Зовох сонголтоо та өөрөө хийгээд байгаа юм биш биз?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зовох сонголтоо та өөрөө хийгээд байгаа юм биш биз?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Сонголт гэж юу вэ? Зовох сонголтоо та өөрөө хийгээд байдаг юм биш биз дээ? Сонголт гэхээр таны хувьд хамгийн эхэнд юу бодогдож банйа? Нарийн утга нь яг юу билээ гэж бодогдож байна уу? За тэгвэл аан гээд уун гэж байгаарай. Сонголт бүрийг бид өдөр тутамдаа хийж байдаг. Хүссэн хүсээгүй. Ямар нэгэн шаардлагаар, эсвэл зүгээр л хийх ёстой болохоор хийдэг. Манай Монголчууд “Хариуцлага” гэдэг үгний утгыг сайн ойлгоогүйгээсээ болж эргэн тойрны бүхий л зүйлд буруугаа тохоод сурчихсан байдаг. “Би хичээгээгээд байхад, тэр хичээхгүй байна. Би туслаж байхад эргээд надад тусалсангүй.. Энэ ажлыг хийгээд л явахаас өөр надад ямар арга байхав. Би ийм л зүйлийг хүртэж явах хувьтай хүн” гэдгээ үргэлж өөртөө шивнэсээр л байх жишээ цөөнгүй. Ийм үед бидэнд ямар ч Боломж гэж зүйл харагдахгүй Бэрхшээл дундаа төөрсөөр сохорч гүйцэх нь тэр.
Харин эсрэг утгаараа надад ийм Бэрхшээл тулгарлаа. Тэгвэл яаж үүнээс гарах вэ гэж бодохгүйгээсээ болоод Боломж гэсэн нандин бэлгийг олж хардаг. Энэ бэлгээ задлаад өөрт ашигтай олон хувилбараар оролдож үзсэнээр сая Амжилт ирдэг. Үүнээс харахад сонголтондоо хариуцлага хүлээж сурсанаар Амжилтыг амьдралдаа урин залах боломж бүрдэх нь. Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? гэж таниас би асуувал та юу гэж хариулах вэ? Дараах ярилцлагаас өөрөөсөө нүцгэн үнэнээ асуугаад үзээрэй, дотоод дуу хоолойгоо чагнаад үзээрэй.

Харин одоо танд юу бодогдож байна? “Нээрээ би яг л ингээд байдаг” гэж өөрийгөө дүгнэсэн үү? Тэгвэл сайн байна. Энэ л өөрийгөө ойлгох, өөрийгөө сонсох хэсэг таныг зөв ирээдүйд хөтөлдөг. Өөрийнхөө үзэл бодол, зорилгоосоо зугтаасан хүнд ямар юмны сайхан ирээдүй байх билээ..
энэ сэдвээр илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Бэрхшээл ба Боломж” номоо 99156053 дугааарт залгаж байгаа газраа хүргүүлээрэй!

Таныг хүндэтгэсэн ДА Social Happiness Б. Өнөрмаа.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>