МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ

онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

ВИДЕО ҮЗЭХ

ТАВТАЙ МОРИЛ:

6 дахь жилдээ амжилттай явагдаж байгаа “МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр 2022 оны бүртгэлээ эхэллээ.

ОРОЛЦОГЧДЫН ГАРГАДАГ ҮР ДҮНГҮҮДЭЭС:

  • Зүрх сэтгэлийнхээ шархыг эдгээж дахиж зовохоо больдог. 
  • Мөрөөдлөө амьдруулах зоригтой болдог.
  • Өөрийгөө олж, нээж, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурдаг.
  • Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх гарц, аргаа олж авдаг.
  • Мөнгөө өсгөж, хөрөнгө оруулагч шиг сэтгэдэг болдог.
  • Ажил нь бүтэмжтэй болж, санаа зовохгүй тайван, өөртөө итгэлтэй, зөв үйлдэл хийж чаддаг болно.
  • Хүмүүс таныг хүндэлж эхэлдэг.

НИЙТ ОНОО 

4.8/5

ҮНЭ ЦЭН / ЧАНАР

ХУГАЦАА / ХУРД

ҮР ДҮН / ӨГӨӨЖ

АШИГ / ОРЛОГО

"МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ" ОНЛАЙН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭЭД ОНЛАЙНААР ОРОЛЦООРОЙ!

Утас: 77156053

ХЭЗЭЭ ЭХЛЭХ: 3 ДУГААР САРЫН 15-НД

ТӨЛБӨР: 2'750'000 ТӨГРӨГ

ХЭЗЭЭ ДУУСАХ: 6 ДУГААР САРЫН 15-НД

ХӨТӨЛБӨР ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Бүх хичээл онлайнаар явна, насны хязгааргүй, мэргэжил харгалзахгүй, хаанаас ч хамрагдаж болно.

Танд ухаалаг утас (компьютер), интернет хоёр байхад л хангалттай.

Хүмүүс эргэлзэж тээнэгэлзээд л хойшлуулсаар байхад Та шийдэмгий байж хурдтай, урагшилдаг болохыг хүсвэл

Хүмүүс зугаацаад л хамаг цагаа гарздаж байхад Та хөдөлмөрлөөд л ажлаа амжуулдаг болохыг хүсвэл

Хүмүүс шүүмжлээд л хов жив ярьж шаагилдаж байхад Та өөдрөг, өөрчлөлт хийх санаанууд ярьдаг болохыг хүсвэл

Хүмүүс суралцахаас залхуураад л мэдэмхийрч суухад Та хүжийн галаа асаагаад ч хамаагүй сурахдаа шимтдэг болохыг хүсвэл

Хүмүүс бэлэнчлээд л бусдаас юм хүлээгээд сууж байхад Та бэлтгэлээ хийгээд л зах зээлд өгөх үнэ цэнээ бүтээдэг болохыг хүсвэл

Хүмүүс мөнгөө үрээд л хямдарсан худалдаанд хошуурч байхад Та мөнгөө хэмнээд л хадгалж байдаг болохыг хүсвэл

Хүмүүс мөнгөгүй гэж гонгиноод л юу ч хийхгүй байхад Та мөнгөө өсгөх хөрөнгө оруулалт төлөвлөж суудаг болохыг хүсвэл

Хүмүүс мөрөөдөөд л сайхан юм ярьж байхад Та зорилгоо батжуулаад л эрсдэлээ бууруулахад төвлөрдөг болохыг хүсвэл

Covid19 цар тахлаас улбаатайгаар инфляци, эдийн засгийн уналттай байдал нүүрлэж, зарим бизнесийн хувьд гацаа саадтай байдал одоог хүртэл үргэлжилж, төлөвлөгөө хойшлуулах, зардал тооцоолоогүй байдлаар өсөх, тодорхой бус тааварлашгүй байдлууд үргэлжилж байна. Гэвч цахим орчин улам хөгжиж, хүссэн хүсээгүй бид технологийн үсрэнгүй хөгжил рүү туугдан орж байгаа энэ цаг үед хэн зөв хөдөлсөн нь урагшилна, хэн хүлээсэн нь нөхөж баршгүй харамсалтай хоцорно.

Энэ цагийн эгзэгтэй боломжуудыг хайж яваа Тан шиг хүнд "Мөнгөний сэтгэлгээ" хөтөлбөр зориулагдсан.

Хувийн ментороос зөвлөгөө авна

Танд мэдрэгдэх өөрчлөлт -100% амжилтын баталгаа болно. Гацаа, саадгүй урагшлахад тань таны туулах гэж буй замыг туулаад гарсан менторууд замчилна.

Хөтөлбөртөө бүртгүүлмэгц та хувийн Ментортой болж, шийдэхийг хүссэн асуудлаа чин сэтгэлээсээ ганцаарчлан ярилцах “Сэтгэл догдлом яриа”-нд уригдах болно. Энэ өдрөөс эхлээд таныг ойлгодог, таныг 100% чадваржихад зааж зөвлөх Ментортой ажиллана.

 

Ид шидийн мэт онлайн уулзалтууд

Оройжин шөнөжин суралцсан ч уйдахааргүй сэтгэл гэгэлзүүлсэн, баярын нулимс, амьдралын ухаан ундарсан ярилцлагуудаар амьдралаа өөрчлөх эрч хүч аваарай.

Хөтөлбөрийн турш бүх оролцогч Амьдралын Дасгалжуулагч Моникатай 6 удаа онлайн уулзалт хийж, хувийн асуултуудаа асууж, бусдын амжилтаас суралцаж, цоо шинэ ертөнцийг биширч, өглөөг инээмсэглэн угтдаг болох болно.

Онлайн хичээлийн дасгалууд

Зөвхөн өөртөө зориулаад сэтгэлгээгээ хөгжүүлэх мөчүүдийг онлайн хичээлээ үзээд дасгалаа ажиллаад мэдрээрэй.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шид, өөртөө бэлэглэх цаг гаргах, өөрийнхөө амьдралыг төлөвлөх мөчүүд таны дотор нуугдаж буй хүчтэй хүнийг сэрээж асаах болно. Дасгалжуулагчийн дасгалууд сэтгэлгээг тань шинэчилж бусдын хардаггүйг харуулж, ухааруулж хурцална.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Модуль 1. МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ ТЭЛЭХҮЙ

Таны тархи оюун ухаан сэтгэлгээ яаж ажилладаг вэ? Мөнгөний боломжууд хаа сайгүй бий. Харин оюун ухаан сэтгэлгээ тань тэр их боломжуудыг хэрхэн шүүж, дүгнэж, өөрчлөлт хийж байгаагаас шалтгаалж таны сэтгэхүй Мөнгөний сэтгэлгээ тэлж, амьдралд тань гайхалтай том ертөнцийн үүд хаалга нээгдэх болно. Сэтгэлгээгээ л тэлчих юм бол та дахин ингэж Мөнгөний төлөө зовж шаналж амьдрах шаардлага байхгүй. Сэтгээд сурчихвал та юуг ч хийж чадна.

Модуль 2. МӨНГӨНИЙ БӨГЛӨӨСНӨӨС АНГИЖРАХУЙ

Хүн бол сэтгэлийн амьтан. Мөнгөтэй бол бүх амьдралын асуудал шийдэгдчих юм шиг боддог. Гэтэл та сэтгэлийн шархнаасаа болж мөнгөний боол мэт амьдарч, мөнгө орж ирэх урсгалыг хаадаг. Та мөнгө олсон ч бөглөөстэй лонхонд юм хийх гэж зүтгэхтэй адилхан, тэр олсон мөнгөө нэг л мэдэхэд үрэн таран хийгээд, мөнгө тогтохгүй байхад та гайхаж байсан уу? Тэгвэл тэр мөнгөний бөглөөснөөс ангижрахын тулд энэ модулиар бид таны мөнгөний сэтгэлийн шархыг эдгээх болно. 

Модуль 3. МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ НУУЦЫГ НЭЭХҮЙ

Танд мөнгө хийхэд хэрэглэж болохоор төрөлхийн ямар авъяас чадвар, мэдлэг, туршлага, хэнээс ч илүү өөрөөр юмыг мэдэрдэг тийм мэдрэхүй байгааг мэдэх үү? Яг зөв, хэн ч олж харж таньж амжаагүй тийм л үнэ цэнэтэй диамонд таны дотор нуугдсан байгаа. Тэр чадварыг чинь бид дасгалаар илрүүлээд тодруулаад гаргаад ирье л дээ. Диамонд мэт нууц үнэт эрдэнэсээ та нэгэнт таньчихвал мөнгө хийхийн тулд яах ёстойгоо мэдээд авчихна.

Модуль 4. МӨНГӨНИЙ ӨСӨЛТӨӨ ТӨЛӨВЛӨХҮЙ

Мөнгөө өсгөж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд яаж зорилгоо тодорхойлох вэ? Энэ модуль дээр бид таны мөнгө олох зорилго арга стратегиудыг олж илрүүлэхээс гадна, таныг яг ямар ямар алхамууд хийж, мөнгийг бүтээж болохыг харуулах болно. “Ингээд л хийчихэж болохоор байсан юмыг хүмүүс мэддэггүйгээсээ мөнгөгүй ядуу амьдраад байдаг юм байна” гэж та өөрийн эрхгүй дуу алдах болно.

Онлайнаар бүх зүйл боломжтой! Мөрөөдөл биелэх боломжтой!

Дэлхий санхүүгийн хямралаас өрсөж өөрийгөө хүчтэй нэгэн болгох цаг.

ОНЦГОЙ ҮНЭ ЦЭНТЭЙ БЭЛЭГНҮҮД

Энэ жилийн хөтөлбөрт оролцох хүмүүстээ бид өмнө нь хэзээ ч олгож байгаагүй удаан хугацааг бэлэглэж, тусалж дэмжин, байнгын өсөж хөгжих, амжилтад хүрэхэд хэрэгцээтэй бүх БОЛОМЖУУДЫГ олгож байна.

Нэг. Энэ жил анх удаа хөтөлбөрт үнэгүй оролцох эрх бүхий SCHOLARSHIP 

Хөтөлбөрт оролцохыг хүссэн олон зуун хүмүүс санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан жил бүр л хөшигний ард үлддэг. Харин бид энэ жил анх удаа хөтөлбөртөө ямар ч үнэ төлбөргүй оролцох боломжийг олгож байна. Бид энэ жил нийтдээ 6'875'000 төгрөгний тэтгэлгийг олгосон бөгөөд таны төлбөрийн тодорхой хувь энэхүү тэтгэлэгт зориулагдаж, амьдралаа өөрчлөхөд, эрүүл сайхан нийгэм бүтээхэд тусалж байгаа юм. 

Хоёр. 500.000₮ ХӨНГӨЛӨЛТ

2022 оны 9 дүгээр сард болох "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцоход 500 000 ₮ хөнгөлөлт олгож өгнө. (Зөвхөн энэ жилдээ ашиглахад хүчинтэй) Бид зөвхөн "Мөнгөний Сэтгэлгээ" болон "Гэр бүлийн динамик" хөтөлбөрт суусан оролцогчиддоо "Миний бизнес" хөтөлбөртөө орох эрхийг олгодог билээ. 

Гурав. БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ

Сард 2 удаа хөтөлбөрийн нийт оролцогчдыг дэмждэг VIP уулзалтад 3 жилийн турш үнэгүй оролцох эрх бэлэглэж байна. 3x12x2х25000₮=1'800'000₮. Хөтөлбөр дууссаны дараа ч 3 жилийн турш бид таныг үргэжлүүлэн дэмжих болно. Энд та хөтөлбөрийн үр дүнгээ улам батжуулаарай.  Мөн давхар өөдрөг үзэлтэй хамт олноор өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлнэ гэсэн үг. 

Дөрөв. ХАМТРАН АЖИЛЛАХ ЭРХ

Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах "Амбассадор Өргөмжлөл", "Flow Consultant" болох сургалтад оролцох эрхтэй болох бөгөөд нэмэлт орлого олж, өөрийн нөлөөллөө өсгөх, хувь нэмрээ тэлэх боломжтой болно. 

Тав. АМЖИЛТАА ХУВААЛЦАХ

"Бэрхшээл ба Боломж" подкаст болон бусад эвэнтүүдэд зочноор оролцож, өөрийнхөө сурсан мэдсэнийг бусдад хуваалцаж, амжилтаараа дамжуулж бизнесээ танилцуулан сурталчилж маркетинг хийх боломжтой.

Зургаа. МЕНТОР БОЛОХ ЭРХ

Амьдралаа өөрчлөөд ид шидийг нь хүртсэн шилдэг оролцогч нар суралцаж төгссөн энэ хөтөлбөртөө ментороор ажиллаад цалин авч, бонус урамшуулалтайгаар хамтран ажиллах боломжийг өөртөө нээдэг.

АЛХАМ 1

ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ

Доорх товчлуур дээр дарж бүртгэлийн хуудас руу очоод зааврын дагуу бүртгүүлнэ үү.

АЛХАМ 2

БҮРТГЭЛЭЭ ИЛГЭЭХ

Бүртгүүлэх хуудсанд байгаа  бүртгэлийн формыг бөглөж илгээнэ үү.

АЛХАМ 3

ИМЭЙЛЭЭ ШАЛГАХ

Бүртгэлийн хугацаа үйлчлүүлэгчдийн хүсэлтээр анхны онлайн уулзалт хүртэл сунгагдлаа.

ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Тийм ээ, би өмнө нь байснаасаа өсөж байна, энэ л хүний ач буянаар би өөрийнхөө амьдралыг чиглүүлж сурч байна. Хэдийгээр хөлд орж байгаа нялх хүүхэд шиг ч гэлээ, алхах тусам итгэл төрж байна.

        Д.Сарантуяа (АНУ) 

Бид бүгд улс хөгжихгүй байна гэж гонгинолгүй цаг алдалгүй хурдхан шиг өөрсдөө л хөгжих нь л чухал юм байна. Сургуульд, эцэг эхийн минь зааж байгаагүй мэдэхгүй боловсролыг эндээс л сурч өөрийгөө таньсан.      

М. Гаваадамба (УБ)

Өөрийгөө зовоож биш, боловсролоо харуулж, түүнийгээ хэрэгжүүлэх чадварыг эзэмшсэн байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Би хамгийн сүүлд хэзээ уурласнаа ч санахгүй байна.

                С. Чанцалмаа

>