"МИНИЙ БИЗНЕС"

Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

Бизнес мөнгөөр бүтээгддэггүй. Бизнес үнэ цэнээр бүтээгддэг. Үнэ цэнтэй хүний бизнес ямар ч хэцүү үед хөгжих боломжтой.

Чиний өнөөдрийн хэн ч мөнгөөр худалдаж авч чадахааргүй үнэ цэнтэй үзэл бодол, үнэт зүйлс, хүсэл мөрөөдөл, тэмцэл, зовнил, бухимдал, шаналал, гомдол, алдаа, оноо бүгд чиний ирээдүйн санхүүгийн амжилт, мэдлэг чадвар ноу хау, нэр хүндтэй брэнд бүтээхийн эхлэл.


"МИНИЙ БИЗНЕС"

Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

"МИНИЙ БИЗНЕС"

Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

Бүртгэл хаагдах хүртэл: 

07
өдөр
:
 
07
цаг
:
 
18
мин
:
 
59
сек

You missed out!

Бизнесээ 10X өсгөх боломжийг цаг алдалгүй шүүрээд аваарай!

хэзээ эхлэх вэ?

2023 - 09 - 01

Хэр удаан үргэлжлэх вэ?

2 жилийн ХӨТӨЛБӨР 

хэрхэн явагдах вэ?

ОНЛАЙНААР

Та яагаад оролцох ёстой вэ?

  • Бизнесээ дараагийн түвшинд гаргаж, шинэчилж чадахгүй байна уу?
  • Монголынхоо зах зээлд гадаадад сурсан мэдлэг чадвараа бизнес болгож чадахгүй байна уу?
  • Гар урлал, онлайн худалдаа, сургалтын үйлчилгээгээ сайжруулах аргаа мэдэхгүй байна уу?
  • Тэндер, тэтгэлэг, төсөлд оролцсон санаагаараа дамжуулан бизнесийн найдвартай сууриа эхлүүлэхэд туслалцаа хэрэгтэй байна уу?
  • Цаашид ментор, көүч, зөвлөх, багш, консултант үйлчилгээгээ амжилттай бизнес болгон хөгжүүлэх аргаа олохгүй байна уу?
  • Олон жилийн турш өөрийн сонирхол, тодорхой мэргэжлийн дагуу чадваржсан мэдлэг туршлагат тулгуурлан бизнесээ эхлүүлж чадахгүй байна уу?
  • Уламжлалт бизнесээ онлайнд шилжүүлэх хүсэлтэй ч үнэнч үйлчлүүлэгч дагагчаа өсгөж чадахгүй байна уу? 
  • Бизнесээ өргөжүүлж чадахгүйгээсээ болоод хөрөнгө оруулалт алдаад байна уу? 
  • Амжилттай хэрэгжих практик бизнес төлөвлөгөөгүйгээс болоод төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байна уу? 
  • Урт хугацаанд тогтвортой байнгын өсөлттэй баг хамт олон, ажилчдаа бүрдүүлэхэд асуудал гараад байна уу? 
  • Гадаадад бий болгосон бизнесээ Монголдоо олшруулах хүсэлтэй ч хэрхэн хийх аргаа мэдэхгүй байна уу?
  • Олон бизнесийн санаанаас жинхэнэ өөртөө тохирох бизнесээ бүтээж чадахгүй байна уу? 

"Шинэ шилдэг санаагаар бид дутагдаагүй, харин түүнийгээ үйлдэл болгож, гүйцэлдүүлэхийг л  орхигдуулаад байна"

Seth Godin


Хөтөлбөр хэнд зориулагдсан бэ?

Start-up founder. Entrepreneurs. Бизнес эрхлэгч

Бизнесээ дараагийн түвшинд гаргаж, дижитал эрин үед ирж буй том давлагаа, технологийн тэсрэлтүүдэд бэлтгэлээ базаамаар байна уу? 

 Цалингийн хажуугаар нэмэлт орлого олох хүсэлтэй хүмүүс

Ажлынхаа хажуугаар өөрийнхөө хуримтлуулсан туршлага, ур чадвар, мэдлэг дээр үндэслэн нэмэлт орлоготой болмоор байна уу?

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүн

Та гадаад улсад сурсан мэдлэг, туршлагаа ашиглаж, Монголдоо эсвэл Дэлхийн бизнесийн зах зээлд мөрөөдөлдөө хүрмээр байна уу?

Шинийг санаачилж, хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс

Та өөрийн бизнестээ инновацлаг санал санаачилгыг нэвтрүүлж, бизнес моделио цоо шинэ түвшинд хүргэмээр байна уу?

Хувиараа бизнес эрхлэгч

Уламжлалт бизнесийн загвараа орчин үеийн хэв маягтай хослуулж ижил төрлийн бизнесүүд дотроо ялгармаар байна уу?


Онлайн бизнес эрхлэгч

Хаа дуртай газраасаа дуртай зүйлээ хийнгээ аз жаргалтай, сэтгэл дүүрэн, бахархалтай амьдралаар амьдармаар байна уу? 


ЭРТЭЧ ШУВУУХАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно. 

  • Хөтөлбөртөө бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж танд хичээл эрт нээгдэх бөгөөд онлайн хичээлүүд элссэн өдрөөс 2 жилийн турш судлахад нээлттэй байдаг. Харин та 8 сарын 22-ноос өмнө бүртгүүлээд ороод ирвэл та менторуудтайгаа Онцгой VIP уулзалтад оролцох боломжтой.
  • Та ментортойгоо эрт танилцаж, хөтөлбөртөө хэрхэн амжилттай оролцох талаар, өөрийн арга барилыг эрт олоход, ажлаа төлөвлөхөд тустай. 
  • "Хөтөлбөртөө тавтай морил" модуль танд шууд нээгдэж 4 асуултын дагуу хариултаа тодорхой болгож 9 сарын 2-ны хамгийн эхний онлайн уулзалтаас өмнө бусдаас илүү уужим хугацаанд, нухацтай хийх боломжийг болгоно. Оюундаа оруулж буй хөрөнгө оруулалтаа улам бүр өсгөж чадна гэсэн үг.


 Хөтөлбөр юугаараа онцлог вэ?

Саятан менторуудын ашигладаг шилдэг стратегиуд

Энэ хөтөлбөрт дэлхийн саятан тэрбумтан шилдэг ментор бизнесменүүдийн хэрэглэдэг, олон зуун мянган ам долларын хөлстэйгөөр заадаг бүхнийг маш цөөн тооны азтай хүмүүст заах болно.

Бизнест хөлөө олтлоо хангалттай 2 жилийн хугацаанд суралцах

Сургалтын бүх материал гарын авлага насан туршид тань хэрэгтэй. Та нэг удаа үзээд шууд хэрэгжүүлж чадахгүй байсан ч жилээс жилд дахин дахин үзэж, бодит амьдралд тулгарч буй асуудлаа шийдэхэд тусална.

Сэтгэлгээ задалсан бизнесийн шилдэг дасгал ажлуудтай онлайн уулзалт

Зөвхөн онол суралцах бус сэтгэлгээндээ тулгарч буй бодит бэрхшээлүүдийг даван гарч сурснаар бизнес эрхлэхэд саад болдог сэтгэлгээний блокоо мултлах дасгал ажлууд, бусдын туршлагаас суралцах боломж

Хэрэгжүүлэхэд бэлэн бизнесийн цогц төлөвлөгөө

Яг танд тохирсон бизнесийнхээ загвар модель, алсын хараа, мөрөөдөл зорилго, хэрэглэгчдээ амласан амлалтууд, бүтээгдэхүүнүүд гэх мэт олон эргэлзээтэй асуултуудынхаа хариултыг нэгтгэсэн үйлдэл болгоод хэрэгжүүлэхэд бэлэн цогц төлөвлөгөөтэй болно. 

Онлайнаар бүх мөрөөдөл биелэх боломж

Та замын түгжрээнд орж хаа нэг тийшээ зорьж очих шаардлагагүй, Хаанаас ч, хэзээ ч өөрийн цагийн хуваарьтаа тохирсон уян хатан өөрийн гэсэн төлөвлөгөө гарган суралцах боломжтой. Өөрийн яг одоо эрхэлж буй ажил, төлөвлөсөн амралтаа эвдэлгүй уялдуулах боломж ч бий. 

Хувийн ментороос зөвлөгөө авна

Хөтөлбөрийн оролцогч та хувийн ментортой болно. Ингэснээр хөтөлбөрийн эхэнд ментортойгоо ганцаарчлан ярилцах “Сэтгэл догдлом яриа”-нд уригдах болно. Таныг чадваржихад 100% зөвлөж, чиглүүлэх ментортой шийдэхийг хүссэн бэрхшээлээ чөлөөтэй ярилцах боломжтой. 

07
өдөр
:
 
07
цаг
:
 
18
мин
:
 
59
сек

You missed out!

МӨНГӨӨР ҮНЭЛЭГДЭШГҮЙ БОЛОМЖИЙГ АТГААД АВААРАЙ!

Оролцогчдын сэтгэгдэл

Ч.Цэрэндолгор 

Бизнес гэдгийг харах нүд, ойлгох ойлголт өөрчлөгдсөн. Өмнө нь мөнгөтэй хүмүүс нь бизнес хийдэг гэж ойлгодог байсан эсрэгээрээ өөрийн гэсэн хүсэл зорилготой хүн бизнес хийдэг гэдгийг ойлгосон. Өөрийн мэдлэг туршлагаа бизнес болгож "Гэр бүлийн харилцааны зөвлөх ментор" чиглэлээр ажиллаж байна.

"Миний Бизнес" хөтөлбөрийн 2022 оны оролцогч

Б.Майцэцэг

Бизнес санаагаа 5P ийн дагуу тодорхой болгож чадсан. Одоогийн бизнес санаа маань миний хорвоо дээр хийж үзэх юмсан гэсэн хүслээ амьдруулсан. Хөтөлбөртөө оролцоод  4 удаагийн сургалтаа зарлаж 14 ээжтэй ажиллаад 4'900'000 төгрөгний орлого олсон байна. Энэ жил орлогоо 4 дахин өсгөх зорилготой.

  "Миний Бизнес" хөтөлбөрийн 2022 оны оролцогч

Д.Сарантуяа

Миний хувьд одоогийн хийж буй ажлаа бизнес гэж боддог ч үгүй байсан. Харин хөтөлбөртөө суусны дараа нээрээ би чинь бизнес хийгээд байгаа юм байна ш дээ гэж шоконд орж байсан. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн чинь дараа жилд ашиг орлого маань урьдын хэмжээнээсээ 10 дахин нэмэгдсэн үр дүн гаргасан. 

  "Миний Бизнес" хөтөлбөрийн 2020 оны оролцогч

07
өдөр
:
 
07
цаг
:
 
18
мин
:
 
59
сек

You missed out!

8 САРЫН 31-НД БҮРТГЭЛ ХААГДАХ ТУЛ ЯАРААРАЙ!

Хөтөлбөрийн агуулга

Долоо хоног бүр таны сэтгэлгээг цоо шинээр хөгжүүлж тэлэх, цогц, системчлэгдсэн хичээл, дасгалууд бүхий шинэ модуль нээгдэх болно. 

Та бол Диамонд. Үнэ цэнтэй Диамонд. Энэ модуль таны дотоод үнэ цэнтэй Диамондыг гялалзуулж зөвхөн таны туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг туршлага, мэдлэг, чадвар дээр тулгуурлаж ирээдүйгээ цоо шинээр бүтээхэд тань туслах болно.

Энэ бол цоо шинэ бизнесийнхээ ирээдүйг сонгож амьдралынхаа дизайныг бодитоор зураглаж бий болгох гайхалтай цаг. Энэ модуль дээр амьдралаасаа урган гарсан үнэ цэнтэй Диамондыг зөвхөн танд тохирсон бизнесийн загвар модель болгож хувиргахад зориулсан.

Бизнесүүд зах зээлийн судалгаанд их мөнгө зардаг ч, судалгаагаа буруу зөрүү хийснээс үйлчлүүлэгчдээ нөлөөлж хүрч чаддаггүй. Тэгвэл хамгийн үр дүнтэй зах зээлийн судалгааг модулийнхаа явцад шууд хийж, бизнесийнхээ зөв суурь үндсийг эндээс тавиарай. 

Та ямар ч амжилттай том бизнестэй бай онлайнаар бизнес хийхгүй л бол удахгүй зах зээлээ алдана. Онлайн бизнес машины дотоод ажиллагаа  системийг та энэ модуль дээр суралцана. Энэ модуль танд олон сая төгрөг хэмнэж өгнө. Онлайн бизнес машингүй хүн ирээдүйгүй.

Монголчуудын маань хамгийн том гаргадаг бизнесийн алдаа бол харилцаа. Таны үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа өөрийн гэсэн онцлог ид шидтэй. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд өдрийн бодол болж, шөнийн зүүдэнд нь хоногштол нөлөөлөх тийм хүчтэй харилцааг та эндээс суралцана.

Миний хамгийн дуртай сэдэв. Бизнесийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг бүтээж гаргана гэдэг бол үнэндээ Монголчуудын хамгийн том чухал асуудлуудын нэг. Олны хайр хүндэтгэл татсан Монгол бүтээгдэхүүний загварыг энэ модуль дээрээс бүтээгээрэй.

Та бол Диамонд. Үнэ цэнтэй Диамонд. Энэ модуль таны дотоод үнэ цэнтэй Диамондыг гялалзуулж зөвхөн таны туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг туршлага, мэдлэг, чадвар дээр тулгуурлаж ирээдүйгээ цоо шинээр бүтээхэд тань туслах болно.

Бизнесийн удирдлагын магистрт суралцаад ч та энэ модуль дээр зааж байгаа бизнесийн төлөвлөгөөний аргыг суралцахгүй. Энэ модуль таныг бизнесийнхээ алсын харааг төлөвлөгөө болгож, календарь дээрээ буулгаж, бодитоор үйлдэл хийхэд тусална. 

07
өдөр
:
 
07
цаг
:
 
18
мин
:
 
59
сек

You missed out!

Бизнесийн ертөнц рүү алхаж орох эрх

үнэгүй дагалдах

Бонус

Та хөтөлбөрт орж сурах юмаа сурч, үр өгөөжийг нь хүртээд зогсохгүй, хөтөлбөрийн төлбөрөөс ч илүү үнэ цэн, баялгийг бидний санал болгож буй бонусуудаар дамжуулан бүтээх боломжтой. Дасгалжуулалтын Академи 2023 оныг "Энтрепренёр боловсролыг Монголын хөрсөнд буулгах" жил болгон зарласантай холбогдуулан оролцогчдоо дэмжих илүү олон боломж, бонус бэлгүүдийг бэлдлээ. Бид зүгээр нэг сургалт явуулаад төгсгөөд байх биш, тал бүрээс нь оролцогчоо байнга дэмжих, сурсан зүйлийг нь илүү бодитой, илүү чанартай, илүү өгөөжтэй байлгах орон зайг бүтээх тал дээр хичээн ажилладаг. Зөвхөн мөнгөн үнэлгээ тавьж болохуйц бэлгүүдийг тооцоход л нийт 31'580'000 төгрөгийн бэлгийг бид энэ жилийн оролцогчдодоо өгөхөөр бэлдээд байна.

БОНУС БЭЛЭГ 1
2 дахь жилдээ үнэгүй оролцох эрх

Хөтөлбөрийн хичээлүүд, онлайн уулзалтын бичлэгүүд 2 жилийн турш танд нээлттэй байх бөгөөд дараа жил ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр хөтөлбөртөө бүртгүүлээд ахин орж ирээд онлайн дасгалжуулалтын уулзалтууд, менторын уулзалтууддаа оролцоод хичээлээ үзээд, дасгалжуулалт, зөвлөгөөгөө аваад явна. Үйлдэнгээ суралцана гэсэн үг. Хөнгөлөлт 5'750'000₮

БОНУС БЭЛЭГ 2
30'500'000₮ үнэ бүхий контент

2017-2022 оны хөтөлбөрийн онлайн дасгалжуулалтын уулзалтын бичлэгүүд. Та дахин зургаан жил хөтөлбөрт хамрагдсанаас ялгаа байхгүй. Гайхалтай байгаа биз.  30'500'000₮ үнэ цэн бүхий контент таныг хүлээж байна. 

БОНУС БЭЛЭГ 3
Баялгийн сүлжээ

 Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, бүтээлч хамтрагч, дэмжигчээ олж, бизнесээ өргөжүүлэх боломжтой. Суралцах чин хүсэлтэй хүмүүсээр өөрийн хүрээллээ тэлээрэй.

БОНУС БЭЛЭГ 4
Амжилтаа хуваалцах

"Бэрхшээл ба Боломж" Podcast болон бусад эвэнтүүдэд зочноор оролцож өөрийн амжилтаараа дамжуулан  бизнесээ танилцуулах боломжтой. Манай сошиал сувгуудаар өөрийн бизнесээ сурталчлан маркетинг хийх эрхтэй болно.

БОНУС БЭЛЭГ 5
3 жил эвэнтэд үнэгүй оролцох эрх

Сард 1 удаа "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд ҮНЭГҮЙ оролцох эрхийг 3 жилийн турш танд бэлэглэнэ.  36 сар x 30000₮ = 1'080'000₮ Танилын хүрээгээ тэлэх, харилцан туршлага солилцох, тасралтгүй суралцах, сурснаа бататгах боломж.

БОНУС БЭЛЭГ 6
Хамтран ажиллах эрх

Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжууд нээгдэж, бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөх аргуудад суралцаж эхэлнэ.

БОНУС БЭЛЭГ 7
Энтрепренёр Ментор болох эрх

Амьдралаа өөрчлөөд ид шидийг нь хүртсэн шилдэг оролцогчид бидэнтэй хамтран энэхүү хөтөлбөртөө ментороор бонус урамшуулалтайгаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой. Хэн нэгэнд утга учиртай амьдралыг бүтээж өгөхийг хүссэн оролцогч бүхэнд нээлттэй.

Хэрвээ та "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн

дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй авч, дараа дараагийн аянд оролцохыг хүсвэл доорх зааврын дагуу бүртгүүлээрэй!

Please confirm

"Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт шалгуургүй элсэх боломж

  1. Хэрвээ та манай "Мөнгөний сэтгэлгээ" болон "Гэр бүлийн динамик" хөтөлбөрийн оролцогч бол ямар нэг шалгуургүй "Миний Бизнес" хөтөлбөрт оролцох эрхтэй. 
  2. "Миний Бизнес" хөтөлбөрийн тэтгэлгийн уралдаанд оролцож тодорхой хувийн ялагч болсон бол 
  3.  Та манай үндсэн 3 хөтөлбөрт буюу Мөнгөний Сэтгэлгээ, Гэр Бүлийн Динамик, Баян Хөрөнгө Оруулагч хөтөлбөрүүдэд оролцож амжаагүй байгаа бол 8/16 - 8/31 нд өдөр бүр явагдах манай танилцуулга үнэгүй ВЭБИНАРт оролцон манай менторуудаас зөвлөгөө авч, "Миний бизнес 2023" хөтөлбөрт оролцох боломжтой гэсэн урилгаа гардан авсан бол

Доорх асуултад хариулаад өөрт зориулагдсан хуудсандаа зочилно уу. 

Та манай "Мөнгөний Сэтгэлгээ" эсвэл "Гэр Бүлийн Динамик" "Баян Хөрөнгө Оруулагч" хөтөлбөрт оролцож байсан уу? 

>