АМЖИЛТЫН НУУЦ – Жорж Стратфорд

  • Home
  • /
  • Blog
  • /
  • АМЖИЛТЫН НУУЦ – Жорж Стратфорд

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амжилтын нууц зөвхөн амжилтанд хүрсэн хүмүүсийн мэдэхгүй хэсгийг л хадгалдаг. Жорж Стратфорд хүмүүсийн мэдэхгүй гэгдэх нууц гэмээр зүйлийг ашиглаж амжилтынхаа оргилыг тунхагласан.

Амжилтанд нууц байхгүй ч гэж ярьдаг, харин амжилтанд хүрсэнээр мэддэг хүмүүст иймэрхүү түүхүүд мэдэгдэхгүйгээр нууц болон хадгалагддагийг хэн ч анзаардаггүй. Энэ түүх миний хувьд маш их урам өгч, намайг ч гэсэн өөрийнхөө амжилтанд хүрэхэд уриа дуудлага болж байсан учраас л би хүмүүстэй энэ түүхийг ний нуугүй хуваалцдаг.

Хуваалцсан л бол энэ нууц биш болж хувирна.

Жорж Стратфордын амжилтын нууц болсон түүх.

Хэдэн жилийн өмнө Жорж Стратфорд 44 насандаа ажлаасаа халагдсанаас хойш 3 жил хичнээн хичээвч ажил олдохгүй, орон гэргүй болж гудамжинд гарсан юм. Одоо бол 55 настай дэлхийд тэргүүлдэг зар сурталчилгааны Саатчи ба Саатчид ажилладаг.

Ажилгүй ядарч явахад түүнийг жорлон цэвэрлэгчээр ч тоож авах газар олдоогүй юм. 50 шахаж байсан ч, мэргэжил гэхээр гавьтай юм байсангүй, үзүүлээд байх ч юмгүй хоосон тэрээр ээжийгээ өнгөрсөнөөс хойш амьдралд итгэл найдвараа ч алдсан. “Ээжийгээ өнгөрөхөд амиа хорлох талаар бодож байгаагүй ч зүрхний шигдээс тусаад газар дээрээ нам үхчихсэн ч хамаагүй санагдаж байсан. Надад үлдсэн юм юу ч байгаагүй” гэж тэрээр дурсан ярьдаг.

Өнөөдөр Жоржын амьдрал танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Дуртай ажлаа хийгээд зогсохгүй шинэхэн гэр бүлтэй болж, анхныхаа номыг ч хэвлүүлсэн. Жоржын энэ гайхалтай түүх нас тогтож намба тогтсоныхоо дараа гэнэт ажилгүйдэлд нэрвэгдсэнээс л эхэлсэн. Нас нь явсан байсан болохоор Жоржыг ажилд тоож авахгүйн дээр хүний урманд үзүүлчих диплом бичиг нь ч байсангүй. Үнэхээр мөнгөгүйдээд шантарч байхдаа “Ээж намайг ингэж явааг мэдвэл юу гэж хэлэх бол” гэж бодохоос ч ичиж байсан. Ичсэндээ адаглаад нэг ингээд дуусчихгүй юмсан гэж бодоод зар сурталчилгаа заадаг колледжид шалгалт өгчээ.

Анх хичээлдээ явж эхлэхэд коллежийнхэн нь түүнийг нас нь явсан мөртлөө дэмий цаг барж байна даа гэсэн маягаар харц чулуудацгаадаг байв. Удалгүй түүний бичсэн бичлэгийг уншаад тэд аажимдаа хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Тэр бүү хэл хичээл заадаг багш нь түүнийг нас нь явсан тул хичнээн сургуулиа төгссөн ч авах газар олдохгүй байх даа гэж сануулж ч байсан аж. Саатчи ба Саатчи компанид дадлагаар орох гэж өөрийгөө ч бас чамгүй бэлдсэний үр дүн нь гарлаа.

Ажилдаа орох гэж Лондон орохдоо галт тэргэнд сүүлийнхээ мөнгийг зарцуулсан тэрээр чемоданаа ширээнийхээ доор нуучихаад ажил тарсан ч ажилтай хүний царай гаргаж хамгийн сүүлчийн хүн гарахыг хүлээж сэмээрхэн чемоданаа авч гардаг байжээ.

Хонох газар эрж хоног төрүүлчихээд өглөө эрт 6 цагт ажил дээрээ ирэнгүүтээ гар нүүрээ угааж цэвэрлээд ажилдаа цэмцгэр царай гарган ширээндээ тухлан суудаг байв.

Намайг ажилд авахгүй үлдчих вий гэж айсандаа 2 өдрийн дотор нэг продюсерт л гэхэд 19радиогийн реклам бичсэн. Тэдний алийг нь ч ашиглаагүй боловч хичээн зүтгэлтэй байна гэсэн үнэлэлт авч байсан.

Жоржын бичсэн бас нэг пивоны рекламыг ашиглахаар шийдвэрлэгдэж түүгээр шагнал хүртэж байсан байна. Жорж 3 сар үнэгүй дадлагаар ажиллаж байж, бүтэн цагаар ажиллахаар Саатчи ба Саатчи компанид шилэгдэж үлдсэн түүх бий. Түүнээс хойш удалгүй Жорж хамт ажилладаг продюсер эмэгтэйтэй гэр бүл болсон байна.

Жорж ажилгүй гудамжинд гарсан ч өөрийнхөө энэ золгүй явдалыг томоохон боломж болтол нь өөрчилж чадсандаа гайхалтай. Жоржийг хүмүүс дутуу үнэлж, боломжгүй хэцүү гэдгийг нь удаа дараа хэлж байсан ч хэзээ ч өөртөө бууж өгөөгүй итгэсэн. Жоржын тууштай хөдөлмөрч зан нь паркын хатуу сандал, бороотой салхитай дээврийг зөөлөн дулаан ор, тухлаг байр, халамжтай хань болгож өөрчилж чадсан. Жоржийг зогсоохын аргагүй шантрахыг хүлээн тэвчдэггүй гайхалтай хүч түрж байсан. Амьдралдаа өөрөө өөртөө ялан дийлэгдэхгүй тэмцэл нь түүнийг ийм хол амжилтын оргилд аваачсан.

Жоржид мөнгө ч байгаагүй, боломж ч байгаагүй, эцэг эх ч байгаагүй, хайртай хань, хамт олон ч байгаагүй. Жоржын эргэн тойронд бэрхшээлүүд байсан бол одоо түүнийг урьж залах компаниуд бүгд л хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж байна.

Амьдарвал амьдарсан шиг амьдар. Амьдрал хэтэрхий богинохон. Таны амьдрал, аз жаргал Жорж шиг дайрч ирсэн барцадыг давж гарах итгэл тэмүүлэл, гүн ухамсар, тууштай хөдөлмөрч, айдасгүй зориг, өөрчлөлтөнд хувьсан орох чадварууд дээр тогтдог. Магадгүй азаар та Жорж шиг гудамжинд арай ч гарчихаагүй байж болно. Эсвэл бүүр гудамжинд гарчихсан атлаа хамаатан садан найз нөхдөөсөө гуйлга зээлээр амьдралаа зогоохдоо хангалттай байна гэж өөрийгөө хуурч тайвшуулдаг ч байж болно.

Жорж хийж чадсан юм та чадахгүй гэж үү? Амьдрал хэтэрхий богино, нэг л мэдэхэд таны амьдрал урсаад алга болно. Хэнийг ч буруутгаад аз жаргал тань эргэж ирэхгүй. Хэнд ч амьдралаа даатгаад таны амьдралыг сайжруулж чадахгүй. Энэ бол зөвхөн таны шийдвэр. Таны гарын дор шийдвэр. Таныг ямар нөхцөлд амьдарч байгааг би мэдэхгүй. Та л мэднэ. Та өөрөө л мэдэж шийдвэрээ гаргана. Та өөрөө л амьдралаа залах чигийг заана.

Айдас бэрхшээлд шаналж суугаад сайн сайхан юу тохиолдов? Та хариултыг надаас илүү мэдэж байгаа. Айгаад хэрэггүй, ажилдаа ор, амьдралаа зал удирд. Таны амьдрал хувь тавьлан таны л гарт.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Тийм ээ, ганц л амьдрах юм чинь өөрөө хүн шиг амьдарч бас бусдад чадхаараа тусалмаар байна

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >