Бэрхшээл, Боломж, Амжилтын холбоос

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бэрхшээл, Боломж, Амжилтын холбоос

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Бэрхшээл Боломж Амжилтын хоорондох холбоос

Бэрхшээл Боломж Амжилтын хоорондох холбоос – Ямар хүн амжилтанд хүрдэг вэ?

Өөрийг нь тойрсон олон саад бэрхшээл дундаас боломжийг олж харсан хүн амжилтыг бүтээдэг.

Бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Таны туулж буй бэрхшээл, танд байгаа боломж, таны хүрэх амжилт ч бас учир шалтаантай оршдог. Хооронд нь холбоод ойлговол их амархан. Бэрхшээл дундаас та боломжоо олж харсан бол амжилтыг бий болгож чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бэрхшээлийг шийдвэрлэх болоод болоод боломжийг ашиглах чадвартай болсон байдаг.
Нийгэм хэмээх асар том хүрээллийн түм буман бэрхшээлээр чамайг хүрээлж буй боломжуудыг битгий халхлаарай. Бэрхшээл том байх тусам бид жижгэрч харагддаг. Тиймээс юу чамд хэрэгтэй, чи юу хүсээд олж хараад өөрийнхөө орон зайг бий болгож эхлээрэй.
“Боломжийг хайхад анхаарлаа төвлөрүүл.”
Монголчуудын дунд байгаа өч төчнөөн бэрхшээлийг нүдээр үзэж, чихээр сонсож байхдаа эдгээр бэрхшээлийн даван туулахын тулд би боломжийг хайж эхэлсэн юм. Боломжоо олж харсан үедээ түүнийгээ ашиглан амжилтаа бүтээж, нийгэмдээ үйлчилж эхэлсэн. “Бэрхшээл ба боломж” номоо бичихдээ ч мөн адил Бэрхшээл, Боломж, Амжилт гэсэн 3 өнцгөөс харж бичиж байсан юм.
Амжилттай хүмүүс өөрийн амжилтаараа нийгэмдээ нөлөөлж чаддаг. Өөрийнхөө хүч чадал, боломжийг та олж харж чадахгүй бол бэрхшээл дундаа та өөрөө бүдгэрсээр л байх болно. Тиймээс та өөрийгөө эхлээд гялалзуул.
“Боломж хаа сайгүй.” – Моника Батсүх
Болохгүй байна, бүтэхгүй байна гэж зовлон тоочиж суухын оронд Хэн болгосон байна? Хэн үүнийг болгож, чадаж байна? тэднээс суралцаж бай. Тэр хүн ингэж болгож байна гээд чи оролдоод үз. Оролдож үзээгүй хүн л яг бахь байрандаа үлддэг. Оролдоод үзсэн хүний байр байршил өөрчлөгдөөд хэлэх үгтэй, дараагийн зүйлээ туршиж үзэхэд бэлэн болсон байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийн ид шид энэ бөлгөө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Bayarlalaa, Olon sonsoh tusam nudend haragdaj eheldeg. ”Berkhsheel ba bolomj” nom minii shireenii nom bolson. Mash zavgui baigaad zavsarlahdaa, bas yadrah uyedee zavsarlahdaa, bas oyutnuudaa sedeljuulehdee, erthen berhksheeliig zuv oilgoj davdag hun bolgoh zevsgee bolgoj geed heden ch yanzaar ashilaad baigaa yum be dee, Ogt zavguigee medseer baij orhih geheer tsag oldvol orhisondoo haramsah yum shig bodood avaad l garna.
    Berkhsheel tom haragdahaa bolihoor hunii setgel tenuun, dandaa uudrug yumiig haij eheldeg yum baina. Bayarlalaa, Monica. Iim chadvartaid ni baharhaj baina.

    • Гайхалтай байна шүү. Урам хайрласанд баярлалаа Эрдэнэцэцэг эгчээ, ийм өдрүүд л биднийг аз жаргалтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилготой амьдрахад хурцалдаг юмаа. Амжилт хүсье!

  • sain baina u? ene nomnuudiig bugdiig ni abch unshmaar bna yaj abch unshih u? haanaas yaj abah ve?

    • Сайн уу, Дахин имэйлээ баталгаажуулсан уу Ясар алдаа зааж байна?

  • sain bna uu. udaan holbogsonguid uuchlaarai. hunii anzaardaggui engiin yum shig hirnee chuhal goe goe hicheel ilgeej , unetei tsag setgelee haramgui zoriulj bgaad mash ih bayrlalaa. Monica, you rock.

  • Монгол хүмүүсийн сэтгэлгээний хувьсгалд үнэтэй, бодит хувь нэмэр оруулж байгаа Моникадаа маш их баярлалаа…

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >