Том ба жижиг бэрхшээлийг яаж шийдэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Том ба жижиг бэрхшээлийг яаж шийдэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Том ба жижиг бэрхшээл

Чиний өмнө тулгарсан асуудал чиний шийдэж чадах асуудал мөн үү? Хэтэрхий том бэрхшээлд нухлагдаад өөрийгөө зовоогоод суугаа юм биш биз?
Нийгмийн томоохон асуудлууд бидний хяналтанд байдаггүй. Та том бэрхшээлийг шийдэхээс өмнө чиний шийдэж чадах, чамаас шалтгаалж байдаг жижиг асуудлуудыг эхлээд шийдвэрлэж сурах хэрэгтэй.

Том бэрхшээл гэж юу вэ?

Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал зэрэг томоохон асуудлууд ганцхан танаас шалтгаалахгүй, Харин та эдгээр асуудлыг өөрчлөхөд эерэгээр нөлөөлж чадна.
Үүний тулд та жижиг сажиг бэрхшээлүүдээ төвөггүй шийдвэрлээд сурсан байх шаардлагатай.
Өөрөөс чинь том бэрхшээл түрүүлж харагддаг учраас таны асуудал мэт танд харагдаж магадгүй.  Том бэрхшээл нь ганцхан таны хийх ажил биш. Өөрөөс чинь шалтгаалах жижиг асуудлуудаа шийдэж сурсан цагт томоохон асуудлуудыг орвонгоор нь эргүүлэх чадалтай болно.
Та дараах зөвлөмжийг сонсоод үзээрэй. Энд дарна уу

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>