9915-6053 

7715-6053

"МИНИЙ БИЗНЕС" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт

ЭЛСЭХ ЭРХЭЭ авсан танд баяр хүргэе. 

 Хөтөлбөртөө хэрхэн бүртгүүлэх тухай зааврыг бичлэгээс үзээрэй. 

Жич: Заавар бичлэг нь өмнөх оны бичлэг учраас та зөвхөн захиалгаа байршуулахдаа анхаараарай!

Бүртгэл хаагдахад ердөө

04
ӨДӨР
:
 
01
ЦАГ
:
 
28
МИН
:
 
34
СЕК

Уучлаарай та хожимдсон байна. 

Хөтөлбөрийн бүртгэл хаагдсан!

Хөтөлбөртөө бүртгүүлэх 2 алхам

Та ердөө байгаа газраа сууж байгаад л хоёрхон алхмын дагуу онлайнаар хөтөлбөртөө бүртгүүлчихнэ гэсэн үг. Юуны өмнө та дараах хоёр алхмыг бүгдийг нь уншаад ойлгоод аваарай. 

1

АЛХАМ 1: Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх

- Та доорх гурван төрлөөс өөртөө аль тохирохыг нь сонгоод ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ гэсэн товчлуур дээр дараад онлайн сургалтын сайт дээр хөтөлбөрийг худалдан авч буй захиалгаа үүсгэх нь маш чухал шүү. 

Жич: Энэ жил дахин суралцаж байгаа буюу 2018-2022 оны оролцогчид та бүхэнд 100% хөнгөлөлттэй купон кодыг зааврын хамт, имэйлээр илгээсэн байгаа учраас имэйлээ шалгаад захиалгаа хийгээрэй. 

2023 оны "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөрийн оролцогчид мөн адил имэйлээр ирсэн тусгай купон кодоо ашиглан захиалгаа хийнэ үү. 

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно, мөн төлбөрийг манай банкны дансны дугаар луу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх (гадаадаас PayPal-оор шилжүүлэх) нэг л сонголт байгаа болно. Хуучин бүртгэлтэй хэрэглэгч өөрийн аккаунтаар нэвтэрч орно уу. Мөн төлбөрийн данс, болон захиалгын үнийн дүнтэй имэйл очих болно.

- Та захиалгаа үүсгэж, төлбөрөө шилжүүлсний дараа таныг АЛХАМ 2 луу хөтлөх имэйл очих болно. Эсвэл энэ хуудсандаа эргэж ирж байгаад АЛХАМ 2 дахь бүртгэлийн формоо бөглөөд илгээсэн ч болно.

2

АЛХАМ 2: Бүртгэлийн форм бөглөх

- Энд дарж хүсэлтээ илгээнэ үү. Таныг хөтөлбөртөө үр дүнтэй суралцаж чадвар олж авахад энд бичиж байгаа тусгай асуумж болоод нөхцөл, мэдээллүүд маш чухал. Ингэснээр та бид сургалтын гэрээгээ байгуулчхаж байна гэсэн үг. Үүн дээр үндэслэн таны захиалгыг баталгаажуулах юм. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

- Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн хөтөлбөрийн оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк гарч ирнэ. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Жилд ганцхан удаа болдог, азтай жавхаатай, өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулдаг цөөн бүлэг хүмүүст зориулсан Entrepreneur Mastermind хөтөлбөр. Энэ хөтөлбөр ямар ч бизнесийн удирдлага төгсөөд олж авч чаддаггүй, жинхэнэ практик бизнесийг удирдан залах чадвар, өөртөө итгэх итгэл, алсын хараа, арга барил олгодог сургалт. Дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр 1-2 сард 10'000 ам.доллараар борлуулдаг Mastermind түвшний хөтөлбөр атал бид 2 жилийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суралцах эрхийг 5-хан сая төгрөгөөр зөвхөн Монголчууддаа зориулж бэлтгэлээ.

RELEARN

2017, 2020 оны "МИНИЙ БИЗНЕС" хөтөлбөрийн оролцогчдод зориулав.

Бизнесээ амьдруулж бодит стратеги чадвараа өсгөх аргатай, тууштай, хөдөлмөрч өмнөх жилүүдийн оролцогчид

энэ жилдээ дахин суралцана.

2'875'000

(НӨАТ орсон үнэ)

Жич: Өмнөх жилийн оролцогчид руу имэйлээр илгээсэн тусгай купон кодыг ашиглан хямдруулж захиалгаа байршуулна уу. 

PRO

2022 оны "Миний бизнес" хөтөлбөрт оролцох эрхээ авсан хүмүүст зориулав.

5'750'000

(НӨАТ орсон үнэ)

Жич: 2023 оны "Мөнгөний Сэтгэлгээ", "Гэр бүлийн динамик" хөтөлбөрийн оролцогчид имэйлээр очсон тусгай купон кодоо ашиглан хямдарсан үнээр захиалгаа үүсгэнэ үү. 

VIP

Хөтөлбөртөө оролцонгоо Моникагаас 1 удаагийн хувийн дасгалжуулалт авах хүсэлтэй хүмүүст зориулав.

Бусдаас онцгой ялгарч, цаг хугацаатай өрсөж, бизнесээ цоо шинэ тавцанд гаргаж, нийгэм дэх асуудлыг шийдэхийг хүсч буй бизнес лидер, энтрепренёрууд, гарааны бизнесүүд.

6'400'000

(НӨАТ орсон үнэ)

Жич: Моника дасгалжуулагчаас 1 сард 4 удаагийн дасгалжуулалт авахад 5,5 сая төгрөг байдаг бөгөөд харин 1 удаагийн дасгалжуулалтыг зөвхөн аль нэг хөтөлбөрт сууж байсан эсвэл  урьд нь дасгалжуулалт авч байсан хүмүүс л авах боломжтой байдаг. Хөтөлбөрт орсны дараа та VIP болгож хувийн дасгалжуулалт авах шийдвэрээ гарган 550'000₮ нэмж төлөөд VIP төрлөөр суралцах боломжтой.

Жилд ганцхан удаа тохиох боломж тул та ЯАРААРАЙ!!!

Бүртгэл хаагдахад ердөө

04
ӨДӨР
:
 
01
ЦАГ
:
 
28
МИН
:
 
10
СЕК

Уучлаарай та хожимдсон байна. 

Хөтөлбөрийн бүртгэл хаагдсан!

Түгээмэл асуулт хариулт

Төлбөрийг хувааж төлж болох уу?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Таны сургалтууд гоё ч төлбөр харьцангуй үнэтэй юм. Хямдруулах уу?

Сургалт болгон өөрийн гэсэн онцлогтой, нөөц бололцоондоо тулгуурлаж алсын бодлоготой явагддаг. Хямд үнэ өртгөөр хийхэд чанарыг нь бууруулах аюул бий. Бидний зүгээс хийвэл хийсэн шиг, чанартай хөтөлбөр дасгалжуулалтыг гаргахыг л зорьдог. Энэ бол бидний өөрсдийн бодлого. Бид ийм хөтөлбөрүүдийнхээ ачаар Монголд байгаа олон мянган төлбөрийн чадваргүй, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст зориулж “30 хоногт амьдралаа өөрчилье” гэх мэт аян бусад үнэгүй зөвлөмжүүдийг санхүүгийн асуудалгүйгээр зохицуулах боломжийг олгодог юм.

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ?

Хэрэв та гадаадаас төлбөр төлөх гэж байгаа бол Paypal-оор фунтын данс руу шууд шилжүүлж болно. Захиалга байршуулсны дараа танд Paypal-оор төлбөрөө шилжүүлэх заавар бүхий имэйл очих болно. Зааврын дагуу төлбөрөө шилжүүлээд тусламж хэрэгтэй бол бидэнтэй Monica Batsukh хуудасны чатаар холбогдоорой. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай. 

Модулиудын онлайн уулзалтууд хэдэн цаг үргэлжлэх вэ?

Онлайн уулзалтууд Бямба гарагийн 18 цагт (УБ цагаар) эхлээд ойролцоогоор 8 -12 цаг орчим үргэлжилнэ. Оролцогчдынхоо хүссэн асуултад хариулт өгч, дасгалжуулалтын чөлөөт ярилцлага өрнүүлж, модулийн дасгал даалгавруудаа хийдэг. Мөн оролцогчид энэ завшааныг ашиглаж бие биенээсээ суралцах, хувийн туршлагаасаа хуваалцах, менторуудтайгаа зөвлөлдөх гэх мэт халуун дулаан, сонирхолтой ярилцлагууд өрнөдөг тул, онлайн уулзалтын цаг маш хурдан дуусаж буй мэт сэтгэгдэл төрдөг.

Онлайн уулзалтандаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Асар богино хугацаанд их юм сурахад тань зориулж багцалсан агууламж өндөртэй хөтөлбөр тул, нэг удаа оролцоогүй хоцроход гүйцэж амжихгүй байх талууд бий. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Ийм ч учраас бид дахин 1 сар бие даан суралцах хугацаа олгодог.

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. Ази орнуудын цагаар орой, Европын цагаар өдөр, АНУ бол мужаасаа шалтгаалж өглөөний цагаар таардаг.

Онлайн уулзалт дээр олон хүний дунд асуух боломжгүй, ганцаарчлан уулзаж, асуух зүйл байвал яах вэ?

Онлайн уулзалтууд дээрээ чөлөөтэй илэн далангүй асуугаад, ярилцаад авах нь хамгийн үр дүнтэй суралцах боломж олгоно. Ментортойгоо энэ талаар ярилцаад туслалцаа асуугаарай. Өөрийн бизнесийн асуудал дээр илүү гүнзгий яриа өрнүүлэх боломжуудаа бүү алдаарай. Хэрэв та ментороос гадна дасгалжуулагчтай хувийн ганцаарчилсан ярилцлага өрнүүлмээр байвал VIP хувилбарыг сонгож төлбөрөө төлөх эсвэл яг одоо хэрэгцээтэй эсэхийг мэдэхгүй байгаа бол хөтөлбөрт орж ирснийхээ дараа эрчимтэй сургалтын 3 сарын хугацаандаа шийдвэрээ гаргаад 550000₮ нэмж төлөөд ганцаарчилсан бизнесийн дасгалжуулалт авч болно. Энэ бол зөвхөн манай хөтөлбөрүүдэд оролцож буй оролцогчдод зориулсан онцгой боломж юм. Хөтөлбөрт оролцоогүй хүмүүст зориулах хувийн дасгалжуулалтын цаг одоогоор дүүрсэн байгаа. 

Хөтөлбөрт оролцоод би бизнес хийж чаддаг болох болов уу?

Хэрэв та бие дааж өөртэйгөө ажиллаад бизнесээ сайжруулж чадна гэдэгтээ эргэлзээд, үйлдэл хийхээсээ өмнө шалтаг тоочдог бол хэн ч таны өмнөөс таны бизнесийг хийж, таныг амжилтад хүргэж чадахгүй. Магадгүй та бизнес хийж чадах эсэхдээ эргэлзээд өөртөө итгэлгүй байгаа, манай "Мөнгөний Сэтгэлгээ", "Гэр бүлийн динамик" хөтөлбөрүүдийн аль нэгэнд оролцоогүй, мөн бизнес эрхэлсэн туршлага байхгүй бол  бол бид таныг өөртөө итгэх итгэл дээрээ ажиллахын тулд ирэх оны хавар болох "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцох, манай бусад боломжуудыг ашиглахыг зөвлөх байна.

Хөтөлбөрүүдийн аль нь дээр вэ? Алийг нь сонгохоо мэдэхгүй, эргэлзээд байна.

Манай хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг утсаар болон Фэйсбүүк хуудасны чатаар дамжуулан лавлаж болно. Энэ жил бид та бүхэндээ зориулан сонголтоо хийхэд тань туслахаар нэгэн онцгой үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь "Invitation Only Meeting" манай менторуудтай уулзаж зөвлөлдөх VIP уулзалтууд юм. Та уулзалтад бүртгүүлж орж ирээд, бүр шаардлагатай бол манай хөтөлбөрийн ментортой тусдаа өрөөнд ганцаарчилж ярилцаад "Миний бизнес" хөтөлбөр танд тохирох эсэхийг мэдээд ав. 

>