Зөв үү? Буруу юу? – Шийдвэр гаргах арга

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зөв үү? Буруу юу? – Шийдвэр гаргах арга

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Өчнөөн олон хүмүүс “Зөв уу буруу юу?”, “Яаж шийдэх вэ?”, “Зүрхээ сонсох уу? Тархиа сонсох уу?” гэж асуудаг. Тэгвэл хариултыг нь томоос томоор танд бичиж байна. Шийдвэр гаргах аргаа эндээс олоод аваарай.

Эхлээд зөв буруу гэдэг зүйлийн талаар жаахан ярилцая.

Монголчуудын түүхнээс жишээ аваад харъя одоо. Коммунизмын үед хүмүүс Чингис хааныг хэрхэн дэлхийг донсолгосон цуст дайн хийж явсан алуурчин хүн болохыг ярьж нэрийг нь ч дурдахыг цээрлэдэг байсан. Намайг бага байхад Чингис хаан гэхэд бараг л Алуурчин гэдэг тодотгол дагалдаж явсан. Дунд сургуулийн түүхийн хичээлд ч Чингис хааны түүхийг бүрэн зааж өгдөггүй, хальт “Монголын Нууц Товчоо” нэрийг дурьдаад л өнгөрдөг байлаа. Харин одоо бол Чингис хаан гэдэг “Монголын Бахархал”-ын тусгал мэт болж “Чингис Хаан”, “Тэмүүжин” нэртэй архи, пиво, хивс гээд бараг бүх юмнаас олж харж уншиж байна.  Алуурчин гэдэг тодорхойлолт нь Бахархал гэдэг тодорхойлолтоор өөрчлөгдсөн нь илт. Биднийг Чингис хааныг ингэж тодорхойлж, тодорхойлолтоо өөрчлөх зуур Чингис хааны амьдралын бодит түүх өөрчлөгдсөн үү? Мэдээж үгүй. Хүмүүс Чингис хааны түүхийг нарийвчлан судлах тусмаа уг хүний жинхэнэ хэн байсныг сайнтай нь ч, муутай нь ч илрүүлж, хүмүүсийн Чингис хааны тухай ойлголтыг өөрчилсөн. Түүгээрээ ч нийгэмд хүмүүсийн Чингис хааны нэр хүндийг өсөхөд эерэгээр нөлөөлж Чингис хаан гэдэг нэрийг ашиглавал Монголын бахархал болсон бараа бүтээгдэхүүн гэсэн давхар шошгийг агуулах болсон. 

Дээрх жишээнээс харвал, хүмүүс мэдэхгүй зүйлийг мэдэхээсээ өмнө зөв буруу гэж дүгнэх гэж яардаг. Хүмүүсийг айлгадаг юм нь Зөв уу буруу юу? Алдаа гарчих болов уу яах? бол гэсэн, ирээдүйд юу болох үйл явдалыг мэдэхгүй, өөртөө байгаа мэдээлэл ойлголт хангалттай бус тодорхой биш байгаагаас болж айж халгаснаас бид дээрх асуултуудыг тавьдаг.

Миний өгөх зөвлөгөө бол,

1. “Зөв үү Буруу юу?” гэж дүгнэх гэж бүү яар. Өнөөдөр зөв гэж бодож байсан зүйл буруу байж ч мэднэ, эсвэл буруу гэж бодож байсан зүйлс ч зөв болоод эргэж мэднэ. Тиймээс мэдэхгүй зүйлээ дүгнэх гэж яарах нь таны нүдийг харалган болгодог. Энэ алдаанаас болж хүмүүс мэдэхгүй хүмүүсээ мэддэг юм шиг дүгнэж, мэдэхгүй мэдээллээс айж болгоомжилж, танихгүй боломжийг бэрхшээл болгон харж, айж балмагддаг. Зүрх сэтгэлдээ алсын хүсэл эрмэлзэлтэй тань нэгдсэн зөв гэж бодогдсон зүйлээ л илүү сонс.

2. Алдаа гаргахаас бүү ай. Зүрх сэтгэл чинь зөв хүсэл эрмэлзэлтэй байхад та буруу байна гэж байдаггүй. Тухайн үедээ буруу юм шиг бусдад халтай, сөрөг үр дүнтэй нөхцөлийг бий болгож байсан ч шаардлагатай гэсэн засварыг хийгээд, уучлалт гуйхад хэзээ ч оройтохгүй.

3. Мэдэхгүй зүйлээс бүү ай. Танд өнөөдөр мэдэгдэхгүй, ирээдүйг харж хэлэхэд тодорхойгүй эргэлзээтэй байх үе бий. Тэглээ гээд буруу гэсэн үг биш. Харин оронд нь өөрөөсөө “Би юу мэдэхгүй болчих вий гэж айгаад байна?”, “Надад эрсдэлтэй санагдаж байгаа зүйлс юу байна?”, “Би юу мэдэхгүй байна?” “Хаанаас би мэдэхгүй зүйлээ илүү тодорхой болгож болох вэ?” гээд асуугаарай.

4. Ямар үр дүн бий болгохыг хүсээд байгаагаа тодорхойл. Ихэнх хүмүүс зорилго байхгүй, яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй учраас л гацдаг. Ерөнхийдөө хүмүүс тухайн үеийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрийг гаргадаг. Ямар үр дүн гаргахыг хүсээд байгаагаа мэдэхгүй юм хийснээс болж хүмүүс хүсээгүй үр дүн, харамсмаар орчин нөхцөл рүү ордог. Хэрэв та юу хүсч байгаагаа өөрөөсөө асуух юм бол юу хийвэл хамгийн зөв, хамгийн тохиромжтой үр дүн бий болгож болохыг өөрийн эрхгүй олж харж чадна.

5. Эрсдэлээ тодорхойл. Өөртөө ч, өрөөлд ч та муу юм хүсэхгүй байгаа байх гэж би бодож байна. Таны чин сэтгэл бол байгаа нөхцөл дээрээсээ илүү дөнгүүр үр дүн, илүү тааламжтай орчин нөхцөл рүү очихыг л хүсч байгаа гэдэг нь лавтай. Хэрэв ямар нэгэн юм буруу болчих гээд байгаа мэт санагдаад таныг айлгаад байвал “Яг ямар эрсдэл үүсэх гээд байна?”, “Эрсдэл нь юунаас болж үүсч болох вэ?”, “Эрсдэлийг урьдчилан зохицуулж болох арга нь юу байна?” гээд өөрөөсөө асуугаарай.

Асуултуудын хариулт таныг ямар шийдвэр гаргах аргыг тань зааж өгөх болно.

Дээрх хэдэн зөвлөгөө танд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Хэрэв танд өөрийн гэсэн туршлага, үүнтэй холбогдсон ямар нэгэн асуулт хүсэлт байвал доор сэтгэгдэлээ бичээрэй.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>