ЗАЛУУ ХОСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ТҮҮХ

  • Home
  • /
  • Blog
  • /
  • ЗАЛУУ ХОСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ТҮҮХ

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хайр дурлалын хүн болгоны амьдралдаа хүсэн тэмүүлдэг оргил үеийг төлөөлдөг. Үүнгүйгээр хүмүүсийн амьдралын түүх яригдана гэж бараг л байхгүй байх. Гэтэл залуу хосуудын хайр дурлалын түүх хаанаас эхэлж хаана дуусдаг гэж та боддог вэ? Ихэнх хайр дурлалын түүхүүд нэг иймэрхүү өндөрлөдөг. Уншаад үз…

Одоогоос хэдэн жилийн өмнө нэг сайхан залуу хос дурлалцжээ. Хоёул 10 жилийн нэг ангид сурсан, үй зайгүй ойрхон тоглож өссөн болохоор бие биендээ чин сэтгэлээ зориулж, нээж чаддаг гайхамшигтай дурлалын мананд умбаж. Өдөр тутам хамтдаа байдаг болохоор тэдний мэддэг бүх л юм ижилхэн, хардаг, харьцдаг хүмүүс ч олширч бараг л хос хун гэмээр сайхан байж. 10 жилээ төгсөхөд хоёулаа нэг их сургуульд хамтдаа бүртгүүлсэн боловч Х залуугийн эцэг эх нь “газар үзүүлж нүд тайлуулах” зорилгоор Солонгос улс руу хүүгээ илгээхээр шийдсэн аж. Х залуу хайртай бүсгүйгээсээ холдохыг хүсээгүй ч байнга холбоотой байхад хэдхэн жилийн дараа уулзахын төлөө найдвар тавиад алсыг зорьсон билээ. Г бүсгүй ч мэдээж чадах болгоноо хийж ойр ойрхон утсаар ярихыг хүсдэг байсан ч санаагаар болдог хорвоо биш ажээ. Х залууг яваад хэдхэн сарын дараанаас Г бүсгүй өөрийгөө хөл хүндтэй болсныг мэдэж хамаг асуудал ундрах нь тэр. Г бүсгүйн хувьд Х- д хэлэхэд л хайртай залуу нь нисээд л Монголдоо буцаад ирнэ гэж итгэж байлаа. Гэтэл асуудал үүнээс ээдрээтэй байсныг хайртай хосын хэн нь ч анзаарсангүй.

Х- г Солонгост ирсэн эхний өдрөөс эхэлж л хамт ажиллаж амьдардаг хал бал үзсэн, халуун чулуу долоосон туршлагатай ах нар “Хүүхнүүд хаа сайгүй амархан олддог байхад Монголд байгаа нэг муу охины төлөө хамаг сэтгэл санаагаа зориуллаа” хэмээн үг хаяж егөөднө. Хааяа нэгхэн ярьдаг эцэг эх нь “Хүү минь залуу байна, хүнтэй суух гэж яараад хэрэггүй. Цаг нь болоогүй” гэдгийг сануулна. Монголд байдаг найзууд нь “Г бүсгүй хаана юу хийж, хэнтэй ярьж юу бодож байгаа”-г мэдэмхий нь аргагүй хошуу өргөцгөөнө.

Г бүсгүйд найз охид нь “Гадаад явсан залуус эргэж хэзээ ч ирдэггүй”-г сануулна. Эцэг эх нь “Миний охины жирэмсэн болгоод хаяж одсон хүний мөсгүй хүйтэн сэтгэлтэй Х”-ийн нь мууг бачимдсан сэтгэлээр дурсана.

Гэх мэтчилэн хоёр хосын орчин нөхцөл боддог байсан бодлууд, итгэдэг итгэлүүдийн хооронд зай гарсаар л. Утсаар ярихдаа өөрийнхөө хөл хүндтэй болсныг ч хэлж чадаагүй Г охины зүрхэнд гомдлын нулимс хуралдсаар байсныг хэн ч анзаараагүй. Х залуу ч Г охины орчинд болж байгаа жинхэнэ үнэнийг мэдээгүйгээр барахгүй, өөрийг нь бөгс өндийнгүүт л өөр хүнээс хүүхэдтэй болсон шулам сэтгэлтэй эмэгтэй хүнд хорсож гомдож эхэлжээ.

Энэ цагаас хойш олон жилийн дараа Г бүсгүй өөрийн нялх үрээ тээж өсгөж хүний зэрэгтэй авч явах гэж олон жил хичээсэн ч нэгэнт хаяад явсан “хатуу сэтгэлтэй” Х залууд бэтгэрсэн сэтгэлээ ч уудалж нээх хүсэлгүй болж. Тэр бүү хэл Х залуугийн өөрийнх нь төлөө хичнээн жил шаналж явсныг мэдсэнгүй өнгөржээ. Х залуугийн хувьд бол “хүний ардуур хуурамч дүр гаргасан явдалтай хүүхэн”-д дурлаж байсандаа л зүрх нь урагдаж.

Дээрх жишээ Монголд маш их бий. Х залуу ч, Г бүсгүй ч тухайн болсон явдалд өгсөн дүгнэлтүүд, итгэсэн итгэлүүд бүгд гадны нөлөөнөөс шалтгаалж бий болсон. Хэн хэнийх нь бодит үнэнийг бүрэн гаргаж ойлгогдохооргүй мэдээллийг тус тусдаа сонсож, түүнийг нь батлах баримт нотолгоонуудад л итгэж сайхан залуу хүсэл мөрөөдлөө зүрх шимшрэмээр гунигт түүх болж үлджээ.

Энэ жишээнээс үзэхэд л бидний мэдэж байгаа мэдээлэл хэр буруу байж болох нь харагдаж байна. Бид жинхэнэ учир, цаад шалтгааныг нь мэдэхгүй байж яарч дүгнэх гэж хичээдгээс дээрхтэй төстэй алдаануудыг давтах хүмүүсийн тоо ч өссөөр. Г бүсгүйд ч хийсэн гэм нүгэл гэхээр буруу байхгүй, Х залууд ч тэр хийсэн гэм нүгэл нь байхгүй атал тэд тус тусдаа хийсэн дүгнэлтээсээ болж бие биенээсээ холдож амьдралынхаа хамгийн чухал зүйлд том алдаа хийсэн.

Үүнээс бид юу сурав? Юунд итгэхээ зөв сонгож итгэх нь ямар чухал хэрэгцээтэй болохыг эндээс харж болж байна.

Хайр дурлалын түүх таны амьдралын нэг хэсэг байж урт удаан хугацаанд

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>