Яагаад? Юу? Яаж?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яагаад? Юу? Яаж?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Яагаад? Юу? Яаж?

Өөрийгөө таньж эхэлсэн мөчөөс өөрт чинь ямар боломжууд байгааг та олж харна. Энэ үед таны орон зай нээгдэж, бэрхшээлүүд аажмаар танаас холдож эхлэхийг та анзаарах болно.
Би
  • Үүнийг ЯАГААД хийх ёстой вэ? Энэ бол бүх зүйлийн эхлэл. Энэ бол бидний яагаад энэ бүхнийг хийх болсон, бас бидний хэн болохыг тодорхойлох учир шалтгаан юм. Өөртөө том зорилго тавих тусам таныг өдөөж, урагшлуулах болно.
  • ЮУ хийх вэ? Яагаад гэдэг асуултанд хариулсны дараа таны юу хийх гэдэг тодорхой болж эхэлнэ.
  • Үүнийг ЯАЖ хийх вэ? Юу хийхээ тодруулсны дараа яаж хийх арга зам чамд олдож л таарна.

Та эдгээр асуултад хариулаад үзээрэй. Удирдагчид эдгээр асуултанд хариулж чаддаг учраас тэд амжилттай явдаг. Бусдыг дуурайж бусадтай адилхан үйлдэл хийвэл бусадтай адилхан л үр дүн авчирна.

Энэ сэдэвтэй холбоотойгоор “Дотоод хүнээ яаж гаргаж ирэх вэ” зөвлөгөөг сонсоорой.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>