“Залхуурал”-ыг ялан дийлэх 25 арга – 6р хэсэг (12 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • “Залхуурал”-ыг ялан дийлэх 25 арга – 6р хэсэг (12 of 31)

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Залхуурлыг ялан дийлэх 25 арга-6 хэсэг

Залхуурлыг ялан дийлэх 25 арганы маань эхний 15 аргыг үзсэн үү? Үзээгүй бол энэ видеог үзэхээсээ өмнө түрүүчийн 4 хэсгийг үзээд аваарай. Үргэлжлэлийг нь энд байрлууллаа шүү.

Өнгөрсөн хэсэгт хэдүүлээ хаана зогслоо? Яг зөв, яагаад үүнийг хийх ёстой, юуны төлөө хийх гээд байгаа тухайгаа 3 зөвлөмжөөр ярилцсан шүү дээ. Тэгвэл энэ хэсэг бол яг үргэлжлэл нь Яагаад үүнийг хийх гээд байгаагаа тодорхой болгочихсон таныг зорилго болгоод төлөвлөхөд тань тусалж байна.

Монголчуудын маань гаргадаг нэг сул тал нь хийх гээд яарахдаа ихэнх ажлаа бодож төлөвлөхгүйгээр шууд хийж эхэлдэг учраас маш амархан бэрхшээлтэй тулгардаг. Төлөвлөхгүй хийсэн ажил маш их эрсдэл дагуулдаг гэдгийг тэд маань мэддэггүй болоод л тэр байх.

Би ч бас тийм л байлаа. Одоо бол хэр баргийн төлөвлөөгүй ажлыг барьж авах дургүй болчихоод байгаа. Залхуудаа барьж авахгүй байгаа юм биш, харин өмнөө байгаа төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхэд л анхаарлаа төвлөрүүлдэг болоод тэр. Тэгэхээр ямар ч хүн төлөвлөөд эхэлсэн л бол хийх магадлал нь 80% хүртэл хувьтай өндөр байдаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар баталсан нь үнэн байгаа юм.

Яг үнэндээ бол амжилтанд хүрнэ гэдэг үнэхээр л энгийн, бид чин сэтгэлээсээ хүсээд үнэхээр сайхан амьдаръя гэвэл ямар ч хүнд боломжтой. Харин бидний ихэнх нь ЗАЛХУУРАЛ гэдэг зүйлээс болж хүсэл тэмүүллээ мохоодог. Тэгэхгүйн тулд би таны жинхэнэ хүсэлт тэмүүллийг энд ярьсан зөвлөмжүүдээр тодруулж байна. Мэдээж та юуны төлөө, яагаад хийх ёстой гэдгээ мэдэхгүй бол юу ч хийх хүсэл төрөхгүй шүү дээ.

16. Хийх ажлаа сайн сайхан талаас нь хар, хийчихвэл танд ирэх шагнал урамшлыг нь бод

17. Яарч хийхдээ биш эхлээд төлөвлөхөд оюун ухаанаа дайчил

18. Тухлаг байдлаас зайлсхий – тухлаг бүсээ тэлж өөрчлөлт хий

19. Одоо хийхгүй бол боломж алга болно

20. Бие физиологийн эрч хүчинд хөрөнгө оруул

21. Зорилгоо тодруул

За одоо олон нуршихгүйгээр би таныг залхуурлыг ялан дийлэх арга замаа олохоор алхам хийхэд чинь дахин нэг алхам урагшлуулъя.

Өө тийм, үзчихээд шэйр хийхээ мартаваа… Амиа бодож болохгүй шүү, нийгэмдээ байгаа бас нэг хэдэн Монгол хүнийг залхуурлаас гаргах боломж таны гарт яг одоо байна.

Өнөөдөр миний танд танилцуулахаар бэлтгэсэн, гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 14 – ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ЦОО ШИНЭЭР БҮТЭЭХ ВЭ? байгаа юм. Та бид шинэ амьдралыг, сайхан амьдралыг хүсч л байгаа бол түүндээ тохирсон цоо шинэ амьдралыг жолоодох эзнийг өөрөөсөө бий болгож бүтээх ёстой.

энэ аудиогоор дамжуулж Мөрөөдлийнхөө эзэн байж сурах 10 зөвлөмжийг танд танилцуулахаар бонус болгон бэлтгэсэн байгаа.

podcast-14Та өөрийгөө яаж өөрчлөхөө мэдэх үү?

Мөрөөдөлдөө тохирох хүн болмоор байна уу?

Ирээдүйн дүр төрхөө та төсөөлж харж чадаж байна уу?

Яаж өөртөө итгэлтэй удирдагч болж сурах вэ?

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өөртөө итгэлгүй, өөрийгөө ирээдүйд хэн болохоо сайн ойлгож мэдэхгүй бол хэзээ ч хүссэн мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Тэгвэл энэ ярилцлага таныг цоо шинэ хүн болж өөрчлөгдөхөд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар холбогдоно уу.

Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар 88770338, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • mash ih bayrlalaa . tanii dasgaljuulaltaas mash ih zuilig surch oilgoj avsanda bayrtai baina . tand ajliin amjilt , sain saihnig hvsie

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >