Бэрхшээл тулгарсан үед сөрөг бодлоо хэрхэн даван гарах вэ? (14 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бэрхшээл тулгарсан үед сөрөг бодлоо хэрхэн даван гарах вэ? (14 of 31)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

За нөгөө урт удаан тайлбарлаад байсан Залхуурлыг ялан дийлэх 25 арга чинь бүгд тайлбарлагдаад дууслаа. 7 хэсэгт хувааж гайхалтай урт зөвлөгөө тайлбар өгсөн байсныг та үзлээ. Танд хэрэгтэй зөвлөмжүүд байсан байх гэж найдаж байна. Ялангуяа урьд нь таны анзаардаггүй байсан Залхуурлыг ялан дийлэхэд хэрэглэж болохуйц цоо шинэ арга замуудыг танд нээсэн болов уу хэмээн итгэж байна.

Одоо тэгвэл онлайн уулзалтын оролцогчдоосоо санал сэтгэгдэл сонсож, асуулт хариулт өрнүүлэх цаг болжээ.

Энэ видео бичлэгт Гомбо хэмээх нэгэн залуу бидэнд ийм нэгэн асуулт тавьсан байгаа. Асуулт маань миний байнга ярьдаг сэдэв гэдгийг та мэдэж байгаа.

Бэрхшээл ба Боломж номыг уншсан бол та ямар хариулт өгөхөө маш сайн мэдэж байгаа байх гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв танд яг одоо ийм асуулт байгаа бол энэ бичлэгийг нэг үзээд ав. Аминдаа л санаанд орсон зарим нэг зүйлээ дурьдсан.

Үнэхээр би энэ асуултанд хариулаад л байвал хэдэн цаг ч хариулж магадгүй. Тийм болохоор би таныг өөрөө үзээд, өөртөө тохирох хариултаа, өөртөө тохирох арга барилаа олоод аваарай.

Бэрхшээл тулгарсан үед сөрөг бодлоо хэрхэн даван гарах вэ? Надад хариултаа комментоор бичээрэй.

Миний өгсөн хариултууд дээр нэмэх санаа оноогоо доор бичээрэй.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>