Бусдад өгсөөр ядарч байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бусдад өгсөөр ядарч байна уу?

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Хэнд? Юуг? Яагаад? өгөөд байдаг гэдгээ та мэдэх үү?

Өгснөөсөө болоод ядарч байгаан биш биз? Гэр бүлдээ ч тэр, бизнестээ ч тэр үр өгөөжтэй өгч, авалцах харилцааны талаар өнөөдрийн бичлэгээ танд зориулъя.

Бид ашигтай харилцааны талаар ярилцахаас маш их нэрэлхдэг. Зарим хүн бусдаас авах ёстой гэсэн бэлэнчилсэн хандлагатай, нэг хэсэг нь бусдыг өрөвдөж, өөрийгөө хүнээс илүү явж байгаа мэтээр хардаг.

Бусдаас дээр юм уу доор гэж харилцаад байдаг учраас бид ядуу байдаг. Зовж олсон мөнгө чинь, бусдад зориулсан цаг зав, сэтгэл зүтгэл чинь хэн нэгэнд очсоныхоо дараа үгүй болдог бол үр ашигтай харилцаж сураагүй таны алдаа. Ийм хариуцлагагүй алдаагаа “Бусдад итгэснээс болоод…”  гэж хардаг. Энэ бол цэвэр чиний өөрийн ухамсар. Энэ харилцааг хэрхэн үр өгөөжтэй байлгах вэ?

Бизнесийн харилцаа үр өгөөжтэй байх ёстой. Үүнд бид суралцах ёстой. Өөрийнхөө халаасан дахь мөнгөө үр өгөөжтэй байлгаж чаддаг бол таны бизнес ч бусдад үр өгөөжтэй байна.

Бусдаас юу хүсч байгаагаа тодорхой хэлж сур. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй хүн үргэлж алдангитай харилцаанд орж, шүүрэн шанага шиг амьдардаг. Амжилтанд хүрмээр бол энэ алдаагаа засах хэрэгтэй.

Яг одоо чиний чухал гэж бодоод байгаа зүйлүүд үнэхээр чухал зүйл мөн үү? Бодож үзээрэй.

Алдагдалтай харилцаа:

  • Ядуу сэтгэлгээтэй
  • Харилцаж байгаа хүнээ өөрөөсөө илүү эсвэл доор гэж хардаг
  • Авах зүйлээ ч авчихвал болоо гэж харилцдаг
  • Зөвхөн мөнгө бодсон харилцаа

Үр өгөөжтэй харилцаа:

  • Аль аль талдаа ашигтай харилцаа
  • Ганцаараа биш багийн тоглолт хийж сурах
  • Economic бус ecological байх
  • Үнэ цэнэ болоод чадвараа сайжруулах

“Мөнгө ба Миний үнэ цэнэ” номыг 99156053 утсаар захиалж, үнэгүй хүргүүлээрэй. Онлайнаар авахыг хүсвэл ЭНД ДАР

 

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >