Өөртөө итгэх итгэл яаж бэхждэг вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Өөртөө итгэх итгэл яаж бэхждэг вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Өөртөө итгэх итгэл яаж бэхждэг вэ? Хүмүүс надаас өөртөө яаж итгэж сурах гэж зөвлөгөө авах гэж ирдэг. Ихэнх нь би өөртөө итгэх итгэл муу гэсэн оношлогоотойгоор дасгалжуулалтаа эхлүүлдэг.

Тэгвэл өөртөө итгэх итгэл маань бэхжихэд анхны эх суурийг маань бий болгож тавьсан нэгэн түүхийг тантай хуваалцая.

Үүнийг би Итгэл найдвар хүлээлгэхийн гайхамшиг хэмээн нэрлэж Бэрхшээл ба Боломж номондоо оруулсан байгаа. Уншсан бол та санаж магадгүй.

Манай аав манай 10 жилийн сургуулийн удирдах албанд ажилладаг байсан болохоор намайг багаас маань “багшийн хүүхэд” гэсэн тодотголоор илүү сайн хүмүүжил, зан суртахуун, бусаддаа үлгэр жишээ болохуйц дүнгийн үзүүлэлттэй байхыг шахдаг байж билээ. Тэр ч хэмжээгээрээ би сайн эсвэл дунд авах болгондоо түүнээсээ ичдэг, өөртөө дундуурхан явдаг сэтгэлээрээ байнга хамгийн шилдэг түвшинд сурч боловсорч бусдад үлгэр жишээ болох ёстой гэсэн стандартыг өөртөө бий болгож төлөвшүүлсэн байсан юм. Надад чадахгүй юмнууд тулгарч байсан ч “ямар ч л байсан энэ бүхнийг би л болгож сурах ёстой, намайг чадахгүй бол өөр хэн ч чадахгүй, би чадахгүй бол онигоо болно.” гэх мэтийн үгийг өөртөө хэлдэг байсан. Түүгээрээ ч манай багш нар надад илүү хэцүү даалгавар, хүнд нөхцөлийг даатгаж орхиж болдог, би ч тэр хэмжээгээрээ аавынхаа нэрийг давхар өргөж авч явах хүсэлтэй тийм л нэгэн охин болж төлөвшсөн.

Сургууль битгий хэл, манай хамаатан, найз нөхдийн надад хандах хандлага ч түүнийг дагаад надад хүмүүс илүү өндөр итгэл найдвар хүлээлгэж намайг амжилттай явах ёстойд тооцож эхэлсэн юм шиг санагддаг болж билээ.

Намайг 7- р ангид байхад миний сурлага их л доголдож хэцүү байдалд орж ирэхийн тэр зун, манай сургууль дээр ТИС (Техникийн Их Сургууль)-ийн лицэй нэртэй аймаар гоц ухаантай хүүхдүүдэд зориулсан анги шинээр нээгдэх сураг сонсоод манай аав намайг 7 хоногийн дотор бэлдээд шалгалтанд ор гэж тулгаж билээ. Тэр үед миний өөртөө итгэх итгэл юу ч байхгүй, хичээл сурлага гэж юу ч бодогдохоо больсон шахуу болсон надад аавын хэлсэн хэдхэн үг бараг л тушаал мэт сонсогдож байсан. Намайг ингэж их өндөрөөр үнэлж байгаагий нь бодохоос миний “бөгс улаймаар” санагдсан ч өөрийн эрхгүй аавдаа таалагдах гэж тэр өндөр найдвар хариуцлагыг нь биелүүлэхийн тулд хэд хоног тоо физикийн сургалтын материалуудыг ар өвөргүй дуусгах ажилд орж билээ. Энэ бол миний амьдралын хамгийн зөв бөгөөд миний өөртөө итгэх итгэлийг эрс дээш нь өргөж чадсан нэг томоохон алхам байсаныг одоо л ухаарч байна.

Мэдээж шалгалтандаа тэгсхийгээд тэнцсэний дараахан манай ангид элсэн орж чадсан хүүхдүүдийн нэр хүнд хариуцлага эрс өсөж, сургуулийн бусад ангийн хүүхдүүдээс илүү их итгэл найдвар хүлээсэн “толгойтой” тодотголтой болсон. Манай ангид орж ирсэн багш нар ч биднийг гоц ухаантай хүүхдүүд байгаа мэт хүндэтгэн бид нарыг илүү хялбархан хийчихэж чадна гэдэгт итгэлтэй харилцаа гаргаж байсан нь юугаа ч мэдэхгүй жирийн хүүхдүүдийг өндөрөөр үнэлж байгаад нь бид гайхамшигтай үзүүлэлт өгдөг байж билээ. Тэр бүү хэл манай ангийн хүүхдүүд ТИС дээр хичээлд суудаг байсан болоод тэрүү өөрсдөөсөө даруй хэдэн жилээр ах эгч оюутнуудтай эн зэрэгцэн маргалдаж, их сургуулийн хичээлүүдийг ч хөнгөхөн ойлгох хурц ухаанаа дайчлан уралддаг байсан нь тодоос тод санагдаж байна. Бид тухайн үед гоц ухаантай хүүхдүүд байгаагүй ч сургууль нийгмийн байдлаас өгсөн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хичээж байснаараа улам гайхамшигтай үр дүнгийн төлөө зүтгэдэг болж хувирсан юм.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>