Бүсгүй та үзэсгэлэнтэй

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бүсгүй та үзэсгэлэнтэй

Сэтгэлгээний гайхамшгийг мэдэрмээр байна уу?

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөртөө 7 дахь жилдээ бүртгэлээ зарласныг мэдсэн үү? Өөрийнхөө гал хүсэл эрмэлзэл, чин зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэн хөтөлбөрт оролцох боломжтой. Бид 3 сарын 15-ныг дуустал орой бүр УБ 19 цагт ҮНЭГҮЙ сургалт вэбинар хийж байна.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шидийг мэдэрч, дотроо нуугдаж буй хүчтэй хүнээ сэрээмээр байна уу?

Karen Walrond хэмээх энэхүү видеог бэлтгэсэн эмэгтэй таныг танихгүй. Түүний бэлтгэсэн 3 минутын вичлэгийг үзээрэй. Англи хэлний түвшин тань сайн бол танд таалагдана гэдэгт би эргэлзэхгүй байна. Үзэж дуусчихаад өөртөө “Би бол үзэсгэлэнтэй бүсгүй хүн.” хэмээн давтан давтан өөртөө хэлээрэй. Мэдээж боломж гарвал өөртөө таарсан, үзэсгэлэнтэй гэдгээ мэдэж амжаагүй байгаа бүсгүй хүнд энэ үгийг чин сэтгэлээсээ хэлээрэй.

Англи хэлээр ойлгож чадахгүй байгаа нэгэнд нь зориулаад видеоны бичлэгийг орчуулж байрлууллаа.

Хүүе, Сайн уу? (тиймээ, та)

Медиа таныг мэдэхийг хүсэхгүй байгаа нэгэн юмыг энд хэлье

Та бол үзэсгэлэнтэй. Энэ үнэн шүү.

Энд хүн болгон үүнийг мэдэхэд хэрэглэгдэх 10 зөвлөмжийг өгье

1. Хүн бүхэн өөр гэхдээ үүнд гаж юм гэж байхгүй гэдгийг сана.

2. Хувцасны загварт ганцхан хууль л бий, тэр нь “Хэрэв танд тааламжтай мэдрэмж төрүүлж л байвал тэрийг ӨМС!”

3. Эмзэгхэн байхад бэлэн бай, ингэснээр та баяр баясгаланг туулах болно.

4. Хэвийн төлөвөө хянаж яв, хэтийн төлөв зорилго чинь бүхнийг шийднэ.

5. Секси төрхийг илэрхийлдэг өөр нэг үг, Өөртөө итгэлтэй байх

6. Амьсгал. Гүн гүнзгий бөгөөд өдөр бүр амьсгал

7. Өөрийгөө илэрхийл. Байнга, сайхан сэтгэлээр, уучлалт гуйхгүйгээр

8. Туршилтаар дамжиж адал явдал ирдэг. Боломжийг ашигла.

9. Залуугаараа үлдэхийн тулд үргэлж гайхамшгийг хай.

10. Хамгийн сүүлд нь. Өөрийнхөө түүхийг бүтээ. Хэзээ ч бусдын гараар бүү бүтээлгэ.

Учир нь хэн ч юу ч гэж хэлж байсан хамаагүй, цорын ганц нэгэн үнэн бий.

Бүсгүй Та бол цорын ганц. Та бол үзэсгэлэнтэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Мөнгө хариулт биш

Мөнгө хариулт биш
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: