайваас дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээл дээр өрнөж байгаа топ 5 трэндийг ойлгож авах юм. Энэ бүхнийг сонсоод авахад хөрөнгө оруулалтын цаашдын сонголтууд чинь маш гэнэтийн өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Жишээ нь, ухаалаг хотууд бий болж байгаагийн нэг жишээ МиамиКойн гарсан, тэрээр дотооддоо өөрийн дүрэмтэй, ухаалаг зөв хандлагатай, баялаг бүтээгч иргэд тэнд баяжих бүрэн боломжтой бөгөөд хамгийн чухал нь тэд дэлхийн эдийн засгаас хамааралгүй, харьцангуй бие даасан байдалтай өсөн хөгжих нөхцөл нь бүрдсэн байгааг харж болно. Товчхондоо, эдийн засгийн бие даасан байдлыг хангах шал өөр санхүүгийн эрин зуун ирж байна, харин та энэ шилжилтэд өөрийн хувийн бэлтгэлээ хэр базаасан бэ, та юуг анхаарч юунд төвлөрөх ёстойгоо энэ өдрийн лайваас мэдээд аваарай.
Хоёр дахь өдөр Марк Робинсон та нарт Хөрөнгө оруулалтын дүрмүүд хэрхэн өөрчлөгдсөнийг хэлж өгнө.
- Яг өөртөө тохирсон хөрөнгө оруулалтын төгс багцын төлөвлөгөөг бий болгосон хүмүүс хэн нэгний санал болгосноор хөрөнгө худалдаж аваад байгаа хүмүүсээс яагаад илүү их бөгөөд тогтвортой ашигтай ажиллах туршлагыг олж аваад байна вэ?
- Хамтын ажиллагаа гэдэг нь мөнгөн гүйлгээг түүхэнд байгаагүй хурдан бөгөөд найдвартай болгох түлхүүр болдгийг харуулаад зогсохгүй, та бүх ажлыг хийх шаардлагагүй, зөвхөн санхүүгийн боловсролдоо хариуцлагатай хандах хэрэгтэй.
- Амжилттай хөрөнгө оруулагчийн хийх ёстой 5 алхам, ялангуяа түүний дотор байгаа 2 чухал поинт буюу чи яг одоо санхүүгийн чадамжийн хувьд хаана байгаа ба чиний хаана очихыг хүсч байгаа 2 цэгээ тодорхойлох аргаа ойлгоод авах боломжийг бүү алдаарай хэмээн Марк Робинсон анхааруулж байна.
Хөрөнгө оруулагч 5.0 стратегийг ашиглан шинэ мянганыхан нэг жил эсвэл түүнээс бага хугацаанд олон сая долларын хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн бий болгож байгааг анзаарч мэдэж аваарай. Хамгийн гол нь та өөрийн хөрөнгө оруулагч 5.0 төлөвлөгөөг бий болгох алхмуудыг 5 дахь өдрийн лайваас сурах болно.
Мөн хөрөнгө оруулалтын Ноён Зах Зээл болон Хатагтай Зах Зээлийн талаар нарийн ойлголт ялгааг эндээс суралцаж, чи дараагийн 10 жилд ямар ажил олж хийн мөнгө олох вэ биш ямар хөрөнгө оруулалтаар мөнгөө өсгөх вэ гэдэг хөгжлийн шатанд гарах арга замуудаа ойлгож авах боломжтой.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ 5.0 БАГЦ ТӨЛӨВЛӨГӨӨГ БИЙ БОЛГОХ
5 АЛХМЫГ 5 ХОНОГИЙН ДОТОР СУРМААР БАЙНА УУ?
ЧЭЛЛЕНЖИЙН ҮЕЭР АЖИЛЛАХ ФАЙЛАА ТАТАЖ АВАХЫН ТУЛД ЭХЛЭЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ!
100% үнэ төлбөргүй