Яаж эхэлсэн ажлаа дуусгаж сурах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж эхэлсэн ажлаа дуусгаж сурах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Яаж тууштай байж эхэлсэн ажлаа дуусгаж сурах вэ?

Тууштай байж эхэлсэн ажлаа дуусгаж сурахыг хүсч байна уу? танд ийм муу зуршил байдаг бол энэ видеог заавал үзээрэй.
Бидэнд ирсэн дараагийн захидалд 
“Сайн байна уу? Би 30 дөхөж яваа жирийн нэгэн бүсгүй. Заримдаа залуухан гэхэд нэлээн олон ажил амжуулж хийж үзсэн, тал талын авъяастай юм шиг. Гэхдээ надад тулгардаг хамгийн том асуудал бол тууштай биш зан. Надад амжилт авчирч болохуйц маш олон боломж гардаг боловч яагаад ч юм дундаас нь орхичихдог. Одоо бүр зуршил болж байх шиг байна. Энэ зангаа би өөрөө маш сайн мэддэг боловч юмнаас уйдамтгай, уйдахараа хангалттай шалтаг олж эхэлсэн зүйлээ дуусгахгүй хаядаг энэ зуршлаа больж чадахгүй нь. Яах вэ? Бүр үндэс угийг нь олж эмчилнэ гэж байдаг болов уу? Тэрнээс би өөрөө энэ дутагдлаа мэддэг, засах гэж оролдсон ч чадахгүй байна. Цаг заваа гарган уншсанд баярлалаа” гэсэн байна.

Хариулт

1. Тууштай бай. Өөрийгөө тууштай биш гэж шууд тодорхойлох нь эргэлзээтэй. Бид өдөр тутамдаа тууштай үйлдэл маш олныг хийдэг. Зарим тохиолдолд үргэлжлүүлэх шаардлагагүй зүйл байдаг. Үүнийг ялгаж салгаж сураарай.
2. Яагаад дуусгах ёстой вэ? Шалтгааныг нь бодоод үзээрэй. Дуусгах шалтгаан харагдахгүй бол хүн үргэлжлүүлэхгүй хаячихдаг тал бий.
3. Дуусгахгүй байвал гарах уршгаа тооцоолох
4. Хэтэрхий том зорилго тавиад байна уу? Хэтэрхий том зорилгоос амархан уйддаг.
5. Хэтэрхий амархан байна уу? Амархан зүйл уйтгартай. Хэцүү болгоод үз.
6. Дутагдлаа засах гэж оролдох биш засах хэрэгтэй. Чи дутагдлаа засах ямар оролдлого хийсэн бэ?
7. Оролдох, хийх хоёрын хооронд асар том ялгаа бий. Оролдох биш хийгээд үз.
“Хэзээ ч битгий бууж өг”

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>