Боломжийг ихэсгэх 15 арга

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Боломжийг ихэсгэх 15 арга

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Боломжийг ихэсгэх арга замууд

Боломжийг ихэсгэх арга замууд – Энэ удаагийн видео зөвлөмжөөр бид танд боломжоо ихэсгэх 15 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

1. Бодлоо цэгцэл
Хүний тархинд өдөрт давхардсан байдлаар 65000 бодол орж, гарч байдаг. Эдгээр нь ихэвчлэн мэдрэмжүүд бөгөөд таны хяналтанд байдаггүй.  Тиймээс хяналтандаа байдаг бодлуудаа цэгцэлж сурах хэрэгтэй. Бодол цэгцэрсэн үед бидний хариу үйлдэл ухаалаг байж чаддаг.
2. Хүрэх газраа тодорхойл
Өөрийнхөө юунд хүрч, хаа хүрэхийг хүсч байгаагаа эхлээд тодорхойл. Юу хүсч байгаагаа мэддэггүй хүн ихэвчлэн реакцаараа хариу үйлдэл үзүүлдэг учраас ийм үед хүсээгүй үр дүндээ хүрэх нь элбэг.
3. Талархаж сур
Өөрийнхөө төлөө талархаж сур. Талархсан үедээ бидэнд сайн сайхан зүйлийг эхлүүлэх хүчтэй болдог. Талархах үед таны тархин дахь сөрөг бодлууд шахагдан гардаг. Баярлалаа гэж хэлэх төдийд л танд гомдоллох шалтгаан үгүй болж байгааг анзаарна.
4. Тухлаг бүсээсээ гар
Өөрийгөө бага багаар сорилтонд оруулж бай. Жишээ нь: Ярилцаж үзээгүй хүнтэйгээ ярилцах, очиж үзээгүй газраа очих г.м
Одоо байгаа газраа байсаар байвал хүссэн газартаа очиж чадахгүй шүү дээ.
5. Бэрхшээлтэйгээ тул
“Зогсож байгаа машин луу нохой хуцдаггүй” Өөрт чинь тулгараад байгаа бэрхшээлээсээ зугтаалгүйгээр тогтож хар. Бэрхшээлээ мэдрээд, юу гэдгийг мэдэх тусам бэрхшээлээсээ айх айдас багасч, түүнээс гарах гарц танд харагдаж эхэлнэ.
6. Алдаа гаргахаас бүү ай
Алдаа таныг зовоодоггүй. Дахин босохгүй байх л таныг зовоодог. Алдаа бол туршлага, таны явж өнгөрсөн зам юм.
7. Хэрэгцээ шаардлагаа шалга
Таны одоо хийж байгаа зүйл танд хэрэгтэй юу? Та юуны тулд энэ зүйлийг хийгээд байна вэ? өөрөөсөө энэ асуултыг асууж үзээрэй.
8. Өнгөрснийг ардаа үлдээ
Өөрийгөө ч өрөөлийг ч уучил. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж сур. Бусдын алдааг засах гэж хичээж хэрэггүй.

Үргэлжлэл…

8. Хувийн ментор дасгалжуулагчтай бол
Таны хийж байгаа зүйлийг ойлгож, чиглэл өгөх мэргэжлийн дасгалжуулачтай бол. Тэгвэл та өөрийнхөө арга стратегийг олж авах боломжтой. Ментор дасгалжуулагчийн үнэ цэнийг судалж мэдээрэй.
9. Хэнтэй цагаа өнгөрүүлэхээ ухаалгаар сонго
Заримд тохиолдолд байгаа газраасаа өөдөлж, дэвждэггүйн гол шалтгаан хэрэггүй хүмүүстээ цагаа нөгцөөснөөс болсон байдаг. Тантай ижил зорилго, чиглэлтэй хүмүүстэй ойртож нөхөрлө.
10. Гэрийн даалгавраа хий
Зүгээр сууж байгаад амжилтанд хүрэхгүй. Хийх ёстой зүйлсээ хий. Өөртөө хөрөнгө оруул. Олон зүйл туршиж үз. Хүмүүсээс тусламж хүс.
11. Сайн амарч, эрч хүч өгөх дасгал хий
Амьдралаас таашаал авах орон зайг бий болго. Сайн амарч, эрч хүчээ нөхөж ав.
12. Амьсгаа ав
Нэг үеэс нөгөө үе лүү шилжихэд оюун санааны зай хэрэгтэй байдаг. Энэ үед хүн аливааг шинэ өнцгөөс хардаг учраас амсхийх зав өөртөө гарга.
13. Хувийн уншлага хий
Би чадна гэсэн хандлагаар хувийн уншлага хийж бай.
14. Тусламж гуйхаасаа бүү нэрэлх
Тусламж гуйхаас битгий ай. Хүн болгоны асуудал өөр. Хүмүүстэй уулзаж ярилц, асуу. Мэргэжлийн хүмүүсээс тусламж ав.
15. Томыг жижигрүүл, жижгийг томруул
Том, жижиг бэрхшээлээ ойртоод хар. Үнэхээр том эсвэл жижиг асуудал мөн үү?

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>